loading...
Өнөөдөр НБА-д 12 тоглолт болов. Гарааны 3 тоглогч нь, тухайлбал Пол Пирс, Кевин Гарнетт, Ражон Рондо нарын эзгүйд Бостон талбай дээрээ Торонто Рэпторсийг хүлээн авсан. Торонтог хожих байх гэж таамаглаж байсан ч Селтиксийн багийн тоглолт аргагүй л сайн юм, 103:96-аар хожив. Селтиксийн 3 дараалсан хожигдол зогссон бол Торонтогийн 5 дараалсан хожил зогслоо. Бостоноос Рэй Аллен, Рашид Уоллес нар оноогоор тэргүүлэв. Гарнет ирэх долоо хоногт ч тоглохгүй гэсэн мэдээлэл байгаа бол Пирс, Рондо нар дараагийн тоглолтонд тоглох бололтой.
Олны анхаарлын төвд байгаа Вашингтоны талбайд Сан Антионо зочилж хожсоноор 5 дахь дараалсан хожлоо авчээ. Данкан 23 оноо авсан бол Рожер Мэйсон улирлын дээд 20 оноогоо авав. Буу шийдэмний асуудалд орооцолдоод цагдаагийн газраар шалгуулж байгаа Аренас 23 оноо авсан байна. Визардс 4 дэхээ дараалан хожигдов.
Чонси Биллапс, Кармело Энтони нар тоглоогүй ч Денвер Ютаг талбайд нь хожлоо. Биллапсийг орлосон Т. Лаусон 23 оноо, 9 оновчтой дамжуулалт хийсэн бол Нене 22 оноо авснаар Денверийн дараалсан хожигдол 3 дээр зогсчээ. Юта талбай дээрээ дэндүү эмх замбараагүй тоглож, 26 удаа бөмбөгөө алдаж таслуулсан байна.
Кливленд Нью-Жерсиг талбайд нь буулгаж авснаар 7 дахь дараалсан хожлоо авлаа. Тэд сүүлийн 13 тоглолтынхоо 12-т нь хожоод байна. 17569 үзэгч цугласан нь Нетсийн хувьд их үзүүлэлт бөгөөд эдгээр фэнүүдээс олон хүн ЛеБроны тоглолтыг үзэх гэж ирсэн нь тодорхой. Харамсалтай нь Нетс 3-30 боллоо.
Өчигдөр Лейкерсийг талбайд нь хожин алдсан залуу Кингзчүүд өнөөдөр Далласыг талбай дээрээ барсангүй. Кингз ийн 3 дахиа дараалан хожигдлоо. Даллас зочлон тоглолтын 12-5 амжилтаараа бүсээ тэргүүлж байна.
Талбайд тоглох боломжтой ердөө 8 тоглогчтой Портлэндчүүд талбай дээрээ Голден Стэйтийг хүлээн авч, амархан хожив. Брэндон Рой бараг л довтолгоон бүрээ оновчтой болгож 37 оноо авсан бол Андре Миллер торгуулиас оноо мэрсээр 23-ыг авч, Портлэнд 2 дахиа дараалж хожлоо.
Долоо хоногийн өмнөхөн Винни Дель Негро халагдах нь тодорхой шахуу болоод байсан болоод байсан бол одоо байдал өөрчлөгдсөн байх. Буллз 4 дэх дараалсан хожлоо өнөөдөр бүсийнхээ шилдэг багуудын нэг Орландог хожиж авлаа. Деррик Роуз 30 оноо авсан байна. Мэжикийнхэн тун ч базаахгүй тоглосон бөгөөд Винс Картер л гэхэд 15 довтолгооныхоо 3-ыг нь л оновчтой болгосноос гадна гэмтэл авчээ. Гэхдээ тэрээр дараагийн Пейсерсийн эсрэг тоглолтонд тоглох байх.
Мемфис Финиксийг талбайд нь илт давуу хожив. Мэйо 25 оноо авсан бол нөөц тоглогч Сэм Янг өөрийн дээд амжилт 22 оноог авчээ. Мемфис улирлыг 1-8-аар эхлүүлсэн ч одоо 16-16 боллоо. 2005-2006 оноос хойш тэд анх удаа хожлын 50%-д хүрэв. Өнгөрсөн улиралд Мемфис 3 сарын 4-нд буюу 60 дахь тоглолтондоо л 16 дахь хожлоо авч байлаа.
Хьюстон Нью-Орлеансийн талбайд зочилж, хожих бүрэн боломжоо алдав. Тэд тоглолтын төгсгөлийг тун хангалтгүй хийж, өрсөлдөгчдөө 13 оноо алдан, өөрсдөө 2-хон оноо авснаар Хорнетсд хожил өглөө. Ерөнхийдөө Крис Пол төгсгөлийг ганцаараа шахуу хийсэн. Рокитс 20-16 болсон бол Хорнетс 15-16 болжээ.
Стивен Жексон 4-р үед 13 оноо, нийт 35 оноог Хитийн эсрэг авч Шарлотт улирал эхэлснээс хойш ердөө 2 дахь удаагаа айлын талбайд хожлоо. Хитээс Уэйд 29 оноо, 11 оновчтой дамжуулалт хийсэн ч хожилд авахад хангалтгүй байв. Хит 3 дахиа дараалан хожигдов.
Рой Хибберт, Лютер Хид нар тус бүр 21 оноо авч, Пейсерс 8 тоглолтонд дараалан хожигдоод байсан цувралаа Миннесотаг талбай дээрээ хожсоноор зогсоов. Миннесота 4 дэхээ дараалан хожигджээ.
Өнөөдрийн 12 тоглолтын нэг нь нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд Бакс талбай дээрээ Тюндерийг цаг сунгаж хожив. Баксаас Майкл Редд 27 оноо , Эндрью Богут 23 оноо авч, Оклахомагийн дараалсан хожлыг 5 дээр нь зогсоов. Оклахомагаас Дюрант 7 дахиа дараалан 30+ оноо авчээ.
“Нью-Жерси” – “Кливленд” – 86:94 (26:19, 17:25, 18:25, 25:25)
Н: Харрис – 22. Лопес – 20. Дуглас-Робертс – 16.
К: Жеймс – 28 + 9 самбар. Уильямс – 18. Ш. О`Нил – 12 + 9 самбар.
“Майами” – “Шарлотт” – 97:107 (30:17, 16:32, 26:24, 25:34)
М: Уэйд – 29 + 11 дамжуулалт. Ричардсон – 20. Бисли – 14.
Ш: Жексон – 35 + 8 самбар. Уоллес – 15 + 8 самбар. Огустин – 13.
“Индиана” – “Миннесота” – 122:111 (32:26, 41:19, 25:40, 24:26)
И: Хибберт – 21. Хед – 21. Раш – 16. Данливи – 15 + 8 самбар.
М: Жефферсон – 23. Лав – 16 + 8 самбар. Эллингтон – 16.
“Вашингтон” – “Сан-Антонио” – 86:97 (24:30, 26:20, 21:20, 15:27)
В: Батлер – 24. Аринас – 23 + 8 дамжуулалт. Жэймисон – 17 + 9 самбар.
С: Данкан – 23. Мэйсон – 20. Паркер – 12.
“Бостон” – “Торонто” – 103:96 (29:27, 29:21, 20:19, 25:29)
Б: Аллен – 23. Уоллес – 16. Дэвис – 15.
Т: Бош – 25 + 9 самбар. Барньяни – 21. Туркоглу – 12.
“Чикаго” – “Орландо” – 101:93 (26:29, 26:19, 32:24, 17:21)
Ч: Роуз – 30. Сэлмонс – 15. Денг – 14.
О: Барнс – 23. Андерсон – 12 + 9 самбар. Редик – 11.
“Нью-Орлеан” – “Хьюстон” – 99:95 (24:26, 22:24, 25:27, 28:18)
Н: Пол – 28 + 9 дамжуулалт. Уэст – 15. Окафор – 14 + 16 самбар.
Х: Ариза – 19. Брукс – 17. Скола – 15.
“Милуоки” – “Оклахома-Сити” – 103:97 НЦ (23:20, 25:29, 23:24, 17:15, 15:9)
М: Редд – 27. Богут – 23 + 15 самбар. Уоррик – 14.
О: Дюрант – 31. Уэстбрук – 17 + 9 самбар + 13 дамжуулалт.
“Финикс” – “Мемфис” – 103:128 (29:33, 21:36, 26:31, 27:28)
Ф: Стадемайр – 29. Нэш – 19 + 13 дамжуулалт. Амундсон – 14.
М: Майо – 25. Янг – 22. Газоль – 19 + 9 самбар.
“Портленд” – “Голден Стэйт” – 105:89 (31:41, 24:15, 23:17, 27:16)
П: Рой – 37. Миллер – 23. Уэбстер – 21 + 11 самбар.
Г: Эллис – 30. Мэггетт – 22 + 8 самбар. Рэндольф – 15 + 11 самбар.
“Сакраменто” – “Даллас” – 91:99 (27:25, 21:30, 19:22, 24:22)
С: Кэсспи – 22 + 11 самбар. Томпсон – 15 + 10 самбар. Эванс – 14.
Д: Новицки – 25. Бареа – 17. Жош Ховард – 16.
“Юта” – “Денвер” – 95:105 (25:28, 22:23, 21:27, 27:27)
Ю: Бузер – 18 + 10 самбар. Окур – 16 + 9 самбар. Уильямс – 16.
Д: Лоусон – 23 + 9 дамжуулалт. Нене – 22. Жей. Ар. Смит – 18.
loading...




hehe goy garchig bn
loading...
SAS goy bolj irj bna da! busdee 3t orchij
loading...
SAS-daa bayr hurgeyee manai bag buten 10d jiliin ornod busiinch bish leagiin hamgiin ewgui huchtei orsoldogch bsan hamgiin shildeg bag shuu ene jil ch huchtei bn, manai spurs yawnaa yawna
loading...
HUGSHCHVVLIIN BAGIIG SPURS GEJ NERLESY KKKK
loading...
jo goe shaasan keke nba iin dundaj onoo awaltaar kobe bna laitai
tsaad chin iim l toglogch
loading...