Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Месси Тенерифийг байлдан дагуулав

GD Star Rating
loading...

Европт цаг агаар тийм ч таатай бус байгаа, зарим лигүүдийн тоглолт хойшлоод буй ч Ла Лигийн 17-р тойргийн тоглолтууд хуваарь ёсоор явагдлаа. Он гарснаас хойш лигтээ тэнцэж, цомын тоглолтонд хожигдоод байсан Барселона энэ тойрогт дээд дивизионд дахин гарч ирсэн Тенерифийн талбайд зочилж, 5:0-ээр бут ниргэв. Өнгөрсөн оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лео Месси хет-трик хийж, мэргэн буучдын жагсаалтын тэргүүн эгнээнд Вильягийн хамтаар бичигдэж эхэллээ.

Талбайн эзэд тоглолтыг ширүүн эхэлж, 3 ч удаа гоолын боломж гаргасан ч нэгийг нь ч ашиглаж чадаагүй. Эхний үе дуусахад харин хаалгандаа 3 гоол алдаад байв. Улмаар 2-р хагаст Барса дахин 2 гоол хийсэн байна. Месси 3 гоол хийсэн бол Боян Кркич 3 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн төрөлх хотдоо очсон залуу од Педро сүүлийн гоолыг бараг л хийсэн ч Тенерифийн хамгаалагч түүнээс яльгүй урьтан бөмбөгөнд хүрч, “автогоол” хийжээ. Тенерифийн хөгжөөн дэмжигчид Месси болон Барсагийн гайхамшигт тоглолтонд баяр хүргэн хүндэтгэж байв.

Барсагийн дасгалжуулагч Пэп өрсөлдөгч баг нь эхлээд 3 ч гоол хийх боломжтой байсан, тоглолтыг сайн эхлүүлсэн ч аз дутсаны дээр хаалгач Вальдес үнэхээр сайн байсан  гэдгийг хэлээд Мессигийн гоол орсноос хойш  тоглолт тэр чигээрээ өөрчлөгдөж, багт нь тоглолт амар болсон гэжээ.

Мөн баг нь өнгөрсөн жилийнх шиг тоглож чадахгүй байгаа тухай ч ярьсан байна. Барса долоо хоногийн дундуур цомын тэмцээнд Севильягийн талбайд хариу тоглолт хийх бөгөөд эхний тоглолтонд Севилья хожоод байгаа.

Барсаг араас нэхэж буй Реал Мадрид талбай дээрээ Мальоркаг хүлээн аван тоглож, 2:0-ээр хожив. Сүүлийн үед Реалын гоолуудын ихэнийг хийж байгаа Игуйан тоглолтын салхийг хагалсан бол 2-р үед Гранеро төгсгөлийг хийжээ.

Рафаель Ван дер Варт энэ удаа Какагийн хамтаар гараанд гарсан ч гэмтэл авч талбайг орхисон байна. Реал энэ улиралд лигтээ талбай дээрээ 9 тоглож, 9 дэх хожлоо авчээ.

Валенси лигийн сүүл мушгигч Хересийг 3:1-ээр хожиж, 3-р байраа баталгаажууллаа. Херес 17 тоглохдоо ердөө 7 оноо аваад байна.

Осасунаг өөрсдийн Риазор цэнгэлдэхдээ хожсон Депортиво Аваргуудын лигийн эрх бүхий 4-р байрыг эзэмших болов. 67 дахь минутанд Некунам улаан хуудас авч зочид тоглолтыг 10-уулаа дуусгасан ажээ.

Хетафегийн Евро цомын тэмцээнд оролцохыг төлөөх тэмцэлд Спортинг саад хийж, 1:0-ээр хожжээ. Харин Малага оролцож буй тэмцээнүүддээ хийсэн сүүлийн 10 тоглолтондоо нэг ч хожигдоогүй үлдэж байгаа ч 3 оноо авч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаа биз. Малага-Атлетик Бильбаогийн тоглолт 1:1-ээр тэнцжээ.

Эспаньол Реал Зарагозаг 2:1-ээр хожиж, улирлын 5 дахь хожлоо авлаа.

Бямба гаригт Севилья Расингт 1:2-оор хожигдож, дахин байр ухрав. Расинг шинэ дасгалжуулагч Мигель Анхел Португалийн удирдлага доорх 5 дахь тоглолтондоо 4 дэх хожлоо авчээ. Севильягийн хувьд талбай дээрээ хийсэн сүүлийн 3 лигийн тоглолтноосоо ердөө 2 оноотой хоцорлоо.

Атлетико Мадрид Вальядолидийг 4:0-ээр хожсон бол Вильяреал Алмериатай 1:1-ээр тэнцжээ.

17-р тойргийн тоглолтууд:

Тенерифе — Барселона 0:5

Гоол: Месси, 36, 45, 75; Пуйоль, 44; Педро Родригес, 86
Тенерифе: Арагонесес, Сицилья, Луна, Альфаро, Беллвис, Айосе (Динеи, 67), Алонсо, Рикардо, Хуанлу (Кулебрас, 46), Нино, Коме (Анхель, 84)
Барселона: Вальдес, Алвеш, Максвелл, Маркес, Пуйоль (Милито, 84), Бускетс, Иньеста (Педро Родригес, 78), Хави (Чигринский, 86), Анри, Месси, Кркич

Малага — Атлетик 1:1

Гоол: Велигтон, 48 – Льоренте, 79-пен
Малага: Мунуа, Велигтон, Гонсалес, Гамес, Мтилига, Апоньо, Хуанито (Эдиньо, 81), Бен Ашур (Торибио, 70), Дуда, Форестьери, Фернандо
Атлетик: Ираисос, Ираола (Лопес, 46), Койкили, Аморебьета, Мартинес, Сусаета (Оскар, 62), Гурпеги, Сан Хосе, Орбаис (Муньян, 70), Токеро, Льоренте

Реал — Мальорка 2:0

Гоол: Игуаин, 8; Гранеро, 50
Реал: Касильяс, Альбиоль, Гарай, Арбелоа, Марсело, ван дер Варт (Гранеро, 21), Алонсо (Гути, 84), Криштиану Роналду, Гаго, Кака (Бензема, 70), Игуаин
Мальорка: Дуду Ават, Айосе, Нунеш, Рубен, Хосеми, Альварес (Кейта, 57), Валеро, Марти (Виктор, 85), Марио, Адуритц (Пессолано, 77), Кастро


Спортинг — Хетафе 1:0

Гоол: Кастро, 39
Спортинг: Пабло, Канелья, Эрнандес, Ботия, Камачо, Кармело (Матабуэна, 88), Кастро, Лора, Ривера, Мальдонадо (Моран, 66), Баррал (Билич, 76)
Хетафе: Кодина, Торрес, Кортес (Кепа, 84), Диас, Марио, Боатенг, Леон, Гонсалес (Риос, 70), Гавилан (Ману, 70), Каскеро, Солдадо

Депортиво — Осасуна 1:0

Гоол: Родригес, 49
Депортиво: Арансубиа, Колотто, Лопо, Пабло, Филипе, Серхио (Перес, 66), Томаш, Родригес, Гуардадо (Домингес, 74), Альварес (Валерон, 60), Адриан
Осасуна: Лопес, Аспиликуэта, Фланьо, Хосечо, Монреаль, Хуанфран (Рупер, 69), Пуньяль, Некунам, Аранда (Галан, 63), Камуньяс, Пандиани

Эспаньол — Сарагоса 2:1

Гоол: Верду, 13; Маркес, 71 – Арисменди, 40
Эспаньол: Альварес, Чика, Пареха, Форлин, Ронкалья, Мойзес (Руис, 57), Х.Маркес, Верду (Ф.Маркес, 57), Алонсо, Кальехон (Баена, 90), Гарсиа
Сарагоса: Каррисо, Диого, Паредес, Гони, Пулидо, Понсио, Лопес, Лафита, Андер, Пеннант (Элизеу, 70), Арисменди (Браулио, 79)

Херес — Валенси 1:3

Гоол: Кальво, 25 – Мата, 11; Сильва, 33; Марчена, 69
Херес: Ренан, Касадо, Леандро, Прието (Айтами, 46), Франсис (Редондо, 73), Абель (Антоньито, 59), Морено, Алекс, Кальво, Момо, Мичел
Валенсия: Санчес, Наварро, Алексис, Марчена (Фернандеш, 82), Бруно, Матье (Мигель, 45), Банега, Хоакин, Мата, Сильва (Домингес, 75), Вилья

Вильярреал — Альмерия 1:1

Гоол: Нилмар, 40 – Корона, 67-пен
Вильярреал: Лопес, Анхель, Капдевила, Годин, Маркано, Пирес (Кани, 69), Касорла (Фустер, 82), Сенна, Сориано, Нилмар (Льоренте, 68), Росси
Альмерия: Алвеш, Акасьете, Сисма, Пеллерано, Бернаделло, Пьятти, Корона, Мбами (Ньето, 66), Сориано, Крусат (Гойтом, 58), Ортис

Севилья — Расинг 1:2

Гоол: Ромарик, 62 – Мадрасо, 26, 38
Севилья: Палоп, Эскуде, Драгутинович, Адриано, Конко, Ромарик, Лоло (Коне, 46), Негредо, Ренато, Капел (Да Силва, 75), Перотти (Каррено, 50)
Расинг: Колторти, Торрехон, Энрике, Фернандес, Пиниллос, Расен, Колса, Хиско (Гейхо, 76), Мадрасо (Гарсия, 79), Серрано (Арана, 89), Мунитис

Вальядолид — Атлетико 0:4

Гоол: Хурадо, 16; Форлан, 32; Рейес, 59; Агуэро, 90
Вальядолид: Вильяр, М.Лопес, Маркос, Прието, Нивалдо, Каноббио, Борха (Фонт, 72), Наусет (Маркитос, 33), Пеле, Диего, Буэно
Атлетико: Асенхо, Домингес, Валера, Г.Лопес, Переа, Гарсиа (Камачо, 86), Симау, Хурадо, Ассунсао, Рейес (Сантана, 90), Форлан (Агуэро, 72)

ЛА ЛИГИЙН ЯВЦ

багууд тт хо тэ хд Б-х Оноо
1. Барселона 17 13 4 0 42-10 43
2. Реал 17 13 2 2 42-13 41
3. Валенси 17 10 5 2 31-17 35
4. Депортиво 17 9 4 4 20-16 31
5. Мальорка 17 9 3 5 30-20 30
6. Севилья 17 9 3 5 28-17 30
7. Хетафе 17 9 0 8 26-23 27
8. Атлетик 17 8 3 6 22-21 27
9. Спортинг Х 17 6 6 5 18-17 24
10. Вильярреал 17 6 5 6 26-21 23
11. Атлетико 17 5 5 7 27-28 20
12. Расинг 17 5 4 8 21-26 19
13. Эспаньол 17 5 4 8 12-23 19
14. Осасуна 17 4 5 8 14-20 17
15. Альмерия 17 4 5 8 17-27 17
16. Вальядолид 17 3 7 7 22-31 16
17. Тенерифе 17 4 3 10 15-35 15
18. Малага 17 2 8 7 20-24 14
19. Сарагоса 17 3 4 10 18-37 13
20. Херес 17 1 4 12 7-32 7

Мэргэн буучид Гоол
Вилья (Валенси) 12
Месси (Барселона) 12
Ибрагимович (Барселона) 11
Игуаин (Реал) 11
Сольдадо (Хетафе) 10
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

31 Сэтгэгдэл

  1. fffrank lllllampppard says:

    1st manai real gogo

    GD Star Rating
    loading...
  2. Angel Di Maria says:

    Messi uneheer gaihaltai bsaan
    Esreg bagiin hugjuun demjigchdiig bldan daguulah hun hovor shuu
    Ylanguya Messigiin 3 dahi goal bol aimar aimar
    Zugeer l beltgel deer bgaa ym shig l haalgachiig hemjij bnalee

    GD Star Rating
    loading...
  3. Атилла says:

    attilla 2уулаа адил юм байна хэхэ.Би Реалынхаа тоглолтыг үзлээ.Какаг шүтлээ хэхэ.Кака иргэж ирээд багын тоглолт тун дажгүй болж байна.Үнэхээр ухаалаг тоглогч юмдаа.За тэгээд Алонсо сайн байсан харин С.Рамос маань яагаад байхгүй байсан юм болоо их дажгүй залуу шүү.За тэгээд Реал маань солилцоо наймаанд ямархуу оролцож байгаа юм болдоо???

    GD Star Rating
    loading...
  4. kidd says:

    Barca Barca Barca

    GD Star Rating
    loading...
  5. Erkhemee says:

    Go, the Bats, go!

    GD Star Rating
    loading...
  6. motombo says:

    i love real madrid

    GD Star Rating
    loading...
  7. barca arai l amjihguie says:

    real aimr bsoon barca ug n bol hojigdoh toglolt bsiin ehnii3 orson bol
    real odo rubery ireheer baruun zuunees bumbugduud ugnudu

    GD Star Rating
    loading...
  8. Ezen Haan says:

    za Realiinhaa togloltiig vzlee yahaw hojloo gehdee yag ch tiim sain baisangui ee . RONALDO shig sain tsewer tsusnii jinhene dovtlogchtoi bolmoor bnaa.Higuian gooldood bga bolowch tom bagt CL_d chaddagui shdee.Benzema bol bvr hudlaa.ene 2-s Raul barag deerdee.Bas 1 sain hamgaalagch.Tegwelch bolj bnaa.

    GD Star Rating
    loading...
  9. barca fan says:

    ene jil realiin fan ih olon bolj dee huurhii amitad bagiig bish hubiig shutdeg al nar amjihgui ee real msayorkaag hojson l bn jee

    GD Star Rating
    loading...
  10. Атилла says:

    Ezen haan хөгшөөн Игуайн гоол хийж байгаа гэхдээ ер нь тоглолт муутай удаан байна.Бензема сайн залуу шүү нэг л болж өгөхгүй байна гараанд түлхүү гаргавал яах болдоо би энэ залууг л их дэмждийн бас реалын минь баруун жигүүрийн Рамос минь их сайн залуу хар багаасаа л энэ жигүүрт тоголсон сайн залуудаа.Бенземагаа л нэг сайн тоголхыг нь хармаар байнадаа.

    GD Star Rating
    loading...
  11. Cule says:

    Barca odoo Sevilla-g 13, 17nd 2 toglolt daraalan but nirgej hariugaa avna gej naidaj bna

    GD Star Rating
    loading...
  12. Атилла says:

    barca fan гэнүү чи барсагаа дэмждэг бол тэгээл барсагаа л дэмжинэ биздээ янз бүрийн юм донгосоод явах юм аа угаасаа тэгээд реалыг дэмждэг хүмүүс зөндөө л байгаа ялгаж салгаж ойлгож чадахгүй…

    GD Star Rating
    loading...
  13. www.barcelona.bblog.mn says:

    http://www.barcelona.bblog.mn

    GD Star Rating
    loading...
  14. xzbunny says:

    zugeeree real odo goy bj bga. go go real

    GD Star Rating
    loading...
  15. zaraa says:

    Reald C.ronaldo, KAKA 2 ochson chin humuus genet real real geed olon hun hutsdag bolchijdee ain. Unetei olon od toglogchtoi bolonguut l GO GO real jihshig XAXAXA. Mancity -n ter fenuud ch gsn. Ronaldo ,kaka, alonso,benzema geh met oduud hull cityd /jishee awaw/ ochson bol zarim ichdeggui p**** nar GO GO Hull , manai hull city geed shaah baihdaa garuud ain. Bitgii uurlaarai garuudaa bi bol zugeer l MANU-iin hogjoon demjigch.

    GD Star Rating
    loading...
  16. attilla says:

    minii huwid anh hulbumbug uzsen tsagaasaa l real.unalt sergeltiin vyed l jinhene chi ter bagaa hairlaj shutej baina uu vgvi yu gedeg ni medegddeg yum shig sanagddag yum.

    GD Star Rating
    loading...
  17. attilla says:

    toglolt dawgui shuu.Pipita neeree udur ireh tusam l saijraad baina daa.CR jaahan tiimhen udur bailaa.Benz showgiin 8aas l gyalalzah bailgui dee….

    GD Star Rating
    loading...
  18. attilla says:

    neeree martsanaas Gago dawgui shuu

    GD Star Rating
    loading...
  19. Атилла says:

    attilla-тай санал нэг байна аа хөлбөмбөг үзсэн цагаас л РМадридыг дэмжсэн хүмүүсийг бас ингэж хэлж болохгүй л дээ.attilla id чинь юу вэ???

    GD Star Rating
    loading...
  20. attilla says:

    buhii l bagt unench fanatuud bdag shuu dee…Id-gaa bichih bolomjgui ee ho

    GD Star Rating
    loading...
  21. Атилла says:

    sportnews.mn маань форумтай болчуул зүгээр санагдаад байх юм багын фанатууд орж багынхаа тухай бичиж байдаг

    GD Star Rating
    loading...
  22. attilla says:

    “Спортын цонх” -Онлайн хэлэлцүүлэг bgaa sh d ho

    GD Star Rating
    loading...
  23. Атилла says:

    өө тийм байна хэхэ сая л чамайг хэлэхээр харлаа.Манай баг солилцоо наймаанд ямархуу оролцож байгаа юм бол.Би энэ Бенземад л харамсаад байх юм хайран залуу 2010онд дэлхийн аврагат авч яваасай.

    GD Star Rating
    loading...
  24. attilla says:

    chi Id-ga ugcih

    GD Star Rating
    loading...
  25. Манчестер Юнайтед says:

    Бензема Манюд ирээсэй тэгвэл бас л гоё айн

    GD Star Rating
    loading...
  26. HALA madrid says:

    C.R Man.U – s yawsand uurlad Man.U – n hogjoon demjigch ih yum bichjiinaa te , busad bagiin fanatuud ch gsn ,
    ingej bie bienee muulalgui oorsdiihoo bagiig l demjwl boloh bishu
    awch chadaagui toglogchdiig ni real awsnd uurlaad l bhiimaa
    Zarim tamirchid l uguisgedeg bolhoos unendee buh hul bumbugchdiin muruudliin bag ni REAL shde

    GD Star Rating
    loading...
  27. uuganaa says:

    за одоо тэр цомын тоглолтод 2оноогоор хожих хэрэгтэй тэ. Барша барша барша

    GD Star Rating
    loading...
  28. zaraa says:

    HALA madrid chi reald oduud ochihoos omno fanat ni bsan ch yumuu ugui ch yum uu hen ch demehgui shdee hogshoon. Za ugaasaa ertnees reald durtai bsan bol sain l bna. Bi zugeer ter dagan baysdag alialagch nart l handaj helsen shtdee. Teriig oilgooroi. Bas bi bitgii uurlaarai gj helsen baihaa

    GD Star Rating
    loading...
  29. munhuulei[r9]I3 says:

    Higuaini goal ymar galzu bsan be sda ene jil ene zalu DASHD

    GD Star Rating
    loading...
  30. munhuulei[r9]I3 says:

    d oroh n todorgoi l yum bn altan shaahai ch avch mediishu

    GD Star Rating
    loading...
  31. munhuulei[r9]I3 says:

    messi higuain ibra 3 aimar yuma bag n ter 3as gadna goal hiih chadvartai toglogchor bitu hahtsan bhad terguund bichigdej ntr sain2 barcagas 2 nuhur ch bhshig haha davartsan bnshuu ursuldugch nar ain!!!! Barca-g sevillagin esreg yaj togolhiin l harchi!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: