loading...
Канад, Америкийн мөсөн талбайн ээлжит тулаан энэ удаа Янкуудын ялалтаар өндөрлөлөө. Канадын 3 хотод 10 гаран хоног үргэлжилсэн хоккэйн залуучуудын ДАШТ-ий талаар энд өгүүлэх гэж байна. Канад хоккэйчдийн түрүүлж үзэх ёстой тэмцээнүүдийн тоонд энэ тэмцээн заавал багтдаг гэнэм. Тийм ч учраас NHL-ийн ирээдүй болсон шилдэг залуусаа Канандчууд энэ ДАШТ-д илгээсэн байв.
Хэсгийн шатнаас хоккэйн эх орны залуус илт давуу ялалтуудыг байгуулж финалд шалгарсан ч эцсийн мөчид ”хөршдөө” дийлдэнэ гэж үнэхээр төсөөлөөгүй байх. Бүр нэмэлт цагт шүү. Канадын зүрхэнд шар ус хуруулсан тэр залуугийн нэр бол Жон Карлсон. Вашингтон Капиталсын харьялалд байдаг 19 настай Жон финалын тоглолтын сүүлийн мөчид канадын хаалганд хожлын шайбыг оруулж ”үндэсний баатар” болсон юм.
”Манай хаалгач Жэк Кампбэл үүргээ маш сайн биелүүлж олон аюултай довтолгоо зогсоосон. Хэрвээ тэр байгаагүй бол бид хэдэн ч шайб алдах байсан юм бүү мэд. Харин би бол ердөө л нэг цохилтыг амжилттай болгосон шүү дээ” гэж даруухан ярих энэ хүү ирээдүйд Овечкиний шийрийг хатаах ч юм билүү.
Америкийн багийн дасгалжуулагч ялалынхаа дараа ”Бид Канад стилээр Канадыг хожлоо” гэж өгүүлжээ. NHL-д дийлж байгаа Иван ах нарын залгамж халаа энэ тэмцээнд амжилт муутай оролцож шөвгийн наймд Швэйцарийн багт ялагдсан байгаа. Гэхдээ оросуудын хаалгач Игор Набаков хаалгачдын ангилалд тэргүүлсэн болохоор бас ч гэж нутагтаа хэлэх үгтэй буцсан байх.
Мэргэн буучаар 2008 оны Рейнжерсийн залуу бууч Дерек Степан 4 гоол, 10 ассистаар 14 оноотой шалгарсан бол Ойлерсийн Канад хөвгүүн Жордан Эберле удаалжээ. 1977 оноос хойш албан ёсоор зохион байгуулагдаж байгаа залуучуудын ДАШТ-ий (20 хүртэлх насны) түүхэнд 15 түрүүлсэн амжилтаар Канадчууд тэргүүлдэг. Харин шинэхэн аваргуудын хувьд энэхүү түрүү нь 2 дахь алтан медаль нь аж. Ирэх жилийн ДАШТ-ийг АНУ-ын Буффало хотод зохиохоор эрхээ аваад байгаа юм.
| Шөвгийн 8 | Xагас шигшээ | Шигшээ | |||||||||||
| A2 | 5 | ||||||||||||
| A2 | 6 | B1 | 2 | ||||||||||
| B3 | 2 | A2 | 6* | ||||||||||
| A1 | 5 | ||||||||||||
| A3 | 1 | ||||||||||||
| B2 | 2 | A1 | 6 | 3-р байр | |||||||||
| A3 | 3* | B1 | 11 | ||||||||||
| A3 | 4 | ||||||||||||
loading...




orosuuud maani butelguitchihjeee…….
loading...
Ёстой галзуу тоглолт болсон ойрд ийм тоглолт үзээгүй болохоор бүүр ч гоё байлаа.
loading...
Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? тэгвэл танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз.
http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01
loading...