loading...
Бокс сонирхогчдийн хүсэн хүлээж байсан Пакьяо – Мейвезерийн тулаан сэргээшийн шинжилгээнээс болж цуцлагдаад байгаа билээ. Гэхдээ 3 сарын 13-нд тулаан товлосон цагтаа явагдах юм байна. Ганцхан тулалдах боксчдын нэрс өөрчлөгдсөн бөгөөд Мейвейзерийн оронд Ганын ”Их мастер” Жошуа Клоттэй Пакьяотай WBO-гийн бүсийг булаацалдах гэнэ.
Техасын Ковбойз цэнгэлдэхэд энэ тулаан зохиогдохоор төлөвлөгдөөд байгаа юм. Даллас Ковбойзын эзэн Жерри Жонс ”Би хойд Техаст мэргэжлийн боксын тулаан зохион байгуулахыг үргэлж мөрөөддөг байлаа. Харин одоо миний мөрөөдөл биелэж хамгийн шилдэг тулаан болох гэж байна. Энэ яг л Супербоул шиг супер зүйл болох байх. Цэнгэлдэхийн 40,000 суудал зүү орох зайгү битүү дүүрч, Пакьяог хэрхэн аваргаа хамгаалахыг харна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Меннигийн промоутер Боб Арум ч энэ тулааныг бүх дэлхий даяар сонирхон үзнэ гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь Жошуа Клоттэйн тухай бага зэрэг мэдээлэл өгөхөд мэргэжлийн бокст 39 тулаан хийснээс 35-д нь ялсан. Үүнийхээ 20-ийг нь хүнд цохилтоор өндөрлүүлж байсан байна.
loading...




uuuu uul ni granduudiin tulaan huleej bsan yumsan bolohgui shiv dee manny l yalah blgui dee
loading...
Ìåéâåéòåð Êîâáîéñ
loading...
aimhai nowsh be.
loading...
yg tsagaanbaatartai adilhan ium bainatsvvlchih vv?ene 2 g.
loading...