loading...
Эрхэм хүндэт спорт сонирхогчид оо!
2009 оны турш бидэнтэй хамт байж, өдөр бүр зочилж спортын мэдээ мэдээллийг уншиж байсан нийт спорт сонирхогчиддоо баярлалаа.
2009 он спорт сонирхогчдыг уйдаасангүй ээ. Монголчууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жүдо, боксын спортоор хос алтан медалиа авч, чөлөөтийн бүсгүйчүүд итгэл алдалгүй медаль хүртэцгээж, М.Даваажаргал аварга түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж, жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн анх удаагаа Монгол улсад зохиогдож, спортын салбараас олон олон төрийн шагналтнууд төрлөө. Олимпизмийн үйл хэрэгт идэвхийлэн оролцдог монголчууд Сингапурт болсон Азийн хүүхдийн спортын наадам, Бангкокт Азийн тулааны спортын наадам, Ханойд Азийн танхимын спортын наадам, Хонг Конгод Зүүн Азийн наадамд хүчээ сорилоо.
Барсагийнхан гайхамшгийг бүтээж, Болт хурднаас хурдан, Исенбаева өндрөөс өндөр, Пакьяо хүчтэйгээс хүчтэй байлаа. 2016 оны олимпийн нийслэл Бразилийн Рио де Жанейро болж, Формула-1-д Браун ЖП сенсаци тарьж, М.Шумахер эргэн ирснээ зарлалаа.
Биднийг 2010 хэмээх нэгэн сайхан он хүлээж байна. Өвлийн олимп, хөлбөмбөгийн ДАШТ, Аваргуудын лиг, сагсан бөмбөгийн ДАШТ, Гуанжоуд 16-р Азийн наадам гээд бид 2010 оны турш уйдахгүй ээ.
Ирэх ондоо Монголын минь тамирчид 2009 оны амжилтаа бататгаж, медалийн арвин ургац хураах болтугай!
Ирэх ондоо та бүгдийн дэмжсэн баг бүхэн, тамирчин бүр тань танд баяр хөөр авчрах болтугай!
Таныг хүндэтгэсэн СПОРТЫН ЦОНХ.
СПОРТОД ХАЙРТАЙ ХҮН БҮРТ ЗОРИУЛАВ!
loading...




спорт сонирхогчиддoo ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!
loading...
Shine onii mend MONGOLchuudaa
loading...
shine onii mend sport sonirhigchidooo
loading...
с новым годом,,,,,,,,,,,,,,,,,,,,, heruuul uduj ugeer idej bsniiig maaani uuuchilaarai….. manaihaan …
loading...
hahahaaha
loading...
Manaihaan Sport sonirhogch ta buhendee shine onii mend hurgie. Minii huvid Kaka maani ene ondoo sain togloj. Wade mun shildeg ni baival tegeed l boloo. Minii shuteenuud uragshaa …………………
loading...
Ta buhend bas shine onii mend, 2010 OND UDURT ORUULDAG MEDEENIIHEE TOOG IHESGEEREI, ER NI SUULIIN UED TA HED MEDEE ORUULAHAA BSAN SHUU, NBA-N HEDEN TOIM, PREMIER LEAGUE-N HEDEN TOIM ER NI ILUU OLON YUM HIIGEEREI, AMJILT
loading...
shine onii mend sport sonirhigchidoo
loading...
Шинэ оны анхны өдөp Пакистанд 16 орон оролцсон эхэлсэн Беназир Бхутто ОУ-ын боксын тэмцээнд Б.Тувшинбат нутгийн тамирчинг нам цохин ялжээ. Харин 48-д Г.Дугархүү ялагдсан байна. 9-нд тэмцээний финал болно.
loading...