loading...
Шинэ оны эхний өдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос (AIPS) 2009 оны шилдэг эмэгтэй тамирчнаар Елена Исенбаева, шилдэг эрэгтэй тамирчнаар Усайн Болт, шилдэг багаар Барселона баг тодорсныг зарлалаа.
98 улсын 614 спортын сэтгүүлч санал асуулгад оролцож шилдгүүдийг тодруулжээ.
Энэ жил 23 настай Усайн Болт дэлхийн хамгийн хурдан хүн гэдгээ энэ жил нотолж 100 м, 200 метрийн зайд итгэмээргүй дээд амжилтыг Германд болсон ДАШТ-ий үеэр тогтоосон билээ. Тэр 3 алтан медалийг ДАШТ-ээс хүртсэн.
Тулгууртай харайлтын хатан хаан Исенбаева битүү стадионд 5 метрээс өндөрт харайсан анхны эмэгтэй боллоо. Вольгоград хотын уугуул 27 настай бүсгүй 27 дэлхийн рекордыг тогтоожээ. Гайхалтай гэхээс юу гэхэв. Исенбаева өмнө нь AIPS-ийн оны шилдэгийн шагналыг 2006, 2008 онуудад хүртэж байсан юм.
Испаний Барселона баг оны шилдэг багийн шагналыг авах нь тодорхой. 2009 онд УЕФА Аваргуудын лиг, Супер цом, Испаний лиг, Испаний цом, сүүлд Клубуудын дэлхийн аварга гээд 6 цомыг хүртэж түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлсэн.
Мөн Берлинд болсон Хөнгөн атлетикийн ДАШТ хэвлэлийн орчинг хамгийн сайн бүрдүүлсэн тэмцээнээр шалгарчээ. 3700 орчим сэтгүүлч ажилласан ба тэдэнд зориулсан найрсаг үйлчилгээ, үнэгүй, хурдтай интернэтийг сэтгүүлчдэд нэвтрүүлж байсан нь дэлхий дахины сонирхогчдод мэдээллийг хурдан авах боломж олгож байсан юм.
Санал асуулгын дүн:
AIPS оны шилдэг эрэгтэй тамирчин:
1 – Усайн Болт 1866 оноо (33.71%)
2 – Лионель Месси 885 (15.99%)
3 – Рожер Федерер 723 (13.06%)
4 – Валентино Росси 301 (5.44%)
5 – Майкл Фелпс 251 (4.53%)
AIPS оны шилдэг эмэгтэй тамирчин:
1 – Елена Исенбаева 1090 оноо (20.39%)
2 – Бланка Власич 889 (16.63%)
3 – Серена Уильямс 617 (11.54%)
4 - Федерика Пеллегрини 606 (11.34%)
5 – Ким Клийстерс 571 (10.68%)
AIPS оны шилдэг баг
1 – Барселона 2220 оноо (42.17%)
2 – Браун ГБ Авто 838 (15.92%)
3 – Испаний хөлбөмбөгийн шигшээ баг 633 (12.02%)
4 – Манчестер Юнайтед 463 (8.79%)
5 – Ирландын регбийн шигшээ баг 454 (8.62%)
AIPS Хэвлэлд ээлтэй тэмцээн
1 – IAAF Хөнгөн Атлетикийн ДАШТ, Берлин 1197 оноо 27.65%)
2 – Уимблдон, Лондон 771 (17.81%)
3 – FINA Усан спортын ДАШТ, Ром 633 (14.62%)
4 – Тур де Франс 552 (12.75%)
5 – FIS Уулын цанын ДАШТ, Валь Дизер 323 (7.46%)
loading...




xaxa 1st goy shoo
loading...
Ter Deer Messi tuuj ywna ntr
)
loading...