loading...
“Лейкерс” – “Голден Стэйт” – 124:118 (29:35, 24:25, 35:26, 36:32)
Л: Брайант – 44 + 11 дамжуулалт. Газоль – 27 + 12 самбар. Фармар – 12.
Г: Маггети – 25. Эллис – 22. Кёрри – 15.
Коби улирлын дээд 44 оноо авсны дээр торгуулийн 16 шидэлт гүйцэтгэж, бүгдийг нь оновчтой болгож, Лейкерс талбай дээрээ Голден Стэйтийг хожлоо. Коби улирал эхэлснээс хойш 40+ оноог хамгийн олон буюу 7 дахиа авч байгаа нь энэ. Мөн тэрээр сүүлийн 5 тоглолтондоо 38.2 оноо дунджаар аваад байгаа ч Лейкерс эдгээр тоглолтуудад 3-2 гэсэн амжилт үзүүлжээ. Лейкерсийн довтлогч Рон Артист гэмтлийн улмаас 3 дахь тоглолтондоо дараалан тоглосонгүй.
“Вашингтон” – “Оклахома Сити” – 98:110 (25:30, 30:23, 21:23, 22:34)
В: Жэмисон – 28. Аринас – 24 + 8 дамжуулалт. Хэйвуд – 16 + 8 самбар.
О: Дюрант – 35 + 11 самбар. Грин – 18. Уэстбрук – 11 + 10 дамжуулалт. Харден – 11.
Саундерс хангалттай хүлээлээ. Одоо өөрчлөлт хийх гэнэ. Гарааны бүрэлдэхүүн, тоглогчдын үүрэг ролийг солих гэнэ. Арга ч үгүй биз. Визардс нэг л болж өгөхгүй байна. Өнөөдөр л гэхэд Оклахомаг талбайдаа барсангүй.
Оклахома Сити 3 жил хагасын түүхэндээ анх удаа 4 дараалан хожлоо. Дюрант Вашингтонд төрж өссөн бөгөөд төрөлх хотынхоо багийн эсрэг 35 оноо авчээ. Тэрээр 5 дахиа дараалан 30+ оноо авлаа. 12 сард тэрээр нийт 14 тоглохдоо 9-д нь 30+ оноо авч байна.
“Детройт” – “Нью-Йорк” – 87:104 (21:27, 19:22, 26:30, 21:25)
Д: Гордон – 17. Хэмилтон – 16. Стаки – 15 + 8 самбар.
Н: Дэвид Ли – 30 + 12 дамжуулалт. Чандлер – 23 + 9 самбар. Галлинари – 16.
Детройт талбай дээрээ Никсийг барсангүй, хожигдлын цувралаа 8 болгов. 2000-2001 оны улирлаас хойш анх удаа 50 хувийн хожлоос 9 тоглолт (11-20) дутуу болж байна.
Никсээс Дэвид Ли онцгой байж, улирлын хамгийн их 30 оноогоо авчээ.
“Чикаго” – “Индиана” – 104:95 (34:15, 23:38, 30:21, 17:21)
Ч: Роуз – 28. Салмонс – 17. Миллер – 16.
И: Хибберт – 17. Жонс – 13. Данливи – 13.
ИСПН зэрэг сайтийн мэдээлж байгаагаар Буллз одоогийн дасгалжуулагч Винни Дель Негрог халах шийдвэрээ хэдийн гаргасан, харин хэнээр орлуулахаа л шийдээгүй байгаа гэнэ. Юутай ч Буллз өнөөдөр талбай дээрээ Пейсерсийг хожиж, 12-17 боллоо.
Буллз эхний үед 19 оноогоор тэргүүлсэн ч 2-р үе дуусахад энэ давамгайлал нь ердөө +4 болж. Гэвч 3-р үеийг сайн эхлүүлж, улмаар дахин “баригдсангүй”. Пейсерсийн Трой Мерфи 3-р үед гэмтэж талбайг орхисон, дараагийн тоглолтонд тоглохгүй байж магадгүй гэнэ.
“Сан-Антонио” – “Миннесота” – 117:99 (29:24, 37:28, 23:21, 28:26)
С: Ричард Жефферсон – 24. Мейсон – 18. Данкан – 17 + 10 самбар.
М: Эл Жефферсон – 20 + 8 самбар. Кевин Лов – 18 + 12 самбар. Флин – 17.
Миннесотагийн дасгалжуулагч Ману Жинобилиг лигийн хамгийн олон талт, аюултай тоглогчдын нэг гэж үздэг гэнэ. Үүнийг нь ч Ману харууллаа. Тэрээр 14 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн бөгөөд Спэрс Миннесотаг талбайдаа амархан хожлоо. Спэрс сүүлийн 11 тоглолтынхоо 9-д нь хожив.
Миннесотагийнхан 2004 оны 1 сарын 14-нөөс хойш Сан Антионод ялалт байгуулж чадаагүй хэвээр үлдлээ.
“Хьюстон” – “Нью-Орлеан” – 108:100 (31:23, 30:28, 13:31, 34:18)
Х: Брукс – 27. Батьер – 20. Лэндри – 18. Скола – 13 + 12 самбар. Ариза – 13.
Н: Уэст – 44 + 12 самбар. Крис Пол – 16 + 10 дамжуулалт + 11 самбар. Окафор – 9.
Дэвид Уэст өөрийн дээд амжилт 44 оноогоо авсан, Крис Пол 11 дэх удаагаа трипл-дабл хийсэн ч энэ нь Рокитсийн хамтач тоглолтын дэргэд хангалтгүй байж, Рокитс талбай дээрээ хожлоо. Хорнетс улирал эхэлснээс хойш айлын талбайд 2-13 болж байна. Рокитс 19-13 боллоо. Яо Мин, Трэйси МакГрэйдигүй тэднийг ийм гараа хийнэ гэж улирлын өмнө хэн төсөөлж байв?
“Атланта” – “Кливленд” – 84:95 (26:23, 25:33, 23:19, 10:20)
А: Кроуфорд – 26. Жонсон – 15. Жош Смит – 15 + 8 самбар.
К: Уильямс – 20. Уэст – 17. Илгаускас – 15.
Өнгөрсөн плей-оффт тоглож байсан эдгээр багуудын тоглолт энэ удаа ч Кавальерсийн хожлоо өндөрлөв. Эхний 3 үед тэнцүү тоглож байсан ч Хоукс 4-р үед маш муу тоглолоо.
4-р үеийн эхний 9 минут орчим хугацаанд Хоукс оноо авч чадаагүй нь тоглолтыг шийдсэн. Филипс Аренаг дүүртэл цугласан 20150 үзэгч ЛеБроныг бөмбөг авах бүрт дургүйцлээ илэрхийлж байв. ЛеБрон 14 оноо, 10 оновчтой дамжуулалт, 5 таслалт хийсэн ч 20 довтолгооныхоо ердөө 6-г нь оновчтой болгосон. Гэхдээ багийн бусад тоглогчид, тухайлбал Мо, Делонте, Биг-Зи нар сайн тогложээ.
Эдгээр багууд маргааш дахин тоглоно. Энэ удаа Кавальерсийн талбайд. Уг тоглолт ЛеБроны төрсөн өдөртэй давхцаж байгаа. 25 хүрч байгаа супер од маргааш үзүүлээд өгөх биз ээ.
loading...





Kobi neg muuxai blockduulsaas bish goe togloloo!
Sain baina shuu!
loading...
setgel mash undur bna uu
loading...
undur bainaa
loading...
kobe gasol 2 sain toglovol tegeed l hojichih yumdaaa…
loading...
artest gemtsenees hoish kobe oor deere nileen togloltiig iluu awch yvaad bnle.44 onoo awsan 11assist ogtson dajgui togloson shu.
loading...
Кобе ч лааж бна даа… Энэ эрчээрээ яваад байвал ч Лейкерс ч будаа болгоно доо..Угаасаа агуу түүхтэй баг л даа
loading...
orood burtguuleerei. texas poker shuu http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2867327
loading...