loading...
“Индиана” – “Орландо” – 97:90 (24:19, 21:20, 23:23, 29:28)
И: Хибберт – 26 оноо, Хэд – 18, Д.Жонс – 13
О: Нельсон, Пьетрус – 16, Барнс, Редик – 13
Пейсерсийн залуу төвийн тоглогч Рой Хибберт лигийн супермэн Дуайт Ховардийн эсрэг өөрийн дээд амжилт 26 оноо авч, Пейсерс талбай дээрээ Мэжикийг хожиход гол үүрэг гүйцэтгэлээ. Пейсерс 43 оноогоор хожигдсон тоглолтынхоо дараа бүсийнхээ шилдэг багуудын нэгийг ийн хожив. Мэжик 2 дараалан хожигдсон бөгөөд эдгээр 2 баг нь 2-уулаа хожлын 50 хувьд хүрээгүй багууд юм. Дуайт сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь 12-оос бага оноо аваад байна.
“Хибберт илүү идэвхтэй болоод байна. Чухал үед бөмбөг авахыг хүсдэг болсон. Яг одоо тэрээр үнэхээр гайхалтай тоглож байна. Түүнийг хэн нэгэн зогсоож чадна гэж бодохгүй байна. Өнөөдөр л гэхэд Дуайт Ховардаас хамаагүй илүү тоглолоо, Дуайт бол лигийн хамгийн шилдэг тоглогчийн нэг” хэмээн Пейсесрийн хамгаалагч Брэндон Раш багийн андаа магтжээ.
Мэжикийн хамгаалагч Винс Картер 15 довтолж, ердөө 2-ийг нь оновчтой болгосон. Картер одоогоор Мэжикт төдий л сайн тоглохгүй байна. Хедо Туркоглу, Картер нарын Хедо нь Мэжикт илүү зохицсон тоглогч байжээ гэж бодогдохоор байна, одоогоор бол. Гэхдээ хойшид юу ч болохыг үгүйсгэхгүй. Харж л байя.
“Филадельфи” – “Вашингтон” – 97:104 (26:23, 32:21, 22:34, 17:26)
Ф: Даламберт – 20 оноо+20 самбар, Игоудала – 20, Уильямс – 19
В: Жеймисон – 32 оноо+14 самбар, Янг – 21, Аренас – 19+14 самбар
Жеймисон оноо түүж, самбараас сайн авч, Аренас оновчтой дамжуулалтууд олон хийснээр Визардс Филлиг талбайд нь хожлоо. Уг нь Филли эхний хагаст хамаагүй илүү тоглосон ч 2-р хагаст 18 онооны давамгайллаа бариулан хожигдов. Визардс энэ улиралд Филлитэй 3 тоглож, 3 дахиа хожиж байна. Визардс 4 дараалан хожигдсон цувралаа зогсоов.
5:52 үлдээд байхад Далемберт оновчтой довтолж, Филли 4 оноо илүү болсон ч Визардс дараалан 10 оноо авч, хожих үндсээ тавьжээ. Далемберт, Игуодала, Уилльямс нар сайн тоглосон боловч Айверсон, Брэнд нар харагдсангүй. Тоглолтын өмнө Айверсоныг Филли улирал дуустал тоглуулах шийдвэр гаргаад байсан. Айверсон өнөөдөр ердөө 4-хөн оноо авсан байна.
“Денвер” – “Голден Стэйт” – 123:122 (28:30, 37:32, 33:34, 25:26)
Д: Мартин – 27 оноо+13 самбар, Лоусон, Смит – оба-21
Г: Мэггетт – 35, Эллис – 32, Кьюрри – 26
Монта Эллис нийт 32 оноо авсан, үүний дотор 15.2 секунд дутуу байхад хожлын байж болох 2 оноо авсан ч шийдвэрлэх мөчид багаа хөөдлөө. Голден Стэйт 1 оноо илүү байхад Денвер бөмбөгийг тоглолтонд оруулж, Жи.Ар Смит талбайн төвөөс шахам шидэлт гүйцэтгэх үед Монта Эллис алдаа гаргасан юм. Тийм хол зайнаас оновчтой шидэх боломж мэдээж бага. Монта Эллис туршлагагүйтлээ л гэж хэлж болохоор. Смит торгуулийн 2 шидэлтээ оновчтой болгосноор Денвер 1 оноо илүү болсон. Цаг дуусахад 0.4 секунд л үлдээд байсан тул Смит сүүлийн шидэлтээ санаатай алдаж, Эллист алдаагаа засах боломж үлдээсэнгүй.
Денверээс Биллапс, Кармело болон Крис Андерсон тоглоогүй. Тэдний эзгүйд Кенион Мартин багаа тэргүүлэн 27 оноо, 13 самбараас авалт хийв. Мөн энэ тоглолтонд Трай Лаусон, Нене нар гэмтэл авчээ.
“Шарлотт” – “Чикаго” – 113:108 (31:28, 28:24, 28:28, 26:28)
Ш: Уоллес – 32, Жексон – 25. Мюррей – 25.
Ч: Роуз – 24, Сэлмонс – 19, Денг – 18
Хит, Кавальерсийг талбайд нь хожоод байсан Бобкэтс энэ удаа Буллзыг талбай дээрээ хожлоо. Жеральд Уоллес 32, Стивен Жексон, Флип Мюррей нар тус бүр 25 оноо авснаар Бобкэтс дараалсан 3 дахь хожлоо авч, Дорнодийн 7-д бичигдэж эхлэв. Энэ баг байгуулагдсанаасаа хойш анх удаа плей-оффийн байранд бичигдэж байгаа нь энэ. Стивен Жексоны солилцооноос хойш Бобкэтс тун сайн тоглож байна.
Буллзээс Роуз хамгийн олон оноо авсан ч маш олон удаа ТО хийжээ. Үүнийг Буллзын дасгалжуулагч Дель Негро ч онцолсон. Сүүлийн мөчид Буллз тоог тэнцүүлэх боломжтой байсан ч Роуз, Сэлмонс нар сул шидээд алЖээ.
“Нью-Жерси” – “Милуоки” – 76:98 (16:22, 25:30, 18:26, 17:20)
Н: Яньлянь – 22, Дуглас – 12, Лопес – 11
М: Богут – 18, Делфино – 17, Уоррик – 13
Делфино, Риднур, Уоррик зэрэг Баксийн нөөц тоглогчид 53 оноо авч, Бакс Нетсийг талбайд нь хожлоо. Бакс улирал эхлээд 15 дахь тоглолтоо зочилж хийж, 4 дэх хожлоо л авч байгаа нь энэ.
Нетсээс И Жинлянь хамгийн сайн тоглож 22 оноо авсан ч Харрис зэрэг гол тоглогчид нь маш муу тогложээ. Нетс 34 дэх тоглолтоо хийж, 31 дэх хожигдлоо хүлээв. Нетс мөн хамгаалагч Рафер Алстоныг багаасаа хассан бөгөөд түүнийг Майами Хит авсан байна.
“Даллас” – “Детройт” – 98:93 (14:22, 22:22, 32:24, 30:25)
Дал: Терри – 26, Новицки – 22 оноо, 12 самбар, Мэрион – 18
Дет: Хэмилтон – 20, Виллануэва – 17, Стакки – 15
Детройт Пистонс баг 1994 оны 4 сараас хойшхи хамгийн олон дараалсан хожигдлоо хүлээв. Өнөөдөр Далласын талбайд зочилж хожигдсоноор сүүлийн 10 тоглолтондоо дараалан хожигдлоо. Далласийн Дирк Новицки, Жейсон Терри нар нийт 48 оноо авч багийнхаа довтолгооны гол цөм болов. Даллас 2 хоногийн өмнө Лейкерст 35 онооны зөрүүтэй ялагдаад байсан тул энэ удаа хожих хэрэгтэй байсан, үүнийгээ ч биелүүллээ.
Дирк Далласын төлөө 873 дахь тоглолтондоо оролцож, Дерек Харперийг ардаа орхин багийнхаа түүхэнд тоглосон тоглолтоороо 2-т бичигдэх болов. Диркээс 11 тоглолтоор илүү Брэд Дэвис 1-т бичигддэг юм байна.
“Портленд” – “Мемфис” – 105:109 (25:24, 33:33, 21:30, 26:22)
П: Рой – 27, Уэбстер – 21, Миллер – 16 оноо, 10 самбар
М: Рэндолф – 27 оноо, 14 самбар, Мэйо – 27, Газоль – 18 оноо+10 самбар
3:45 дутуу байхад Портлэнд 104:96-аар хожиж байв. Гэвч Мемфис төгсгөлийг маш сайн хийж, 13 оноо авч, ганцыг алдсанаар 4 онооны илүүгээр хожлоо. Мемфис ийн 4 дараалан ялж, 17-16 болов. Гэхдээ тэд плей-оффын гадна бичигдэж байгаа. Хэрэв Дорнод бүсэд байсан бол 5-д бичигдэх байв.
Мемфисээс 2 ч тоглогч (Гэй 20.8, Рэндольф 20.2) 20+ оноог дунЖаар авч байгаа бөгөөд 2 тоглогч нь ийм амжилттай байгаа лигийн ганц баг нь юм байна.
“Сакраменто” – “Финикс” – 109:113 (25:34, 24:29, 32:25, 28:25)
С: Эванс – 27, Касспи – 24, Ночиони – 19
Ф: Нэш – 30 оноо, 12 дамжуулалт, Стаудмайр – 24, Ричардсон – 20
Санс 7 дараалан айлын талбайд хожигдсоны эцэси Кингзийг Арко Аренад нь хожлоо. Нэш кареертаа 15 дахь удаа 30+ оноо, 10+ оновчтой дамжуулалт хийв. Харин энэ улиралд анх удаа 30-10 үзүүллээ. Амаре, Жей.Рич нар мөн сайн тогложээ.
Талбайн эздээс Касспи, Эванс гэсэн 2 шинэ тоглогч нь тун сайн байлаа. Кингзийн довтлогч Франсиско Гарсиа өнгөрсөн 10 сараас хойш анх удаа бэлтгэл хийжээ. Гэхдээ тэрээр тоглох болоогүй хэвээр аж.

“Лейкерс” – “Хьюстон” – 88:79 (22:15, 19:18, 18:22, 29:24)
Л: Байнум – 24, Брайант – 22, Одом – 17 оноо+19 самбар + 9 дамжуулалт
Х: Лэндри – 19, Брукс – 18, Ариза – 15
Өмнөх тоглолтонд гэмтсэн По Газоль тоглоогүй ч Рон Артист эргэн ирж, Ламар Одом маш сайн тоглож, Лейкерс талбай дээрээ Рокитсийг хожлоо. 4-р үед Байнум 11 оноо авч багтаа тусалсан бөгөөд Лейкерс 4 дэх дараалсан хожлоо авав. Лейкерс талбай дээрээ 20-3 амжилт үзүүлээд байгаа нь одоогоор лигт тэргүүлэх амжилт юм.
По Газолийн гэмтэл санасныг бодоход гайгүй байсан ба тэрээр маргаашийн тоглолтонд оролцож магадгүй гэнэ.
loading...




Kidd Phoenix-d iregui l bailtai..Nashtei anduursan bloltoi…Adam Morrison sn toglosoi!!1
loading...
ugaasaa l lakers no1 hen ch araas ni dagahgvi eeee
loading...
hugshuun setgegdlee uldeej bolno gehdee busad bagiin fanuudiig joohon gomdoogood bgan bishuu hun buriin setgeld uuriinh n demjdeg bag nomer 1 bdiishte naad ugee joohon bodoj helj bai negl ih lakersiin fan unendee chi lakers bish bagiin gants zurhiihn fan bailguidee daldaakaa
loading...
oo nice togloltud
loading...
Go Go Lakers
loading...
Òýíýã ºãçºã ìèíü áèòè õóö “Ëåéêåðñ 1 ÿâæ áàéãàà áèçäýý òýð áîë òîäîðõîé áàéíà. 2010 ëåéêåðñèéí æèë áàéíà ºº ò¿ð¿¿ëýõ òîäîðõîé áàéíàâ õàõàõà
loading...
harin tiimee manai rookie of the year maani sain togloosoo . udahgui tesrene gj naadaad l bdag ….
harj bhad goyo ordog shiddeg geed l uul yum yum nii nuuts bgaa da.
loading...
T1 ALNUUUD NEG L IH FAN GSN HUMUUS
AYGUI BOL ENE LAKERSIIN FANUUD DASGALJUULAGCHIINH N NERIIG CH MEDKUDE HHAHAHA
ARCHAAGUI SDA NAR KOBE SN SN GEHEER SHUTEJ BGA ALNUUD
YDAJ BAGIIN 12 TOGLOGCHIIG NERLEJ CHADAHGUI ALNUUD BDAG YM BNLE SHDE HOORHII ZAILUUL
loading...
T1 ALNUUUD NEG L IH FAN GSN HUMUUS
AYGUI BOL ENE LAKERSIIN FANUUD DASGALJUULAGCHIINH N NERIIG CH MEDKUDE HHAHAHA
ARCHAAGUI SDA NAR KOBE SN SN GEHEER SHUTEJ BGA ALNUUD
YDAJ BAGIIN 12 TOGLOGCHIIG NERLEJ CHADAHGUI ALNUUD BDAG YM BNLE SHDE HOORHII ZAILUUL
loading...
T1 ALNUUUD NEG L IH FAN GSN HUMUUS
AYGUI BOL ENE LAKERSIIN FANUUD DASGALJUULAGCHIINH N NERIIG CH MEDKUDE HHAHAHA
ARCHAAGUI SDA NAR KOBE SN SN GEHEER SHUTEJ BGA ALNUUD
YDAJ BAGIIN 12 TOGLOGCHIIG NERLEJ CHADAHGUI ALNUUD BDAG YM BNLE SHDE HOORHII ZAILUUL
loading...
Neeree neriig ni medexgui shuu dee!
Dasgaljuulagch ni neg buural tolgoitoi maiga duu nudhii shil zuusen xun baina lee! NBa-giin abargiin bugj ni gariin xuruundaa bagtaxgui bolson xun gesen!
Bas barag gardaggui Xyatad baidag gesen!
Yu ch medexgui,xeniig ch tanixgui gesen LAL -g uzex goe shuu!
loading...
Howard yagaad suuliin ued muuhan toglood bnaa!tesrelttei toglodog zaluu superman suuliin ued top 10d ch orohoo baijee!ingej bgaad………
loading...
Onoodor Kobe mash muu togloson harin Odom bagiig togloltiig sergeej Bynum tus bolsoon
loading...
K-Mart ch muu zaluu shu, bi durtai
Denveriin bagachud leaderude bkud hojil awlaa
uraa! yawj temdeglenee
tehde hairan “shirengen oin huu”, bertchle
loading...
ter neg alnaas torooogui yum shig shaagaad bgaa bachka odoo hen be……..
loading...
ter hun bas unen l helsen bna . nba tuushtai uzeed 5 jil bolson bol ene site ruu orj irj baival zgr baina .
loading...
bugdeeree orlogotoi bolii http://www.orlogo.net/Register.aspx?user=anar1105 daraad orood burtguuleerei
loading...
NBA Live-ийн хараал Howard-д хүрсэн бололтой.
loading...