Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, NHL, Хоккей » ”Ахлагч” Алекс Овечкин

GD Star Rating
loading...

Өнөө үеийн хамгийн шилдэг хоккэйчдийн нэг Александр Овечкин карьерийнхаа ээлжит үсрэлтийг хийж Капиталсын багийн ахлагчаар томилогдлоо. Өнгөрсөн 12 сарын сүүлээр Крис Кларкыг ”Цэнхэр хүрэмт”-нүүдийн нэг болсны дараа ”С” хэнд очих талаар Капиталсын удирдлага бодох хэрэгтэй болсон.

Тэдний шийдвэр нь ерөнхийдөө тодорхой байсан бөгөөд нас залуу ч гэсэн альхэдийнэ багийнхаа амин сүнс болсон Алекс энэ хүндлэлийг бүрэн эрхтэй гэж тэд үзжээ. ”Энэ бол нэр төрийн хэрэг. Багийн ахлагч болохыг би үргэлж л мөрөөддөг байсан. Өмнө нь би багийнхаа төлөө хийж чадах бүхнээ хийдэг байсан бол одоо түүнээсээ ч илүү хичээх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл би чинь ахлагч шүү дээ’‘ хэмээн нийслэлийн капитан сэтгэл хөдлөн ярьсан байна.

NHL-ийн багийн aхлагчдаас Алекс хамгийн залуудаа орно. Зөвхөн Питсбургийн Кросби, Чикагогийн Жонатон нар л энэ тал дээр түүнтэй өрсөлдөх боломжтой юм. Капсын ахмад хамгаалагч Том Поти ”Овечкин олон жил франчайсын нүүр царай болно гэдэгт би итгэж байна. Тэр ийм хүндлэл хүлээх бүрэн эрхтэй залуу” гэсэн бол ”Энэ мэдээг багийнхан нь ч гэсэн тун их баяртай хүлээж авсан. Би тэдэнтэй багийн ахлагчийн талаар ярилцахад бүгд л Алексийг дэмжиж байлаа. Тэр бол манай цорын ганц лидер” хэмээн багийн ерөнхий менежер Брюс Боудрью ярьжээ.
Овечкин 2007 оны улиралаас Кларкын ”орлогч”-ын үүргийг гүйцэтгэж байлаа. Эдгээр жилүүдэд Крис олон удаагийн бэртэл гэмтэлд ороогдож багтаа тус болж чадаагүй учраас тэр чинээгээрээ Капиталст ахлагчийн орон зүй үгүйлэгдэж байсан юм. Харин одоо энэ бүхэн ард хоцорч мөсөн талбай дээр ч хувцас солих өрөөнд ч багийнхныхаа итгэлийг хүлээсэн залууг удирдагчаараа томиллоо. 2006 оноос хойш Капиталсын төлөө зүтгэхдээ Алекс Харт мемориал трофиг 2 удаа хүртэж, Арт Росс (онооны лидер 2008) -н эзнээр нэг удаа тодроод байгаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Harinee says:

    өө наад чинь NBA-ээр бол Kobe , Lebron юм билээ. Хоккей нээг их үздэггүй байсан, энэ болоод Оросын хэдэн легионеруудаас болж үзэх хэрэг гарахнээ яг. Энэ жилийн олимпоор элгийг нь аваарай залуу мээнь

    GD Star Rating
    loading...
  2. R says:

    тийшдээ, одоо чинь ҮХЛ-т Овэчкин, Кросби 2 бол аймар шд, дээр нь хоёулаа залуухан…
    Сүүлийн уед Спортнювс-ийхан маань Хоккеин талаар мэдээ хийгээд гоё байна өө, Спортнювс-ийханда ялангуя Баярсайхан гэдэг хүнд танихгүй ч гэсэн маш их баярлалаа гэж,,,

    GD Star Rating
    loading...
  3. FC Liverpool says:

    Овэчкин – Семин – Малкин энэ 3 олимпод юм дуулгана шүү

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    ene jiliiin orosiiin bureldhuuun ch aamar bgaadaaa……. delhiiin abargaaar NHL…n oduudguigeer barga avch bsn….. ene udaad yaah bol…

    GD Star Rating
    loading...
  5. gan says:

    Ene jiliin Olympiin bagiin bureldehuund NHL, KHL-iin shinjeechid Orosiin bag hamgaalaltiin egnee sul baina gej uzej baigaa.

    Ungursun Olympod Andrei Markov Finntei hiisen togloltond gemteed Orosiin hamgaalalt ilt sularch baisan ni neg hoyorhon hamgaalagch deer togtson bagt mash muu nuluutei. Teheer ted amjlit gargahiin tuld hamgaalagchid gemtehgui, tsohilt haah, dovtolgooniig ehluuleh ajlaa hiivel uldseniig ni hiichih dovtlogchid bol hangalttai.
    Mun haalgach ch gesen NHL-d shutout-aar terguulj baigaa Brysgalov, jigdhen toglodog Nabokov baihad achaalal daachih baih.

    GD Star Rating
    loading...
  6. kobe&messi says:

    teer jil yaagav krosbi oveckin 2 shlideg zaluu toglogchiin shagnal dr ursulduud ovechkinunasan bhdaa shaib hiisen gd shlideg bolson bdag
    ovechkin sn ch bag n penguinsiig barah boloogui l dee

    GD Star Rating
    loading...
  7. Orlogo. says:

    Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? тэгвэл танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз.
    http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01 в

    GD Star Rating
    loading...
  8. od says:

    ovechkin-d tuslax neg xyn xeregtei bna l da. semin backstrom 2-iin xuvid jaaxan jigd bus toglolt yzyyleed baigaa tal ajiglagdaad baigaan. bas washington-ii neg tom problem bol xaalgachiin asuudal shy de. theodore montreald baisan shigee sain togloxgyi baigaa deerees ni varlamov neg l oron garan toglood baigaa ni capitals-iin amjiltand surguur nuluulj bna l da. minii bodloor capitals odoo yun tyryynd ovechkin-d tus bolox neg sain tuviin dovtlogch bas xaalgach olood avchixval ch stanley cup oirxon l ban da. pittsburg-iin xuvid yalt ch ygyi 2 tom odtoi ban l da crosby malkin-ii ali ali ni byxel byten bagiig ganzaaraa chireed yavchixaar toglogchid shy de tiimees ganz ovechkin xychtei esergyyzel yzyylj chadaxgyi baigaan. gexdee ene 2 bagaas gadna zaana chin western-d dan zaluusiin byreldexyyntei chicago bolon colorado gesen baguud evgyidyylj medexeer ban shy.

    GD Star Rating
    loading...
  9. BAT says:

    oros yum uu canad l avna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: