Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Энди ”байраа” алдав

GD Star Rating
loading...

ATP-гийн шинэчилсэн чансааг өчигдөр танилцууллаа. 2008 оны 8 сараас хойш эхний 4-н байрнаас буугаагүй Энди Мюррэй, Аргентиний Хуан Мартин дель Потрод байраа алдаж 5-р байранд бичигджээ.

Шинэ оны эхэнд Мюррэй эх орноо төлөөлөн Хопманы цомын тэмцээнд оролцосон тул , Катарын нээлттэй тэмцээнийг өнжихөөс өөр аргагүй болсон юм.

Гэхдээ Австралийн нээлттэй тэмцээний өмнө ийнхүү зиндаа уруудсан нь Эндигийн санааг тийм ч их зовоохгүй байна. ”Тэмцээний оноолтод энэ бүхэн нэг их нөлөө үзүүлэхгүй байх. Угаасаа финалд шалгарахын тулд хүнд өрсөлдөгчидтэй тулах нь ойлгомжтой хойно нэг байр ухарлаа гээд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байлгүй” хэмээн ярьсан байна.

Чансааны эхний байранд өнгөрсөн оны шилдэг теннисчин Рожер Федерер 10550 оноогоор, хоёрдугаар байранд Рафаель Надаль 9310 оноогоор тус тус бичигдсэн байна. Харин  анхныхаа Их Дуулгын түрүүг хүртсэн дель Потро 8310 оноотой байна.

# Нэр оноо Өмнөх Шилжилт
1 Switzerland Рожер Федерер 10550 1 ▬ =
2 Spain Рафаель Надаль 9310 2 ▬ =
3 Serbia Новак Жокович 8310 3 ▬ =
4 Argentina Хуан Мартин дель Потро 6785 5 ▲ 1
5 United Kingdom Энди Мюррэй 6780 4 ▼ 1
6 Russia Николай Давыденко 4930 6 ▬ =
7 United States Энди Роддик 4510 7 ▬ =
8 Sweden Робин Содерлин 3410 8 ▬ =
9 Spain Фернандо Вердаско 3300 9 ▬ =
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    zio zio oros zaluu maani bairnaasaa hudluh shinj algaa

    GD Star Rating
    loading...
  2. aaaaaaaaaarrrr says:

    Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? Та интернет өдөрт нэгээс хоёр цаг суудагууу.Тэгвэл танд сар бүр тогтмол орлого олох гарц байна танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз. http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: