Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Эванс Наггетсийг хожлоо

GD Star Rating
loading...

“Сакраменто” – “Денвер” – 102:100 (19:26, 24:28, 30:22, 29:24)

С: Эванс – 27. Хэйес – 17. Касспи – 16+8 самбар.

Д: Биллапс – 27. К. Мартин – 20+10 самбар. Жей Ар Смит – 20.

Биллапс тэргүүтэй Наггетс өчигдөр ЛеБроны багийг хожсон бол өнөөдөр Эвансийн багт хожигдов. Эванс гэж хэн бэ? Тэр энэ улирлын шилдэг шинэ тоглогчийн хамгийн гол нэр дэвшигч байх болов уу. Брэндон Женнингс нөгөө айхтар 55 оноотой тоглолтын дараа ер нь л чимээгүй байна. Харин Тайрак Эванс одоогоор Кингзийн лидер болоод байна. Кевин Мартин гэмтлээ эдгээн эргэн ирэхээр Эвансийн тоглолт хэрхэн өөрчлөгдөх юм байгаан?

11 секунд дутуу байхад Биллапс хүнд байдлаас 3 онооны шидэлтээ оновчтой болгож, тоог тэнцүүлсэн ч Эванс Кенионы эсрэг амжилттай шидсэнээр Кингз хожлоо. Үлдсэн 9.7 секундэд Жи.Ар.Смитийн шидэлт оновчтой болоогүй.

Эванс энэ улиралд 2 дахь удаагаа багтаа хожлын оноо авч байгаа нь энэ.

Кармело дараагийн Миннесотатай хийх тоглолтонд оролцох магадлалтай гэнэ.

“Орландо” – “Атланта” – 113:81 (29:21, 37:16, 25:22, 22:22)

О: Барнес – 18. Редик – 17. Р. Андерсон – 16.

А: Хорфорд – 14. Жош Смит – 11. Марв. Уильямс – 11.

Вашингтоны талбайд хожигдсон Мэжикийнхэн онгоцонд явахдаа юу ч идээгүй гэнэ. Тэгээд өнөөдөр талбай дээрээ Хоуксийг авчраад тэднээр “зоог барив”. Ингэснээр тэд 4 дараалсан хожигдлоо нэг юм зогсоов. Хэрэв Хоукс хожсон бол дивизионыхоо тэргүүнд бичигдэх байлаа.  Өмнөх тоглолтонд Винс Картер мөрөө гэмтээж энэ тоглолтыг өнжсөн бөгөөд түүнийг Реддик орлон гараанд гарч 17 оноо авчээ.

Мэжик одоо 4 хүнд аялан тоглолтыг Лейкерс, Денвер, Портлэнд, Кингзтэй хийнэ.

“Детройт” – “Филадельфи” – 94:104 (10:26, 20:30, 29:20, 35:28)

Д: Б. Гордон – 20. Виллануэва – 19. Хэмилтон – 12.

Ф: Брэнд – 25. Далемберт – 16+9 самбар. Игуодала – 16.

Филли Пистонсийг талбайд нь хожсоноор тэдний 12 дараалсан хожигдлыг нь өгөв. Гэдэс нь өвдсөнөөс болж өмнөх тоглолтыг өнжсөн Элтон Брэнд энэ удаа нөөц тоглогчоор тоглож 25 оноо авчээ. Харин өнгөрсөн жил Детройтод бүтэлгүй улирлыг үдсэн Айверсон өвдөгний гэмтлээс болж тоглосонгүй.

1994 оны 4 сараас хойш Пистонс анх удаа 12 дараалан хожигдож байгаа нь энэ. Тэрхүү улиралд Пистонс 14 дараалан хожигдож байв.

Энэ тоглолтын эхний үеийн 3:51-д Бен Гордон НБА-ын түүхэн дэх 10 000 сая дахь оноог авчээ.  Нью-Йоркийн Осси Шехтмен 1946 оны 11 сарын 1-нд НБА-ын түүхэн дэх анхны оноог авч байсан гэнэ.

“Оклахома” – “Индиана” – 108:102 (24:21, 29:26, 34:27, 21:28)

О: Дюрант – 40+12 самбар. Уэстбрук – 18+9 самбар. Харден – 13.

И: ГрейнЖер – 25. Прайс – 23. Мёрфи – 15+15 самбар.

Дюрант 40 оноо, үүнийхээ 10-ыг нь сүүлийн 4:35-д авснаар Оклахома талбай дээрээ Пейсерсийг хожиж, улирлын 20 дахь хожлоо авлаа. Өнгөрсөн улиралд нийт 23 хожиж байсантай харьцуулахад энэ улиралд Тюндерс маш сайн тоглож байна. Тэд одоо Өрнөдөд 8-р байранд бичигджээ.

Пейсерсийн хувьд айлын талбайд 9 дэхээ дараалан хожигдлоо.

“Чикаго” – “Миннесота” – 110:96 (28:32, 24:14, 27:18, 31:32)

Ч: Ноа – 20+9 самбар. Хинрич – 20. Сэлмонс – 14.

М: Гомес – 15. Флинн – 14+8 дамжуулалт.

Ноа, Хайнрич нар тус бүр 20 оноо авснаар Буллз Миннесотаг хожиж, 3 дараалсан хожигдлоо зогсоов.  Миннесота өчигдөр Индианаг хожсон ч дараалсан хожил авч чадсангүй. Тэд энэ улиралд ердөө ганц удаа л дараалан 2 хожоод байгаа юм.

Буллзын 110 оноо нь тэдний энэ улирлын хамгийн өндөр оноо болжээ.

“Даллас” – “Юта” – 93:111 (18:26, 22:24, 22:33, 31:28)

Д: Новицки – 29+8 самбар. Кидд – 19+8 дамжуулалт. Терри – 16.

Ю: Дер. Уильямс – 20+9 дамжуулалт. Бузер – 15. Окур – 14.

Даллас өчигдөр Спэрсийг талбайд нь гайхалтай хожсон ч энэ удаа талбай дээрээ Жаззад хожигдов. Эдгээр багуудын сүүлийн тоглолт 11 сарын 3-нд болоход Дирк Новицки 4-р үед 29 оноо авч Даллас хожиж байсан удаатай. Энэ удаа тийм түүх давтагдсангүй.

Ютагаас гэмтлээсээ эргэн ирсэн Дерон Уилльямс хамгийн сайн тоглож, 20 оноо, 9 оновчтой дамжуулалт хийжээ.

Далласчууд довтлогч Э. Нахераг Нетсээс авч, К. Хамприс, Ш. Уилльямс нарыг өгсөн байна. Нахера Далласт 2000-2004 онд тоглож байлаа.

“Хьюстон” – “Нью-Йорк” – 105:96 (21:32, 30:25, 27:22, 27:17)

Х: Скола – 23. Брукс – 20. Лоури – 16.

Н: Д. Ли – 26+12 самбар. Н. Робинсон – 20; Чэндлер – 17.

Сүүлийн үед тун сайн тоглож байгаа Никс энэ удаа Рокитсийн талбайд зочлоод барсангүй. Ер нь Никстэй тоглолт таарахгүй баг нь Рокитс л болов уу. Эдгээр багуудын сүүлийн 13 тоглолтын 11-т нь Рокитс хожоод байгаа гэнэ.

Рокитс ийн 3 дараалан хожигдсоныхоо дараа ялалт авлаа.

“Шарлотт” – “Мемфис” – 89:87 (25:21, 17:31, 22:16, 25:19)

Ш: Фелтон – 19. Ж. Уоллес – 18+8 самбар. С. Жексон – 15+8 самбар.

М: Майо – 25. З. Рэндолф – 17+12 самбар. Гэй – 15+10 самбар.

Өнөөдрийн бас нэгэн сонирхолтой болсон тоглолт. Майкл Жорданы үзсэн энэ тоглолтонд Жеральд Уоллес багтаа хожил бэлэглэв. Тэрээр сүүлийн мөчид Фелтоний алдсан бөмбөгийг цаг дуусахаас дөнгөж өмнө нь амжиж нэмснээр Бобкэтс улирлын 16 дахь хожлоо авав.

Маойгийн довтолгоог Уоллес “нам” блокдсон ч Фелтон 2 торгуулийн шидэлтээ алдаж, зөрүү 3 хэвээр үлдсэн. Майо Уоллесийн өөдөөс 3 онооны шидэлт хийн даагаа нэхэснээр тоо тэнцсэн юм. Тэгээд сүүлчийн довтолгоог Бобкэтс хийн Уоллес хожлын оноо авсан болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. Tesrelttei sda says:

    Yoooo Durant yamar aguu sda we! hahaha

    GD Star Rating
    loading...
  2. nisdeg_melkhii says:

    zio zio davgui davgui

    GD Star Rating
    loading...
  3. J.r smith 0.7 secunt dutuu bhad shidsenshtee
    kings talbai deeree aimar bnalee
    ylanguya evans,, martin yagaad ch hamgaalj diiilku aldsandaa

    GD Star Rating
    loading...
  4. odko says:

    DEN vs KINGS goe toglolt bolson shuuu Evans bol sain bailee

    GD Star Rating
    loading...
  5. boldoo says:

    nice goy bna oo

    GD Star Rating
    loading...
  6. T.I. says:

    Martin uuln ochigdor yag chuhal mochid LBJ23n uneher sain hamgalsanda ,…. Onoodor Evans-g haaj chadsanguide … Oklahamagin togloltiig manaid gardag suvgudar erdoso damjulkuma…

    GD Star Rating
    loading...
  7. BZzS says:

    Denver hojigdchlo /sanaagar unaw/
    Tyreke huu mine chi ch sto nowsh yum da, thde amjilt husii

    GD Star Rating
    loading...
  8. BZzS says:

    unudr t1 oddiin tailbarlagch yaj durgu hurgewe
    ergu sda chn medkum bj dugai bn bga da, umnuh ulirald DEN- LALd 4-0 teger shuurdulsen chhshg, denverin Staples center gj halit t1tdin
    uzeh nastri unagaadag bshd
    tv9-2 ch tailbarlagcha solimor yum

    GD Star Rating
    loading...
  9. haha says:

    haha chi tegul uzhee bolichono l bizdee.haha.

    GD Star Rating
    loading...
  10. MB says:

    Hooe ter 0.7 second-d Jr Shideed aldhad Kingsiihen aldaa gargasan sh de ho Ymar teneg bna aaa

    GD Star Rating
    loading...
  11. aaaaaaaaaa says:

    Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? тэгвэл танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз.
    http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01

    GD Star Rating
    loading...
  12. buzzer shot says:

    bi durantiig mj kb lbj nariin araas zamnah sain toglogch gej boddiishd.okc sain sain.

    GD Star Rating
    loading...
  13. ri says:

    durant goyo toglogch

    GD Star Rating
    loading...
  14. skyizthalimit says:

    Irex 2-r sard bolox Rookie, Sophomore-iin toglolt mash sonirxoltoi bolox yumshig sanagdad bna. Ter ued bas Draft-iin nomer 1 Blake Griffin bertleese ergeed irtsen bna geel bodxod er n Tyreke Evans, Brandon Jennings ter 3ig neg dor ali n arai iluu ve gedeg toimtoi zuiliig todorxoi xemjeeger medej avax bxaa! Odoogoor bol minii %d Tyreke Evans-iig mash ix demjij bna. Blake Griffin-iig orj irxeer n l xarna da. Brandon Jennings bol nex onts bishe..

    GD Star Rating
    loading...
  15. skyizthalimit says:

    BZzS-t :
    Harin tegdiimoo.. Mongol suvguud dre toglolt uzheer tailbarlalt n 1 l bish bdiin, ter ch unen shu! Ter hunii neriig duudjaga aylga maylga, zarim helkeed bga medeellud n bugd sanaand 100% lav hurdgu yin. Bi odoo orond n tailbar hiidimu yaadin.. hhe
    MAGIC ALL DAY!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: