loading...
“Клипперс” – “Лейкерс” – 102:91 (25:26, 27:17, 27:30, 23:18)
К: Дэвис – 25, Каман – 21, Гордон – 18.
Л: Брайант – 33, Байнум – 15, Браун – 15
Нэг хотын 2 баг дундаа нэг ордонтой. Энэ удаагийн тоглолтын талбайн эзэн баг нь Клипперс байв. Эдгээр багуудын өмнөх 9 тоглолтонд бүгдэд нь Лейкерс хожоод байсан бол энэ удаа Клипперс хожлоо. 2007 оны 4 сарын 12-ноос хойш анх удаа Клипперс Лейкерсийг хожиж байгаа гэнэ.
Клипперс мөн 2006 оны 11 сарын 2-ноос 18-ний хооронд талбай дээрээ 6 дараалж хожиж байснаасаа хойш анх удаа 5 дараалан талбай дээрээ хожив.
Лейкерсийн Газоль тоглоогүй. Түүний гэмтэл улирлын эхэнд 11 тоглолт өнжиж байсан шиг хүнд биш бөгөөд удлаа гэхэд ирэх долоо хоногоос тоглож эхэлнэ. Газоль Лейкерсийн гарааны бүрэлдэхүүнд байгаагүй 24 тоглолтын 8-д нь Лейкерс хожигдсон үзүүлэлттэй юм байна.
“Атланта” – “Нью-Жерси” – 119:89 (32:15, 29:30, 28:25, 30:19)
А: Кроуфорд – 26, Жонсон – 20, Уильямс – 12
Н: Яньлянь – 19, Харрис – 15, Лопес – 12
Атланта дараалсан 4 хожигдлоо өнөөдөр зогсоов. Тэд талбай дээрээ Нетсийг 30 онооны илүүгээр хөнгөхөн хожлоо. Сэлгээнээс тоглосон Жамал Кроуфорд 26 оноогоор багаа тэргүүлжээ.
“Майами” – “Бостон” – 106:112 НЦ (35:30, 19:27, 24:18, 23:26, 5:11)
М: Уэйд – 44, Хаслем – 19, О’Нил – 14.
Б: Рондо – 25, Аллен – 22, Перкинс – 20
Тоо 99:99, 5.5 секунд дутуу байх үед Селтикс сүүлчийн довтолгоо хийх ёстой байв. Гэвч Уэйд Рэй Алленаас бөмбөгийг булааж, данк хийхэд 0.6 секунд үлджээ. Хит 2 оноо илүү. Пирс завсарлагын дараа бөмбөгийг тоглолтонд оруулж, Рондод шууд довтолсноор үндсэн цаг тэнцэв. Тун санаанд оромгүй явдлууд тоглолтын сүүлийн хэдхэн секундэд болсон нь энэ. Улмаар цаг сунгаж, мөнөөх Рондо 34 секунд дутуу байхад зөрүүг +4 болгосноор Селтикс айлын талбайд 3 дараалан ялагдаад байсан цувралаа зогсоосон юм. Рондо өмнөх тоглолтыг гэмтлийн улмаас өнжсөн ч эргэн ирээд 25 оноо авч, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэв.
Хитээс Уэйд 44 оноо авсан ч баг нь хожигдлоо.
“Миннесота” – “Голден Стейт” – 101:107 (22:34, 22:27, 23:17, 34:29)
М: Жефферсон – 26, Лав – 23, Брюер – 19.
Б: Маггетти – 28, Эллис – 20, Кьюри – 16
Монта Эллис сүүлийн 48 цагт талбайд нийт 96 минут тоглох боломжтойгоос 83-т нь тогложээ. Ер нь тэрээр энэ улиралд олон ч тоглолтонд бүтэн 48 минут тоглосон, одоогоор дунджаар 41.6 минутаар лигийг тэргүүлж байгаа.
Өнөөдөр тэрээр Миннесотагийн эсрэг 38 минут тоглож, 20 оноо, 7 самбараас авалт, 6 оновчтой дамжуулалт хийж багтаа туслан Голден Стэйт улирлын 10 дахь хожлоо авав. Айлын талбайд 8 дараалан хожигдоод байсан цувралаа зогсооход Кори Маггетти мөн 28 оноогоор тусалжээ. Маггетти гараанд гарсан 13 тоглолтондоо дунджаар 23 оноо, сэлгээнээс тоглосон 20 тоглолтондоо дунджаар 15.8 оноо аваад байна.
Уириорз одоогоор талбай дээрээ лигт хамгийн бага буюу 13 тоглолт л хийгээд байгаа. Гэхдээ тэд дараагийн 24 тоглолтынхоо 18-г нь Оракл Аренадаа хийх гэнэ.
“Орландо” – “Торонто” – 103:108 (27:23, 22:35, 19:28, 35:22)
О: Льюис – 24, Ховард – 20, Нельсон – 16.
Т: Барьняни – 18, Бош – 18, Туркогду – 17
Улирлыг тааруухан эхлүүлсэн Торонто одоо л учраа олж байгаа бололтой. Тэд өнөөдөр Орландог талбайд нь хожлоо. Торонто сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожив. Харин Мэжик 3 дараалан хожигдоод байна. Эдгээр 3 хожигдол нь бүгд хожлын 50 хувьд хүрээгүй багуудтай хийсэн тоглолтынх байв. Тэд мөн 2006-2007 оны улирлаас хойш 4 дараалан хожигдоогүй байгаа. Дараагийн тоглолтоо Мэжик Вашингтонтой хийнэ.
4-р үед Торонто 18 оноогоор давамгайлж байсан ч нэлээн бариулж, 43.4 секунд дутуу байхад Картер 2 оноо авснаар тоог 101:103 болгожээ. Улмаар цаг дуусахын өмнөхөн Реддик тоог тэнцүүлэх боломжтой 3 онооны шидэлтээ алдсанаар Торонто хожсон юм. Рэпторсийн холбогч Кальдерон гэмтлээс эргэн ирж, 8 оновчтой дамжуулалт хийжээ.
“Оклахома Сити” – “Нью-Орлеан” – 92:97 (23:23, 23:25, 35:31, 11:18)
О: Дюрант – 26, Грин – 20, Крстич – 11, Уестбрук – 11.
Н: Уэст – 19, Окафор – 15, Пол – 14
Хорнетс өнөөдөр хожсоноор улирал эхэлснээс хойш анх удаа хожлын 50+ хувьд хүрлээ. Хорнетс өмнө нь Оклахомад байсан, энд Пол оны шилдэг шинэ тоглогчоор тодорч байлаа. Тэрээр хуучин дэмжигчдийнхээ өмнө тоглож, 11.1 секунд дутуу байхад чухал лэй-апаа амжилттай болгосноор Хорнетс хожив.
Дюрант 27 оноо авсан ч 4-р үед ердөө 2-хон оноо авсан байна. Ер нь Тюндер 4-р үед нийтдээ 11-хэн оноо авчээ.
“Сан-Антонио” – “Детройт” – 92:112 (27:28, 32:24, 18:23, 35:17)
С: Паркер – 23, Жефферсон – 17, Жинобили – 16.
Д: Хэмилтон – 29, Вильянуэва – 14, Стакки – 13
Спэрсийн талбайд хожигдсоноор Пистонсийн дараалсан хожигдлын тоо 11 болов. 4-р үеийн эхэнд Бен Гордон оновчтой шидэж, тоог 77:77 болгосон. Дараа нь торгуулийн шидэлтээр 1-р үеэс хойш багаа анх удаа тоогоор илүү гаргах боломжтой байсан ч алдсан юм. Харин үүнээс хойш Спэрс 35 оноо авч, 15-ийг л алдсанаар улирлын 21 дэх хожлоо авлаа. 2007 оны 3 сарын 23-наас хойш Спэрс талбай дээрээ Пистонсийг хожоогүй байж.
“Бид 36 минут сайн тоглосон” гэж Принц хэлжээ. Үнэхээр ч 4-р үед Пистонс тун муу байж, нийт 23 дахь хожигдлоо хүлээсэн.
“Финикс” – “Хьюстон” – 118:110 (36:33, 17:27, 32:26, 33:24)
Ф: Нэш – 26, Студемайер – 25, Фрайе – 20.
Х: Брукс – 34, Лэндри – 31, Ариза – 15
Эхлээд Санс 16 оноогоор тэргүүлж байсан ч 2-р үед Рокитс сайн тоглож, -16 онооны алдагдлаа + 16 онооны давамгайлал болгосон. Гэвч үлдсэн хугацаанд Санс илүү тоглож, улмаар 8 оноогоор хожлоо. Рокитсийн 2 тоглогч 30+ оноо авсан ч Сансын 4 тоглогч 20+ оноо авчээ.
“Би ийм тоглолт харж байгаагүй. Бид эхлээд 16 оноогоор тэргүүлсэн. Дараа нь тэд 16 оноогоор тэргүүлсэн. 32 онооны өөрчлөлт гэсэн үг” хэмээн 30-аад жил дасгалжуулагч хийсэн Жентри тоглолтын дараа хэлсэн бол үүнтэй төстэй үгийг Ж. Ричардсон мөн хэлжээ.
“Кливленд” – “Вашингтон” – 121:98 (29:23, 36:20, 36:37, 20:18)
К: Жеймс – 23, О’Нил – 17, Паркер – 16.
В: Жэмисон – 26, Фойе – 18, Янг – 14
Тоглолт болохоос хэдэн цагийн өмнө Визардс өөрийн багийн лидерээ, хамгийн олон оноо авдаг тоглогчоо, магадгүй энэ улирлаа алдсан. Юу гэвэл Дэвид Стерн Аренасыг мөнгөөр торгоогүй ч тоглох эрхгүй болгож шийтгэсэн юм. Шийтгэл одоогоор яг таг тодорхой болоогүй ч хууль, шүүхийн байгууллага хэргийг шалгаж дуустал Аренас тоглохгүй. Шалгаж дууссаны дараа Стерн яг ямар шийтгэл хүлээлгэхээ шийдэх биз. Юутай ч тэрээр энэ улиралд бараг тоглохгүй болов уу. 111 сая долларын гэрээ нь дуусахад 4 жил хагас үлдээд байгаа Аренас ийн НБА-ын нүүр царай болсон баян супер одын замналаа өөрөө сүйтгэх шахуу дээрээ тулаад байна. Торгуультай тоглолтын тоогоор тэр мөнгө алдана. Энэ улиралд 16.2 сая доллар авах ёстой байсан ч одоо тоглолт бүрт 147200 доллар хасагдана. Магадгүй Визардс түүний гэрээг цуцлахыг оролдох ч юм бил үү? Мөн түүнээс Адидас зэрэг спонсор компаниуд нь ч нүүрээ буруулж болзошгүй. Миний сонссоноор Адидастай 30 саяын гэрээтэй гэж байгаа. 2 жил гэмтэлтэй байж байгаад энэ улиралд овоо тоглож байсан ч хөзөр тоглож алдсан 25 000 долларын мөрийгөө төлөхгүй луу унжсанаас болж буу шийдэмдээ тулсан Аренас одоо өөртөө л гомдохоос яахав. Криттентонтой буу тулгалцсан нь тоглоом байсан гэж Аренас хэлсэн ч энэнд хэн итгэх билээ.
Дашрамд Аренаст төрсөн өдрийнх нь мэндийг хүргэе. Тэрээр 28 хүрч байгаа.
Кавальерс – Визардс багууд тэнцүү өрсөлддөг, ривалууд байсан. Гэвч одоо энэ түүх дуусаж байх шиг байна. Аренасгүй Визардсийг Кавальерс талбай дээрээ арчаад өнгөрөв. ЛеБрон 3 үе тоглохдоо 23 оноо, 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас авалт хийсэн бол Шак 17 минутанд 17 оноо авчээ.
“Би Гилийг энэ тоглоомонд хайртай гэдгийг мэднэ. Түүнд одоо маш хэцүү байгааг би мэдэж байна” хэмээн 12-р сарын Дорнод бүсийн шилдэг тоглогч ЛеБрон хэлсэн байна.
loading...





bi 1st ntr gj shaahguie.
loading...
Хайран тоглогч
loading...
Хайран тоглогч , энэ улиралд түүний гайхалтай BuzzerShot-уудыг нэг ч харсангүй үдлээ дээ. За яахав эр хүн долоо дордож , долоо тэнхэрдэг гэдэг юм. Ахиад гараад ирнэ гэж найдаж байна.
loading...
4th
loading...
Gue odoo yaay gehuu
loading...
neg udaa toglood oldog mongonoosoo 7 dahin baga mongiig ni ogchih gui bas haram ch garuu gui yu. oo yah be ooroo togloj moriigoo aldsan ooroo buu tulgasan
loading...
Rondo ch galzuu buzzer hiisen de.
LAL-iig Gasolgui yawdaggui gj helsen shde.
loading...
t1 nigga odoo uurtuu gomdohoos uur yahav hohtolbo-toi 100%sanal niilj bna 2-n hoorond muriig ugch chadahgui bol yah gej togloson t1 nigga ve?bas nigga zan gargaad buu gargachij er ni nigganuud t1 dee hohi ni
loading...
Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? тэгвэл танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз.
http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01
loading...
tursun udruur n 1sum beleglechih hun oldogun bhda
odoo amia horolmor bga da
loading...
muu yor ch yumu
huwi hunii n sn medkuma
ghde ur chadwarin huwid dajgu toglodog zalu bsin
odo yay gehew
loading...
uchir zuggu muulad yuhew anduuda
umuurjogon bish l de
loading...
ОДоо яахав өөртөө л гомдохоос,,,, Зүгээрээ Энэ чинь NBA ш дээ хожигддоггүй баг гэж байдаггүй юм аа. Гэхдээ л Лейкерсийг муулж байгаа хэдий ч дэмждэг багтайгаа тоглох болохоор бүгд л айдаг ш дээ. Дэмждэг баг нь Нуурнуудад хожигдох магадлал өндөр учраас тэгдэг байх гэж бодож байна. ЗАлуучуудаа сэтгэгдлээ үлдээхдээ жоохон соёлтой байцгаая аа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
Eastern Conference
Forwards: LeBron James (Cle) 1,769,287; Kevin Garnett (Bos) 1,467,365; Chris Bosh (Tor) 724,317; Paul Pierce (Bos) 366,234; Josh Smith (Atl) 334,338; Andre Iguodala (Phi) 228,343; Danny Granger (Ind) 213,371; Michael Beasley (Mia) 188,552; Rashard Lewis (Orl) 151,717; Hedo Turkoglu (Tor) 133,445; Caron Butler (Was) 110,003.
Guards: Dwyane Wade (Mia) 1,719,359; Allen Iverson (Phi) 930,713; Vince Carter (Orl) 745,581; Ray Allen (Bos) 510,885; Gilbert Arenas (Was) 445,473; Derrick Rose (Chi) 385,829; Joe Johnson (Atl) 329,100; Rajon Rondo (Bos) 269,566; Jose Calderon (Tor) 157,354; Mike Bibby (Atl) 155,078.
Centers: Dwight Howard (Orl) 1,681,897; Shaquille O’Neal (Cle) 609,486; Al Horford (Atl) 178,360; Andrea Bargnani (Tor) 168,684; Brook Lopez (NJ) 154,362; Andrew Bogut (Mil) 143,545; Jermaine O’Neal (Mia) 111,065; Rasheed Wallace (Bos) 87,590; Kendrick Perkins (Bos) 56,598; Samuel Dalembert (Phi) 53,880; Tyson Chandler (Cha) 44,279; Brad Miller (Chi) 40,182.
Western Conference
Forwards: Carmelo Anthony (Den) 1,568,259; Dirk Nowitzki (Dal) 826,130; Tim Duncan (SA) 776,225; Pau Gasol (LAL) 754,070; Kevin Durant (OKC) 556,847; Trevor Ariza (Hou) 504,725; Luis Scola (Hou) 437,944; Shawn Marion (Dal) 295,310; Ron Artest (LAL) 266,554; Lamar Odom (LAL) 194,567; LaMarcus Aldridge (Por) 177,663.
Guards: Kobe Bryant (LAL) 1,793,782; Tracy McGrady (Hou) 746,625; Steve Nash (Pho) 744,250; Chris Paul (NO) 701,417; Aaron Brooks (Hou) 443,369; Jason Kidd (Dal) 429,720; Chauncey Billups (Den) 310,281; Deron Williams (Utah) 285,185; Manu Ginobili (SA) 261,107; Brandon Roy (Por) 257,231; Tony Parker (SA) 248,951.
Centers: Amar’e Stoudemire (Pho) 1,304,470; Andrew Bynum (LAL) 743,182; Nene (Den) 261,295; Marc Gasol (Mem) 217,675; Antonio McDyess (SA) 157,346; Al Jefferson (Min) 146,773; Greg Oden (Por) 136,388; Marcus Camby (LAC) 121,981; Andris Biedrins (GS) 102,095; Mehmet Okur (Utah) 96,897; Emeka Okafor (NO) 94,685; Spencer Hawes (Sac) 31,767.
loading...
McGrady-n talaar yamar negen shuum bna uu humuusee
loading...
McGrady chine Hyalar nudtei haha!
loading...
hylar bish solir geech hahhaha
loading...
solir bish sohor ntr
loading...
teneg muu baasnuud mini avyas bhad nud yamar hamaatai yum be?
loading...
Yooy, maniii demjij bgaa ORLANDO yaachvaaa, CARTER chi yaachvaaaa???? 4 daraalaad dandaa eastern-ii suga baguudad hojigdlooo, WHAT A SHAME!!!
SVG bagaa arai ooroor udirdmaar bnaa, tgd zovxon 3 onoonii shidelten dr anxaarj togldog hev maygaaa odoo bolyoooo!
VC iim bgad bval ner hund n asar hurdan unana shuu, barag muu ner avch eheljiishdee odooo. Ydjahad Turkoglu-giin bagt hojigdchdog. Onoodor tgd Arenas-gu Wizards-t hojigdoood, ter ch buu hel bur moroo gemteegeed, boli boli… Magic, ter tusma Carter-iin sulin ueiin toglolt miniii urmiig unen hugalj bna. Magic-iin buh fan, VC-giin buh fan-uudin uram uneheer ih hugarjaga baihaa!
Oorin shutdeg toglogchoo shine bagt ireed taarj tohirku, bagiin aluurchin gesen ner zuuj duusahiig bi harahiig uneheer husku bna! MAGIC SAIJRAH HEREGTEI! BI TEHDEE ITGEJ BAIGAA! Margash ATL gdg changa bagtai taarna, DARAALSAN HOJIGDLOOO MARGAASH ZOGSOOH BOLTUGAI! MAGIC ALL DAY!
loading...
sain uu yu bna dajgvi bolson bna
loading...