Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Үндэсний спорт » ”Хурдан морь” фен клуб байгуулагдлаа

GD Star Rating
loading...

Хурдан морь унаач хүүхдүүд болон залуу уяачдыг дэмжихэд чиглэн олон талт үйл ажиллагаа явуулахаар “Хурдан морь” фэн клуб нэртэй өвөрмөц клубыг сайн дурын санаа нийлсэн өсөх ирээдүйтэй уяачид болон залуус нэгдэн байгуулжээ. Монголын үндэсний өв соёл, уламжлал, морин спортыг өвлөн үлдээж, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, холбоо, гал, гишүүд, уяачидтай, хамтран ажиллах мөн морь сонирхогч залуус, хурдан морь унах сонирхолтой хүүхдүүдийг хөхүүлэн дэмжих зэрэг олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус клуб байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаанд залуу уяачид, унаач хүүхдүүд гэсэн хоёр хөтөлбөртэй арга хэмжээг шинэ жилийн үеэр зохион байгуулсан бөгөөд мөн чамгүй бүтээлч ажлуудыг өрнүүлээд амжжээ.

Энэхүү клуб нь залуусын баг болон удирдах зөвлөлийн баг гэсэн хоёр үндсэн багтай бөгөөд клубт элсэхийг хүссэн хурдан морь сонирхогч залуус үндэсний соёл өв уламжлалаа гээлгүй авч үлдэхийг эрмэлзэж явдаг хүмүүс элсэхэхэд үүд хаалга нээлттэйг хэлж байлаа. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан тус клубынхэн өөрсдийн нэрэмжит өвлийн морин уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Цаашид олон арга хэмжээг зохион байгуулахаас гадна бүтээлч ажил үүргүүдийг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа клубынхний хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллээр дүүрэн, үндэсний ёс уламжлалаа уг үндсээр нь хадгалахыг хүссэн залуус бидний дунд алхаж хийж бүтээх их үйлсээр дүүрэн яваа нь бахархалтай.

GD Star Rating
loading...
''Хурдан морь'' фен клуб байгуулагдлаа , 8.3 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. A Gitler says:

    mash sain bna

    GD Star Rating
    loading...
  2. Baatarkhuu says:

    Дэлгэрэнгүй мэдээлэл байна уу

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: