loading...
Ческ Фабрегас Астон Виллагийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлснийхээ дараахан Лондон дахь гэрээсээ MARCA-д ярилцлага өглөө. Тэрээр 28 минутад 2 гоол оруулчихаад гэмтэж талбайг орхисон юм.
Бүтэн сайнд хоёр дахь гоолоо хийсний дараа авсан гэмтэл тань ямаршуу байна даа?
Гайгүй. Ойрын хэд хоногтоо тоглож чадахгүй, гэхдээ мөдхөн эдгэрч, багтаа эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тэр хоёр дахь гоолыг хийх гэж тэгж богино кайд их хурд хийгээгүй бол ингэж бэртэхгүй байсан юм (инээв).
Астон Виллагийн эсрэг хийсэн тоглолтын юу нь таньд онцгой байв аа?
Хэд хоног бэртэлтэй байж байгаад тэр тоглолтонд ирсэн. Тэгээд хэрэг болбол талбайд цөөхөн минут гаръя гэж Венгертэй тохиролцсон. Азаа сорихыг хүсээгүй. Гэвч сэлгээний суудалд сууж байх нь надад таалагддаггүй, тэгээд ч миний бие сайн байсан юм.
Тэгээд та гарч ирээд 28 минутад 2 гоол хийсэн. Сүүлийн үед ийм гялалзсан тоглолт үзүүлээгүй байх аа?
Мэдэхгүй юм. Би үүнийг хэлэх эрхгүй. Бүх юм хурдан өнгөрсөн. Би сайн, муу тоглосноо ч анзаараагүй. Тоглолт 0-0оор үргэлжилж байсан ч надад итгэл байсан. Тиймээс талбайд гарсан.
Арсеналын тоглолтын хэв маяг Барсагийнхтай төстэй байдаг. Та тэгж боддог уу?
Барсатай харьцуулахад хэцүү. Бидэнд бөмбөг эзэмших болон сөрөг довтолгоо хийх холимог чадвар бий. Бүтэн сайнд хийсэн хоёр дахь гоол минь Уолкоттын гайхалтай тоглолтын дараа яг ингэж орсон.
Та 22 настай, бүгд таныг магтдаг. Магтаалд ташуурахгүйн тулд өөрийгөө яаж авч явдаг вэ?
Би хар багаасаа л магтаалд өссөн болохоор өсч томоожих хугацаа надад байсан. Би хийж байгаа зүйлдээ аз жаргалтай байдаг. Найзууд, гэр бүл маань намайг тайван байхад тусалдаг. Багийн нөхөд маань ч надад маш сайн ханддаг.
Зул сараар тоглох дуртай юу? Испанид бүгд амарчихдаг.
Тийм ээ, дуртай. Тоглож л байвал форм алдагдахгүй, тоглохгүй бол форм хурдан алдагддаг. Заримдаа энэ тал дээр төөрөлдөөд байдаг. Би зул сараар тоглоод юу ч алддаггүй. Харин манай гэр бүл зул сараар наашаа ирэх хэрэгтэй болдог. Гэхдээ л адилхан оройн зоогоо барьж адилхан л баярладаг. Тэд маань ч цагийг сайхан өнгөрөөж, бэлтгэл дээр хүртэл очдог. Их сайхан байдаг.
Өнгөрсөн ням гариг Испанид хөлбөмбөггүй өдөр байсан. Таны тоглолтыг ердийнхөөс илүү хүн үзсэн.
Би баяртай байна. Хүмүүсийг бага уйдаасан бол сайн л байна.
Барсагийн гайхалтай амжилт танд ямар санагдсан бэ?
Энэ амжилтыг харсан хүн бүхэнд цагаан атаархал төрж байгаа биз. Давтагдахад тун хэцүүдээ. Энэ багт миний олон найз байдаг, тэдний төлөө би баяртай байгаа.
Хүн бүхэн үүнийг асуудаг. Зун яах гэж байнадаа? Ла Лигийн ямар багт очих вэ?
Энэ талаар бодсон юм алга. Би Арсеналд жаргалтай байна. Тэгээд ч Англид хийх юм их байна. Үүнийг л хэлж чадах байна. Өөр бодсон юм алга аа. Премьер Лигт туулах зам их байна.
Олон хөгжөөн дэмжигчид асуудаг. Та цээжин дээрээ Bwin, UNICEF хоёрын алийг нь авч явахыг хүсдэг вэ?
Энэ талаар ярихгүй байсан нь дээр юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Өнгөрсөн зунаас хойш л энэ талаар яриад эхэлсэн, гэтэл би Арсеналынхаа тухай, багийнхаа андууддаа яаж туслах вэ гэж л бодож байсан. Яг одоо намайг юунд санаа зовж байгааг минь мэдэх үү?
Юу вэ?
Энэ гэмтэл. Булингийн энэ жижигхэн гэмтлээс аль болох хурдан салмаар байна.
Испаний лигт хэн түрүүлэх бол, таамаглалаа хэлээч?
Би Премьер лигт юу болох талаар л бодож байна. Арсенал сайн явж байгаа, одоо бидэнд хүснэгтийн байраа хадгалах хэд хэдэн чухал тоглолт тулж ирээд байна.
2010 онд юу хүлээж байна вэ?
Эрүүл мэнд, гэмтэл бэртэл бага байгаасай. Арсеналтай ямар нэг түрүү авахыг хүсч байна. Мөн мэдээж Испани дэлхийн аваргад сайн тоглоосой. Тэнд түрүүлэх баг бидэнд бий.
Хөрвүүлсэн: Б.Нямдорж
loading...




Би хар багаасаа л магтаалд өссөн болохоор өсч томоожих хугацаа надад байсан. Би хийж байгаа зүйлдээ аз жаргалтай байдаг. Найзууд, гэр бүл маань намайг тайван байхад тусалдаг. Багийн нөхөд маань ч надад маш сайн ханддаг.
loading...
hutsdiin barca ywmaar bn gej shaajisan sayhan l sanagdaj bn , yu blee CL-d oroh erhee awj chadahgui bol bagaa orhiloo whahahaha , ontsgui sdaa ldaa
loading...
Буучид энэ залуугаас их юу хүлээж байгаа даа. Уул нь Van Persie байсан болч …
loading...
Barca sanal tawilaa arsend mungu atguullaa pampers bluu fabrishka blu guya algadaal spainruu tonilj taarna , iim ireeduigui barca realruu doli usregdeg ymnuud captain baigadch n yaaaltai
loading...
cesc yvchuul zuer l arsenal hog deer usrene
tuunig orloh hun avchirtal oirin 1 2 jildee yu ch chadahgui
terenguigeer arsenal yu ch bish…..
bitii yvaasai gj……
loading...
Ee Arsenal yamar ch sain toglogchoo zarsan ch form ni aldagddaggui sh dee ene ni Arsene-d mash ih noots bodson tolovlogoo bdagtai holbootoi tiimees Cesc yavsan ch Arsenal neeh uruudahgui baih!
loading...
yariad baih yumgui shildeg toglogch sehuun zangui hereveee arsenaaalaas yavah yum bol premier league unaltand orono uzeh hungui ch bolono doo
loading...
yg miniii deer bichsen nuhur tolgoidoo ayguu tom yoooyootoi lawdag
loading...
yg miniii deed taliin deed tald bichsen nuhur tolgoidoo ayguu tomoos tom yoooyootoi lawdag
loading...
Van Persie сайн довтлогч байсан бол мэдээж Аршавин урд тоглохгүй гоол арвинтай тоглолтууд гарах байсан юм LUIS ANTONIO VALENCIA тоглолт болгонд сайжирч байна удахгүй шилдэг жигүүр болох байх гэсэн итгэл төрүүлж байна lUIS NANI маань багаа бараг орхих байхдаа сэлгээнээс тоглолт үздэг болж дээ
loading...
harin tiimee . gehdee bgad bval bas l deer bh. giggs maani bagaa sn udirdaj damjuulalt sn ugdug hen heregtei bnaa. van pierse bhgu blhooor bas l muu bn shuu.
loading...
nanig benfica-n angel di maria-r solih talaar yriad bsan
butvel barag ter ni deer bhoo
loading...
ymar ih nootstei, sain toglogch bolhoo hangalttai haruulsan. 28 min.d 2 goal hiine gedeg chin hen bolgonii chaddag zuil bish. deer ni onovchtoi damjuulaltaaraa premier league – g terguulj bgaa ni saishaaltai. arsenaliin zaluuchuud bertel gemtel ni buren ilaarshval 2002 ond henry terguutei 1 ch hojigdoogui arsenaliig erguulen avchrah bolnoo. Good luck!
loading...
Rooney real ruu yawah geed bgaa surag bnuu? ugui yu? Ronaldo shig bitgii l tegj tenegteesei. Uul ni cesc- iig MANU awchuul …
loading...
orood burtguuleerei. texas poker shuu http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=2867327
loading...
Хөлбөмбөгийн бүх фанатууддаа шинэ оны мэнд хүргье…..
loading...
ЗА БАЯРЛАЖИЙНОО. АРСЕНАЛ МААНЬ ЭНЭ ЖИЛ ЦОМ АВБАЛ ХЭД ХОНОГ АЖЛАА ТАСЛААД САЙХАН АРХИДНА. ДАРАА НЬ АМРАЛТАА АВААД АЛГА БОЛНО ДОО. 1 САР НАЙГҮЙ АРХИДАХ НЬ ЭЭ. ЭНЭ ЯНЗААРАА.
loading...
rooney-n talaar tiim yria garaad bgaa
ronaldo irhiig urisan bnalee
gehdee rooney; nmg hezee manu tooho bolino bi ter tsagt l yvna gj helsen bna le
loading...
http://www.youtube.com/watch?v=emkHnSY_1sk
сагс сонирхдог залуус ийшээ ороод үзээрэй чанартай гоё бичлэг шүү
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...
sn zaluu shu. baharhmaar. arsenalaas l yavj bolohgui shu. arsenald chinii hereg mash ih bga. real barcad irsenii hereggui blgui dee
loading...
fabregas tegehdee barcad bol sn l toglono barca d fabregasiin hereg bgaa gehdee fabregas arsenald iluu iluu iluu heregtei
loading...
fabregas uneheer bagiin ahlagch gedgee ene togloltond haruulsaaaaaaaaan
loading...
gehdee bi bas barcagiin shuteen l dee
loading...
ene zaluu chini dongoj 22 toi shuudee!!!!!!!! asar ih ireedui bna. arsenal d 2-3 jil togloh bh gej bodoj bna. barca real 2 odoo bolivol taarna. holbombog utgagui bollooshtee. teg hogiin leaguet iim oduudiig tsugluulaad.
loading...