loading...
Хойд Америкийн үндэсний хоккэйн лигийн өнгөрсөн жилийн шилдэг 10 тамирчдыг та бүхэнд цувралаар танилцуулж байна. Өмнөх байруудад орсон тамирчдыг эндээс харна уу
Крис Бронгер (Канад)
Худалч хүнд Пронгер бараг оруулсан шайбнаасаа олон удаа торгуулж байсан гэхэд болно. Очсон газар болгондоо хэрэг тарьж явдаг энэ ”дуулианы эзэн” NHL-д ямар ч хамгаалагчийн тогтоож байгаагүй хоёр амжилтыг тогтоосон. Эхнийх нь 1999-2000 оны улиралд карьерийнхаа оргил амжилт болох 62 оноо, +52 үнэлгээ авч улиралын төсгөлд Харт трофиг Яграас нэг онооны зөрүүгээр ”булааж”авч байлаа. 1972 оноос хойш (Бобби Орр) хамгаалагч MVP болсон тохиолдол бүртгэгдээгүй байсныг Пронгер ингэж төгсгөл болгосон. Хоёр дахь нь Эдмонтон Ойлерст ганцхан улиралд тоглохдоо Стенлийн цомын финалд шалгаруулж, 24 оноо цуглуулсан үзүүлэлтээр багийнхаа үзүүлэлтийг тэргүүлж байв. Мөн Финалд торгуулийн цохилтоор гоолдсон анхны тоглогч болон түүхэнд үлдсэнийг нь дурьдах хэрэгтэй. Хэдийгээр Ойлерс 7 дахь тоглолтонд ялагдсан ч өнгөрсөн 10 жилийн түүхэн дэх хамгийн гайхалтай ”Үнсгэлжингийн түүх”-ийг бүтээж чадсан нь гарцаа байхгүй Пронгерийн гавьяа юм. Гэвч энэ гайхалтай улиралын дараа Крис Эдмонтон хотынхоо ”Номер 1” дайсан болсон гэхэд итгэмээргүй. Эхнэртээ ”толгойгоо” мэдүүлсэн тэрээр Эдмонтоноос явахын түүс болж байсаар драфтын дараа Анахэймд шилжиж энэ бүх дуулиан төгсгөл болсон юм. Анахэймийн драфтын олон эрхээр ”арилжаалагдсан” Пронгер өөрийнхөө хэн гэдгийг анхны улиралдаа л харуулж шинэ багаа финалд шалгаруулж чадсан. Плэй -оффын тоглолтуудад түүний ”дүрсгүй” зан хөдөлж Томас Хольстром, Дин Макаммонд нарыг ”шоглоод” амжсан ч ”Triple Gold Club”-ын гишүүн болоход нь энэ бүхэн тийм ч их саад болоогүй юм. Зөвхөн Олимп, ДАШТ, Стенлийн цомд түрүүлсэн тамирчдын элсдэг энэхүү клубт элсэх ”өргөдлөө” Пронгер аль 2002 онд ”өгсөн” гэхэд болно. Солт Лэйкийн олимпод Канадын багтай хамт түрүүлэхдээ Крис 6 тоглолтонд 1 ассист өгсөн бол . ДАШТ-ий тухайд 1997 онд Финляндад түрүүлж 2 дахь олон улсын медалиа гардаж байлаа. Энэ бүхний дараа түүнд зөвхөн Стенлийн цом л дутуу байсан болохоор тэгж их улайран зүтгэснийг нь ойлгож болох юм. Одоо 35 настай Пронгерийн карьерийн төгсгөл эхлэл шигээ дуулиантай байх болов уу. Онтарио мужаас гаралтай 19 настай жаалыг 1993 оны драфтын 2-р байраар Хартфорд Вэйлерс эгнээндээ нэгтгэж байлаа. Крисийн өмнө 1-р байраар Александр Диагль хэмээх залуу Оттава Сенаторст сонгогдсон бөгөөд ”Би нэгээр сонгогдсондоо баяртай байна, яагаад гэвэл хэн ч хоёрдугаар байрыг санадаггү юм’‘ гэж Пронгерийг ”доош” нь хийж байсан түүхтэй. Гэхдээ ингэж том амлаж байсан Диагль хэдэн жилийн дараа усанд хаясан чулуу мэт замхарч NHL-ийн түүхэн дэх хамгийн муу драфтын нэг болжээ.
Сиднэй Кросби (Канад)
NHL-д орж ирэхээсээ өмнө альхэдийнэ од болчихсон энэ залуу манай жагсаалтын хамгийн ”отгон” нь болж байна. Өсвөрийн лигт тоглодог байхаас нь л түүнийг дараачийн Уэйн Гретцки гэж өргөмжилдөг байсан бөгөөд сонирхолтой нь ноён Гретцки ч тэдгээр хүмүүсийн тоонд багтдаг байсан юм. “Хэрвээ миний амжилтыг эвдэх тоглогч гарах юм бол тэр нь Кросби байх болно, тэр Марио Лемьегээс хойш миний харсан хамгийн авьяаслаг хоккэйчин” хэмээн Гретцки уулга алдаж байсан нь Сиднэйг жирийн нэгэн биш гэдгийг хангалттай нотлоод өгсөн. Тийм ч учраас бүх л бүтэн нэг оны драфтыг ”Кросби лоттери’‘ болгож орхиход нь хэн ч гайхаагүй юмдаг.Сиднэй NHL-ийн түүхэнд үлдэх олон амжилт тогтоосон бөгөөд тэдгээрийн ихэнхи нь ”Youngest” гэсэн тодотголтой байдаг. Жишээлбэл нэг улиралд 100 оноо авсан ”Youngest” тоглогч, Арт Росс трофи хүртсэн ”Youngest” тоглогч, Бүх оддын тоглолтын 1-р багт багтсан ”Youngest” тоглогч гэх мэтчилэн үргэлжилнэ. Хэдийгээр түүний NHL дэх анхны улиралд баг нь ”шал арчсаар” таарсан ч үүнийхээ ”шанд” 2006 оны драфтаар ”Гронк” хочит Жордан Стаалыг эгнээндээ нэгтгэж чадсан юм. Ингэснээр Малкин – Стаал – Кросби гэсэн аюултай хослол бүрэлдэж Питсбургийн ирээдүйн амжилтын эхлэл болсон билээ. 2007 оны 5 сард Кросбиг ээлжит ”Youngest” амжилтаа үзүүлж багийн ахлагч боллоо. Дөнгөж 19 настай ”жаалд” Капитаны эрхийг өгнө гэдэг санаанд оромгүй мэт боловч Питсбургийн удирдлага багийнхаа зарим тоглогчдийн дургуйцлийг үл харгалзан Кросбид ”С”-г өгч багагүй шүүмжлэл дагуулсан. ”Энэ нэг жаал бидэнд бас юм заах юм гэнээ. Квебека лигийн туршлагаасаа л хуваалцдаггүй л юм бол тэр бидэнд юу хэлж өгөх юм болдоо. Эхийнхээ өврөөс гараагүй байж бас том дуугарах санааатай” хэмээн Дон Черри эгдүүцэж байсан нь саяхан. Ямар ч байсан Кросби ахлагч болсноосоо хойш багаа нэг ч удаа хөөдөж байгаагүй нь бодож үзвэл NHL-ийн түүхэнд үлдсэн энэ домогт эр мөрийгөө ”aлдсан” бололтой. Хоккэйн мэргэжилтнүүд Кросбигийн багийн тоглолтыг маш сайн хийж, хувиа хичээдэггүй чанарыг нь тун өндрөөр үнэлдэг . Канадын нэгэн сэтгүүлээс гаргасан судалгаагаар улирал бүр дор хаяж 40 шайб оруулах боломж Кросбид байдаг ч тэднийхээ бараг талыг нь Малкинд бэлэглэчихдэг ажээ. ”Хүний чанар муудсан” өнөө үед ийм өглөгч зан гаргаснаараа тэр Арт Россоо алдсан байж болох ч багтаа Стенлийн цомыг авчирсан юм. Магадгүй 10 жилийн дараа Түүний 87 дугаартай өмсгөл Гретцкийн 99-ийн адил дэлхийн бренд болохыг үгүй гэх газаргүй.
Александр Овечкин (ОХУ)
Овечкинийг, Кросбитой харьцуулах нь элбэг. Нэгэн цаг үед гарч ирсэн энэ хоёр шилдэг тоглогчдийн хэн нь шилдэг вэ гэсэн маргаан хоккэй сонирхогчдийн дунд үргэлж өрнөж байдаг. Яг л Битлз-Стоунз, Люк-Хен нар шиг. Овечкин Стенлийн цомд түрүүлэх нь байтугай конференцийн аваргаар ч тодорч байгаагүй бол Кросбид энэ цом хоёр ч бий. Гэхдээ хувийн статистикийг нь харах юм бол Александр ”өрсөлдөгчөө” хол хаяна. Локаутын улмаас NHL-ийн дебутээ нэг жил хойшлуулсан Овечкин 2005 оны улиралаас алдсан хугацаагаа нөхөх гэсэн мэт эрч хүчтэйгээр Xойд америкийн мөсөн талбайд орж ирсэн. NHL-д эхний улиралдаа л 106 оноо авч, 52 гоол оруулсан тоглогч тийм ч олон биш болов уу. Тэгэхдээ бүр 425 оноо гүйцэтгэж бүх цаг үеийн түүхэнд 4-рт бичигдэнэ гэдэг үнэхээр содон амжилт. Магадгүй зарим нэгэн нь Овечкин, Кросбиг бодвол ”хар багаасаа” оросын суперлигт хөл тавьсан болохоор эрт хэрсүүжиж, туршлага суусан гэж болох. Гэхдээ л хүссэн аавын хүүд NHL-ийн мөсөн талбай ингэж ”дураараа дарвих” боломж олгодоггүй гэдгийг санах хэрэгтэй. 2008 оны нэг сард Капиталс ямар ”эрдэнэ” шүүрсэн гэдгээ ухаарч бүхэл бүтэн 13 жилийн гэрээг 124 сая доллараар хийснээр Овечкин NHL-ийн хамгийн баян тоглогчдийн нэг болсон юм. Ямар ч агентийн оролцоогүй болсон энэ супер хэлэлцээний дараа Овечкин жинхэнэ ”галзуурч” эхэлсэн гэж болно. 1996 оноос хойш эвдэгдээгүй байсан Лемье, Ягр гэсэн домгуудын нэг улиралд 60 гоол оруулсан рекордыг Овечкин эвдэж цаашаа, Деннис Марикын тогтоосон Капиталсын гоолын рекордыг ч шинэчиллээ. Энэ бүх гайхалтай амжилт нь Капиталсыг плэй -оффт шалгаруулад хангалттай байсан бөгөөд анхныхаа плэй -оффын тоглолтонд Овечкин хожлын гоол багтаа авчирч байсан юм. Баг нь эхний шатанд Филадельфияд 4 : 3-аар ялагдсан ч Овечкин гол дөрвөн шагнал буюу Арт Росс, Лестор Пирсон, Харт Мемориал, Рокет Ричард трофиг нэг дор хүртэж бас л NHL-ийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Харин энэ үед түүний гол өрсөлдөгч Кросби Стенлийн цомын финалд өрсөлдөж байлаа.
Үүний дараах улиралд Овечкин мөн л хувийнхөө үзүүлэлтээр Кросбиг хол тасархай хаяж MVP болсон ч мөсөн талбай дээрх тулаанд дийлдэж Стенлийн цомоос хасагдсан билээ. Энэхүү дорнод конференцийн хагас шигшээн Капиталс – Пингвинзийн тулааныг мэргэжилтнүүд Овечкин – Кросбигийн өрсөлдөөн гэж нэрлэхээс ч аргагүй байлаа. Өнөө цагийн мөсөн талбайг эзэгнэж байгаа ”манай хоёр” хэн хэнээсээ дутахыг хүссэнгүй. Ээлж дараалан гоол оруулсаар ”талыг там болтол” тулалдаж эцэст нь Питсбург бага зэрэг давамгайлж Овечкин дахиад нэг жил хүлээх хэрэгтэй болсон юм. Энэхүү мартагдашгүй 7 тоглолтонд Кросби 13 оноо авсан бол Овечкин 14 оноо авсан үзүүлэлт үзүүлжээ. 2009/10 оны улиралд Овечкин Стенлийн цомын төлөө 4 дэх жилдээ дайралт хийж байна. Шинэ арван жилийн эхэнд Капиталс түүнийг багийн ахлагчаар томилсон нь Овечкинийг улам хурцалсан нь дамжиггүй. Гэхдээ түүнээс өмнө Алекст нэг хийх ажил байна. Ванкуверт зохион байгуулагдах Өвлийн олимпод Алекс зөвхөн ялалтын төлөө л тэмцэх биз ээ. Харин түүний замд нэг л хүн саад болж мэдэх юм…
Өнгөрсөн 10 жилд Нью Жерси Девилз багт олон өөрчлөлт хийгдсэн. Дасгалжуулагч, багийн эзэд, тоглогчид гээд бүх зүйл өөрчлөгдөж байхад харин ганцхан зүйл л огт өөрчлөгдсөнгүй. Тэр нь Мартин Бродер. Магадгүй сүүлийн 20 жил гэх нь зүйтэй байж мэдэх юм. Ta бүхэнд нэгэн сонирхолтой түүх дуулгахад NHL-ийн түүхэн дэх хамгийн агуу хаалгачдын нэг бага байхдаа довтлогчийн байрлалд тоглодог байжээ. Нэгэн удаагийн тэмцээн дээр түүний дасгалжуулагч хаалгач хийж үзэх үү гэж асуухад 7 настай байсан Бродер амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргаж хаалган дээр зогсохыг илүүд үзсэн гэдэг. Үүнээс хойш Бродер үргэлж хаалга манах болсон ч хааяа хааяа ”бага насаа дурсаn” урагшаа довтолж гоол оруулчихдаг ”овжин” эр. NHL-ийн түүхэнд ердөө хоёрхон хаалгач л улиралын явц болон плэй оффын үеэр гоол оруулж байсан бөггөөд нэг нь Бродер ажээ. Харамсалтай нь 2006 оны улиралаас хаалгачдыг зөвхөн шугамын дотор талд шайбтай тоглох ”Бродерийн дүрэм”-ийг баталснаар түүнд ийм боломж дахин олдоогүй юм.
Ер нь хөлбөмбөг, гандбол, хоккэй гээд багийн спортод хаалгач багийнхаа хамаг хүндийг үүрдэг ч үргэлж довтлогч нарын ”сүүдэрт” дарагддаг. Дээрээс нь зөвхөн ганц л хаалгач талбайд гарч болдог болохоор бусад байрлалаас олон талаараа дутагдалтай. Гэхдээ л энэ бүх бэрхшээлийг үл хайхран Бродер манай жагсаалтын 2-р байранд бичигдэж чадлаа. 1996–97-гоос 2007–08 оны улиралын хооронд Бродер хамгийн багадаа нэг улиралд 35 ялалт авч байсан байна. Дээрээс нь нэг улиралд 40-өөс дээш ялалт байгуулсан цорын ганц хаалгач гэж түүхэнд бичигддэг. (48, 2006–07) Хөлбөмбөгт клин-шит гэж нэрлэдэг хаалгандаа гоол алдаагүй амжилтыг ч Бродер мөн эзэмшдэг юм байна. Өнгөрсөн оны 12 сард Мартин Питсбургийн эсрэг хаалгаа хуурай манаснаар карьерийнхаа 105 дахь шүт-аутыг хийсэн юм.
Эгзэгтэй үед зөв шийдвэр гаргаж багаа аврах чадвараараа Бродер өнөө үеийн ямар ч хаалгачийг дагуулахгүй. Магадгүй Бродерийг зодог тайлсны дараа л NHL-ийн довтлогч нар санаа амрах байх.
Никлас Лидстрём (Швед)
Тийм ээ өнгөрсөн 10 жилийн NHL-ийн шилдэг тамирчин бол Лидстрём . Ред Уингзийн домог 17 жилийг үндэсний хоккэйн лигт өнгөрүүлэхдээ 4 Стенлийн цом хүртэж, 6 удаа Жеймс Норрис трофиг (Шилдэг хамгаалагч) хүртжээ. Европ тоглогчдоос анх удаа плэй -оффын МVP болж, 10 удаа бүх оддын тоглолтонд дуудагдсан. 1989 онд драфтын 53-аар NHL-д анх хөл тавихад нь хэн ч түүнийг ийм амжилтанд хүрнэ гэж төсөөлөөгүй байх. Шведийн нэгэн жижигхэн тосгоноос гаралтай энэ залуугийн тогтвортой амжилтын нууцыг NHL-ийн шинжээчид удаан ажигласны эцэст тоглолтыг маш гайхалтай уншиж, хэрэгтэй үед хэрэгтэй газраа байж чаддаг гэж тайлбарлажээ. Мөргөлдөж түлхэлцсэн биеийн хүчний тоглолтоос илүү зальтай, овжин тоглолтыг Никлас илүүд үздэг. Тийм ч учраас торгууль хүлээх нь тун ховор бөгөөд бэртэл гэмтэлд ч нэг их ороогддоггүй учир формоо алдана гэж үгүй. 2005/06 оны улиралд Никлас 50 минутаар торгуулсан нь карьерийнх нь дээд амжилт болсон нь үүнийг батлах байх.
Айзерманыг зодог тайлсны дараа Лидстрём Детройтын ”жолоог” атгаж өнөөг хүртэл энэ үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
2006 оны Туриний олимпод түрүүлснээр Лидстрём Трипль голд клубын 17 дахь гишүүнээр бүртгэгдсэн юм. 1991 онд Финляндад зохиогдсон дэлхийн аваргад Никлас бараг тоглолгүй түрүүлсэн нь хожим энэхүү нэр хүндтэй клубт элсэх замыг нь засжээ. The Yahoo сайтаас гадна дэлхийн нэр хүндтэй The Sporting News сайт ч мөн Лидстрёмыг өнгөрсөн 10 жилийн шилдгээр нэрлэсэн байгаа. Энэ жагсаалтаас харахад хаалгач болон хамгаалагч NHL-ийн сүүлийн 10 жилийн шилдгүүдийг тэргүүлсэн нь нэгийг өгүүлнэ. Хойд Америкийн мөсөн талбайд олон саяын цалинтай, гоол оруулдаг тоглогчид бус харин гоол орохоос хамгаалдаг тоглогчид хамгийн өндөр амжилтанд хүрч, NHL-ийн түүхэнд бичигдсэн байна.
loading...





Энийг удаан хүлээлэээ шүүү найзаа баярлалаа хэхэ
loading...
Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? Та интернет өдөрт нэгээс хоёр цаг суудагууу.Тэгвэл танд сар бүр тогтмол орлого олох гарц байна танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз. http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01
loading...
shildeg 10 t amerikiin toglogch oroogui yum bhadaa
loading...
nadaa bol hamgaalagchid s.niedermayer ornoo. 4 stanliin tsomtoi olimpi delhiin avarga shildeg hamgaalagchiin shagnaltai playoffiin mvp. onoo sain avdag hurdtai hamgiin uhaalag hamgaalagch. huchnii togloltoos busad n ok toglogch shuu
loading...