loading...
“Майами” – “Атланта” – 92:75 (30:14, 21:20, 22:24, 19:17)
М: Уэйд – 28 + 8 самбар. Бизли – 22 + 8 самбар. Хаслим – 12 + 8 самбар.
А: Кроуфорд – 23. Жонсон – 11. Уильямс – 9.
Майами талбай дээрээ өнгөрсөн улирлын плей-оффт таараад хожигдсон Хоуксийг хүлээн авч тоглоод сайн хамгаалалтынхаа хүчээр хожлоо. Хит ийн 3 дараалсан хожигдлоо зогсоов. Хоуксийн эсрэг улирал эхэлснээс хойш ямар ч баг ийм сайн хамгаалалт үзүүлээгүй. Хоукс өнөөдөр улирлын хамгийн бага оноо, хамгийн муу довтолгооны хувь зэрэг үзүүлэлтийг үзүүлжээ. Хоукс ийн 4 дараалан хожигдлоо. Яг жилийн өмнө Хоукс мөн 4 дараалж хожигдож байж.
Хитийн төвийн тоглогч Жермайн О`Нил тоглоогүй ч 2 хоногийн дараа Бостоны эсрэг хийх тоглолтонд талбайд гарна хэмээн таамаглаж байгаа аж.
“Чикаго” – “Оклахома Сити” – 85:98 (28:23, 24:24, 14:32, 19:19)
Ч: Роуз – 19. Денг – 15 + 10 самбар. Хайнрих – 15.
О: Уэстбрук – 29. Дюрант – 25 + 8 самбар. Харден – 13.
Дюрантийн дараалсан 30 оноотой цуврал дууссан ч Оклахома хожиж чадлаа. Тэд Буллзыг талбайд нь хожиход Рассель Вестбрук хамгийн сайн тогложээ. Тэрээр 29 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт хийв. Тюндер улирал эхэлснээс хойш айлын талбайд 10-8 амжилт үзүүлэв. Өнгөрсөн улиралд тэд нийтдээ 8 удаа л зочлон тоглохдоо хожиж байлаа.
19 хожил, 15 хожигдол супер амжилт биш ч лигийн 2 дахь залуу багийн хувьд тун өндөр үзүүлэлт. Тэд сүүлийн 7-с 6-д нь хожоод байна.
Буллзын хувьд эхний хагасыг 5 онооны илүү дуусгасан ч 3-р үед өрсөлдөгчөөсөө 18 оноо дутуу авчээ.
“Юта” – “Нью-Орлеан” – 87:91 (32:24, 19:20, 11:25, 25:22)
Ю: Бузер – 18 + 14 самбар. Уильямс – 17 + 11 дамжуулалт. Си. Жей. Майлз – 15. Кириленко – 15.
Н: Браун – 30. Уэст – 20 + 9 самбар. Пол – 12 + 9 самбар. Поси – 12.
27 секунд дутуу, Хорнетс 4 оноо илүү байх үед Крис Пол лэй-апаа амжилттай болгож, зөрүүг 6 болгосноор Хорнетс хожих нь тодорхой болсон. Дерон – Пол нар нийт 14 удаа хоорондоо тулахад 3 дахь удаагаа л Полийн баг хожиж байна. Хорнетс улирал эхэлснээс хойш 3 дахь удаагаа л айлын талбайд хожлоо. Жазз 3 дараалан, сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигдов.
Дерон энэ тоглолтонд 3000 дахь оновчтой дамжуулалтаа хийсэн бөгөөд ийм амжилтанд хүрсэн Жаззын 4 дэх тоглогч боллоо. Жон Стоктон, Карл Мэлоун, Рики Грин нар өмнө нь Жаззаас 3000+ оновчтой дамжуулалт хийж байж.

“Клипперс” – “Портленд” – 105:95 (20:21, 25:24, 33:29, 27:21)
К: Каман – 20 + 8 самбар. Гордон – 19. Дэвис – 15 + 9 дамжуулалт.
П: Уэбстер – 25. Миллер – 22 + 16 дамжуулалт. Ховард – 16.
Клипперс талбай дээрээ гэмтэлд нэрвэгдсэн Портлэндийг хожлоо. Каманн, Гордон нар оновчтой довтолж, Кэмби сайн хамгаалалтууд хийж байснаар Клипперс улирлын 15 хожлоо авав.
Портлэндээс Андре Миллер хамгийн сайн тоглосон ч Брэндон Рой тааруу байлаа. 15 тоглолт дараалан 20+ оноо авсан цуврал нь тасалдав.
Маргаашийн тоглолтууд:
Шарлотт – Чикаго
Индиана – Орландо
Филадельфи – Вашингтон
Нью-Жерси – Милуоки
Даллас – Детройт
Денвер – Голден Стэйт
Портленд – Мемфис
Сакраменто – Финикс
Л.А. Лейкерс – Хьюстон
loading...





Durant Westbrook 2 aimar aimar. neeree 1st gd bdag biluu
loading...
oklohamagiin zaluuchuud aimar bnaa, yurni ene jil play off d uldeed daraa jilees mash huchtei bag garch ireh yum bn daa, nba-giin ungiig todorhoiloh ch yum biluu za yamartaa ch haraydaa
loading...
Wade super togloltuda uzulser l bna.. Eric Spoestra tuunig erdoo l 30han l minut toglulj bga ch toglolt bolgon der 20+ onoo 6+ assist hiij bna. Bas 4r ued dundjaar 7.0ppq gsn uzuulelter NBA-g tergulj bga… Manai Miami ene jil mon adil 5r garaad ahiad Hawkstai taarah magadlal maash ih bna… Ene jil oor togloh bha gej naidaj bna… Miami-d ern sain baingiin garand garah Center l heregtei bna… PG ch yahav tiim ch tulgamdsan asudal bish… Oklahama ene jiliin jinhene neelt bolson bag…
loading...
hehe…beasleyg orj irsnes ni hoish sn toglosoi,togloh tsagig ni jhon nemed itgel uzulbel sn toglono gl harad bsan ymsan odo l neg ym sanasnara togloj bnaa…
loading...
clipperses nuguu balai blake griffin n hezee garch irhiin bol? odoo duhuj l bga bmarsan. yaj toglodgii n harmaar sanagdad uhlee. 1sariin dunduur irne gesen bsn
loading...
manai Miami gaigui l yavj bn tehdee l setgeld hurehgui bnaa. T.I-iin heldeg ch unen shuu sain C heregtei bn. barag hudlaa helii gesen hund sambaraas avaltaar Wade maani l bagtaa terguulj bnshdee tegheer oilgomjtoi bizdee sambaraas bumbuguu avch chadahgui bol yaaj onoo avah veedee….:(
loading...