Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Надалийн шинэ оны анхны түрүү

GD Star Rating
loading...

Шинэ оны эхэнд эрэгтэй теннисчдийн чансааг шалгадаг Капитала дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн жил энэ тэмцээнд түрүүлсэн Энди Мюррэй энэ жил оролцохоос татгалзсан тул түүний оронд Швеицарийн Вавранка  оролцсон юм. Шигшээ тоглолтонд Рафаель Надаль, Робин Содерлинтэй өрсөлдсөн бөгөөд Испани эр 7 : 6 7 : 6-аар ялалт байгуулснаар шинэ оныг ялалтаар эхлүүллээ. Содерлин хагас шигшээд Рожер Федерерийг буулган авсан ч Надалийн эсрэг тийм ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй.

Надаль ялалт байгуулсныхаа дараа ”Би үнэхээр баяртай байна. Робин яг одоогийн байдлаар тур тэмцээнүүдэд хамгийн хүнд өрсөлдөгчдийн нэг яах аргагүй мөн. Энэ ялалт миний хувьд тун чухал. Яагаад гэвэл өнгөрсөн жилийн тааруухан дурсамжаа мартаж шинэ оныг эрч хүчээр эхлэхэд энэ цом надад тус боллоо” гэжээ. Содерлин Надальтай тоглосон сүүлийн 2 тоглолтдоо ялалт байгуулаад байсан юм. Тун удахгүй 1 сарын 18-нд Австралийн нээлттэй тэмцээнээр энэ оны Их Дуулга эхэлнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. xaxa says:

    go far

    GD Star Rating
    loading...
  2. OK says:

    GOGO Andy Murray !

    GD Star Rating
    loading...
  3. gogo FED :)

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: