Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөтийн сонгон шалгаруулалт өндөрлөлөө

GD Star Rating
loading...

2010 оны чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилт, чансааг сорих тэмцээн монгол бөхийн өргөөнд 3 өдөр үргэлжилж энэ сарын 9-ний өдөр дүнгээ гаргалаа. 2010 оны насанд хүрэгчдийн сонгон шалгаруулах Сорилт-1 нээлттэй тэмцээн амжилттай явагдлаа. Тэмцээнд  24 байгууллагын 226 тамирчин оролцсоноос ӨМӨЗО-ны 22 тамирчин 2 багшийн хамт хүрэлцэн ирж оролцлоо. Энэ тэмцээнийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, ёс зүйн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Хөх сүлд групп компани ажилласан байна. Энэ тэмцээний сүүлийн өдрийн дүнг таницуулбал:

Эмэгтэй 55 кг

1. Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/
2. Э.Сумъяа     /Замчин/
3. Цо Да         /ӨМӨЗО/
3. Н.Отгонжаргал /Хангарьд/

Эмэгтэй 59 кг

1. Го Яа Ми  /ӨМӨЗО/
2. Ц.Отгонтөгс   /Алдар/
3. С.Наранцэцэг /Замчин /
3. С.Батцэцэг     /Замчин /

Эмэгтэй 63 кг

1. О.Насанбурмаа /Олимп сургууль/
2. Т.Мөнхтуяа      /Аварга/
3. Ш.Түмэнцэцэг  /Замчин/
3. Ц.Баярзаяа     /Дархан/

Эмэгтэй 67 кг

1. Б.Оюунсүрэн   /Хангарьд/
2. Хо Чен           /ӨМӨЗО/
3. Б.Одончимэг  /Алдар/
3. Чен Же        /ӨМӨЗО/

Эмэгтэй 72 кг

1. Г.Наранчимэг /Замчин /
2. Оюунгаваа     /ӨМӨЗО/
3. Б.Наранчимэг /Дархан/
3. Жу На   /ӨМӨЗО/

Д.Баасанжаргал 48 кг, Э.Нарангэрэл 48 кг, Д.Отгонцэцэг 51 кг, Н.Алтантуяа 55 кг  Б.Номин-Эрдэнэ 55 кг, С.Батцэцэг 59 кг, Ш.Түмэнцэцэг 63 кг, О.Насанбурмаа 63 кг, Ц.Баярзаяа 63 кг, Б.Одончимэг 67 кг, Б.Оюунсүрэн 67 кг, О.Бурмаа 72 кг, Б.Наранчимэг 72 кг, Г.Наранчимэг 72 кг зэрэг 14 тамирчин ОХУ-ын Улан-Үдэ хотод урилгаар 2010 оны 01-р сарын 12-26-ны хооронд 14 хоног хамтарсан бэлтгэл хийхээр  өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Тамирчдын дасгалжуулагч багшаар З.Дүвчин, Т.Сүхбаатар, Б.Батбаяр нар явсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. sk says:

    goooooooooooo…kkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: