Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » Англи хэл дээрх илтгэлийн уралдаан

GD Star Rating
loading...

МҮОХ

Зорилго:

Биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөний чиглэлээр судалгаа хийж буй оюутан сурагчид, судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, тэдгээрийн илтгэх урлаг, англи хэлний ур чадварыг дээшлүүлэн,  олон улсын түвшинд спортын эрдэмтдийг бэлтгэх  зорилготой

Хугацаа:

2010 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр (Мягмар) 11:00-15:00 цагт Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын их танхим

ОролцогЧид:

1.Монгол улсын их дээд сургуулийн Биеийн тамирын тэнхим, Биеийн тамирын дээд сургуулийн II-IV курсын 1 эрэгтэй, 1 эмэгтэй оюутан.

2.Биеийн тамирын дээд сургуулийн багш судлаачид, докторууд (1 эрэгтэй, 1 эмэгтэй)

(Сургууль тус бүрээс 4 хүн оролцох боломжтой)

Сэдэв:

Олимпийн хөдөлгөөн, олимпийн төрлийн спортын талаарх судалгаа

Жич: Зөвхөн заасан сэдвийн дагуу илтгэлийг хүлээн авна

• Бүтээлийн  шаардлага / зөвхөн англи хэл дээр /

• Овог нэр

• Байгууллага, сургууль

• Холбоо барих хаяг

• 300 үгтэй / word & power point/

• Судалгааны тодорхой нөхцлүүдээс хамаарч  оршил буюу танилцуулга, аргачлал,

үр дүн, эерэг, сөрөг нөлөө, дүгнэлт

• А4 формат, Ариал 10 фонт

• Хүснэгт, график, зургийг зөвхөн power point-д оруулан, хавсралтаар ирүүлэх

• Ашигласан материалын жагсаалт

• Англи хэлний цөөн тооны үсгийн алдааг зөвшөөрнө

• Бүтээлийн шаардлага хангасан илтгэгчдийг уралдаанд албан ёсоор бүртгэнэ

ЕрӨнхий шаардлага:

Англи хэлний өндөр мэдлэгтэй, судалгаа, шинжилгээ хийж буй, хийсэн, Биеийн тамирын ангийн  II-IV дамжааны, 35 хүртэлх насны нэг эрэгтэй, нэг эмэгтэй оюутан

Багш, судлаачдын хувьд насны хязгаар заахгүй бөгөөд судалгаа шинжилгээ хийж, буй, эрдмийн цол зэрэгтэй, англи хэлний өндөр мэдлэгтэй  байх

Уралдаанд оролцогч нь өөрийн намтар, гаргасан бүтээлийн жагсаалт, 4х6 см хэмжээний өнгөт фото зураг (сонины хаачилбар) хавсаргах

Шагнал:

Оюутан сурагчдаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй (2 хүн), багш нараас хүйс харгалзахгүйгээр нэг хүнийг (1) сонгон шалгаруулж, 2010 онд Грек улсын Афин хотноо болох олон улсын чуулга уулзалтад оролцох эрхээр шагнана.

БҮртгэл, материалыг хҮлээн авах:

2010 оны нэгдүгээр сарын 25-28-ны хооронд МҮОХ-ны байрны 304 тоотод зөвхөн шаардлага хангасан материалыг бүртгэн, хүлээж авна

ОролцогЧийн хураамж:

Нэг хүн 20 000 төгрөг

Зохион байгуулагЧ:

Монголын Үндэсний Олимпийн Академи

Монголын Үндэсний Олимпийн Хороо

Хан Уул дүүрэг 1 хороо

Чингисийн өргөн чөлөө

Улаанбаатар 210648

Утас: 34 52 85 / 91; 8811-2739; 8810-2012;

И-мэйл: tungalag@olympic.mn

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН АКАДЕМИ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: