Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Премьер лигийн 2009 оны топ 10

GD Star Rating
loading...

Өчигдөр та бүхэндээ Бундэслигийн нэгэн оныг сануулсан бол энэ удаад Английн лигийг дурсацгаая. Гэхдээ хамгийн гол гэж бодсон 10 үйл явдлаа орууллаа. Хэрэв энэ 10-аас өөр сонин содон юм болсон бол уншигч та өршөөнө биз ээ. Та нөхдийнхөөр магадгүй дараалал нь өөр байж ч болох. Ямар ч байсан би өөрийнхөө хувилбарыг дэлгэхийг хүсч байна аа. За ингээд 10-р байрнаас эхлэе.

10. Эмиратс дахь чөлөөт цохилт

Дрогбаг шилдэг довтлогч гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ яг нэг жилийн өмнө тэр баг доторхи дайсан нь байлаа. Өвлийн цонх өнгөрсний дараа зун багаас явах тоглогчдын тэргүүн эгнээнд тэр өнгөлж явсан. Дараа нь Оросоос Гуус эрхэм ирэв. Яг энэ мөчөөс л эхэлж Дрогба галзуураад эхэлчихсэн билээ.  Улмаар Эмиратст орсон 3 дахь гоолыг тэр хаалттай цохилтоос маш ганган оруулсан нь түүний гэрээг сунгах хамгийн гол шалтаг болсон гэж болно. 24 тоглоод 27 оноо авсан тоглогч Английн хатуу ширүүн лигт чухам од тоглогчид тооцогдохгүй гээд яах ч билээ. Гэрээг сунгасан нь Романы багт нүдээ олсон хэрэг байсныг шинэ улирлын тоглолтууд харуулж байгаа.

9. Арсены  уцаарлалтууд

Вэнгер уг нь их тайван хүн. Гэхдээ энэ жил тэр нэг л тайван бус байна. Арсенал Челсид хожигдоход Дрогбагийн чадвар ч гэх юм уу аз ч гэх юм уу нэгэн жигтэй гоол хаалганы зүүн дээд буланд шунгинаад орчихсон билээ. Тэр тоглолтод хожигдсон Арсен дараа нь Дрогбагийн гоолнууд заримдаа нэг иймэрхүү хачин байдлаас ордог хэмээн илт ундууцсан. Тэрээр мөн Холландын шигшээгийн эмч нарыг буруушаахдаа өөрийгөө барьж чадаагүй. Багийн гоолны амин сүнс ван Перси шигшээгээсээ гэмтэлтэй ирснийг клубт нь хор нөлөө багатай гэмтэл хэмээн биднийг тайвшруулснаас болоод одоо бидэнд гоол хийх амаргүй  болчихлоо хэмээн их л өндөр дуугаар хашгирч байсан сан. Хэрэг явдал үүгээр ч дууссангүй. Тоглолтын дараа 2 багийн дасгалжуулагч гар барьдаг нь гэм биш зан. Гэтэл тэр энэ жил нэг удаа татгалзаж чадсан шүү. Хэвлэлүүдийн олон хоногийн гол зугаа болж байлаа.

8. Премиер лигийн нүүр царай алдагдав

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг эгнээндээ багтаасан лиг түүгээрээ бахархах бүрэн эрхтэй. Гэтэл Английн лиг ойрд үзэгдээгүй ганц хүнээ тавиад туучихав аа. Уламжлалаар бол Итали юм уу Испаниас л дэлхийн нэг номер тодордог жанцантай. Гэхдээ Роналдогийн баг 94 сая евро кармаалж чадсан нь урьд хожид хэзээ ч хаана ч сонсогдож байгаагүй их мөнгө байлаа. Хэдий Роналдо явсан ч баг нь тэгтлээ их хэцүү байдалд байхгүй л байна, лигийн титмийн төлөө өрсөлдөөд л явж байна. Харин Алонзо явсан нь нөгөө нэг улаан хувцастнуудад маш хүндээр тусч байгаа. Түүний довтолгоо зохион байгуулах чадвар, түүний см-ын зөрүүгүй алсын пассын хүчээр Ливерпүүл өнгөрөгч улиралд бараг л түрүүлэх шахаж байсан билээ. Алонзо үнэхээр багийн төдийгүй лигийн нэгэн том face байсан юм. Гэхдээ ингэлээ гээд лиг сонирхолгүй болно гэж огт үгүй, учрыг нь төгсгөлд өгүүлсү.

7. Хөзрийг тоглох их учиртай

Шинэхэн улирлын талаар хүүрнэх гээд байна. Бүр ялангуяа 12 сар буюу 2 гол кандитатын тухай. Гэхдээ эхлээд арын хэдийг хальт дурьдая. Топ 4-т багтана гэдэг бол Сити, Спөрс, Вилла зэрэг багуудын хувьд мөрөөдөл билээ. Сүүлийн хэдэн жил удаа дараа оролдоод бүтэхгүй байсан тэдний хувьд энэ жил мөрөөдөлдөө хүрэхэд холгүй л байх шиг. Багийн нэгэн гол өмөг түшиг болсон хүнээ алдсанаас гадна угаас бүрэлдэхүүн сул Ливерпүүлийн унхиагүйтэл тэдэнд энэ найдварыг бэлэглээд байгаа. Гэхдээ хамгийн сүүлд инээсэн хүн хамгийн чанга инээдэг гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй нэгэн дүрэм эцэст нь магадгүй Бенитезийн багт үйлчлэх ч юм бил үү. Хавар болтол зай ч байна, лай ч байна. Яг энэ үг лигийн аварга болохоор өрсөлдөж байгаа 2 багийн хувьд бас хамаатай. Зам хол байна даа, хол байна. Арсеналын фэнүүдээс хүлцэл өчье. Үүнийг бичигч миний бие та нөхдийг энэ жил түрүүлэхгүй гэж хэлэх гээд байна л даа. Гол довтлогчоо алдсаны дээр бас бус бэртлүүд, туршлага гээд энэ жилдээ та нөхдөд саад их байна. Хамгийн сүүлд хэн хамгийн чанга инээх бол?

Уг нь бол улирлын эхнээс нь явцыг нь харахад Челси түрүүлэх мэт. Гэвч тэд оны сүүлийн сарыг тун их бүтэлгүйтлээр дуусгалаа. 4 тоглоод хожил авч чадаагүй байсан. Харин оны төгсгөл дээр бүтэн оноогоо авч чадсанаар онд мэнд орсон гэж байгаа. Гэхдээ л 12 сарын энэ бүтэлгүйтэл нь Сэр Алекст маш их боломжийг олгосон юм. Одоо тэр Карлогоос ердөө 2 онооны ард ирчихээд байна. Олон жил нэхэх уралдаанд гаршчихсан тэр хөзрийг ингэж тоглодог юм гээд хавар нь бохио зажлаад хээвнэг мэдэх л этгээд. Энэ жил гол тулаан зөвхөн энэ 2 багийн хооронд болно.

6. Дахиад л Фэргюсоныг нэрлэх болжээ

Энэ удаад гэхдээ түүний шүүгчийн эсрэг өдүүлсэн хэргүүдийг дурьдах хэрэгтэй болчихоод байна. Сандэрланд дээр Манчестер Юнайтед эцсийн мөчид тэнцүүлээд улмаар үлдсэн жаахан хугацаанд илүү гарах гээд довтолгоо явж байхад шүүгч шүгэл үлээсэн. Үүнд ихээхэн дургүйцсэн тэр шүүгч рүү цовхчих шиг болсон.Үүний өмнө нь нь ч тэр шүүгчийг тарган гэж хэлүүлээд 2 жилийн тэнсэн авсан. Дээр нь нэмээд 2 тоглолтоор торгуулсан байдаг. Тэр шүүгчийг дараа нь Виганд очиход тэндхийн фэнүүд чи хэтэрхий бүдүүн байна гэж дуулалдсан нь даарин дээрх давсыг нэмж дээрхи шийтгэлийг өгүүлсэн. Челси дээр Флэтчерыг унагахад тэр тэвчиж чадаагүй, улмаар гоол дээр нь ч гэсэн тэр хүлээн зөвшөөрөөгүй. Тэр мөн цаг сунгах тал дээр нэлээн олон удаа асуудал гаргаснаар Фергюсоны цаг гэсэн нэр томьёо ч гараад эхэлсэн. Зарим тохиолдолд түүний зуун хувийн зөв байдаг. Гэхдээ хүн хөгшрөхөөрөө тухайн цаг үед нь зохицуулаад явах чадвар нь бага багаар алдагддаг юм шиг. Өөрөөр хэлбэл баярлаж гуних, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах нь амархан болдог ажээ. Ривал багийнхан нь түүний эдгээр байдлуудыг өлгөж аваад их л юм болсон доо. Шар хэвлэлүүд ч ёстой нэг шавиагаа хангасан байх аа.

5. Ситигийн мөрөөдөл үргэлжилсээр л

2008 оны намар баян араб Манчестер Ситиг авангуутаа Робиньог мөнгөөр зодож худалдаж авсан. Ганц мод гал болохгүй л дээ. Чадан ядан 9-р байр. Ингээд өвөл зун 2 толгой эргэм их мөнгө баруун солгойгүй цацчихав. Эхлээд Санта Крузыг Барритай цохив. Лиг дотроо ч үзээд байдаг хэрэг ээ. Угсруулаад Төрөө, Адьяа 2-ыг Тэвкатай хуслаа. Европт даналзана аа л гэж байна. Их санасан газар 9 шөнө хоосон гэж ээ дээ мөн ч үнэн үг шүү. Тэд одоо лигт түрүүлнэ гэж үлгэр болсоон. Олон улсын тавцанд бүр ч саналтгүй. Зарим том баг хүртэл бараг ганц довтлогчтой байхад эднийх 5 6 топ довтлогчтой байдаг гэхээр гайхмаар ч юм шиг. Гэхдээ энэ олон лаг тоглогч, энэ их хаясан хөрөнгө биш харин Хьюзыг халж Манчиниг авчирсан нь л хамгийн том дуулиан байлаа. Хүмүүст сайхан хөлбөмбөг үзүүлж таашаал өгөхийг хүсдэггүй, харин үр дүнг чухалчлан тоглуулдаг тэр эхний тоглолтдоо л үүнийгээ батлах гэсэн мэт Стоукыг тэгж ингэсхийгээд л 2 гоолоор хожлоо. Ямар ч байсан түүний гараа бүтэн оноонуудаар л эхэлж байна. 2010 онд үйл явдал хэрхэн өрнөхийг харж байя даа.

4. Фигуэроа, Фигуэроа

2005 онд багийнхаа түүхэнд анх удаа дээд лигт орж ирсэн нэгэн баг бол Виган Атлетик. Тэр цагаас хойш тэд учиргүй гоё тоглолт харуулаад тоглоод байхгүй байгаа ч ямар ч байсан дээрээ тэсээд л байгаа.  Гэхдээ Хондурасын нэгэн эр боломжгүй мэт зүйлийг бүтээснээс хойш Латиксын ертөнцөд олны анхаарал нэг хэсэгтээ л төвлөрсөн. Юу болсон юм бэ гэж үү?

Тэр цаг дуусахаас хориод минутын өмнө өөрийнхөө хагасаас бөмбөгийг тоглолтод оруулах ёстой байлаа. Хажуудах хүндээ пасслах ч юм уу эсвэл 2 жигүүр лүү алсын дамжуулалт хийх хангалттай боломжоор дүүрэн байлаа. Гэтэл түүний шийдвэр огцом ирлээ. Урагшаа хүчээ авлаа, буудлаа. Бөмбөг хэдийнэ айлын хаалганд оржээ. Оны топ 10-т зайлшгүй орох ёстой энэ мөчийг заавал үзээрэй. Ялалтанд энэ гоол хангалтгүй байсан ч түүхийн номонд бичигдэхэд бүрэн хангалттай болоод үлдсээн. үзэх

3. Рафагийн “бяцхан” хямрал

Өнгөрөгч улирал уг нь Рэдсүүдийн хувьд маш хүчирхэг жил болсон. Лигийн аваргад их л ойрхон тулж ирсэн нь Премиер лигийн түүхэнд мөд харагдаагүй амжилт байлаа. Зун нь хэдий Алонзогоо алдсан ч Жонсон Акуйлани нарыг авснаар сул талуудаа нөхөж чадсан. Гэхдээ шинэ тэмцээнд тэд эхнээсээ л бүтэлгүйтэв. Вайт Харт Лэйнд хожигдсон нь бөөн шуугиан дэгдээж байхад нэмээд Астон Виллад гэртээ тавиулчихсан нь сенсаацыг төгс болгов. Аваргуудын лигт ч гэсэн бүтэлгүйтсээр л. Лион, Флоренц 2-ыг яагаад ч барсангүй. Энэ бүх хожигдлын дараа Рафаэл Бэнитез багаа дараа дараагийн удаад сайжирна, энэ удаад болсонгүй гэж онцлон хэлсээр байлаа. Бодит байдал өөр л байгаад байдаг. Одоо тэд “Ялагдагсдын цом”-д Униреа гэх “зиндаа адилхан” багтай тулна. Лигтээ Бирминхамын өмнө 1 оноогоор гишгэж байгаа. Долдугаар байр гэдэг бол тэдний хувьд доошоо буух гэснээс ялгаагүй сонсогдох биз ээ.

2. Андрейгийн 4 мойног хуруу

4 гэсэн тоо энүүхэн хэсэг хугацаанд Ливерпүүлтэй нягт холбогдов. Аваргуудын лигт Челсид 4 гоол хийсэн ч хаалгандаа бас 4-ийг алдсан. Ингээд хасагдаад 4 хонож байхдаа Арсеналтай таарлаа. Аршавин Арсеналын эхний 2 гоолыг хийлээ. Яаж ийгээд 3 дахь нь бас орчихов. 4 дэх нь ч гэсэн бас. Баруун солгойгүй л өшиглөөд байлаа. Өвөл нь наймааны цонхны хамгийн том дуулианыг дэгдээсэн жижигхэн орос эр ингээд нэгэн гайхамшгийг бүтээсэн юм. МанЮтд-ыг барихаар хүчтэй нэхэж байсан Ливерпүүлд чөдөр болоод зогсоогүй өөрсдөө ч тэд лигийн 4-р байраа бат эзэлж авсан билээ. Нэг тоглолтод 4 гоол хийсэн тоглогч олон байдаг. Гэхдээ түүний 4 гоол бол домог. Үзсэн хүнд бол мартагдана гэж үгүй л юм болсон. Мойнийсон 4 хуруу нь одоо ч харагдсаар. Уг нь бол тэр гоол хийхээрээ хуруугаа амандаа барьдаг сан.

1. Хэт трик

2009 оны хамгийн гол үйл явдлаар мэдээж аварга болсон явдал нэрлэгдэж байна. Манчестер Юнайтед 3 дахиа дараалан түрүүлж, хэт трик хийлээ. Өмнөх жилээ бодвол энэ удаагийнх нэлээн их барьц алдуулсан улирал болсон. Өөрсдөө эхлээд арваад оноогоор хоцорч яваад дараа нь бусдын бүтэлгүйтлийг ашиглан тэднийг гүйцэн улмаар олон оноогоор тасарсан. Тэгж яваад дараа нь долоон онооны хойно явсан Ливерпүүлд бараг л бариулангаа алдсан. 18 түрүүтэй тэд өөрсөдтэй нь эн зэрэгцэхийг хүсээгүй нь лавтай. Гэвч МакЭда хүү бүхнийг орвонгоор нь эргүүлсэн билээ. Мөн дээр дурьдсан 4 мойног хуруу ч үлэмж нөлөө үзүүлсэн.

Аваргын тавцанд гишгэх хүртэлх зам үнэхээр амаргүй байсан билээ. Хамгаалалтын эгнээ сарниж байхад Эванс хэмээх шинэ хүү ачааны хүндийг үүрэлцэж гарсан. Эвра 5 тоглолтоор бандуулах үе үнэхээр хүнд байлаа. Видич арын албыг гайхалтай удирдсаар Ван дер Сарт Их Британий рекорд клийн шитийг хийхэд нь тусалсан билээ. Хавар тийшээгээ хамгаалалт нь гайгүй болоод ирмэгц урд эгнээ нь хямраад эхэлсэн. Сэр аргаа барахдаа МакЭда Вэлбек гэх мэт нялх ногоонуудыг шийдвэрлэх тоглолтуудад оруулж эхэлсэн. Аваргын төлөө Астон Виллатай шийдвэрлэх тоглолтыг хийхэд довтолгоонд үнэхээр МакЭдагаас өөр хүн үгүй байсан юм. Тэд мөн бараг Б багаараа шахуу явсаар Карлинг цомд түрүүлснээс гадна ФА капын хагас шигшээ хүртэл явсан билээ. Яалт ч гүй Ливерпүүлд шахагдаад дээрээс нь Аваргуудын лигийн финал хүрчихсэн болохоор энэ тэмцээнд бүрэн хүчээ хаяж чадаагүй. Улирал өндөрлөнгүүт Сэр Алекс ирэх жил 19 дэх цомынхоо төлөө үзнэ гэдгээ ил зарласан. Хавар бүх юмны учир тайлагдах болно оо.

За одоо лигийн нүүр царай алдагдсан ч Английн лиг яагаад сонирхлоо алдахгүй байгаагийн учрыг хэлье. Яагаад гэвэл асар тэсрэлттэй хурдан дор энэ лиг он дамнаж байгаа энэ мөчөөр зөвхөн ганцаараа л хөлбөмбөгт хайртай та бидний шинэ жилийн баярыг улам төгс болгодог билээ. Би лав боксин дэй хэмээх өдрүүдэд дурлаад удаж байна. I like English football.

Маргааш та бүхэндээ Испаний лигийн талаар хүргэх болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

36 Сэтгэгдэл

  1. R says:

    Goyo goyo medeenuud tavigdaj bn shu,,

    GD Star Rating
    loading...
  2. Baataraa says:

    nice nice nice Spainiig hurdan bicheerei andaaaa

    GD Star Rating
    loading...
  3. haha says:

    iim medee oruulj bga ni sain l bna gexdee chi manugiin xun shig l bichsen bna EPLd ug ni olon bag bdag sh de

    GD Star Rating
    loading...
  4. Haaak. says:

    moinog huruu yu wahhahaha , Messi-n huruu teguul ymar bgaa bol bas sonirholtoi l ym , Saihaan temtseldeed l bjdee ene jil ehnii 7-n bair changa ursulduj bgaa tudii chinee nice

    GD Star Rating
    loading...
  5. дамдин says:

    Дефо-ын 5 гоол болон 9:1 орсон бол бїр гоё юм байна

    GD Star Rating
    loading...
  6. Erkhemee says:

    L.Olonbayaraa, sonirholtoi niitlel bichsend bayarlalaa. Gehdee hen ch unshsan uuruu neg tal ruugaa arai l hazaichihjee. Manu-giin fen gedeg chini ilt medegdej bna gej heleh geed bna l daa. Setguulch, sportiin uraldaan temtseen tailbarlagch geh met humuus ug ni yag tag dundiig barimtalj bh uchirtai yum sh dee. Bitgii buruugaar oilgooroi.

    GD Star Rating
    loading...
  7. rooney says:

    cheers man nice… bi united iin fan ene jil bagaa epl avna gej itgej bna naidaj bna

    GD Star Rating
    loading...
  8. FC Liverpool says:

    Олонбаяраа чамд амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  9. real fan says:

    haha liverpooliig goj helj shuu CL-ees hasagdaad UEFA-d orson aidalhan dinzaantai bagtai uzne genee khkhkhkhkh yostoi goj bichsen shuu chi
    liverpooliin fanuud ingehed haitsiin bee oird baihgui shu khkhkhk
    daraajil yaanaa buur umnuusun ichej uhlee 7-bairaan yadaj avch uldeeseen

    GD Star Rating
    loading...
  10. linosh says:

    Нэг муу Ман-у-гийн фений л галзуурал байна.
    Энэ сэдвэндээ “Ман-У-гийн магтаал” гэж нэр өгөхгүй. яг тохирох байсын

    GD Star Rating
    loading...
  11. real fan says:

    huuj ene liv. demjdeg fanuud taanar odoo ene hudlaa bagiig demjij baisan door cityiig demjij suugaa ch airaal ireeduitei bagshdee
    za bitgii namaig LA-liigruu geen zail mail geed baigaaraidaa zugeer sanaltaivsii shuu deereesen real iig main bitgii doromjilood baigaarai
    chelsi uragshaa CL-iin finald uulzan shu naanai baigaan taaraldsan bugdiin tsavchaad alaad mahiin ideed yavaarai drogba chi jinhen chelsiigiin gal shuu

    GD Star Rating
    loading...
  12. Sss says:

    Het 1 talaas ni bichsen bna. Man U-giin fan l yum bna.

    GD Star Rating
    loading...
  13. Sss says:

    REAL – aa chi zailaa Ooroo barcag demjeech tegvel.

    GD Star Rating
    loading...
  14. real fan says:

    real bol munhiin bag tiim bolhoor realiin fanuudch munhiin realiin fan bain aan hairan tanai liverpool odoo dampuurch bna deereesen nuduuleed salhaan boliloo taanart odoo yamarch CL-iig uzeh kaif baihgui tiim bolhoor cityiig yaahav jaahan demjeed suuhgui yu daraajil
    khkhkhkhkhkhkhk

    GD Star Rating
    loading...
  15. ri says:

    manu n liv nyalga taviulsan bolohor liv muulsan bna bas arsenal deer n garah geed bga bolohor yavahgyi ntr gesen bna oliggyi gar bnada

    GD Star Rating
    loading...
  16. real fan says:

    biichgesen tegej bodjil bna ene jil tertei terengui chelsi avah bizdee
    zaa nadaa hamaatai ym bish
    za bitgiil manai realiig muulj bicheerei bas barcaag magtaj
    tegvel yostoi buun heruul bolno gej bodooroi

    GD Star Rating
    loading...
  17. aaya says:

    arshaviniii ter goaluuud ch gaihaltai bsn shuuu……… ter odor jinhene od n giiisen odor bailaa nee jilch bas hojiliiin goaliiig goe tsohia\son shuuu…………mon ene jiliiin manu.d hiisen goal bas l goe goal bailaaa…… arshavin er n tom bagiiin esreg goalddog jurshiltai bj magagadgui yumaaa…

    GD Star Rating
    loading...
  18. YNWA says:

    real gichii chi yu ve epl-iin talaar bichsen bhad har mal chin cham shig yanhan bish bolohoor uuriin hairtai bagaa demjine al chin yu gej hucaad bnaa alaaraa hucdag gulug saya l harj bna shuu gichii chin

    GD Star Rating
    loading...
  19. tsoodol says:

    YNWA liverpoolch bish Manu ch bish geed bgaaz , holduu gichii

    GD Star Rating
    loading...
  20. zochin says:

    MAN UNITED-s uur yu bicheh bsn yum be. 2008-2009 ond Manu-n gargasan amjilttai ene zeregtseh bag bsn yumuu aan…PL-t 3daraalj turuulj het trik hiillee, avarguudiin ligt turuulsniihee daraa jil avargiin tuluu hurtel togloj saihan amjilt gargalaa…2009 ond Manu olon talvart neg zereg togloj gargasan amjiltiig end bichej…Garchigaa unsh erguu malnuudaa ehleed aan..MANU gehleer Boov, Tolgoinii usen n zereg bosood bdg yumuu haashaa yum erguu dagznuud chin…Nodnin yag udiid yu gej erguutej bsnaa sanaj bnu erguu malnuudaa CL-n avarga bolson bag daraa jil n 16-s multardag MANU odoo chadahgui geed muuruud bsn…MANU gehleer zarim n umdunduu shunu tusaachdag yum shigee, tegeed l ugluu bosch ireed ugaaj tseverlelgui commenti ardaas havichignaad l bj suuj chadahgui yanz buriin yum bicheed bdg yumaadaa..

    GD Star Rating
    loading...
  21. YNWA says:

    tsoodoloo chi dutaarai chi bol haanah n medegdehgui bna shuu bichsen yum oilgodoggui tarhinii turaaltai gichii min

    GD Star Rating
    loading...
  22. noomoo says:

    Олонбаяр эрхмийн олон баярлуулж олон сэтгэл хөдөлгөж байгаа нийтлэлүүдийн ард түүний хэр авьястай сэтгүүлч вэ гэдэг нь харагдаж байна.
    Та яг ид ирэн дээрээ байна даа…Онгод нь орчжээ…Бичсэн зүйлсээ гоё ном болгож гаргаараа…Би бас жоохон юм бичиж эхэлж байгаа магадгүй 2-лаа хэзээ нэгэн цагт уулзахаараа танд нэг гоё бэлэг өгнөө…
    Харин хэтэрхий бундеслига гэдгээ хазаарлаарай…Амжилт

    GD Star Rating
    loading...
  23. Манчестер Юнайтед says:

    Гоё гоё дажгүй шүү

    GD Star Rating
    loading...
  24. seke says:

    Гоё бичжээ. Энэ Олонбаяр гээд эрхэмийн бичсэн бичлэгийг нь унших үнэхээр амттай шүү ! 2010 ондоо иймэрхүү гоё гоё бичлэг оруулж байгаараа. Амжилт хүсье! Баярлалаа.

    GD Star Rating
    loading...
  25. tseska says:

    manu1

    GD Star Rating
    loading...
  26. ёстой сайхан бичсэн байна. Хэтэрхий манчестер талруугаа хазайсан нь үнэн л байна. Тэглээ гээд давсалж нэмээгүй, яг байгаа зүйлийг л бичжээ.
    Улам сайхан нийтлэл тавьж, уншигч биднийгээ баярлуулаарай….
    Олон жил нэхэх уралдаанд гаршчихсан тэр хөзрийг ингэж тоглодог юм гээд хавар нь бохио зажлаад хээвнэг мэдэх л этгээд. Энэ жил гол тулаан зөвхөн энэ 2 багийн хооронд болно.
    Энэ хэсэг л бүүр гайхалтай. Нээрээ л хавар Фергүсен маань бохио зажлаад л инээгээд байж байх вий дээ хүмүүсээ!!!

    GD Star Rating
    loading...
  27. sb says:

    za yamartaa ch olonbayrt bayrlaw, gehdee omnoh bunds ligiin niitleliig arai hurehgui bgaa ch niitlel gargaj bgaa ni magtuushtai sn yum, yur ni harahd manu g jaahan ontsolj bichsen l bn, gehdee manu ontsluulah gawya bguulsan bolohoor arga ch ugui yumdaa, bi manugiin fan bish ch gesen EPL-iin fan bolohoor EPL-iin baguud l huchtei orsoldoontei alaan bolj gal garch . busad orsoldogch baguuddaa hor shar ni butsalj bj gemeene shan bj jinhene nice bolj daraa ondoo oorsdiinh ni demjdeg bag gawyaa baiguulj gemeene olonbayraar bagaa magtuulsan niitlel bichuuleh bolno tiimuu, za olonbayrt thnks

    GD Star Rating
    loading...
  28. batt says:

    aan, seria-a hezee orohiin

    GD Star Rating
    loading...
  29. nisdeg_melkhii says:

    oo bayar hurgii olonbayaraa bundesliga-g bodvol iluu sonirrholtoi bas nurshsan zuil baga saihan niitlel bgaa aldaa ch baga bna city-n huvid gevel chelsea ch teden shig dundaj bag bsan shuu dee udahgui hen gdgee haruulah bhoo city-chuud

    GD Star Rating
    loading...
  30. Zuka says:

    Za liverpooliig tegej heldeg n arai bish shu!! suuliin heden jil CL-d yaj togloloo bainga suuliin 4t nodlin primier ligt barag l turuulengee aldsan ulirliin dunduur baahan tentseegui bol barag l turuultsen bsiin!! ene jil jhn tm bna gehdee zugeeree bagaa yaj ch dordson demjeer l bh bolno.

    GD Star Rating
    loading...
  31. Orlogo. says:

    Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? тэгвэл танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз.
    http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01

    GD Star Rating
    loading...
  32. chelsea fan says:

    yum eelj daraalaltai baidiin. Bainga Manu turuulne gej yu baihvedee.

    GD Star Rating
    loading...
  33. haha says:

    REAL ene muu real gej noxor ooroo mongonii bagiig demjdeg bolxooroo liverpooliin fanuudiig bas mongonii bagiix bolgox geed sanal tabij bdag chi ch olon bagiin fan bj uzsen bxa teeeee!!!!!

    GD Star Rating
    loading...
  34. chukaa says:

    Олонбаяраа нэг ийм үг байдаг ш дээ. Юм хийсэн ч муулна хийгээгүй ч муулна. Угаасаа манайхны зан нэг тиймэрхүү. Хөдөлмөрлөх гэж юу байдгийг мэдэхгүй дээ байгаа юм даа. Би энэ сайтаар байнга зочилдог. Коммент үлдээх гээд орохоор нээх мундаг мундаг мэдэмхийрсэн, өөрийгөө дөвийлгөсөн, өрөөлийг доромжилсон комментүүд байдаг. Заза энд коммент үлдээж яахав гээд бичлэгээ уншчаад гардаг юм. Өчигдөрийн ЛАЛигийн тухай бичлэг дээр чамайг янз бүрээр хэлсэн байхыг харсан. Бүүр нэг загатнаад хэлмээр санагдсан ч чадаагүй юм. Нэг тиймэрхүү сонин коммент үлдээдэг хүүхдүүд байнаа. Би хувьдаа 20оос доош насны банди нар байгаа болов уу гэж тааж байгаа. 20оос дээш насныхан хүн хөдөлмөрлөх гэдгийг массын хувьд мэддэг болоо байлгүй дээ. Тэр хүн доромжилсон өөрийгөө дөвийлгөсөн коммент үлдээгээд байгаа 10н хэдтэнгүүд одоо болих ёстой. Аавыгаа, ахыгаа хүндэлдэггүй, амьдралын үнэ цэнийг олж аваагүй яваа чинь ирээдүйд чинь та нарт маш том тээг болно. Хүнийг хайрлаж хүнийг хүндлэж сурцгаагаарай. Бас энэ сайт нь АРИУН ШУДАРГА СПОРТЫН тухай, ЦЭВЭР ӨРСӨЛДӨӨНИЙ тухай, СПОРТОД ХАЙРТАЙ, СПОРТОД СЭТГЭЛ ЗҮРХЭЭ зориулсан, СПОРТОД ЭЛЭГТЭЙ нэгэнд зориулагдсан болохоос та нарын доромжлолоо бичдэг САЙТ ч биш зохимжтой газар чинь ч биш. ТА нар маргалдаж болноо. Түүнийг чинь огт хориглоогүй ээ. Гагцхүү хүнийг доромжилж болохгүй. Өөрийгөө хүндэлдэггүй юм аа гэхэд өрөөлийг хүндлэх эрдэмийг ойлгох хэрэгтэй ш дээ. Өөрийгөө хүндэлдэггүй хүн өөр бусдыг хүндлэх ч гэж юу байхав дээ. За тэгээд нэг сайтад нэгдсэн хамт олон минь ИЛЖИГНИЙ ЧИХЭНД УС ХИЙСЭН СЭГСЭРНЭ АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ гэдэг шиг бүү байгаарай. Хүнд тус болдоггүй юм аа гэхэд ус болдоггүй гай болдоггүй байх лч их хэрэгтэй юм байгаан. УНШИГЧ залуусаа энэ хайрттай сайтаа /би лав хайртай/ хүндэлж, хамт олноо хүндэлж, элдэв гаж үг үсэг хэрэглэж бие биенээ дайрч доромжлохгүй байцгаая гэж уриалмаар байна. Бас хүний хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй. Баярлалаа Залуусаа

    GD Star Rating
    loading...
  35. Olonbayr says:

    Olonbayr ch geh shig lol sda zailaasai t1 sda chi manugiin site neegeech sdakaa galzuu sda ve cham shig iim galzuu sda shar hadandaa hevtuul taarna t1 sda. ter manu ene terteigee hol yav da.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: