Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » No Melo, no problem

GD Star Rating
loading...

“Денвер” – “Кливленд” – 99:97 (30:24, 18:25, 21:24, 30:24)

Д: Биллапс – 23. Иларио – 20. Мартин – 19 + 12 самбар.

К: Жеймс – 35. Илгаускас – 11. Уильямс – 11.

No Melo, no problem. Кармело тоглоогүй ч Денвер талбай дээрээ ЛеБроны багийг хожиж дөнгөлөө. Биллапс эргэн ирж, 23 оноогоор багаа тэргүүлж, Денвер 2003-2004 оноос Кавальерсийг 9 дэхээ хожив (4-т нь хожигдсон). ЛеБрон Пепси центрт 7 удаа зочлохдоо 6 дахиа хожигдов.

Кармело өвдөгний гэмтлээс болж 4 дэх тоглолтоо өнжиж байгаа бөгөөд 2 сарын 18 хүртэл ЛеБроны эсрэг тоглохыг нь бид харахгүй.

Жорж Карл тоглолтын ихэнх үед ЛеБроныг Аарон Аффало, Жоей Грэм нараар хамгаалуулж байснаа сүүлчийн минутанд Кенион Мартинаар хамгаалуулжээ. Энэ нь тун ч үр дүнтэй болсон юм.

ЛеБрон 35 оноо авсан ч 8 ТО хийсэн нь тоглолтын дүнд нөлөөлсөн нь гарцаагүй.

“Вашингтон” – “Орландо” – 104:97 (29:29, 22:27, 20:21, 33:20)

В: Жэмисон – 28 + 11 самбар. Батлер – 23. Фой – 20.

О: Ховард – 23 + 11 самбар. Пьетрус – 14. Жей. Жей. Реддик – 14.

Дивизионы сүүлийн байранд байгаа баг тэргүүн байранд байгаа багийг хожив. Аренасгүй Визардс талбай дээрээ Орландог хожлоо. Тэд 4-р үед 10 оноогоор хожигдож байсан ч нөхсөн аж. Жэмисон, Батлер нар багаа оноогоор тэргүүлжээ. Аренасийг Рэнди Фоей орлож байна. Тэрээр олон шидэлтээ алдсан ч 20 оноо авав.

Орландо 2007 оны 2 сараас хойш анх удаа 4 дараалан хожигдож байгаа нь энэ. Энэ 4 хожигдол нь бүгд хожлын 50 хувьд хүрээгүй багуудын эсрэг. Мэжикээс Дуайт л гайгүй довтолж байсан бөгөөд Рашард Льюис, Жамеер Нельсон зэрэг гол тоглогчид нь маш муу шидэв. Винс Картерийн хувьд эхний үед л мөрөө гэмтээж талбайг орхисон байна.

Филадельфитэй тоглолтын өмнө Аренасын даган гартаа буу барьсан мэтээр хурууны хэлбэр үзүүлсэн Рэнди Фоей, А. Блатче, Ж. МакГи болон Ник Янг нарыг НБА-ээс тус бүр 10 000 доллараар торгох шийдвэр гаргажээ.

“Филадельфи” – “Торонто” – 106:108 (32:23, 28:26, 25:34, 21:25)

Ф: Уильямс – 23. Айверсон – 22. Янг – 18 + 13 самбар.

Т: Бош – 29 + 9 самбар. Барньяни – 23. ДеРозан – 12.

Рэпторс 13 оноогоор хожигдож байсан ч оноог нөхөж хожлоо. Ер нь Филли 10-аас дээш оноогоор тэргүүлж байсан тоглолтууддаа энэ улиралд 7 хожиж, 8-д нь хожигдоод байна. Энэ долоо хоногт л гэхэд Визардсийг 18 оноогоор хожиж байгаад хожигдсон.

Янгийн довтолгоо амжилтгүй болоход Далемберт гүйцээж, Филли 1 оноогоор илүү болсон ч Крис Бош мөнөөх Далембертийн эсрэг алдаатай довтолж, торгуулиа оновчтой болгосноор Торонто 2 оноо илүү болжээ. Цаг дуусахтай зэрэгцэн Л. Уилльямс 3 онооны шидэлт хийсэн нь оновчгүй болж, Филли энэ улиралд талбай дээрээ хийсэн 16 дахь тоглолтондоо 12 дахиа хожигдов.

Айверсон энэ удаа улирлын хамгийн өндөр 22 оноо авсан ч маргааш Детройттой хийх тоглолтыг гэмтлээс болж өнжиж магадгүй гэнэ.

“Портленд” – “Лейкерс” – 107:98 (30:24, 25:19, 26:28, 26:27)

П: Рой – 32. Бэйлесс – 21. Миллер – 17.

Л: Брайант – 32. Одом – 15 + 13 самбар. Фишер – 15.

Роүз Гарден ордон Лейкерст тун ч халгаатай юм. Лейкерс энд 9 дэхээ дараалан хожигдлоо. Брэндон Рой Лейкерсийн хамгаалалтын мастерууд болох Артист, Коби нарын эсрэг бараг довтолгоон бүрээ оновчтой болгож, 32 оноо авлаа.  Коби хэдийгээр Ройтой ижил 32 оноо авсан ч 37 довтолсон байна. Рой 11 довтолж, 9-ийг нь оновчтой болгож 32 оноо авсан аж.

Бөөн гэмтлийн асуудалтай байгаа ч Портлэндийн тоглолт муудсангүй, хүчтэй бүсэд сайн амжилтаа хадгалсаар байгааг үнэлүүштэй.

Портлэндийн талбай дээрээ хийсэн тоглолтын тасалбар 91 дэх удаагаа бүрэн зарагдсан байна.

“Мемфис” – “Юта” – 91:89 (33:14, 16:26, 22:27, 20:22)

М: Рэндольф – 29 + 15 самбар. Гей – 22. О. Жей. Майо – 14.

Ю: Окур – 16. Миллсэп – 15. Бузер – 13 + 12 самбар.

23 секунд дутуу байхад Ронни Брьюр тоог тэнцүүлсэн ч О. Жей. Майо 5.2 секунд дутуу байхад дундын шидэлтээ оновчтой болгож, Мемфис хожлоо. Үлдсэн хугацаанд Юта довтолсон ч Марк Газоль Майлсийг блокдсон байна. Жазз Мемфисийг 11 дараалан хожсон цуврал нь ийн зогсов. 2 хоногийн өмнө Жазз Мемфисийг 30 онооны илүүгээр хожиж байлаа. Мемфис талбай дээрээ 5 дараалан хожиж байна.

“Миннесота” – “Индиана” – 116:109 (26:26, 35:36, 31:19, 24:28)

М: Жефферсон – 25 + 12 самбар. Флин – 18. Лов – 18 + 13 самбар.

И: Мерфи – 21. ГрейнЖер – 19. Данливи – 18.

Дэнни Грейнжерийг өнөөдрийн тоглолтонд тоглоно гэж мэдсэн хүн тун ховор байсан биз. Юутай ч  16 тоглолт өнжсөний эцэст Грейнжер эргэн ирж, 19 оноо авсан, мөн 4 тоглолт өнжсөн Трой Мерфи эргэн ирж, 21 оноо авсан Пейсерс Миннесотад хожигдлоо.

Пейсерс 12 сарын 12-ноос хойш айлын талбайд нэг ч хожоогүй явна.

“Нью-Орлеан” – “Нью-Жерси” – 103:99 (25:18, 29:27, 27:27, 22:27)

Н-О: Уэст – 32 + 10 самбар. Окафор – 13 + 13 самбар. Пол – 11 + 18 дамжуулалт.

Н-Д: Кортни Ли – 28. Дулинг – 21. Лопес – 14 + 9 самбар.

Хорнетс 15 онооны давамгайллаа алдаад золтой л хожигдсонгүй. Жеймс Пози Полд дамжуулсныг Кортнли Ли тасалж, хурдан довтолгоо хийсэн ч Пол алдаа гаргаснаар Ли торгуулийн 2 шидэлт хийсэн. 2-ууланг нь оновчтой болгосноор Нетс 1 онооны илүү болов. Гарцаагүй хожлоо алдах нь уу гэтэл Крис Пол 7.6 секунд дутуу байхад амжилттай оролт хийж, Хорнетс хожлоо. Нетс ийн 3-33 болов.

“Милуоки” – “Чикаго” – 96:93 (29:19, 18:22, 17:23, 32:29)

М: Богут – 27 + 13 самбар. Редд – 24 + 8 самбар. Ильясова – 13 + 11 самбар.

Ч: Роуз – 25 + 9 дамжуулалт. Денг – 13. Хайнрич – 12.

Эндрью Боугт 27 оноо, 13 самбараас авалт, мөн өөрийн дээд амжилт 6 блок хийснээр Бакс талбай дээрээ Буллзыг хожлоо. Сүүлийн мөчид Денг 3 онооны шидэлт хийсэн ч оновчгүй болсноор Буллз тоглолтыг нэмэлт цагт үргэлжлүүлэх боломжоо алджээ.

Богутыг 17+ оноо авсан 12 тоглолтын 11-т нь Бакс хожоод байгаа гэнэ.

Бакс нөгөөдрөөс эхлээд Өрнөд бүсээр аялж, 6 тоглолт хийнэ. Лейкерс, Санс, Портлэнд, Голден  Стэйт, Юта, Рокитс багууд Баксийг хүлээж байгаа.

“Сан-Антонио” – “Даллас” – 103:112 (26:26, 28:25, 26:19, 23:42)

С: Данкан – 31 + 12 самбар. Паркер – 21. Жефферсон – 15.

Д: Новицки – 26. Терри – 21 + 8 дамжуулалт. Дампьер – 14.

Дирк Новицки эхний 16 шидэлтийнхээ 13-г нь алдсан ч 4-р үед 16 оноо авч, Даллас Спэрсийг талбай дээр нь хожлоо. Даллас 4-р үед 42 оноо авсан бол Спэрс ердөө 23 оноо авчээ. “Дирк бол Сагсан бөмбөгийн алдрын танхимд орох тоглогч. Яагаад гэдгийг сая харууллаа. Даллас 4-р үед үнэхээр гайхамшигтай тоглосон” хэмээн Попович хэлж.

Спэрс сүүлийн 8 тоглолтноос 2-т нь л хожигдсон нь энэ. Данкан 31 оноо, 12 самбараас авалт хийсэн ч Новицкигийн багийнхан илүү жигд тоглож, Далласын 5 тоглогч нь 10+ оноо авсан байна. Даллас энэ улиралд айлын талбайд 13-6 болов.

“Финикс” – “Майами” – 105:109 (33:27, 20:32, 23:22, 29:28)

Ф: Стодемайр – 18 + 18 самбар. Хилл – 18 + 13 самбар. Нэш – 16 + 12 дамжуулалт.

М: Уэйд – 33. Бизли – 21. Райт – 15.

Уэйд 33 оноо, 9 самбараас авалт, 8 оновчтой дамжуулалт  хийжээ. Гэхдээ 4-р үед Уэйд ердөө ганц оноо авсан ч бусад тоглогчид нь сайн тоглосноор Хит Сансыг талбайд нь хожлоо. Ялангуяа сүүлийн минутанд Жермайн чухал 4 оноо авч багтаа тусалсан байна.

Энэ долоо хоногт Нетсээс хасагдсан Алстоныг Хит эгнээндээ нэгтэж, гараанд гаргасан бөгөөд Алстон ч муугүй тоглож, 10 оноо авсны дээр Нэшийг сайн хамгаалжээ.

Уэйд 128 тоглолт дараалан 10+ оноо авч, багийнхаа дээд амжилтыг тогтоогоод байна. Мөн Уэйд-Хаслем нар 7 дахь жилдээ Хитэд хамт тоглож байгаа бөгөөд ийм удаан хамт тоглосон тоглогч Хитийн түүхэнд байдаггүй гэнэ.

Амаре одоогоор 78 удаа данк хийсэн үзүүлэлтээр лигийг тэргүүлж байгаа бөгөөд Дуайт 77 удаа цагирагт довтолсноор удаалж байгаа юм.

“Голден Стэйт” – “Сакраменто” – 108:101 (28:32, 18:29, 30:25, 32:15)

Г: Эллис – 39. Мэггетт – 24. Карри – 12.

С: Эванс – 25. Удока – 19 + 14 самбар. Удрих – 14.

Эллис 46 минутанд 39 оноо авч, багаа тэргүүлэн Голден Стэйт Кингзийг хожлоо. Голден Стэйт 3 дараалан хожигдсоны дараа 2 дараалан хожив. Гэхдээ тэд довтлогч Энтони Рэндольфоо 1-р үед алджээ. Рэндольф шагайгаа гэмтээсэн байна.

Голден Стэйтийн 7 дараалсан талбай дээрээ хийх тоглолт эхэлсэн нь энэ бөгөөд тэд одоогоор айлын талбайд  21 тоглолт хийгээд байгаа юм.

Эдгээр багуудын бүх үеийн тоглолтын хожлын харьцаа 178-178 болж тэнцээд байгаа ажээ.

“Атланта” – “Бостон” – 93:85 (19:17, 20:28, 29:15, 25:25)

А: Кроуфорд – 18. Бибби – 17. Хорфорд – 16 + 10 самбар.

Б: Пирс – 21. Перкинс – 15 + 14 самбар. Аллен – 15.

Өнөөдөр ер нь топ багуудад тун халгаатай өдөр байв. Лейкерс, Мэжик, Кавальерс, Спэрс, бас Бостон хожигдлоо.

Хоуксийн тоглогчид тун жигд тоглож, Бостоныг энэ улиралд 2 тоглож, 2 дахиа хожив. Жамал Кроуфорд 4-р үед 14 оноо авчээ. Тэрээр нэг удаа нэг 3 онооны шидэлтийш алдаатай оновчтой гүйцэтгэжээ. Энэ нь түүний кареерийн 21 дэх “four-point play”. НБА-г Режжи Миллер 24 “four-point play”-аар тэргүүлдэг.

Атланта ийн дивизионыхоо тэргүүн байрны төлөөх өрсөлдөөнд эргэн орж ирэв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

37 Сэтгэгдэл

  1. GO_@N$W3?_F!@$3 says:

    YOO PHILLY GIIN DASGALJUULAGCHIIG HALVAL TAARNA DANDAA HOJIJ BGAAD HOJIGDOH YUMAA. ATLANTAGIIN CRAWFORD AIMAR YUMAA. EDDIE JORDAN HALAGDAASAI HOJIJ BGAA LLLL!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  2. GO_@N$W3?_F!@$3 says:

    OOO NEEREE LEBRON KOBE BOOO!!!!! DOOSHOO

    GD Star Rating
    loading...
  3. denver onoodor goy hojil avsan
    suuld lebron ch shugam gishgej bumbuguu huraalgaagui bol evgui deh bbsan shuu
    lebron ch suuld aimar 2udaa 3s hiisen shuu
    billups bol aguu..

    GD Star Rating
    loading...
  4. skyizthalimit says:

    Lakers 2 daraalj hojigdsond bayrtai bna. Gasol uguilegdej bna da, haraa biz! Bryant 37 shideed DONGOJ 11-t n hiilee??? LAL bolxoo baihaar l Bryant 1 ingedeg de… Bryant bagiinhaa anduudad itgedgu gdg n endees haragdaj baigaa busuu? NBA-g onoogor terguulelgu yahavde, toglolt bolgon dr 30-40 shidjaga hun. hehe

    GD Star Rating
    loading...
  5. skyizthalimit says:

    Yag odoogin bdlaar manai MAGIC uneheer asuudaltai , yaahaa medku bna.. Yamar ch setgel zurh, meriilt suulin heden toglotuudas n haragdsangu. VC maani uneheer uram hugalaad zogsohgu bur moroo gemteechle… Tehdee ene bol tur zuuriin asuudal gdgt itgeltei bna, tsaashaga changarnaaa! Margaash ATL-tei togloh toglolt mash chuhal, bairaa hadgalhuu bulaalgahuu gdg toglolt uchraas Magic-aas setgel zurh meriilt buhnee shavhahiig husjiin! ATL-iig hojnoooooo!!! MAGIC ALL DAY!

    GD Star Rating
    loading...
  6. lucas says:

    1st whahaha

    GD Star Rating
    loading...
  7. odko says:

    hehe tom 4 bag saihan hojigdloo Kobe neeren unen alia gar ymaa 37/32 bh daa yhw dee amia toglogch gedeg ni ene deer l haragdaad bgaan

    GD Star Rating
    loading...
  8. Өнөөдөр ер нь топ багуудад тун халгаатай өдөр байв. Лейкерс, Мэжик, Кавальерс, Спэрс, бас Бостон хожигдлоо.
    denver hojsiishoo hooe :)

    GD Star Rating
    loading...
  9. nyamka says:

    maluudaa busad ni tegeed onoo awch chaddag bol Kobe shidexgui shde buur toglood ch yadgiin sda tiim bizde t1uudee iim chadaltai bagt ingej shidex erx olj awna gedeg xen xund oldoxgui de bagiinxan ni terend itgej bgagiin shinj shuu dee xarj aw txdee onoodor unendee jooxon taaruuxan blaa.

    GD Star Rating
    loading...
  10. kobe terguuleegui shuu
    onoo avaltaar 1t melo 30.0
    2t kobe 30.0 bgaa
    kobe ugiin amiashtee…
    gasolgui bol yavhaa bolson ni neeree l haragdaj bna
    lakers muu bsnaasaa iluu portland talbai deeree uneheer sn yumaa
    portland-g talbai deer ni hojih bag er ni bhgui bololtoi

    dirk aldarin tanhimd oroosoi

    GD Star Rating
    loading...
  11. odko says:

    DIRK arai l orku bhaa minii bodol shuu

    GD Star Rating
    loading...
  12. fg says:

    Karl iin zohioson hamgaalalt unheer sain bailaa Ertnees tolvolson haragdaj bna.Er ni bol ongorson zun Denver sain soliltsoo hiisen ni haragdaj bna
    Jones#30-Afflalo#6,Joe#14 chimeegui sain soliltsooo
    Cavs-iin MikeBrown Muu dasgaljuulagch Suliin mochuuded Dandaaa tuslah ni zovolgoo ogj bgaa haragdhiin maa tei

    GD Star Rating
    loading...
  13. odko says:

    denver top bag bish shdee hehe

    GD Star Rating
    loading...
  14. mb says:

    Ter aguu Kobe odoo l hen gedgee haruulah heregtei

    GD Star Rating
    loading...
  15. Angel Di Maria says:

    Ene jil Denver turuulnee harj bgarai
    Bas ene Kobe 37 udaa shidej l bdag orohgui bhad chin l shidseer l haha
    Tegehed Roy 12 hon shideed adilhan onoo avch l bdag haha
    Yahav personalaas joohon iluu onoo avsan l ym bna
    Kobe 4 hun udaa personal shidsen ni sn hamgaalsniig haruulj bnada

    GO DENVER GO

    GD Star Rating
    loading...
  16. jgihjghgh says:

    portland lakersiig azaar hojison bzde

    GD Star Rating
    loading...
  17. Cj says:

    YAO ah maani haana bgaa ve. surag bnuuu

    GD Star Rating
    loading...
  18. T.I. says:

    Onoodor Billups uneheer galzuu togollo … Gaihaltai baisan mun Kenyon Martin LeBroniig yas barisan yag suulin muchid Thde LBJ23in suulin 2n 3pointer ymr aimr bsan be? Oortei 200 brag 300% itgeltei shidej bailede! Harin buur iluu gaihaltai baisan toglogch bol Dirk Nowitzki bailaaa . Ehnii ued shided l aldaad bsan harin sain shidegch bol shidelte zawal onovchtoi bolgoj baij l saldag yum bna. Dirk Hall of the Fame-d ornoo gej bodoj bna. Ymrchil bsan Dallasin 41 dugaar munhlugdunu… Uunes hoish Mavs-d oor 41 dugartan toglohgui.! Miami maani ene jil hamgaalaltan dere uneheer sain anhaarj beltgel hiisen ni medegded baigaa shuu! Ern l onoodor Nba-d olon gaihamshig tohioldloo.!

    GD Star Rating
    loading...
  19. OxYGeNNN! says:

    onoonoosoo ih shiddeg shaasan suga kobe sda!

    GD Star Rating
    loading...
  20. Vinsanity says:

    today uneheer goy toglolt bolloo!Bas leader baguudad halgaitai udur bolloo!PHX,BOS hojigdson geed l…hehe ter Dirk.iin jeffersonii deerees unaj bga zurag ymar alia zurag ve hehehe!

    GD Star Rating
    loading...
  21. HAHA says:

    ENE ULIRAL EHELSNEES HOISH ANDUUDAA KOBE LEBRONOOS ILUU YM GANTS CH HARAGDAHGUI BN
    25 ND LEBRON GOE HOJSON
    ONOODOR L GEHED KOBE 37S 14 N ORSON 4ALDAA TGD 32 ONOO
    HARIN LEBRON 28S 12 N ORSON 1 ALDAA TGD 35 ONOO AWSAN BNA
    LEBRON 37 SHIDWEL DENVERIIG 3R UED L HOJTSON BGA
    LEBRON ENE JIL JINHENE BAGIIN TOGLOLTIIG ERHEMLEJ DUNDJAAR 28.5 ONOO 8 ASSIST 7 REB AWCH BGA
    //JORDANII ZAMNALAAR 7DAH ULIRAL EHNIII AWARGA //

    LEAGUE-IIN HOLBOGCHDIIG DOOROO HAYJ ONOWCHTOI DAMJUULALTAAR 6T YWJ BGA
    ENE BOL JINHENE JORDANII AMJILTIIG SHINE ZUUND DAWTAJ BN
    YDAJ BHAD ONOODOR LEBRONIIG HAASAN GRAHAM N 3HAN ONOO AWSAN YMAR SN HAMGAALALT HJ BGAG HARUULJ BN
    HARIN KOBE ROY-G CH HAAJ CHADKU BGA N AMIA HOGSHIRSON GDG N HARAGDAJ BNA ZALUUSAA

    GD Star Rating
    loading...
  22. ner says:

    wizardsiin nohduud yagaad buu ene ter gargaad bgam bol arenasd durgui bgam boluu

    GD Star Rating
    loading...
  23. nyamka says:

    Za sain muultsgaa bas 32/37 deer ni nemj xelexed 8 reb 7 ass bga shu ta nariin uzsen medeen deer garaagui bj magadgui shuu.

    GD Star Rating
    loading...
  24. lebron today muu huniig haasan bolool nuguuh ni 3 onoo avch bgam
    melo garsan ch gsn 3 ono avah bsiim bnaladaa
    today melo bsan bol ali hedin 3r uyd l cavs-g hojchih bsiin :D

    GD Star Rating
    loading...
  25. fuch off says:

    ta nar yaj ch muullaa gd kobe bol aguu heweeree l bna. uur yrih yum yu ch bhgvi . tvvniig zuwhun jordantoi l haritsuulna!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  26. kobe gj har nigeree torson ah duu shigee omooroh yma malnuud
    mongoliinho league-iig ch medehgui bj lalruud
    kobe chin jinhene amia al meduu malnuudaa
    end bas gants melogiin fan bnaa
    ter sn toglood toglood hol ywahgue za yu karmelo gsn bandi min

    GD Star Rating
    loading...
  27. BZzS says:

    Denveriin fanatudda bayrlala. sanal 1 bga shu, shan togloj bn.
    CAVsiihan odo bolio, Melogu bhd hojigdchod 3r ued hojih bsin ntrged
    ineedt sonsogdjina. DENVER yum duulgana gj bi heleel bga
    er n tsaashid harjeehgu yu do

    GD Star Rating
    loading...
  28. munhuulei[r9]I3 says:

    llr yumaaa phili mine yagaa l bnda neg l bolku bhiin sda gej! ug n play off-d bol yaj hiij bga l ordog bag shuudee! sda gej! AI hurdan formondoo orood dasgaljuulagch n jhn uhaantai bolchuul ch arai l derdeh bhda timu!

    GD Star Rating
    loading...
  29. aaaaaaaaaa says:

    Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? тэгвэл танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз.
    http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01 ssssss

    GD Star Rating
    loading...
  30. kobe is the great says:

    ee har malnuud mini.yu ch meddeggui malnuud yumaa ta nar. kobe bol aguu.yahuu unudur muu togloj.tiim yum bj l bdagshd.sags gej meddeggui malnuud bitgii ingej site buzarlaj bai.ta nariin ter demjdeg toglogchid tegeed 81 onoo awch chadhu.chadhu l bhgui yu.teneg dagz nar zailwal taarna. I love this game.good luck for LAL and KB24

    GD Star Rating
    loading...
  31. T.I. says:

    Kobe giin fan min joohon taivan ain ..? Kobe 81 onoo avsan 2006 ond LAL play off-d ch orj chadagui teher Nba meddeg hun bol toglogchig ni bish bagiig ni l bishirdeg baimar yum.! Bagiin toglolt shude… Kobe hedii ih shiddeg ch gsn ternii aldsanig avad guitsechih chyatstai Centerud bna. Ther shidehes ch oor yahav. Kobe omnoh jiludese hamagui ilu bagiin toglolttoi bolsoon. Haragdaj bailee. LAL in Defence Offence ali alin tugs.! Kobe ali alind ni chuhal uureg guitsedgedeg . Kobe mdj Hall of the fame-d orno buh ueiin onoonii leaderudin jagsaltand ch nilen deer ochih baih ymrtaach Reggie Miller-g guiitschih bh.! Ghde gargadag zan aash ni jhn ontsgui lde talbai der… Esreg bagin toglogchido ih shatadag ugeer hatgadag .

    GD Star Rating
    loading...
  32. LAL fan says:

    kobe bol aguu toglogch shvv! LAL hen olon jil awch ywj champion bolgoj bn , denver medehguiee yamar ch vr dvn medegddeggui shdee Play off,d ch gesen bi medkvee! Yahaw ene jil haray chauncey orj irj l sergesen baih!

    GD Star Rating
    loading...
  33. saagi says:

    T.I muu bandia shartai baij amjiltand hurdiin za

    GD Star Rating
    loading...
  34. skyizthalimit says:

    Yuun 32/37 vee, Nyamka bandiaa??? Yu bichjagaga medj baij bich l dee

    GD Star Rating
    loading...
  35. BZzS says:

    Billups ireed deerdsen n uneen
    ur dun muutai n ch unen huleen zuwshuurch bolhiin
    thde ymar ch bagiig gusaad haychij medeh /ailgadag/
    osoltoi ongiroo toglogchidtoi uzhed uramtai goy bag shd DENVER chn

    GD Star Rating
    loading...
  36. soul_denver nuggets says:

    denver sain

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: