Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » Волейболын лиг эхэллээ

GD Star Rating
loading...

Өнгөрсөн 10-р сард Монголын волейболын үндэсний лигийн тэмцээн Эрдэнэт хотноо эхэлсэн билээ. Харин томуугийн А хүрээний H1N1 вирусын дэгдэлтийн улмаас лигийн тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан. Тэгвэл шинэ оны хамгийн эхний тэмцээн болох үндэсний лигийн тэмцээн  өнгөрөгч ням гарагт эхэллээ. Энэхүү тэмцээн волейболын үндэсний 14 дэх удаагийн лигийн тэмцээн юм. Спортын төв ордонд шинэ оны 1-р сарын 3-14-нд лигийн тэмцээн өдөр бүр 13 цагт эхэлж байгаа. Энэ удаагийн лигт эрэгтэйчүүдийн өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа”, мөнгөн медальт “Харх”, хүрэл медальт “Эрчим”, “Уурхайчин”, “Ноён” багууд өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн “Эрчим”, “Тэц 4”, “Уурхайчин”, мөн энэ жил “Бөртэ чоно-2009” наадмын шилдэг багаар тодорсон “Энагура” гэсэн 4 баг тойргоор тоглож аваргаа тодруулна.

Волейболын эмэгтэйчүүдийн “Энагура” шигшээ баг нь Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар хуучин оноо үдсэн амжилттай. Тус оюутны эмэгтэйчүүдийнг багийг Солонгос дасгалжуулагч дасгалжуулдаг. Лигийн тэмцээнд үндэсний багуудаа оролцуулж байгаагаараа онцлогтой бөгөөд багууд ч хурд хүч, бэлтгэлийн хувьд нэлээн ахицтай байгаа нь тоглолтуудаас харагдаж байлаа. Мөн “Энагура” багийн амжилтыг үндэслэн цаашид багийн спортыг хөгжүүлэх тал дээр Монголын волейболын холбооныхон олон ажлыг зохион байгуулан зорьж ажиллаж байгаа хэлсэн.

GD Star Rating
loading...
Волейболын лиг эхэллээ , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. ko says:

    Huushee sagsnii league hezeee ehleh ve ene talaaar medej b val heleeech

    GD Star Rating
    loading...
  2. hen ch bish says:

    sags 20nd ehelne gsn

    GD Star Rating
    loading...
  3. ko says:

    za za tnks batalgaatai medee yu

    GD Star Rating
    loading...
  4. ono says:

    xarx-iig turuulene gedegt itgeltei bnaa!

    GD Star Rating
    loading...
  5. M says:

    enacoree bagiig demjij bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: