Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Дэлхийн сагсан бөмбөгийн төв штаб

GD Star Rating
loading...

Өнгөрөгч зун ОХУ-ын “Спорт-Экспресс“ сонины сэтгүүлч дэлхийн хамгийн баян, алдар нэртэй спортын байгууллага болох NBA-гийн төвөөр айлчилж, та бидний үл мэдэх, хөшигний цаана болж байдаг олон үйл явдлын талаар маш сонирхолтой нийтлэл бичсэн билээ. Түүний аяны богц манай уншигчдад ч сонин байх нь дамжиггүй. Түүний нийтлэлийг ямар нэг нэмэр хачир, өөрчлөлтгүй танд хүргэе

Хэрэв танай компанийн төв Нью-Йоркийн Тавдугаар авенюд байрладаг бол танд баяр хүргэе, таны эргэлдүүлж буй олон сая доллар тэнгэрээс унаагүй, та үнэхээр энд байрлах эрхтэй хүн юм байна. Таны дансанд олон хүний зүүдлээ ч үгүй их мөнгө байгаа гэдэгт мөрийцсөн ч алзахгүй. Рокфеллер центр, мөн 350 дахь байшин буюу Эмпайр Стэйт Билдинг байрладаг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй гудамжнуудын нэг болох эндхийн бүх юм гял цал.

53 дугаар гудамжны зөрлөг дээр шарсан мах зарж буй латин америк эр ч хэзээ нэгэн цагт магнат байсан болов уу гэмээр сэтгэгдэл төрнө. Канад үндэс угсаанаасаа салж амжаагүй байгаа NHL-ийн төв  байр энд байдаг боловч, арай зах руу, зургадугаар авенюд байрладаг. Харин тэднээс хамаагүй нэр хүндтэй сагсан бөмбөгийнхөн тэгж жижгэрэлгүй өөр газар төвхнөжээ.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлага Грекийн магнат Аристотель Онассисийн бариулсан “Олимпийн цамхаг”-ын 51 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг. Цамхагийн үүдэнд Грекийн төрийн далбаа, Македоны Александрын үеийг санагдуулам шавар баримлууд хананд нь бий. Тус барилгын хажууд АНУ-ын католик сүмүүдийн төв штаб гэж болох маш том Гэгээн Патрикийн цогчин дуган байдаг.

Бид хамтдаа сагсан бөмбөгийн эзэнт гүрний голт зүрхэнд хүрэлцэн ирээд байна. Хорь гаруй жилийн өмнө Америктаа хоёрдугаар зэргийн спортод тооцогдож байсан бол эдүгээ тус лиг гайхалтай, цэцэглэн хөгжсөн аж үйлдвэр болон өсч өндийжээ. Гэхдээ бүр нэг улсын биш, дэлхийн хэмжээний болон өсчээ.

Бид NBA-гийн тухай юу мэдэх билээ? Майкл Жордан, 80-аад оны “Лос Анжелес Лейкерс“, хар арьст гозгор залуусын нисч дүүлсэн, цагариг эвдсэн видео клипүүд. Харин энэ аварга эдийг хөдөлгөдөг жижиг эрэг шургийг хэр мэдэх билээ? Мэдэхгүй бол хамтдаа аялалд гарцгаая.

NBA-ГИЙН ИХ ДЭЛГҮҮР

NBA-гийн дэд ерөнхийлөгчтэй үдээс хойш уулзахаар цаг болзсон тул лигийн хэвлэлийн албаны бүсгүйн урилгаар миний бие NBA-гийн бас нэг гайхамшиг болох дэлгүүрээр нь орлоо. Гудамжны эсрэг талд байрлах аварга том хоёр давхар энэ байшинд ажлын цагаар ч хүний хөл тасрахгүй аж. Өөрийн гэсэн худалдааны төв нээх санаа сагсан бөмбөгийн боссуудад тэртээ арван жилийн өмнө төрсөн бөгөөд тухайн үед Мэжик-Берд-Жорданы үүсгэсэн их давалгааны ачаар овоо мөнгөтэй болсон нь тэднийг энэ санаагаа хэрэгжүүлэхэд тус дөхөм болжээ.

NBA-гийн дэлгүүр бол зөвхөн майк тавьсан лангуунууд биш юм. Бүр матрёшка (буюу bobblehead) хүртэл бий. Дэлгүүрийн эхлэгчийн хэлсэнээр бол янз бүрийн компаниуд өөрсдийн бизнес санааг NBA-д санал болгодог бөгөөд тэдгээрийн нэгний үр дүн нь уг матрёшка аж.

Өөрийн нэрийн барааг зардаг дэлхийн цорын ганц лиг бол NBA. Мэдээжийн хэрэг ийм дэлгүүр, гэхдээ хамаагүй бага хэмжээтэй дэлгүүр баг болгонд бий. Гэхдээ л эдгээр дэлгүүрүүд лигийн сан хөмрөгт багагүй хэмжээний ашиг оруулдаг байна. Жил тутам сая гаруй худалдан авагчид NBA-гийн төв супермаркетаас бараа худалдан авдаг аж.

Энэ дэлгүүр зөвхөн бараа зараад байхгүй. Доод давхарт нь сагсан бөмбөгтэй холбоотой зугаа цэнгээний төв, цөөнгүй үзэгч багтаачихаар дугуй танхим бүхий теле студи бий. Лигийн зүгээс өөрийн мэдлийн хиймэл дагуулын дамжуулдаг төрөл бүрийн нэвтрүүлгийг энд байнга үзүүлдэг гэнэ. Өнөөдөр энд нэвтрүүлэг байхгүй тул хөтлөгчийн суудал дээр нь ямар ч үзэгч сууж болох аж.

АЗТАЙ NBA

“Олимпийн цамхаг”-ын нийт долоон давхрыг нь NBA эзэгнэх агаад энд тус лигийн сайн сайхны төлөө мянга гаруй хүн ажиллаж буй. Эндхийн хаа нэгтэй комиссар Дэвид Стерний өрөө бий. Плей-офф эхлэх гээд мань хүн завгүй байгаа тул энд байсангүй.

Дашрамд дурдахад комиссарын ажил нэн онцгой. Ямар нэг лигийг тухайн спортоор хичээллэж эсвэл удирдах ажил хийж байсан хүн удирддаг европ моодноос америкчууд аль эрт салжээ. Америкчууд бизнесийн ур ухаанаар хэнийг ч дагуулахгүй тул хэн нэгэн экс-төвийн тоглогчид олон сая доллароо даалгах улсууд биш. Дэвид Стерн бол мэргэжлийн өмгөөлөгч, эдийн засгийн хууль цаазны ухааны эксперт юм. Лигийн бүхий л үйл ажиллагааг удирдан залуулахын тулд захирлуудын зөвлөл түүнийг хөлслөн ажиллуулж байгаа юм. Комиссар хүн эдийн засагч, хуульч, пи-арчин, шүүгч, мэргэжлийн менежер байх ёстой. Энэ бүх зан чанар Стернд байгаа л юм даа. Тийм ч учраас NHL-ийн комиссар зальтай Гэри Бэттмен хүртэл сагсан бөмбөгийн маэстрогийн шавь юм.

Та бидэнтэй NBA-гийн төв байраар зочлуулах хүн бол Стерн бус Терри Лайонс юм. Олон улсын харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч гэдэг бол нэн хариуцлагатай ажил. Хэрэв таны амьдралд NBA ямар нэг аргаар хүрч байгаа бол тэр Терригийн ажлын үр дүн юм. Түүнтэй уулзахаар би “Олимпийн цамхаг”-ын 47 дугаар давхарт гарлаа.

Дэд ерөнхийлөгчтэй дөч гаруй минут уулзаж ярилцахдаа бараг үнс шороон дундаас хэрхэн босч, асар хүчирхэг лиг болсон талаар нь багагүй ойлголттой боллоо. Үүний тулд NBA бараг 30 жил туулжээ. 1980 онд “Даллас” лигт элсэхэд багийн эзэд нь 12 сая долларын гишүүний төлбөр төлжээ. Наяад оны сүүлчээр “Шарлотт“, “Орландо“, “Майами“ багууд тус бүр 40 саяыг өргөн барьсан гэнэ. Харин одоо шинэ баг лигт элсэхийн тулд 400 сая ам.доллар тушаах ёстой болж байгаа гэнэ.

1981 онд NBA-гийн аваргын төлөө тоглолтыг бичлэгээр үзүүлж байсан гээд бод доо гэж Лайонс дуу алдав. “Та үүнд итгэх үү? Хэд хэдэн багийг хаах тухай хүртэл яригдаж байлаа. CBS-тэй хийж байсан гэрээ хэлэлцээр удалгүй бүтэлгүйтэх нь тодорхой болоод байсан. Лигийн эргэн тойронд сэргээш, хар тамхины талаар яриа дэгдэж, тоглогчдыг нь залхуу, тоглолтыг уйтгартай гэх болов. Ерөнхийдөө ирээдүй маань тун бүүдгэр байсан юм“.

-Мэжик Жонсон, Ларри Бердийн ачаар том эргэлт гарсан байх даа?

-Энэ бол зөвхөн нэг шалтгаан. Тэгэхэд NBA-д аз тохиосон юм. 1980-аад оны эхээр оюутны аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор манайд сагсан бөмбөгийн буум дэгдсэн. Хүмүүс NCAA-гийн тоглогч­дыг шүтэх болж, харин тэд нь NBA-д эл­сэх үед мөн л балиа­шиглах болсон. Авьяастнуудын тэсрэлт үнэхээр агуу бай­лаа. Мэжик, Берд, Жордан, Юинг, Маллин, Сток­тон, Уилкинс гэх мэт. Залуус цутган ирж, агуу Доктор Жей (Жулиус Ирвинг) “Фила­дельфи“-д тог­лож байв. Нэгэн зэрэг олон аз тохиосон гэх үү дээ. Дараа нь Дэвид Стерн ирлээ. Тэр­бээр сайн зохион бай­гуулагч төдийгүй, эдийн засгийн ирээдүйг урьдчилан харж чаддаг хүн. Кабелийн болон хиймэл дагуулын телевиз, интернет гээд техникийн дэвшлийг түүнд тайлбарлах шаардлага байсангүй.

Өөрийн хөгжил дэвшлийнхээ төлөө NBA оюутны сагсан бөмбөгт талархах ёстой нь тун сонирхолтой үзэгдэл билээ. Уг нь энэ хоёр байгууллага хоорондоо өрсөлдөх ёстой юм. Учир нь хааяа NBA-гийн нэр хүнд NCAA-гийнхаас муу байдаг. Америкийн спортын хамгийн том үйл явдлын нэг болох “Шөвгийн дөрөв“-ийн тоглолт нь нэр хүнд, үзэгчийн тоогоороо NBA-гийн шигшээ тоглолтоос ч илүү гарах нь бий. Гэсэн ч энэ хоёр лиг бие биенээ үзэн яддаггүй.

-Бидний хооронд ямар ч өрсөлдөөн байх ёсгүй. Нэгдүгээрт, бид нар АНУ-ын сагсан бөмбөг гэсэн нэгэн үйл хэргийн төлөө зүтгэдэг. Хоёрдугаарт, бид өөрсдийн бэлтгэн нийлүүлэгчтэй яаж өрсөлдөх вэ дээ? Маркетингийн тал дээр ганц нэг зөрөлдөөн байдаг л юм. NBA шар айрагны “Буш“ компантай, харин оюутны сагсан бөмбөгийнх “Миллер“-тэй гэрээтэй.

-Гэхдээ Вашингтон хотод Жорж­таун, Мэрилэндийн багууд “Визардс“-ын үзэгчдийг булаахгүй гэж үү?

-Яагаад ч үгүй. Учир нь Жорж­тауны балиашгууд өөрсдийн шүтээнээ NBA-д элссэн хойно нь ч үнэнч хэвээрээ үлддэг юм. Бидний эцсийн зорилго бол аль болох олон хүнийг сагсан бөмбөгт дур­тай болгох. Оюутны ч бай, олон улсын ч бай хамаагүй. Сагсан бөмбөгт дур­тай хүн NBA-д дуртай байх болно. Мэдээж оюутан-хүүхдүүдийг өөрсдийн лигийн аваргын төлөө тоглохыг харах нь маш сонирхолтой. Гэхдээ та дэлхийн хам­гийн шилдэг тоглогчдыг хармаар байвал мэргэжлийн тамирчдын тоглолтыг үз.

NBA БОЛ КОРПОРАЦИ

Гадна талаас нь харвал NBA багуудаа гартаа атгасан нэгэн төрлийн улс төрийн товчоо мэт санагдаж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ байдал огт өөр, өөрсдийн төлөөлөгчдөө удирдах зөвлөлд оруулсан багууд лигийн амьдралыг удирддаг. Харин Стерн тэргүүтэй энэхүү долоон давхарт ажиллаж байгаа улсууд бол зөвлөлийг хүчээ нэгтгэхэд нь тусалдаг. Мөн багийн эздийн сонирхлыг дэлхий дахинд илэрхийлж байдаг юм.

Европын лигээс ялгаатай нь NBA бол нэг корпораци юм. Харин 30 баг нь тусдаа компаниуд бөгөөд гэхдээ нэгдмэл нэг бүтцэд харьяалагдана. Багуудын хоорондох өрсөлдөөн зөвхөн талбай дээр л өрнөнө. “Дисней“, ESPN эсвэл “Адидас“ компаниудтай байгуулсан гэрээнээс олсон орлогыг NBA тэгшхэн хуваадаг. “Лейкерс“ хэчнээн ч олон майк зарсан гэлээ, жишээ нь “Нью Орлеан Хорнетс“-тай адил хэмжээний мөнгө л авна.

-”Нэг талаас энэ нь супер клуб үүсэх бололцоог хязгаарладаг бол нөгөө талаас лигийг бүхэлд нь хөгжин цэцэглэх бололцоо олгодог юм” гэж Лайонс тайлбарлав.

NBA-гийн багууд хэрхэн үзүүштэй тоглолт үзүүлэх, тасалбараа улам сайн зарах, орон нутгийн телевиз, радиотой сайн гэрээ байгуулах, ордондоо зарлалын самбар олон байрлуулах талаар л санаа тавих ёстой. Бусад бүх асуудлын талаар “ээж-лиг“ санаа тавина. Тэрбээр 30 хүүхдийнхээ хэнийг нь ч алаг үзэхгүй.

-Бидний зорилго бол NBA-гийн сул багуудыг дэмжих юм. Тэднийг илүү хүчир­хэг баян багуудын зиндаанд хүргэх нь чухал. Жишээ нь зөвхөн тасалбар бор­луулалтын стратегийг хариуцсан бүхэл бүтэн алба манайд бий. Ямар хотод ямар арга илүү үр дүнд хүрч байна вэ, түүнийг нь өөрсдийн хотод туршиж үзэхийг бусдад нь зөвлөнө. Эс­вэл том ивээн тэтгэгч олсон бол тэр дор нь бүх лигт түгээнэ. “Пепси“-тэй хамтран ажиллах болсон бол бүх багт хамаатуулж ажиллана, гэвч зогс! “Денвер“ баг “Пепси центр“-т тоглодог шүү дээ. Тэгэхээр энэ багийг орхиё. Теле­виз, олон нийттэй харилцах, гадаа­дын олон мянган сэтгүүлч зэргийг лиг хариу­цна. Жишээ нь бид 1970 оны “Бүх оддын тоглолт“-ыг хэрхэн зохион бай­гуулсныг мэдэх үү?

-Яаж?

-Яаж ч биш. Тоглолтыг хүлээж авсан баг тус тоглолтыг зохион байгуулсан. Харин одоо үйл ажиллагаа хариуцсан алба бүх үйл явдлыг, харин “Хил хязгааргүй сагсан бөмбөг“ алба гадаадын хамтрагчдийг хайдаг болсон. Драфт, скаутуудад зориулсан үзүүлэх тоглолт, гадаадын лигтэй харилцах зэрэг нь бүгд лигийн хийдэг ажил.

NBA-ГИЙН БАГУУД

Гэхдээ NBA-гийн цэцэглэн хөгжилт нь бүх багуудын өсөн дэвжихийн баталгаа болохгүй. Тэр ч бүү хэл Майкл Жорданы үед нэлээдгүй багууд алдагдалтай ажиллаж байжээ. Одоо ч гэсэн улирлын төгсгөлд төсөв ашигтай гарах уу үгүй юу гэдгээ олон багууд мэддэггүй. Бүх зүйл улирлын дүнгээс (ялалт, ялагдлын тоо­ноос) хамаарна. Энэ нь Хойд Америкийн лигүүд санхүүгийн ашиг орлогыг спортын амжилтаас илүүд үздэг гэдгийг үгүйсгэж байгаа юм. Америкийн лигүүд энэ хоёрын аль нэггүйгээр оршин тогтнох аргагүй. Энэхүү хуучинсан үзлийн талаар лавласанд Лайонс нэлээд бухимдав.

-NBA-гийн багууд юун түрүүнд талбайд амжилттай тоглохын тулд оршин тогтнодог. Энэ зорилгоосоо дээр ямар нэг зүйл тавьна гэдэг манай бүтэцтэй илт зөрчилдөж байна гэсэн үг. NBA-г сайн мэддэггүй, ялахын төлөө баг бүр ямар их хүчин зүтгэл, хөлс хүчээ зарцуулдагийг мэдэхгүй хүмүүс л ийм яриа гаргаж байгаа байх.

-NBA-гийн эд баялаг баг тус бүрийн санхүүгийн байдлаас хэр хамаардаг вэ? Жишээ нь лиг ашигтай байхын тулд баг бүр төдий хэмжээний ашиг олсон байх ёстой гэсэн шаардлага байдаг уу?

-Үгүй, яагаад гэвэл багууд санхүүгээ өөрийн хүссэнээрээ удирдан явуулдаг. Зарим багууд дараа жил ашигтай ажиллахын тулд энэ улиралд албаар алдагдал хүлээх нь ч бий. Энэ нь ихэнхдээ өндөр үнэтэй тоглогчтой гэрээ байгуулахтай холбоотой байдаг. Бид баг бүрт ашиг олох баталгааг өгөхгүй ч баг болгон ашиг олохуйц тийм нөхцлийг бүрдүүлж өгдөг. Хэрэв ялж чадвал, орон нутгийн телевизэд өөрийгөө сайн борлуулж чадвал, ордноо үзэгчдээр дүүргэж чадвал, өөрийн бүс нутагтаа сайн имижтэй болвол, алдартай олны хайрыг хүлээсэн тоглогчтой болвол ашиг аяндаа ороод л ирнэ.

-Гэхдээ “Нью Йорк“, “Лейкерс“ зэрэг багууд бараг алдагдал хүлээхгүй биз дээ?

-Нэгдүгээрт, энэ хоёр баг ч гэсэн үргэлж ашигтай ажиллана гэсэн баталгаагүй. Тэдний олдог орлого бусдаасаа илүү байж болох л юм, гэвч тэд хамаагүй өндөр өртөгтэй хотод байрлаж байна. Гэтэл “Юта“-г хар л даа. Тэдний тасалбар жилийн дотор л зарагдчихлаа. Баг нь ч плей-оффт орсон. Ерээд онд тааруухан байдалд байсан “Кливлэнд“ баг тун ашигтай ажиллах сайхан боломжтой болчихоод байна.

-NBA-гийн багуудыг орлогын гол эх үүсвэр нь юу вэ, тасалбарын борлуулалт,  телевиз, ивээн тэтгэгчдийн гэрээний аль нь вэ?

-Тасалбарын борлуулалт нэгдүгээр байрт, хоёрт телевиз ордог. Энэ хоёр хүчин зүйл бусдыг нь нийлүүлснээс ч илүү их орлого өгдөг. Нэрийн бараанаас чамгүй ашиг олдог гэвэл эндүүрэл. Орлогын ихэнх хувийг үйлдвэрлэсэн компани аваад бидэнд лицензийн багахан хувийг л өгдөг.

-Тэгэхээр ямар нэг баг буурь сэлгэхийн гол шалтгаан нь тасалбарын борлуулалт муутай холбоотой юу?

-Захирлуудын зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр нэг ч баг нүүдэггүй. Нүүдэл суудалд бид тийм ч таатай ханддаггүй. Жишээ нь, “Мемфис“. Энэ багийг Ванкувераас нүүлгэхийн тулд эзэн нь энэ хотод ашиг олж чадахгүй байгаа гэдгээ нотлох хэрэгтэй байлаа. Манайд хоёр зах зээлийг харьцуулж, дүгнэлтээ захирлуудын зөвлөлд өгөх үүрэгтэй хуульчдийн бүхэл бүтэн баг ажилладаг…Хойд Америкийн сагсан бөмбөгт дүрэм огт өөрчлөгдөхгүй байна гэж үгүй. Дүрэм журамд байнга өөрчлөлт ордог бөгөөд үүнийг нь Тоглолтын хороо хариуцан ажилладаг байна. Хэрэв уг хороо ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хүсвэл түүнийгээ захирлуудын зөвлөлд танилцуулдаг.

“ГООЛ СЭТГҮҮЛ”

GD Star Rating
loading...
Дэлхийн сагсан бөмбөгийн төв штаб, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. ?????? says:

    1 st

    GD Star Rating
    loading...
  2. xosoo says:

    1rt shan medee bn iim tom ligiin tsaana iim tom zohion baiguulalt bhaas yahaw dee. uunees busad ligt suraltsah zuil ch ih bn shuu deee sagsan bombogiin huwi nemert ondoroor huwi nemree oruulsand tnx nba!!! ta nar oshoo iluu hogjij chadna shuu.. nba-d mongol hun toglodogguimaa gehed nba-n udirdlagad mongol hun ajilladag boloosoi amjilt!

    GD Star Rating
    loading...
  3. ag says:

    сайхан нийтлэл байна

    GD Star Rating
    loading...
  4. nisdeg_melkhii says:

    uu nice nice

    GD Star Rating
    loading...
  5. Gongor says:

    Manai MGL-iin sportniin zutgeltnuud unshikh l medeelel baina.
    Ylanguya zaaval mergejliin khun udirdana gej yridag khumuus bol ter tusmaa…..
    Odoo NFL, MLB, NHL, PL-iin tukhai bichvel zugeer ym baina.
    Amjilt khusei

    GD Star Rating
    loading...
  6. PJ says:

    aimar ain

    GD Star Rating
    loading...
  7. davka says:

    saihan niitlel boljee iimerhuu sonirholtoi medeelel iluu urgunuur oruulj baihiig husey…uneheer zuw bodlogo zuw zohion baiguulalt baij ymarwaa negen biznes sport urlag hugjdug ternees dotor n ajillaj bugshsan hun dargalaad yag l huuchnaaraa yawhu gehees shinechlel amjilt ololt usun dewjilt garna gdg yu l bol…ene niitlel deer NBA d ergelddeg mungu bagiin tusuw gd iluu too barimt oruulsan bol bur iluu sonirholtoi boloh bailaa..za amjilt husii

    GD Star Rating
    loading...
  8. skyizthalimit says:

    Niitlel mash ix taalagdlaa! Deerx udirdlaguud n iim zov bodlogotoi, zov zoxion baiguulalttai, tsag ueiin oorchlolt, erelt heregtseeg mederch, uyan hatan handax chadvartai uchraas YUM INGEJ HOGJDIIMAA GEJ!!! Er n gants sagsan bombog, sport ch bish, yum yuman dr bidniig udirdaj baigaa, ene deer suusan mudakuud iimerhuu zuiluudes jishee avj, uxamsartaa tusgaj ajillamaar bna l da… Gehdee ted nar tegeheesee ongorson l do, daraagiin bidnii ue l oorchilno! Odoo bol yadaj l sport, urlagaa uls undesnii nuuriig taxlax xamgiin terguund tavigdax yostoi salbaruudiin neg gej uzehee medku, tmerxuu yumiig unelegdex yostoi tuvshind n unelex chadvarguu “huusun mantuunud” ene niitlel dex shig baij hezee ch chadku l de!! hehe

    GD Star Rating
    loading...
  9. Sw4T says:

    NICE!!!!

    GD Star Rating
    loading...
  10. hen ch bish says:

    Ene chini neg setguul dr garsan niitlel bnsht ee. bur 2008oniihst…. GOAl dr nere garsiin bna….

    GD Star Rating
    loading...
  11. Т-Мак says:

    [b]МОНГОЛЫНХ ЮМ БАЙНА ҮҮНИЙГ НЭЭГЭЭД УДААГҮЙ БОЛОЛТОЙ… ЯМАРТАЙ Ч ЗОХИОГЧИЙН ЭРХ ЭНЭ ТЭРТЭЙ ДАЖГҮЙ АЛБАН ЁСНЫХ БОЛОЛТОЙ…. МАНАЙХАН ДУНД ИНТЭРНЕТЭД УДААН ХУГАЦААГААР, БАЙНГА СУУЖ БАЙДАГ ЗАЛУУС ОЛОН БАЙДАГДАА… ТЭД МААНЬ ҮҮНИЙГ СОНИРХООД БҮРТГҮҮЛЭЭД ОРООД ҮЗЭЭРЭЙ… БОЛОМЖИЙН Л САНАГДЛАА… ТА НАР ЗҮГЭЭР НЕТЭД СУУЖ БАЙХДАА ХЭДЭН КОНОП ҮЕ ҮЕ ДАРЧААД САР БҮР 30000 ТӨГ АВААД БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ БОЛЖ БАЙГААМ БИШҮҮ… ЗА ТЭГЭЭД СОНИРХООД ҮЗЭЦГЭЭНЭ БИЗДЭЭ…[/b]

    [color=#0000FF]ЛИНК НЬ: http://www.orlogo.net/Register.aspx?user=chinsanaa/color

    GD Star Rating
    loading...
  12. Т-Мак says:

    МОНГОЛЫНХ ЮМ БАЙНА ҮҮНИЙГ НЭЭГЭЭД УДААГҮЙ БОЛОЛТОЙ… ЯМАРТАЙ Ч ЗОХИОГЧИЙН ЭРХ ЭНЭ ТЭРТЭЙ ДАЖГҮЙ АЛБАН ЁСНЫХ БОЛОЛТОЙ…. МАНАЙХАН ДУНД ИНТЭРНЕТЭД УДААН ХУГАЦААГААР, БАЙНГА СУУЖ БАЙДАГ ЗАЛУУС ОЛОН БАЙДАГДАА… ТЭД МААНЬ ҮҮНИЙГ СОНИРХООД БҮРТГҮҮЛЭЭД ОРООД ҮЗЭЭРЭЙ… БОЛОМЖИЙН Л САНАГДЛАА… ТА НАР ЗҮГЭЭР НЕТЭД СУУЖ БАЙХДАА ХЭДЭН КОНОП ҮЕ ҮЕ ДАРЧААД САР БҮР 30000 ТӨГ АВААД БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ БОЛЖ БАЙГААМ БИШҮҮ… ЗА ТЭГЭЭД СОНИРХООД ҮЗЭЦГЭЭНЭ БИЗДЭЭ…

    ЛИНК НЬ: http://www.orlogo.net/Register.aspx?user=chinsanaa

    GD Star Rating
    loading...
  13. HAs says:

    Taalagdlaa. heduulee MBA-g ingej hugjuuleh yum san kkkkkk

    GD Star Rating
    loading...
  14. George says:

    ene chin ali bur jilin omno gool setgul der garch bsan niitlel bna shde gehde yahwe unshagui humus zondo bsan bh nice sho

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: