loading...
Амласныхаа дагуу өөр хэв маягаар ревийвүүдээ бичихийг хичээсэн. Испаний лигийн хувьд бүтэн жилийг дүгнэх гэдэг өмнөх 2-оосоо харьцангуй хүнд байлаа. Англи, Германы лигийг сайн үзэж байсан нь ч бичихэд их амар байсан байх. Магадгүй Испаний лигийг топ 10 гэх мэтээр бичсэн бол хөнгөн байсан байх. Өмнөх 2-оос ялгахын тулд сар сараар дурсахаар шийдсэн. Үүний тулд харин интернет дэх дөнгөж зах нь шарлаж эхэлж байгаа шинэхэн түүхүүдийг маш олон удаа эргүүлэн сөхөх шаардлага гарсан юм.
Нэгдүгээр сар
Барса командыг гартаа авлаа. Месси генералын үүргийг жинхэнэ утгаар нь хүлээж авлаа. Тэр талбай дээр жинхэнэ ид шидийг гаргаж байв. Реал харин сарын эхээр Валенсигийн ард бүр 3-р байранд бичигдэж байсан. Энэ сарын нэг онцлог нь хүснэгтийг жаахан цэгцэлж өгсөн сар байлаа. Сарын эхэнд Валенси, Реал, Севилья, Дэпортиво, Атлетико, Вильяреал гэсэн багууд хүснэгтэд маш шигүү зогсож байсан бол 2 тоглолтын дараа Реал Сэвилья 2 Валенсигийн өмнө гишгэж, Малага шумбагчдын хамтаар Европын тавцанд зогсох эрхийг олж авахаар зогсож байлаа.
Онцлох баг – Сэвилья
Андалузчууд Валенсиг бүдрэх хооронд өмнүүр нь гишгэснээр барахгүй болж өгвөл Реалыг авч туучих гээд л.
Онцлох тоглолт. Валенси 3-3 Вильярреал
Валенсигийн гайхамшигт дербиг эндээс үзээрэй.
Хоёрдугаар сар
Одоо харин Реал унаагаа юүлж эхлэв. Сэвильягаас зай барьж эхэллээ. Энэ мөчөөс эхлээд нэг юм тодорхой болов. Дахиад л нөгөө 2 багийн хооронд гол тулаан өрнөх болжээ. Сэвилья харин 3-р байрыг бат эзэллээ. 4-р байр болон Европын лигийн эрхийн төлөөх байрууд нээлттэй хэвээр. Энэ 3 байрын төлөө үнэхээр гал гарч байлаа. 5 баг эрэгчин эмэгчнээ үзэж байсан юм.
Онцлох баг – Малага
Уг нь бол тэд хэн ч биш л дээ. Гэвч тэд том үсрэлт хийж, Европын тавцанд гишгэсээр л байлаа.
Онцлох тоглолт. Барселон 1-2 Эспаньол
Барселоны дербигээс сенсаац гарав.
Гуравдугаар сар
Барселон ялсаар л. Олон хүний хувьд аваргын титэм хэнд очих нь тодорхой болжээ. Гэхдээ хайлайтс нь Атлетикогийн эсрэг тоглолт байлаа. Агуэро Форланы хослолтой тулсан энэ тоглолт 4-3-аар өндөрлөсөн юм. Атлетиког л тэднийг хожиж чадна гэж олон хүн бодож байсан нь талаар болсонгүй. Атлетико улмаар Мадридын дербид Реалтай 1-1-ээр тэнцэж, шумбагчдыг 3-2-оор хожлоо. Сарын сүүлд харин Мальоркад 2-0-оор тавиулсан нь бас нэгэн шуугиан болж байлаа.
Энэ сарын нэгэн онцлог нь гоолоор арвин тоглолтууд болж өнгөрсөн. Атлетикогийн тоглолтуудаас гадна Ла Корунья 5-3 Рэсинг, Реал 5-2 Билбао гэх мэт.
Онцлох баг – Атлетико Мадрид
Рожибланкочууд үнэхээр харууштай хөлбөмбөгийг энэ сард харуулж чадсан юм. Тэдний тоглосон тоглолт болгоны гоолууд маш гоё комбинацуудаар орж байлаа.
Онцлох тоглолт. Атлетико 4-3 Барселона
Дөрөвдүгээр сар
Сэвильягийн 3-р байрны дараах багууд алалцсаар л. Гэтэл гэнэт Сэвилья өөрсдөө бас энд хутгалдаад орчихов. 9 оноогоор бусдаасаа тасарсан явж байгаад нэг л мэдэхэд ердөө ганцхан онооны зөрүүтэй болчихсон байлаа.Валенсигийн тоглолт ороод эхлэв. Тэд бүр Барсагаас тэнцээ салгаж ч дөнгөв. 2 ялалт, 2 тэнцээ авсны дотор Сэвильяг 3-1-ээр хожсон нь маш чухал хожил байсан юм. Вильярреал ч гэсэн чанга байлаа. Тэд сарьсан багваахайнуудын ард ганцхан оноогоор зогсож байв.
Онцлох баг – Валенси
Барсаг чаддаггүй юм аа гэхэд нөгөө тоглолтоо хожиж чадсан бол Сэвильяг гүйцэх байлаа. Гэхдээ тэд Сэвильяг хожсон нь маш том алхам байсан.
Онцлох тоглолт. Валенси 3-1 Сэвилья
Тавдугаар сар
Шийдвэр гарсан сар. Сэвилья гэнэтхэн л дараалаад 2 хожиж, гэзэг нэхэгсэд нь бүдэрснээр 3-р байраа өөрийн болгож чадсан. Мөн Атлетико 4 дараалан хожсоноор Аваргуудын лигийн эрхэнд хүч түрэн орж ирэв. Тэд Валенсигийн эсрэг хийсэн тоглолтод маш хэрэгтэй хожил авсан юм. Харин Валенси дахиад л 6-р байр луу шидэгдэв. Депортиво ба Малага Европын дэвжээнд зодоглох эрхээ алдсан. Шумбагчид харин Европын лигийн эрхтэй үлдэж чадсан юм.
Хүснэгтийн доод хэсэгт бас л дуулиан тасарсангүй. Реал Бетис хэмээх цагтаа цалгиж явсан баг доошоо уналаа. Хэтафэтай шууд дуэлдаад ам мөчид мултарсан. Одонкор, Сержио Гарсиа нарын одод ингээд 2-р лигт тэмцэлдэх болов оо.
Онцлох баг – Барса ба Атлетико
Барса бүтэн улирлын турш 75 хувийн бөмбөг эзэмшилттэй байсаар байгаад эцэст нь аварга болсон бол Атлетико гайхамшигтай төгсгөл хийснээр тэр ширүүн өрсөлдөөн дундаас Аваргуудын лигийн эрхийг шүүрч дөнгөсөн. Форлан нь 32 гоолоор лигийн мэргэн бууч боллоо.
Онцлох тоглолт. Вильярреал 3-2 Реал Мадрид
Реалын арын албаныхны бүтэлгүйтэл нь энэ тоглолтыг маш сонирхолтой болгосон.
Наймааны сарууд
Лиг дуусаад ч сонирхол өрнөсөн хэвээр. Атлетикод л хамгийн их үйл явдал болов. Довтолгооны шилдэг хослолоо үлдээж чадах болсон. Харин Купэ Франко гэсэн 2 хаалгачаа үдэж, оронд нь Асенхо гэсэн залуу авьяасын олж ирэв. Банэгаг Валенсид нь буцааж өглөө. Сэйтарадис Хайтинга нарыг явуулах нь тодорхой болов. Эцэст нь Хайтинга Эвэртонд очсон бол грек эр ажилгүй үлдлээ. Манишэ Көлнд, Мигуэл Спортингт очлоо. Райес Сантана нарыгаа буцааж татав.
Сэвилья Фабианогоо тогтоож дийлэв. Нэмээд Нэгредог Реалаас авлаа. Бас Тоттэнхамын Зокораг авав. Валенси Мориентосоо Марсель, Албиолоо Реал руу үдсэн ч зунжингаа том багуудын бай болсон довтолгооны дуогоо авч үлдэж чадсан. Мөн Францын лигээс шилдэг зүүн ар Мэтьюг авсан. Алмериагаас Бруно ирсэн. Зигич нь бас Рэсингээс ирсэн.
Шумбагчид бас л нэгэн том бай болох Нилмарыг Интернасионалаас авч дөнгөв. Гэхдээ тэд дасгалжуулагчаа Реалд алдчихсан. Барса Максвелл, Чигрински зэрэг наймаануудаас гадна олон жил тугийг нь өргөж явсан Этогоо Интер лүү үдэж, зөрүүлээд Ибрахимовичийг каталоны нутагтаа газардууллаа. За тэгээд эцэст нь нөгөө алдарт Галактико 2 төсөл. Гэхдээ энэ тухай маргааш орох Оны топ 10-т тусад нь оруулах тул тэндээс уншаарай.
Наймдугаар сар.
Улирлын өмнө маш эмгэнэлт явдал болов. Эспаньолын багийн шинэ ахлагч ердөө 26-хан настайдаа долоон сартай жирэмсэн найз бүсгүйгээ орхиод зүрхний өвчнөөр бурхан боллоо. Гашуудалд оролцогсдын тоо хэмжээгүй их байсан.
Тоглолтууд ч эхэллээ. Реалын бараг 300 сая Ла Коруньяд эгээтэй л бүдэрчихсэнгүй. Арайхийж 3-2-оор хожсон энэ тоглолтод 94 саяын залуу пеналти гүйцэтгэв. Атлетико 3-0-оор Малагад нам тавиулсан нь их бүтэлгүйтлийн цондон байж. Валенси Сэвильяг 2-0-оор хожиж, чухал оноогоор шинэ улирлыг эхэлсэн бол шумбагчид дөнгөж л тэнцээгээр гараагаа хийв.
Онцлох баг – байхгүй
Сарын сүүлээр ердөө ганц тоглолт болсон тул дүгнэлт хийсэнгүй.
Онцлох тоглолт. Реал 3-2 Ла Корунья
Галицичууд оддын ансамблын эсрэг удаан хугацааны турш маш шаргуу тэмцэлдсэн, харууштай 2 гоол хийсэн билээ.
Есдүгээр сар.
8 сарын ганц тоглолтууд бодит байдлаа жинхэнээсээ олж эхлэв. Атлетико Вильярреал нар дахиад л тэнцээ, хожигдол. Валенси Сэвилья нар 4 гоолтой хожлууд хийлээ. Атлетик Билбао 2 дараалаад яллаа. Атлетик шумбагчдыг 3-2-оор хожиж байхад Атлетико Барсад 5-2-оор уншуулж байв. Атлетик гэхдээ сарын сүүлд Сэвильяд 4-0-оор тоосоо сугартал гөвүүлсэн.
Мальорка 5 тоглоод 10 оноо авсан нь нэгэн гайхашруулсан хэрэг болсон. Ла Корунья шумбагчдыг хожив.
Онцлох баг – Сэвилья
Хүснэгт тэргүүлэгчдээс ердөө 3 онооны ард тэднийг нэхэж байлаа.
Онцлох тоглолт. Атлетик 3-2 Вильяреал
Баскчууд үнэхээр хожъё гэсэн эрмэлзлээр тоглсоор байгаад л хожсон. Энэ видеоноос Испани хэлтнүүдийн алдарт радио хөтлөгчдийн сэтгэл хөдлөлийг давхар сонсох болно.
Аравдугаар сар
Лигийн анхны топ тулаан боллоо. Сэвилья 2-1-ээр Галактико 2-ыг дийлэв. Навас гайхамшигтай байлаа. Тэдний оноо ингээд ижилхэн болсон. Гэтэл залгуулаад бүр ч том шуугиан дэгдлээ. Сэвилья өөрсдөө Дэпортивод тавиулчихлаа. Одоо тэд адилхан 15 оноотой болох нь тэр. Шумбагчид шившгээ хутгасан хэвээр л. Лигийн адаг Хэрэзэд хожигдлоо. Атлетикод бүр ч жигтэй явдал тохиов. Осасунад 30 минутын дотор 3 гоолоор нугаслагдав.Аваргуудын лигт Челсид 4-0-дуулснаар дасгалжуулагчаа үдэж, Флоренц оронд нь ирлээ. Энэ 2 баг саяхан л хүснэгтийн эхний 5-д бичигдэж байсан гэхэд итгэмээргүй. Сарын сүүлд харахад хасагдах зоонд тууж явлаа.
Онцлох баг – Депортиво
Сэвильяг хожоод 4-р байранд хүртэл бичигдэж үзэв. Валенси энэ тэртэй харьцуулахад бүрэлдэхүүн нь өрөвдэлтэй. Тэгсэн хэрнээ дажгүй тоглолт гаргаж чадсан.
Онцлох тоглолт. Гижон 4-1 Мальорка
Хасагдах гэж байсан багууд гэхэд энэ улиралд чанга байх чинь. Хоорондын тоглолтод гэхдээ Гижон нь тасархай ялалт байгуулав.
Арваннэгдүгээр сар
Хасагдах шатнаас оргил өөд мацах боломжгүй ажиллагааны эхлэл. Шумбагчид Тэнэрифаг 5-0-оор бут ниргэлээ. Дараа нь хэдий Сэвильяд 3-2-оор харамсалтай хожигдсон хэдий ч тэдэнд өмнөх улирлын үнэхээр ялан дийлэхийн хүслэн эргэн ирсэн нь харагдаж байлаа. Вальядолидыг 3-1-ээр хожиход энэ нь бүр ч тод харагдав. Атлетико харин улам л дампуурсаар. 3 дараалж хожигдов. Сарын төгсгөлд харин Эспаньолыг 4-0-оор хожсон нь шумбагчдынх шиг сайн цагийг зөгнөснийх болов уу.
Орой хэсэгт харин маш ойрхон өрсөлдөөн явагдсаар л. Барса 30 оноотой тэргүүлж байгаа бол Реал 28 оноотой ард нь, тэгээд Сэвилья, Валенси, Депортиво гэсэн багууд бараг л оноо ижилхэн. Энэ хэдийн ард Мальорка, Гижон, Атлетик гэсэн багууд дөрөө харшуулан давхиж явах юм.
Онцлох баг – Ла Корунья
3 ялалт, 1 тэнцээ. Атлетикотой хийсэн сэтгэл хөдөлгөм тоглолтын төгсгөл хэсэг нь үнэхээр гоё байсан. Одоо тэд Валенси Сэвилья нарыг бараадахгүй скаудтай ч чаргууцалдаад л явж байна.
Онцлох тоглолт. Сэвилья 3-2 Вильярреал
Уг нь бол 2 топ баг. Гэтэл энэ удаад нэг нь хасагдах шатнаас өрсөлдөж байгаа. Гэхдээ тоглолт нь яах аргагүй 2 топ багийн хэмжээнд өрнөсөн. Шумбагчдад үүнээс өөр дүнд хүрэх илүү их боломж байсан юм.
Арванхоёрдугаар сар
Дампуурлаар эхэлсэн 2 баг хоорондоо туллаа. Шумбагчид нь 2-1-ээр хожив. Гэхдээ Атлетикогийн нөгөөх уран гоё тоглолтууд эргэн ирсэн байлаа. Дараагийн 2 тоглолтод нь тэд 4 оноо авав. Харин шумбагчид энэ сард боломжит бүх 9 оноог авч чадсан юм.
Реал Барса 2 тэргүүлсэн хэвээр. Араас нь нэхэж буй Сэвилья маш хүнд нэгэн тоглолтыг хийлээ. Валенсигийн эсрэг 3-р байраа хамгаалах тоглолтыг тэд өөрсдийн талд ашигтайгаар шийдэж чадсан. Европын тавцангийн төлөө Ла Корунья, Мальорка, Атлетик багууд арцалдсан хэвээр үлдэв.
Онцлох баг – Виляьрреал
Тэд 3 хожихдоо ирээдүйн шууд өрсөлдөгч Атлетико ба Хэтафэгийн эсрэг маш хэрэгтэй оноонуудыг авсан. Их ч хүнд 2 тоглолт болсон. Шинэ он гарахад тэд хэдийнэ эхний хагас руу ороод ирсэн байлаа.
Онцлох тоглолт. Вильярреал 3-2 Хэтафэ
Дахиад л 3-2. Хараад байхад энэ жилийн онцлох тоглолтуудад ийм дүнгээр төгссөн тохиолдол нэлээн байна. Тэр тусмаа ихэнх нь шумбагчидтай холбогдох юм.Энэ удаад харин тэдний хувьд ашигтайгаар эргэв. Сүүлийн минут хүртэл суудлаас өндөлзүүлсэн тоглолт болсон гэж болно.
За ингээд сэтгэл хөдөлгөм үйл явдал ихтэй нэгэн том лиг өндөрлөлөө. Юм юм л боллоо. Оны эхнээс Атлетико Вильяреал нар галзуураад эхлэхэд энэ хэд ч ирэх жил алаад өгөх нь дээ гэж бодож байлаа. Валенси Депортиво 2 навсайгаад л. Шинэ улиралд тэгсэн харин шал эсрэгээрээ юм болж байх юм. Хөлбөмбөгийг тааж хэлэх хэцүү гэж энэ дээ. Хавар Малага “балайг нь авч” байсан бол одоо тэд сураггүй харин оронд нь хасагдахдаа тулж байсан Мальорка чанга байна. Атлетик ч гэсэн аймаар байна. Гижоныг улирал эхэлснээс хойш өдий дайны тоглох юм гэж огт санасангүй. Ингээд энэ бүхнээс харахад үнэхээр чанартай нэгэн баг энэ дундаас аргагүй ялгарч байна аа. Энэ бол Sevilla Fútbol Clube. Тэдэнд Барса Реал 2 шиг аймшгийн бүрэлдэхүүн үгүй, тэд бусад шигээ лифт болдоггүй, сүүлийн хэдэн жил тувтан Аваргуудын лигт орж байна. Ямар ч тохиолдолд тэд формоо барьж, тогтмол амжилт гаргадаг ажээ. Хэдий Барса тасархай байдлаар аваргалсан ч миний хувьд 2009 оны багаар Сэвильяг шилдэг багаар нэрлэх байна. Ийм бүрэлдэхүүнээр ингэж нэг төвшинд тоглоно гэдэг маш хэцүү. Ирэх улиралд бүр ч сайжраасай гэж хүсч байна.
Испаний лигийг дүгнэхэд ийм байна. Эль Класиког яагаад онцлох тоглолтуудад оруулаагүйг гайхаж байна уу. Гэхдээ би хувьдаа энэ 2 тоглолт орох эрхтэй гэж бодохгүй байна. Хавар хэт нэг багийн давамгайлал дор тоглолт болсон бол сая хүсэн хүлээж байсан шиг гоё тоглолт болсонгүй. Дэлхий даяар хэдэн жилийн өмнөх Месси вс. Рүүд гэж тоглоод 3-3 гэж өндөрлөсөн шиг тоглолтыг л Эль Класикогоос үргэлж хүсч байдаг билээ. Тухайн сард болсон дээрх тоглолтууд хавьгүй илүү сонирхолтой болсон буй заа. Цаг завны улмаас нөгөө 2 топ лигийг бичиж амжихгүй нь. Харин оны топ 10-ыг бичсэнийгээ маргааш та бүхэндээ дэлгэсү.
loading...




real fan gej yum medehgui bandi yu ve chi ingej bichih chadahuu aalzaaa chadahgui baij bitgiii medmhiir za Eniig mash zov utga sanaatai 1 chigiiig barisan bish mash urgalch sanaa shine maygaar bichij bna mash ih taalagdlaaa daraagiinhiig tesen yadan huleej bna andaaa
loading...
Өмнөх хоёр лигийн тухай бичсэн онцлох 10-ыг гүйцэхгүй юм байна. Ямарч сонирхолтой юм алга. Үүнийг хэнд хэрэгтэй гэж бичиж байгаа юм бэ
loading...
юу ч ойлгосонгүй, Олонбаяраа чи өөрөө бичиж байгаа юмаа ойлгосон уу?
loading...
Olonbayar Barca, Reald-d ali alind ni durgui yumaadaa. EPL-n baguudiig hojdog bolohoor ni ter uu
12 sard ontslokh bag Barca-g davhar nerlej bolno. Ted odoo tsagiin delhiin shildeg bag gedgee notolj 6 dahi tsomoo avsan. ene amjiltuudiig uzuulehiinhee hajuugaar La Liga-n terguun bairaa buten jiliin tursh hadgalsaar yavna gedeg hund. Tuuhend bichigdeh amjiltiin ezed ted bolson. ulamjlal esooroo La Masia-s shine oddoo turuulseer bna. tednii hudulmuriig unelsen shagnaliin hur buusan…
loading...
ywtsgui league shurgeh todii 11 tsohiulah togtoltsootoi , nuguu hed n bas huurhun jujig tawichnaa . unendee sonirhol tataad bdgui
loading...
Үнэхээр чиний дүгнэлт чинь зөв болжээ Сэвилья нөгөө хоёроо бодвол сул бүрэлдэхүүнтэй болов ч нэг л түвшингийн тоглолт үзүүлсэн. Хаяахан орос, хятадын сувгаараар л топ багуудын тоглолтыг нь үзэж байсан болохоор тийм ч сайн мэдээлэлтэй байж чадаагүй манай ТВ-үүд хэнд ч хэрэггүй солонгос савангийн дуурь үзүүлж байхаар топ тавын тоглолтыг С-1 шиг хувааж аваад үзүүлж болдогүй юм байх даа? Хүний хийснийг шүүмжилж болох ч би юу хийсэн билээ гэж бодож байхад илүүдэхгүй шүү? Би л хувьдаа Л.Олонбаярт их талархаж байна. Өөр бусад нь ч гэсэн иймэрхүү хийтлэл эрэгцүүлэл олныг бичиж байвал бүүр ч сайн байхгүй юу харциулж үзэхэд. Тэгэж харциулж байж л тэр нь сайн тэр нь муу болжээ гэж хэлнэ шүү дээ. Л.Олонбаярт цаашидын чинь бүтээлд улам их амжилт хүсье?
loading...
Real Barcagiin togloltiig bicheegui ni la liga-g muu meddeg yum u real-n fan yum shig l bna. Real 2:6 Barcelona
loading...
Real 2:6 Barcelona ene toog sain tsejleh heregtei, real-iin fan Olonbayr-aa, iimerhuu dugneltiig shudarga l hiih heregtei sh de
loading...
medleg bagatai sda Seria-A g medehgui dee bantaad tsag xugatsaa gej bulzaaruulaad bgaarai sda mini bichsen comment yagaad ustgaad baaa xooe
loading...
Онцлох баг Барса шүү дээ миний бодлоор Барсагийн фэн биш гэхдээ л ойлгомжтой
loading...
Дажгүй бичсэн байнаа.
нээрээ л барса реал 2-н 6:2-г оруулах хэрэгтэй байсан байх. Хэрэв тэр тоглолтонд манай реал хожсон бол хоорондын онооны зөрүү 1 болох байлаа.
Тэр тоглолтонд л Ла лигийн 2008-2009 оны хувь заяа, титмийн төлөө өрсөлдөөн тодорхой болсон.
Гранд дерби өмнөх жилүүд шиг сонирхолтой болохгүй байгаа нь үнэн л дээ гэхдээ л энэ 2 агуу багийн тоглолтыг онцлох хэрэгтэй байлаа.
Ла лигийг үнэндээ CCTV5-р л амралтын өдрүүдийн шөнө гөнц нэг удаа бүтнээр нь үзэж байснаас өөрөөр сайн үзэж байсангүй.
Энэ жил ч ахиад л хоёр багийн өрсөлдөөн гарах нь дээ…
loading...
online aar football toglomoor bn
loading...
Seville busad baguudiig bodvol hamaagui ih beltgel hiideg. Ted urd ni hen ch bish bsan. Asar ih hodolmoriinhoo ur shimiig ted amsaj bgaa. Odoo bol Sevilleiig barag top bag gej helj bolno.
loading...
bugdeeree orlogotoi bolii http://www.orlogo.net/Register.aspx?user=anar1105 daraad orood burtguuleerei
loading...
Hamgiin muu niitlel n bolchih shig bolloodoo
loading...
За 10 аа болиод өг айн. Чамайг Реалийн фен олон жил байсныг мэдэхийн хувьд арай ч ингэж нэг талыг барьж болохгүй шү. Ямар форум дээр бичиж байгаа биш.
Дундыг барьсан нийтлэл бичих хэрэгтэй. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм. Онцлох баг бол яах аргагүй Барса. Ла лигийн түүхэнд байгаагүй ТРЕБЛ хийлээ шүү дээ. Эл Класикогийн талаарч дурьдсангүй. Нэг багийн давамгайлал доор өнгөрөхөөс дурьдаггүй юм уу.
Олонбаяраа ингэж гурилдаж болохгүй шүү
loading...
haha…..iim ym tamtaglaad end tavina gedeg bol neeree aalz l ym daa….hol ochij hevtvee barj…..buhel buten ulsiin ligiig iim mangar gar bichdeggui l bh……kkkkkkkkkkkkkkk…… medreltei ymuu haashaa ym….odoo namaig heseg garuud bas l medrel geh bh daa….kkkkkkkk
loading...
TA NAR MUUSAIN GICHIINUUD YUGAA MEDDIIN GANTS UDAA 6:2 oor HOJIGDSONIIG N IH YM GJ BODOOD BGA YMU
ENE JIL REAL TURUULWEL TA NAR REAL GD GUUNE DE ICHIHGUI
BAIGUULSANM GAWIYA BGUI BJ MUU MALNUUD HUNII HODOLMOR UNELEHGUI
loading...
TGD TA NAR TER BARCAGAA BICHEECH GANTS 6:2 gsn toonooos OOR YM MEDEHGUI BJ
BAAHAN TURUULSEN GSN MALNUUUD
TACHIHGUI BJ HEREGGU SHU ARDUUDAAA
loading...
nogoo 2-g ni bicheerei
loading...
josed tgl chi 1 yum bicheech eruul yum bol sugaa huuhen shig sdanuud bh yum a hel amaa biluudsen gichiinuud ve joohon soyoltoi bj boldoggui har alnuuduu ta nar bid l 1 uher MGL gesen shig dandaa moorch bh yum unshaad taalagdahgui bol bitgii yum bichij bai esvel bur bitgii orj bai ….ehleed sain unshaach sain uzej baigaagui gej bna ta nar uzdeg yum on sartain hamt yum yadaj 5 toglolt bicheedheech er huistei yum bol
loading...
all. soliltsoo naimaa yu bolj bna torres gerrard 2iin naimaanaas chimee bnuu. aguero d.villa nar yasan be? uur goyo naimaa boloh uanz bnuu?
loading...
ter Sevilla giin yamar bureldehuuntei bh ni yamar hamaa bnaa
Real hussen toglogchoo avj chadaj bna
Barca gaihamshigtai amjiltiig uzuulj bna Ene 2 bag avargiin tuluu ursulduj bna chadaj bgaa yumand arga bhgui sh dee
loading...
hamgiin sonirhol tataj bgaa naima gvl fabregas=higuain+euro
gsn naimaa l bna
hamgiin gol ni enehuu naimaag arsene wenger ehelj gargasan gj bgaa
fabregas reald ireh ni shan ch ergeegeed higuain-iga aldana geheer l hetsuu bna
buur ternii orond benzemag ogson ni der bolov uu
higuain bol number1 striker in madrid yg odoogiin bdlaar
loading...
Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? тэгвэл танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз. http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01
loading...
Олонбаяраа нэг ийм үг байдаг ш дээ. Юм хийсэн ч муулна хийгээгүй ч муулна. Угаасаа манайхны зан нэг тиймэрхүү. Хөдөлмөрлөх гэж юу байдгийг мэдэхгүй дээ байгаа юм даа. Би энэ сайтаар байнга зочилдог. Коммент үлдээх гээд орохоор нээх мундаг мундаг мэдэмхийрсэн, өөрийгөө дөвийлгөсөн, өрөөлийг доромжилсон комментүүд байдаг. Заза энд коммент үлдээж яахав гээд бичлэгээ уншчаад гардаг юм. Өчигдөрийн ЛАЛигийн тухай бичлэг дээр чамайг янз бүрээр хэлсэн байхыг харсан. Бүүр нэг загатнаад хэлмээр санагдсан ч чадаагүй юм. Нэг тиймэрхүү сонин коммент үлдээдэг хүүхдүүд байнаа. Би хувьдаа 20оос доош насны банди нар байгаа болов уу гэж тааж байгаа. 20оос дээш насныхан хүн хөдөлмөрлөх гэдгийг массын хувьд мэддэг болоо байлгүй дээ. Тэр хүн доромжилсон өөрийгөө дөвийлгөсөн коммент үлдээгээд байгаа 10н хэдтэнгүүд одоо болих ёстой. Аавыгаа, ахыгаа хүндэлдэггүй, амьдралын үнэ цэнийг олж аваагүй яваа чинь ирээдүйд чинь та нарт маш том тээг болно. Хүнийг хайрлаж хүнийг хүндлэж сурцгаагаарай. Бас энэ сайт нь АРИУН ШУДАРГА СПОРТЫН тухай, ЦЭВЭР ӨРСӨЛДӨӨНИЙ тухай, СПОРТОД ХАЙРТАЙ, СПОРТОД СЭТГЭЛ ЗҮРХЭЭ зориулсан, СПОРТОД ЭЛЭГТЭЙ нэгэнд зориулагдсан болохоос та нарын доромжлолоо бичдэг САЙТ ч биш зохимжтой газар чинь ч биш. ТА нар маргалдаж болноо. Түүнийг чинь огт хориглоогүй ээ. Гагцхүү хүнийг доромжилж болохгүй. Өөрийгөө хүндэлдэггүй юм аа гэхэд өрөөлийг хүндлэх эрдэмийг ойлгох хэрэгтэй ш дээ. Өөрийгөө хүндэлдэггүй хүн өөр бусдыг хүндлэх ч гэж юу байхав дээ. За тэгээд нэг сайтад нэгдсэн хамт олон минь ИЛЖИГНИЙ ЧИХЭНД УС ХИЙСЭН СЭГСЭРНЭ АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ гэдэг шиг бүү байгаарай. Хүнд тус болдоггүй юм аа гэхэд ус болдоггүй гай болдоггүй байх лч их хэрэгтэй юм байгаан. УНШИГЧ залуусаа энэ хайрттай сайтаа /би лав хайртай/ хүндэлж, хамт олноо хүндэлж, элдэв гаж үг үсэг хэрэглэж бие биенээ дайрч доромжлохгүй байцгаая гэж уриалмаар байна. Бас хүний хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй. Баярлалаа Залуусаа
loading...
олонбаярыг нэг их харааж ерөөсөн зүйл алга. их хөдөлмөрч залуу гэдгийг мэднэ.
гэхдээ спортын мэдээ оруулж байгаагийн хувьд бол хэт нэг талыг барьж бичлээ гэж шүүмжилж байна. миний хувьд бол ийм байна. бусад хүүхдүүдийн хувьд арай л хүндэрээд байх шиг байна. ялангуяа реалийнхны хувьд бол. Өнгөрсө жил яах аргагүй Барсагийн жил байсан. Дэлхий даяар хүлээн зөвшөөрч байхад Цонхын 10 ба реалынхан хүлээн зөвшөөрөхгүй ганцаараа мугуйдлана гэдэг бол утгагүй хэрэг. Come on number I know you can do far better than.
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Пуойль, Месси, Дельпьеро, Бекхам, Оуэн, Лэмпард, Дрогба -ын жерсинүүд л үлдлээ. Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...
зөөз яадаг яадаг гэнэ үү… форумд бичих, олон нийтэд толилуулах хоёр нь шаал өөр болчихдог хүн юм байна л даа. хоёр нүүртэй л гэдэг байхдаа одоо.
loading...