Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Магнус Карлсен хамгийн залуу тэргүүн шатарчин

GD Star Rating
loading...

Өнгөрсөн оны сүүлчээр Москвад зохиогдсон Михаэль Талийн нэрэмжит шатрын их мастеруудын тэмцээнд Владимир Крамник хоёр дахь удаагаа түрүүлсэн билээ. Тэгвэл энэ тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн Норвегийн залуу их мастер Магнус Карлсен хангалттай оноогоо авснаар чансааны 2810 оноотой болж дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. 2010 оны 1 сарын 1-нд хэвлэгдсэн чансаагаар албан ёсоор тэргүүлж эхэлсэн ба 19 нас 32 хоногтойдоо тэргүүлж эхэлсэн нь түүнийг хамгийн залуу тэргүүн шатарчин болгож байна.

Түүнчлэн тэр чансааг тэргүүлснээр 1972 онд Бобби Фишерээс хойш анх удаагаа “барууны” шатарчин чансааг тэргүүлсэн тохиолдол болжээ.

Магнус Карлсен 1990 оны 11 сарын 30-нд Норвегид төрсөн бөгөөд 2004 онд их мастерын болкол биелүүлж түүхэн дэх 3 дахь залуу их мастер болж байжээ. Түүнээс хойш түүний амжилт өссөөр буй. Өдгөө 2011 оны ДАШТ-ы хамгийн ширүүн өрсөлдөгчөөр тооцогдож буй. 2009 оны эхнээс Гарри Каспарою түүний дасгалжуулагчаар ажиллах болжээ.

Дэлхийн чансаа-2010 оны 1 сарын 1


Нэр цол Улс Чансаа Төрсөн он
1 Магнус Карлсен g NOR 2810 1990
2 Васелин Топалов g BUL 2805 1975
3 Вишванатан Ананд g IND 2790 1969
4 Владимир Крамник g RUS 2788 1975
5 Левон Арониан g ARM 2781 1982
6 Борис Гельфанд g ISR 2761 1968
7 Вугар Гасымов g AZE 2759 1986
8 Василы Иванчук g UKR 2749 1969
9 Юн Ван g CHN 2749 1987
10 Петер Свидлер g RUS 2744 1976
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A Gitler says:

    sain bnooo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: