Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, NHL, Хоккей » NHL-ийн өнгөрсөн 10 жилийн шилдгүүд

GD Star Rating
loading...

Уншигч та бүхэнд өнгөрсөн10 жилд дэлхийн спортын ертөнцөд хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг 10 тамирчдыг SN цувралаар хүргэж байна. Эхний ээлжинд Хойд Америкийн үндэсний хоккэйн лиг буюу NHL-ийн шилдэгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Yahoo спортс сайтаас энэхүү жагсаалтыг гаргахдаа олон сая уншигчдын саналыг харгалзан үзсэн бөгөөд та бүхнийг ч санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.
10. Яромир Ягр  (Чех)

Энэ гайхалтай эрийн 1990 – 2000 оны хооронд үзүүлсэн амжилт магадгүй өнгөрсөн 10 жилийн амжилтаас нь илүү гарах байх. Гэхдээ түүнийг өнгөрсөн 10 жилийн шилдгүүдийн жагсаалтаас хасаж зүрхэлсэнгүй.  2001 оны зун Ягрын цалинг дийлэхээ больсон Пингвинчүүд Вашингтон Капиталст түүнийг зарсан. Харин жилийн дараа тэрээр NHL-ийн түүхэн дэх хамгийн ”том” гэрээг байгуулсан юм. Урьд өмнө нь ч одоо ч жилийн 11 сая долларын цалин авах 7 жилийн гэрээ байгуулсан ”хоншоортой” гараагүй нь Яромирийн чансааг илтгэнэ. Харамсалтай нь энэ өндөр цалиндаа таарах ”ажлыг” хийж чадаагүй тул хоёрхон жилийн дараа Нью Иорк Рейнжерст худалдагдаж алдагдсан нэр хүндээ эргүүлэн авсан билээ. Ягрын карьерийнхаа туршид тогтоосон амжилтыг энд дурьдах юм бол цаг дэндү орно. Тоймтой хэдээс нь сонирхуулахад Стэнлийн цомд 2 удаа түрүүлж (1991, 1992), MVP-гээр нэг удаа тодорч, NHL-ийн онооны лидерээр 5 удаа (1995, 1998, 1999, 2000, 2001),  хамгийн олон улирал дараалан (1991-2007 оны хооронд) улирал бүр дунджуаар 30 шайб оруулсан, хамгийн олон улирал 70-аас дээш оноо авсан (15), Наганогийн олимпийн аварга (Чех), 2005 оны хоккэйн ДАШТ-ий ялагч…
Харамсалтай нь түүний гайхалтай карьерийг бооцоо тавигчдаас мөнгө авч тоглолтонд нөлөөлсөн гэсэн цуу яриа бага зэрэг харлуулсан тал бий.

9. Жо Торнтон (Канад)

1997 оны драфтын нэгээр 17-хон настай Торнтон асар их итгэл найдвар дагуулан NHL-д орж ирсэн. Хэдийгээр анхны улиралдаа олны таамаглаж байсан шиг сайн тоглоогүй ч жил өнгөрөх тусам Жо туршлага сууж NHL-ийн ”элит”-үүдийн эгнээнд эргэлт буцалтгүй орж ирсэн юм. 2004 оныг хүртэл Бостонд тоглохдоо Жо бүх оддын тоглолтонд 3 удаа дуудагдаж, Бруйнзийн багийн ахлагчаар сонгогдсон ч плэй -офф гэсэн хүнд давааг давж чадалгүй байсаар 2004 оныг гаргав.  Локаутын жил Жо нутггийнхаа залуу авьяастан Рик Нэш, Никлос Хэгнэн нартай хамт Швейцарийн Давос багт тоглож лигийн аварга болгоод буцаж ирсэн юм. Бостондоо үлдэх бодол Торнтонд байсан ч багийнх нь тааруу амжилт цаашид тоглох урмыг хугалсан тул Сан Хосе Шаркс багтай 4 жилийн гэрээг байгуулж шинэ түүхээ эхлүүлжээ. 2006 онд Жо Арт Росс Трофи, Харт мемориал трофиг давхар хүртэж Овечкин, Ягртай хамт бүх оддын 1-р багийн тэргүүн эгнээнд бичигдэж оргил амжилтаа үзүүлсэн. Мөсөн талбайд багийнхнаа гайхалтай мэдэрч, хэрэгтэй үед хэрэгтэй дамжуулалтаа өгч чаддаг Торнтоны ачаар Шаркс 2006 оноос хойш тасралтгүй плэй-оффт шалгарч байгаа гэхэд хилсдэхгүй. Удахгүй эхлэх Ванкуверийн олимпод ч түүний хурц хараа Канадын багийн гол зэвсэг байх бизээ.

8. Жо Сакик
(Канад)

”Супер Жо” өнгөрсөн 10 жил байтугай NHL-ийн бүх цаг үеийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэнэ. Сакикийн бүх карьер зөвхөн ”нэг” л багт харьяалагдана. 1987 оны драфтын 15-аар Кубек Нордикуес багт орсоноосоо хойш Сакик амжилт тааруу багийнхаа гол хөдөлгүүр нь болж байлаа. Харин 1995 онд Нордикуесийн суурин дээр Колорадо Эвеланш баг үүсгэн байгуулагдсаны дараа Кубекийн олон жил мөрөөдөж байсан хүчирхэг баг бүрэлдэж эхэлсэн юм. Дараа жил нь буюу 1996 оны улиралд Эвеланш Стенлийн цомд анх удаа түрүүлэхэд тэрээр  багийн ахлагч хүн гэж ямар үүрэгтэй, ямар үлгэр жишээч байх ёстой вэ гэдгийг жинхэнэ ёсоор батлан харуулсан юм. Талбай дээр ч тэр талбайн гадна ч Жо лидерийнхээ үүргийг гүйцэтгэж NHL-ийн нүүр царай болж байв. 1997  оны зун Нью Иорк Рейнжерс түүнд асар их цалинтай гэрээ санал болгож, Марк Мессьегийн багийн ахлагчийн туузыг хүртэл амласан ч тэрээр багтаа үнэнч үлдэж фенүүдийнхээ хүндлэлийг дахин хүлээжээ. Жил өнгөрөх тусам  Сакикийн оруулсан шайб, оролцсон тоглолт, ашигтай дамжуулалтуудын тоо өсөж тэр чинээгээрээ нэр хүнд нь нэмэгдсээр байлаа. Сакикийн ямархуу багийн ахлагч гвэ эдгийг нотлох нэгэн үйл явдал 2001 оны финалд тохиосон. Эвеланш хоёр дахь удаагаа Стенлийн цомд түрүүлэхэд тэрээр ахлагчын хувьд цомыг түрүүлж өргөх ёстой байсан ч домогт Рэймонд Буркт 22 жил хүлээсэн цомоо өргөх боломжыг нь олгож олон хүний сэтгэлийг хөдөлгөж байлаа. 2005 оны Локаутын дараа Форсберг, Фүүти зэрэг түлхүүр тоглогчдоо алдсан ч Эвеланш бүсийнхээ хагас шигшээд шалгарч чадсан нь Сакикийн л гавьяа. Бүх цаг үеийн түүхэнд ”Супер Жо”  плэй -оффын нэмэлт цагт оруулсан гоолоороо тэргүүнд жагсдаг. Мөн NHL-д өнгөрүүлсэн 20 жилдээ нийт 1641 оноо авсан нь түүхэнд 8-р байранд орох амжилт ажээ. Эх орныхоо төлөө ч Жо ихийг хийсэн. 2002 оны Солт Лэйкийн олимпод  Канадчууд алтан медаль хүртэхэд Жо багийн 2 дахь ахлагчаар оролцож тэмцээний үнэ цэнэтэй тоглогч болж байсныг хоккэй сонирхогчид санаж байгаа байхаа.

7. Жером Игинла (Канад)

Дээр өгүүлсэн Солт Лэйкийн олимпийн финалын баатар. NHL-ийн түүхэн дэх анхны хар арьст багийн ахлагч. Калгари Флэймзийн домог. Эдгээр гурван өгүүлбэрээс түүний хэн байсан бэ гэдгийг ойлгож болно. Уг нь бол Игинла 1995 оны драфтаар Далласт анх орсон гэдэг. Гэвч удалгүй амьдралынхаа  ихэнхи жилүүдийг хамт өнгөрүүлэх Калгари хотын Флэймз багт шилжжээ. Багийн ахлагч болсон түүх нь гэвэл 2003–04 оны улиралын эхэнд Игинлаг Флэймзийн франчайсын түүхэн дэх 18 дэх ахлагчаар томилсон бөгөөд Крайг Конрэй ахлагчын үүргээ түүнд шилжүүлснийхээ дараа ”Энэ багт өнгөрүүлсэн хугацаа, оролцсон тоглолтыг нь харах юм бол түүнд багийн ахлагч болох эрх бий гэж бодож байна. Игинла багаа Стенлийн цомын финалд хүргэх хангалттай авьяас чадвартай тоглогч. Би түүнд итгэж байна” хэмээн ярьжээ. Үнэхээр ч Конрэйн итгэлийг Игинла хөсөрдүүлэлгүй тэр улиралынхаа төгсгөлд багаа плэй -офф шатанд шалгаруулж дөнгөсөн бөгөд өрнөд бүсийн финалд Сан Хосе Шаркстай ”ана мана” өрсөлдсөн юм. Хэдийгээр цуврал тогллтонд 4 : 2 -оор хэдий ч 1996 оноос хойш анх удаагаа лэй оффт шалгарсан ”баатарлаг” хөвгүүдээ Калгари хотынхон сэтгэл өөдрөг угтаж авсан юм. Мөсөн талбай дээр ширүүн, зоримог тоглолттой, заримдаа зодолдохоос буцдаггүй ч  амьдрал дээр Игинла тун өрөвч, өгөөмөр нэгэн. Оруулсан гоол болгоныхоо тоогоор Игинла 2,000 долларыг хүмүүнлэгийн үйлсэд хандивлдаг нь үүнийг батлах байх. Игинлагийн,
Флэймзийн төлөө зүтгэсэн 12 жилийн карьерт одоо Стенлийн цом л дутуу байна. Энэ хугацаанд тэрээр нийт 942 тоглолтонд оролцож 409 гоол, 442 ашигтай дамжуулалт өгч 851 оноо цуглуулжээ.

6. Скотт Нидермайер  (Канад)

Энэ жагсаалтанд багтаж байгаа 4 дэх Канад тоглогч. Гэхдээ Скотт ”арын албанд” тоглодог гэдгээрээ өмнөх тоглогчдоос ялгагдана. Анахэйм Даксын ахлагчын үүргийг гүйцэтгэдэг тэрээр NHL-д одоо 19 дэх улиралаа өнгөрүүлж байгаа ч харих болоогүй л байна. Нидермайерийн довтолгоонд түлхүү оролцдог чанар нь NHL-д орж ирсэн цагаас нь л дасгалжуулагчдын анхаарлыг татах болсон. Тухайлбал 1995 оны Стенлийн цомд түрүүлэхдээ Жаке Лемай, Нидермайераар цөөнгүй гоол оруулуулж аварга болох замаа зассан бол 2003 онд Пэт Бурнс мөн л Скоттоор нууц зэвсгээ хийж байлаа. 2004 оны улиралын эхэнд Скотт Девилзийн ахлагчаар томилогдож Норрис трофи (шилдэг хамгаалагч) хүртсэн юм. Гэвч локаутын дараа түүний Нью Жерсигийн багтай холбогдсон 12 жилийн карьер өндөрлөж Анахэймийн хүчирхэг нугаснуудтай 27 сая долларын гэрээ байгуулсан юм. Хэвлэлийнхэн тайлбарлахдаа Девилзийг орхихоос өмнө түүнд баг нь жилийн  7.8 сая долларын өндөр цалин амласан ч дүү Роб Нидермайертэйгээ хамтран тоглох хүсэлдээ хөтлөгдөж энэ их мөнгөнөөс татгалзсан гэдэг. Анахэйм ч Скоттыг сүр дуулиантайгаар угтан авч Нью Иорк Рейнжерст шилжсэн Стив Руччиний багийн ахлагчийн ”C” – г гардуулсан нь олон жилийн дадлага туршлагад нь итгэл хүлээлгэсэн хэрэг байв. 2006–07 оны улиралд Скотт  4 дэх Стенлийн цомоо Анахэймтэй хамт хүртэж бүх цаг үеийн агуу тоглогч гэдгээ нотолсон бөгөөд хувийн үзүүлэлтээрээ ч үүнийгээ баталж чаджээ. Харин үүнээс хойш агуу эр маань зодог тайлахаа зарлаж нэг хэсэг шуугиулсан. Харин цалингаасаа торгуулж ”банга” хүртсэнийхээ дараа Скотт бэлтгэлдээ дахин орж мөсөн талбайдаа эргэн ирж урьдын гайхалтай тоглолтоо үзүүлэх болсон юм.
Нидермайерий бусад хоккэйчдоос ялгарах нэг онцлог нь Канад хоккэйчдын6 гол тэмцээн гэгдэх ”Стенлийн цом”, ”Memorial Cup”, ”Залуучуудын ДАШТ”, ”ДАШТ”, Олимп болон Дэлхийн цом”-д бүгдэнд түрүүлсэн цорын ганц тоглогч гэгддэг юм. Магадгүй ирэх өвлийн олимпийн наадамд түүгээр ахлуулсан Канадын шигшээ түрүүлэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Нидермайер 2 олимпийн наадамд түрүлсэн хосгүй амжилтын эзэн болох билээ.

үргэлжлэл бий…

GD Star Rating
loading...
NHL-ийн өнгөрсөн 10 жилийн шилдгүүд, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. ORLOGO says:

    Сайхан нийтлэл байнаа баяарлалаааааааааааааааааааааа

    GD Star Rating
    loading...
  2. batt says:

    urgeljleliig ni hurdan niitleerei

    GD Star Rating
    loading...
  3. aaya says:

    ehniii heded medeej ah nr bgaa bhdaaa…

    GD Star Rating
    loading...
  4. gan says:

    Joe Thornton Boston-toi ih unetei geree baiguulaad, tuund tuslah sain toglogch oldohgui baisnii ulmaas San Jose-d zarsan. Marco Sturm, Brad Stuart, uur neg toglogch buyu 3 toglogchoor solij avch baisan. Tuuniig zarsan munguuruu Boston Ottawagaas Zdeno Chara, Calgary-aas Marc Savard nariig avch unuudriin Bostonii tsumiig burduulj baisan. Uuruur helbel 2 taldaa ashigtai naimaa bolson gej dugnedeg. Joe Thornton, Patrick Marleau 2 draftiin 1, 2oor shalgarch baisan ba hamtdaa togloson, togloj baigaa anhnii draftiin 1, 2uud baih shuu.

    GD Star Rating
    loading...
  5. zolboo says:

    saihan niitlel bna goy yumaa

    GD Star Rating
    loading...
  6. TTS says:

    Ovechkin nodnin bagtaigaa 7 jiliin 120 garui saya $-r geree bguulsan gej unshij bsan. Yagr bag bna daa. yag ali ni unen um boloo.

    GD Star Rating
    loading...
  7. ORL says:

    Үргэлжлэлийн хүлээгээд л байгаа шүү :D

    GD Star Rating
    loading...
  8. R says:

    suuliin uyed harin Hockey-nii talaar niitlegdeed goyo bn shu,,

    GD Star Rating
    loading...
  9. Орсоо says:

    Хүүхэд байхдаа тэр үеийн ЗХУ-д орос хэлний багш мэрэгжлээр төгсөж ирээд удаагүй байсан залуухан багшаас хоккэй гэдэг тоглоомын тухай сонсоод ганц удаа ч гэсэн үзэх юмсан гэж их мөрөөддөг байж билээ. Түүнээс хойш ОРТ сувгийн шөнийн үзэгч болж тухайн үеийн оддууын тоглолтыг жирэлзсэн хар цагаан зурагтаар үзэж хоккэйн гайхамшигийг маргааш нь өөрөө тоглоод ялчихсан юм шиг ангийнхаа хөвгүүдтэй ам уралдан, заримдаа нудраг зөрүүлэн байж хагас хугас мэдэж билээ. Орос хэлний багш маань манай ангийхнийг ганц хоккейн хорхоотон болгоод зогсохгүй хөл бөмбөгийн хорхоотон болгож тэрэн дээрээ дөрөөлөөд орос хэлэнд чамгүй сайн болгосон гавьяатан хүн. Гарамжав багшдаа эрүүл энх байж урт удаан аз жаргалтай амьдрахыг ерөөе? Шавь чинь.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: