loading...
Оклахома Сити 2005 оны 3 сарын 18-25-нд 5 дараалан хожиж байснаасаа хойш 4 жил хагасын дараа дахин 5 дараалж хожлоо. Энэ удаа тэд талбай дээрээ Юта Жаззыг ойролцоо тоглолтын эцэст хожив. 4.5 секунд дутуу байхад Юта бөмбөгийн тоглолтонд оруулж, өөр дээрээ 2 хамгаалагч татсан Дерон сул байгаа Ронни Прайст дамжуулалт өгч, Прайс шидсэн ч оновчгүй болсноор Жазз хагас бөмбөгөөр хожигдсон. Дерон сүүлийн 5 минутанд 10 оноо, үүний дотор 58 секунд дутуу байхад алдаатай довтолгоог оновчтой болгож, тоог илүү гаргасан ч Ник Коллисон 4.5 секунд дутуу байхад 2 торгуулиа оновчтой болгосон нь хожлын оноо байжээ. Кевин Дюрант 30+ оноог 6 дахиа дараалан авч, Спенсэр Хэйвүдийн 1972 оны 1 сард тогтоож байсан багийнхаа дээд амжилттай зэрэгцлээ. Оклахома, Юта адилхан 18-14 болов. Жилийн өмнө шинэ он солигдох үеэр Оклахома улирлын 4 дэх хожлоо л авч байсантай харьцуулахад энэ залуу баг жилийн дотор ихэд сайжирчээ.
Детройт — Чикаго 87 : 98
Чикаго 6 долоо хоногийн турш айлын талбайд хожиж чадахгүй байсны эцэст оны сүүлийн өдөр Детройтын талбайд ялалт байгууллаа. 11 сарын 14-нд Буллз Кингзийг талбайд нь хожсоноос хойш зочлон тоглолт бүртээ хожигдоод байжээ. Буллз мөн 3 дахиа дараалан хожлоо. Харин Детройт 9 дараалан хожигдов.
Хьюстон — Даллас 97:94
Рокитс талбай дээрээ Далласыг хожиход Аарон Брукс 30 оноогоор багаа тэргүүлэв. Брукс 1:35 үлдээд байхад 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор Рокитс 6 онооны илүү болсон. Гэхдээ үлдсэн хугацаанд Даллас тоглолтыг тэнцүүлэх боломжийг бий болгосон ч Жейсон Киддийн 3 онооны шидэлт оновчгүй болсноор тоглолт өндөрлөсөн байна.
Сан-Антонио — Майами 108:78
Спэрс 12-р сард анх удаа хожил нь хожигдлоосоо их багийг хожлоо. Тэд өнөөдөр талбай дээрээ Хитийг 30 онооны илүүгээр буулган авч, сүүийн 12 тоглолтноос 10 дахь хожлоо авч байна. Спэрсээс Данкан дабл-дабл хийсэн бол Хитээс Бисли 26 оноо, Уэйд 4-р үеийг нөөцөнд сууж өнгөрөөхөөсөө өмнө 16 оноо авчээ. Хит ер нь Сан Антионод нийтдээ 23 удаа тоглож, ердөө 2 л хожжээ.
Клипперс — Филадельфи 104:88
Шинэ мянганы эхний 10 жилийн НБА-ын сүүлийн тоглолт Лос Анжелес хотноо Клипперс – 76 багуудын хооронд болж, талбайн эзэд хожлоо. Клипперс 4-р үед тун сайн тоглосон болно. Каманн 26 оноо, 10 самбар авсан бол бусад гарааны тоглогчид нь бүгдээрээ +10 оноо авчээ. Филли 2 дараалан ялаад байсан ч 3 дахиа дараалан хожиж чадсангүй. Тэд улирал эхэлснээс хойш нэг ч удаа 3 дараалан хожоогүй хэвээр үлдэв.
Элтон Брэнд Клипперсээс явж, Филлид очоод 5 жилийн 80 саяын гэрээ байгуулсан. Түүнийг талбайд гарахад 15257 үзэгчид “бүү”-лэн угтжээ.
2 дахь мянганы эхний 10 жилийг Филли 418-402 гэсэн улирлын тоглолтын амжилтаар үдэж байгаа бол Клипперс 311-512 амжилт үзүүлжээ.
Энэ хооронд 2010 оны Бүх оддын тоглолтын санал асуулга үргэлжилж байна. Аллен Айверсон болон Трэйси МакГрэйди нар гарааны бүрэлдэхүүнд багтах боломжтой санал аваад байгаа ажээ. Филадельфид буцаж ирсэн Айверсон одоогоор Дорнодийн хамгаалагчдын 2-т, хойноо байгаа Винс Картераас 155 000 саналын илүүгээр бичигдэж байгаа бол Трэйси Өрнөдийн хамгаалагчдын 3-т байгаа Стив Нэшээс 1005 санал илүү аваад байгаа аж. Ти-Мак одоогоор ердөө 6 тоглолтонд оролцсон, Рокитсоос явна гэдгээ мэдэгдээд байгаа.
Гарааны тоглогчдыг 1 сарын 21-нд танилцуулах юм.
Дорнод бүс
Довтлогчид: LeBron James (Cle) 1,579,530; Kevin Garnett (Bos) 1,317,739; Chris Bosh (Tor) 644,473; Paul Pierce (Bos) 320,499; Josh Smith (Atl) 293,680; Andre Iguodala (Phi) 201,312; Danny Granger (Ind) 198,478; Michael Beasley (Mia) 163,737; Hedo Turkoglu (Tor) 117,168; Rashard Lewis (Orl) 114,359; Caron Butler (Was) 99,079.
Хамгаалагчид: Dwyane Wade (Mia) 1,539,968; Allen Iverson (Phi) 806,749; Vince Carter (Orl) 651,134; Ray Allen (Bos) 452,708; Gilbert Arenas (Was) 407,581; Derrick Rose (Chi) 344,435; Joe Johnson (Atl) 288,841; Rajon Rondo (Bos) 237,648; Mike Bibby (Atl) 139,484; Jose Calderon (Atl) 138,479.
Төвийн тоглогчид: Dwight Howard (Orl) 1,479,625; Shaquille O’Neal (Cle) 536,681; Al Horford (Atl) 157,050; Andrea Bargnani (Tor) 146,595; Brook Lopez (NJ) 133,106; Andrew Bogut (Mil) 115,915; Jermaine O’Neal (Mia) 98,397; Rasheed Wallace (Bos) 77,848; Kendrick Perkins (Bos) 48,612; Samuel Dalembert (Phi) 47,135; Tyson Chandler (Cha) 38,337; Brad Miller (Chi) 35,295.
Өрнөд бүс
Довтлогчид: Carmelo Anthony (Den) 1,410,356; Dirk Nowitzki (Dal) 753,971; Tim Duncan (SA) 685,390; Pau Gasol (LAL) 667,767; Kevin Durant (OKC) 474,506; Trevor Ariza (Hou) 436,088; Luis Scola (Hou) 371,914; Shawn Marion (Dal) 282,421; Ron Artest (LAL) 234,618; Lamar Odom (LAL) 175,271; LaMarcus Aldridge (Por) 155,933.
Хамгаалагчид: Kobe Bryant (LAL) 1,606,032; Tracy McGrady (Hou) 649,563; Steve Nash (Pho) 648,558; Chris Paul (NO) 622,619; Jason Kidd (Dal) 405,027; Aaron Brooks (Hou) 374,635; Chauncey Billups (Den) 281,911; Deron Williams (Utah) 255,059; Brandon Roy (Por) 224,350; Manu Ginobili (SA) 222,743; Jason Terry (Dal) 212,242.
Төвийн тоглогчид: Amar’e Stoudemire (Pho) 1,143,849; Andrew Bynum (LAL) 676,634; Nene (Den) 235,276; Marc Gasol (Mem) 190,476; Antonio McDyess (SA) 130,058; Greg Oden (Por) 124,037; Al Jefferson (Min) 119,580; Marcus Camby (LAC) 100,399; Andris Biedrins (GS) 90,464; Mehmet Okur (Utah) 87,838; Emeka Okafor (NO) 82,616; Spencer Hawes (Sac) 25,109.
loading...






Ymar t1 yum be onoo avsan toglogch nariig ni bicheeech hen hden onoo avsan ni ch mdegdehgui yumaa. 3 dugaartnuudaa uragshaa
loading...
Tmac ene jil all start oroosoi
loading...
ter muu balai hogshinoos salsan deer
ariza muu suga hezee ch HOU-g avch yavj chadahgui
loading...
Allstar-r ene heveeree l oroh baih da
loading...
http://holdem.garena.com/main.php?action=invite&uid=26017159 za anduudaa ene haygaar oroood pokerdoood bj deee….. medlegeee turshilgaaa nemegduulj zugaagaa gargaarai….
loading...