loading...
2006 оны хавар Сери А-гын аваргаар Ювентус тодорч тэдний хойно хэдэн оноогоор удаалсан Интер Милан буюу Хар Хөхүүд 3 дугаар байранд орсон юм. Хамгийн сүүлд тэртээ хойно өнгөрсөн 20 дугаар зууны 1989 онд сүүлчийн Скудеттогоо авч байснаас хойш нийтдээ 17 жил өнгөрөхөд Хар Хөхүүд улсынхаа аваргад хэдхэн удаа л аман хүзүүдэж байснаас түрүүлж ч амжилгүй эдгээр он жилүүдийг үдсэн юм. 2006 оны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээны дараагаар Итали орон тэднийг дэлхийд дахин алдаршуулсан хөвгүүдээ эх орондоо угтан авсан тэр баяр хөөрт өдөр бас нэгэн олныг чихийг дэлдийлгэсэн мэдээ тэдний баяр хөөрийг хийсгэж салхинд авалцах гал шиг түгсэн нь yлсынхаа Аваргыг дахин хүртээд байсан Ювентус Клуб болон хэд хэдэн дээд Лигийн Клубуудыг тойрсон хэл ам байлаа..
Calciopoli буюу “Италийн хөлбөмбөгийн булхай” гэсэн нэрээр олонд түгсэн энэхүү хэргийг Италийн цагдаа нар хэдэн сарын турш мөрдөн илрүүлж олны нүдэн дээр баримттайгаар дэлгэн тависнаар aварга аваад байсан Ювентус болон АС Милан, Лацио, Фиорэнтина, Режжина зэрэг багууд зохих шийтгэлээ хүлээв.
Ювентус доод Лиг болох Сери Б рүү шууд унасан бол үлдсэн бусад багууд мөнгөн шийтгэлээр шийтгэгдэн Сери А -д тогтон үлдсэн юм. Ингээд 3 дугаар байранд 76 оноотой орсон Нерраззуричуудад Скудеттог Италийн хөлбөмбөгийн Холбоо албан ёсоор олголоо. 17 жилийн дараа тэд анх удаа Скудеттогоо дахин гардан авсан мөчид мөн тэдэнтээ 10 жилийг хамт үдээд байсан Интэрын фенүүдийн хайрт тоглогч, багийн ахлагч Il Capitano тэр шагналыг ч мөн давхар гардан авав.
1973 оны 8 сарын 10-нд Аргентины нийслэл хотын борчуулын захын дүүрэг болох Док Судэд Тоосго бутлагч Занеттигийн гэр бүлд нэгэн хүү төржээ. Буонес-Айресын Док Суд дүүрэг бол борчуулын дүүрэг бөгөөд тухайн үеийн Аргентины нөхцөл байдлаас шалтгаалсан эмзэг давхарга, гэмт хэрэгтнүүд , борчуулын уурхай болсон газар байлаа. Хавиер Аделмар Занетти бага наснаасаа эхлэн тоосго бутлагч аавдаа туслахын хажуугаар үеэлийнхээ xүнс Ногооны дэлгүүрт ажиллаж мөн давхар хичээлдээ явах зэргээр хүүхэд насаа өнгөрөөж байлаа… “Би бага насаа эргэн дурсахад миний ой ухаанд зөндөө олон сайн болон муу дурсамжууд орж ирдэг юм, миний хүүхэд нас бусдынх шиг тийм ч сайхан байгаагүй, надад хувийн өрөө гэж байгаагүй мөн бусад хүүхдүүдийнх шиг гоёмсог хөлбөмбөгийн шинэ гутал байгаагүй”…
Аргентин бол хөлбөмбөгийн эх орон байсан тул тухайн үед тоглож байсан болон өнгөрсөний олон алдарт хөлбөмбөгчид ядуу амьдралтай , борчуудын хороололын хүүхдүүд тэр тусмаа Хавиерт гүн нөлөө үзүүлж байсан гэдэг. Тийм дээ ч тэр энэ бүх ажлын хажуугаар хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулан хичээл, ажилын хажуугаар боломжоороо хөлбөмбөгийг тоос тортог татсан гэрэл гэгээ муутай гудамжинд тоглож байв. Гудамжны талбайд тоглохоос гадна тэрээр талбайн хог шороо болон элдэв зүйлсүүдэд санаа тавин арчлан тордож байсан байнам. Independiente хэмээх Аргентины гуравдугаар дивизионы багт орох хүсэл нь бүтэхгүй болсон тул Хавиер Аделмар Занетти өөр нэгэн гуравдугаар дивизионы баг Talleres de Remedios de Escalada -д орон мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн гэнэм.
Тэндээ сайн тоглож байсан нь нэгдүгээр дивизионы олон багийн дасгалжуулагчдын хараанд өртөснөөс Banfield багийн дасгалжуулагч түүнийг багтаа урин авчирсанаар түүний цаашдын карьерт нь асар том түлхэц болсон гэдэг юм. Анхныхаа дебут тоглолтыг тэрээр Аргентины алдарт баг Ривeр Плейтын эсрэг 1993 оны 9 сарын 12нд 20 настайдаа Banfield -н талбайд хийлээ. Түүний клубын анхны гоол үүнээс 17 өдрийн дараагаар Newell’s Old Boys -н эсрэг тоглож байхад ирсэн билээ. Тоглолт 1-1 -н харьцаагаар өндөрлөв. El Taladro -н фенүүдийн дунд түүний нэр хүнд огцом дээшлээд зогсохгүй Аргентины үндэсний шигшээн ахлагчын хараанд ч гэсэн өртөж амжсан байна. Тун удалгүй тэрээр шигшээдээ тоглох урилгаа хүлээн авав..Залуу хүүгийн карьер , түүний тоглох хүсэл , цуцашгүй хөдөлмөрийнх нь дүнд өсөн дэвжсээр л. Тэрээр ихэвчлэн баруун ар дээр тоглож айлын жигүүрүүдийн довтолгоог зогсоож жигүүрээр довтолгоог эхлүүлдэг ч , заримдаа шаардлагатай бол төвд дуудагдан баруун хагас дээр тоглож чаддаг болж ирлээ. Нутгын хоёр Гигант баг Бока Хуниорс болон Ривер Плейт түүнийг сонирхож эхлэсэн ч тэрээр багтаа дахин нэг жил үлдээд 1995 онд Европыг тэр дундаа Азурpиг зорин ирж Нерразуррид нэгдэж мэргэжлийн хөлбөмбөг дэх карьерынхаа давтагдашгүй нэгэн үеийн эхлэлийг тавьсан болно. Тухайн үед Интер Миланы эзэн байсан Массимо Мораттигийн хамгийн анхны наймаа болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэх аз завшаа түүнд тохиолдлоо.
Залуухан халуухан Аргентин залуу Интериста нарын дунд нэр хүндийг олж эхлэв. Түүний анхны дебут тоглолт нь Vicenza эсрэг 1995 оны 8 сарын 27-нд хийсэн юм. Залуу хүү Интерт байнга тогтмол гараанд гарж тоглосоор л. Энэ үед түүнийг Нерразурригын фенүүд “Il Trattore” ( Трактор ) хэмээн авгайлан дуудаж эхлэлээ. Учир нь түүний хүч чадал , тогтвортой тоглолт болон дуусашгүй стамина мөн эсрэг талын хамгаалагчдын хажуугаар хурдаар ааглан гараад өөрийн багийнхаа тоглогчидод агаараас болон газраас дамжуулалт өгөх зэрэгээс шалтгаалсан юм…. 1996 онд Зуны 26 дугаар Олимпын тоглолт Америкын АТланта хотод болоход Аргентины шигшээ баг хөлбөмбөгийн төрөлд мөнгөн Медаль зүүсний дотор Интерын ирээдүйн домог энэхүү залуу ч мөн багтаж байсан.
1998 онд тэд УЕФА ЦОМ-н финалд мөн л нутгийн баг Лациотой тоглосон тоглолтонд 2 дахь гоолыг 16 -н гаднаас өшиглөн оруулж улмаар баг нь 3-0 харьцаагаар Лациог буулган авч энэхүү цомыг хүртэж байлаа. Түүний Интертэй авсан олон цомуудын эхлэл нь энэ цом байсан билээ. Тэр жилдээ шигшээ багтаа багтан Францад болсон Дэлхийн Аваргад оролцон улмаар хасагдах шатны 16-д Цагаан Цэнхэр өмсгөлтүүдийн заналт дайсан Англичуудтай хийсэн хариу тоглолтонд Хуан Себастьян Вероны чөлөөт цохилтыг гүйцээн тооны харьцааг 2-2 болгон тэнцүүлжээ. Tоглолтын хувь заяаг пеналтиар шийдэгдэхийг харан багаа ялахыг хараад баярлан гүйж байв.
Гэвч баг нь шөвгийн 8-д Нисдэг Голландчуудад хожигдож Цагаан Цэнхэр өмсгөлтөнгүүд харамсалтайгаар нутаг буцлаа.
Нерразурри болон Азурригийн домогт тоглогч Жусеппе Бергоми 1999 онд зодог тайлснаар түүнд Интерын ахлагчын тууз автоматиар хүрэлцэн ирлээ. Домгоос ирээдүйн домогт ийнхүү ахлагчын тууз хүрэлцэн ирэв. “Бергоми бол агуу тоглогчоос гадна агуу хүн байсан тул ахлагчын тууз ирэх мөчид надад үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрж байсан билээ. Гэвч бас надад асар бахдал бахархал төрж байсныг би нуухгүй.. Интер бол агуу түүхтэй агуу баг.. Ийм агуу багийн ахлагч болох завшаан хэр баргийн хүнд тохиолдоод байдаггүй”. Шигшээ багийн замнал нь тийм ч бахархмаар дардан байгаагүй ч гэсэн Интер дэх замнал нь түүнийг өдөрөөс өдөрт Хар Хөхүүдийн хөгжөөн дэмжигчдын хайртай нэгэн болгож байсан юм.
2002 онд болсон Дэлхийн Аваргад сүүлчийн минутанд Аргентины шигшээн ахлагч байсан Роберто Аяала гэмтэж тэмцээнийг орхихоос аргагүйд хүрсэн тул тухайн үеийн шигшээн дасгалжуулагч байсан Марсело Биелса , Нерразурригын ахлагч залууг үндэсний шигшээн ахлагчаар томилж тэмцээнийг зорив… Хэсгийн тоглолтын эхнийхдээ хожсон ч тэд 4 жилийн өмнө нутагруу нь буцааж байсан өст Дайсан Англидаа Девид Бекхамын цохисон пеналтиар хожигдон , хэсгийн сүүлчийн тоглолтондоо Шведтэй тэнцсэнээр түүхэндээ хэсгээсээ анх удаагаа шалгарч чадахгүй мултран гуниг гутрал нулимасаа тээн Номхон далайн цаана орших нутагруугаа буцлаа. 2005 онд тэрээр Интер дэх карьертаа бас нэгэн цом нэмсэн нь Италийн цом буюу Coppa Italia байв…. Тэр жилдээ Интер мөн л Italian Super Cup-д түрүүлэн хөгжөөн дэмжигчдээ баясгав.. Гэтэл үүнээс 1 жилийн дараа мөн л эдгээр хоёр цомд багаа ахлан мөн л түрүүлснээр тэрээр Интер дах карьераа улам л аривжуулан хөгжүүлж байсан гэхэд болно. Ингээд нийтлэлийн эхэнд цухас дурдагдсан Calciopoli хэмээх үйл явдал Италийн хөлбөмбөгт тохиолдон Аварга авсан Ювентус хүндээр шийтгүүлж доод дивизион руу унасан бол 2 -т орсон АС Милан мөн л 13 оноогоор хадагдан улмаар багагүй мөнгөн торгууль хүлээснээр Аваргын Титэм Нерразуричуудад хүрэлцэн ирлээ… “Интер шиг агуу түүхтэй баг 17 жил Скудетто хүртээгүй байна гэдэг тоглогч бид нарт болон хөгжөөн дэмжигчидэд маань асар том дарамт мөн доромжлол байсан, Харин энэхүү хэрэг явдалын дараагаар бидэнд Аваргын титэм хүрэлцэн ирээд байна. Энэ бол зөвхөн миний ч амьдралд тохиолдсон гайхамшигтай явдал байгаад зогсохгүй Нерразуриг дэмжигч мянга мянган хөгжөөн дэмжигчид хамааралтай билээ… Би аваргын титмыг , ахлагчын туузтай зүүн зогсож Интерт авчирч байгаадаа аз жаргалтай байна “…
Тэр жилийн ДАШТ-р түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Хосе Пекерман ямар нэгэн үл мэдэгдэм шалтгаанаар дуудсангүй. Оронд нь Лионал Сколаниг түүний оронд ДАШТ-д авч явлаа..
12 жилийг шигшээ багтаа тоглож зориулсан түүнд энэ бүхэн амар байгаагүй нь ойлгомжтой.“Би үнэхээр ямар нэгэн хөлбөмбөгийн эсвэл хөлбөмбөгийн бус шалтгаанаас болж дуудагдаагүйгээ мэдэх юм алга..Би тайван нойрсож чадна.Би Үндэсний Шигшээдээ байгаа бүхнээ зориулж ирсэн. Учир нь би Аргентины үндэсний шигшээн тоглогч байсан байсаар байгаа байсаар ч байх болно гэдэгээ мэдэж байна. Би Пекерманы хэв загварт тохирсон тоглогч биш байсан юм байлгүй дээ”
Тэрээр Интерт өнгөрүүлсэн 14 жилдээ нийт 600 дээш удаа гараанд гараад байгаа ба бүх цаг үеийн гараанд багтсан тоглогчидоос Бергоми ( 758 ) дараа л орж байгаа билээ..Энэ оны 10 сарын 24 -нд тэрээр үндсэн бүрэлдэхүүнд багтан талбайд гарснаар Жиасинто Фаччетогын Сери А-д хийсэн 476-д хүрээд байна..Мөн сонирхуулж хэлэхэд тэрээр 149 удаа нэг ч тоглолт алгасалгүйгээр гараанд гарсан анхны Интерын тоглогчоор тодороод байгаа юм. 1999 оны 2 сарын 27-нд Coppa Italia Пармагийн эсрэг хийсэн тоглолтон дээр л тэрээр Интер дэх kарьерынхаа анхны улаан картыг хүртэж байв… 2007 онд тэрээр Нерразуррийг ахлан лигтээ дахин түрүүлсэн бол удаах жилд нь мөн л тэд лигтээ дахин тэргүүлж гурав дараалан ( сонирхуулж хэлэхэд шинэ менежер Жозе Моуриньoгийн удирлаган дэх анхны аварга ) түрүүлсэн юм. 13 дасгалжуулагчийн удирдлаган дор тоглосон түүн шиг өөр тоглогч байхгүй.Энэ жил мөн л баг нь Сери А-д дахин түрүүлж тэртээ цомгүй хоцорсон 17 жилээ бахдам ялалтууд болон баярт хожлуудаар жигүүрлэн мартажл игтээ 4 дараалан түрүүлээд байгаа юм. Тэр хэдийгээр ихэвчлэн баруун ар дээр тоглодог ч гэсэн 2008-2009 оны хооронд төвийн тоглогчоор ихэвчлэн гараанд гарч тоглож байгаа нь түүнийг ямархуу yниверсиал тоглогч болохийг нь бага ч атугай илэрхийлж байгаа гэж бодном. Занетти энгийн үедээ эхнэр Паулатайгаа хамтран үүсгэн байгуулсан Fundación PUPI -үйл ажиллагаандаа анхааралаа тавин ажилдаг. Эхнэртэйгээ тэрээр 1992 онд танилцаад 7 жил гаруй үерхэн явсаар дэр нэгтгэн нэг гэрт оржээ. 2005 онд Coppa Italia, Italian Super Cup зэрэгт түрүүлсэн давхар баяр дээр нь эхнэр нь амаржиж тэрээр Сол Занетти хэмээх бяцхан охинтой болсон. Энэ тухайгаа тэрээр дурсахдаа “Энэ бол гайхамшигтай мөч. Энэ бол үгээр хэлж болохийн аргагүй сайхан мэдрэмжийг би эхнэртэйгээ хамт мэдэрч байна.. Миний бяцхан охин бүх л сайн сайхан болгоныг амьдралдаа хүртэх болно. “
Занеттигийн Хүүхдэд зориулан үүсгэсэн Fundación PUPI -нь Аргентины болон Дэлхийн амжиргаа муу, нэн ядуу, хөгжлийн сааталтай хүүхдэд санхүү болон боловсролын туслалцаа өөр бас бус зүйлсийн тусламжыг олгож байдаг. Тиймээс ч түүнд 2005 онд Миланы Хотын захиргаанаас олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй байдаг хэмээн Ambrogino d’Oro шагналыг гардуулсан болно.. Фифагын SOS Children’s Villages үйл ажиллагааны албан ёсны элчингээр Жавиер Занетти мөн томилогджээ……
Хэдийгээр түүнийг зөөлөн дуутай ,талбай сэтгэлзүй чанга биш хэмээн олон хүн шүүмжилдэг ч тэрээр энэхүү шүүмжийг өөрийн нягт тоглолт, хүчирхэг хамгаалалт болон нөмөр нөөлөг түшгээрээ няцаасаар ирсэн юм.
Интерын фенүүд Хавиер Аделмар Занеттиг Хар Хөх өмсгөлийг өмсөж байсан хамгийн агуу тоглогчидын нэг нь кэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Багтайгаа хамт 14 улиралыг үдэж 600-аас дээш тоглолтыг тэдний төлөө хийж, тэднийг ахлан 4 скудетто хүртсэн түүнийг ДОМОГ гэдэгтээ өстөн дайсан Россоноричууд нь ч маргаж эс чадах буйзаа.
Агуу түүхийг бичихдээ түүнийг бичилцсэн домогт хүмүүсийг юун түрүүнд дурддаг билээ. Энэхүү бэсрэг нийтлэлийн гол дүр болсон “Il Capitano” тэр тусмаа Нерразуричуудын бахархал болсон тоглогчын талаар бүгдийг бичнэ гэвэл үүнээс хэдэн 10-н их баримт материал , цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй юм..
2010 оны зун багтайгаа байгуулсан гэрээ нь дуусаж байгаа тэрээр Интер Миланы тухай өөрийн бодлоо хэдэн үгээр ийнхүү хэлнэ.
“Интер бол миний өмнө Европын хөлбөмбөгийн хаалгыг нээж өгсөн анхны баг. Би энд ирэхдээ үнэхээр жаахан хөвгүүн байсан бөгөөд энд ирээд бодсон, нээх олон баг над шиг 20 хэдхэн настай хөвгүүнд ийм их итгэл үзүүлэн багтай нэгтгэхгүй байсан болов уу гэж. Тэр тусмаа Нерразури шиг агуу баг бол бүүр үгүй. Гэсэн ч тэд надад итгэл үзүүлж намайг тэдний төлөө тоглоход тусласан Би үүнд үнэхээр их баярлаж явах болно хэзээ ч тэдний төлөө гэсэн сэтгэл минь хуучрахгүй. Зарим нэг шалтгаанаар би энд үргэлж гэртээ байгаа юм шиг миний төрсөн гэр шиг мэдрэмжийг мэдэрдэг, тийм ч учраас би хэзээ ч явах тухай бодож байсангүй ээ.”
бичсэн Бамбууш
loading...




Шилдэх нь шүү хэхэ бас нээрэй нэгт хэхэ
loading...
1t gej bichehdee gol n u t1e Inter seri A ovoo bolhoos CL amjihgui shte nodnid manu archuulsan ene jil manaih zugeer l uleenee
loading...
Interiin shuteen hulbumbugchin shuu….
Hoch ni ch gesen hugjiltei …
loading...
Халзан гийн бичвэр байна.
loading...
CL-t unexeer muu toglodog bag Valencia-giin esreg togloj bxad David Villa xaalttai tsoxiltoos aimaar goal xiixed Xavier Zanettig cameraar xaruulj bsan ter moch sanaand orchloo aimaar sonin tsarailtsan bsan tamd ochood irsen yum shig l bolson bxdaa
loading...
real-madrid.bblog.mn
loading...
ene odo hedtei ym be.20toi do irsen geher nilen yvj de
loading...
Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? Та интернет өдөрт нэгээс хоёр цаг суудагууу.Тэгвэл танд сар бүр тогтмол орлого олох гарц байна танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз. http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01
loading...
RNAKA – д
ЧИ СПОРТЫН АРИУН ТАЛБАРЫГ БИТГИЙ МӨНГӨНИЙ ТАЛБАР БОЛГОХ ГЭЭД БАЙГААРАЙ ЛАЛАРАА. IP – ГААР ЧИНЬ ХӨӨЖ ОЛООД ШАНАА ӨГНӨ ШҮҮ
loading...
http://real-madrid.blog.banjig.net/
ene goy blog bn Hala Madrid
loading...
aguu hun shuu jinhene er hun hervee inter juve shig dooshoo unasan bol cana shig hayaj yavahgui l hun dee bas fc liverpooltei sanal neg bna
loading...
nisdeg melkhii unen hellee. uneheer hezeech bagaa orhihgui hundee. zanneti odoo 36tai udahgui 37 hurne. yurni career ni duusaj bgaach arga turshlagaaraa dahiad 1 2 jil toglochihod bagtaa tus boloh l hun dahiad 1 jil geree ni sungagdaad endee zodogoo tailaasai
loading...
bandi mini oligtoi yum bichvel bich, tag alga bolchih yum, ahiad orohoos durgui hurch bn, bidda mini
loading...
P W D L GD Pts
1 Girondins de Bordeaux 19 14 1 4 +20 43
2 LOSC Lille Métropole 19 10 4 5 +18 34
3 Montpellier Hérault SC 19 10 3 6 +1 33
4 Olympique de Marseille 18 9 5 4 +10 32
5 AJ Auxerre 19 9 5 5 +4 32
6 Olympique Lyonnais 19 8 6 5 +5 30
7 AS Monaco FC 19 9 3 7 +2 30
8 Paris Saint-Germain 19 8 5 6 +13 29
9 FC Lorient 19 8 5 6 +7 29
10 Stade Rennais FC 19 8 5 6 +6 29
11 Valenciennes FC 19 8 4 7 +4 28
12 AS Nancy Lorraine 19 8 2 9 -3 26
13 FC Sochaux-Montbéliard 18 8 2 8 -4 26
14 RC Lens 19 7 5 7 -5 26
15 Toulouse FC 19 7 4 8 +3 25
16 OGC Nice 19 6 4 9 -12 22
17 Le Mans UC 72 19 4 4 11 -11 16
18 AS Saint-Etienne 19 4 4 11 -15 16
19 Boulogne Côte d’Opale 19 3 5 11 -20 14
20 Grenoble Foot 38 19 1 4 14 -23 7
loading...
bayrallaa saihan bichsen niitlel bna.
Inter-iin amin suns yum bna l daa saihan tuuh bna shuu
loading...
tuunii tuhai bichie gevel mash ih yum bichne, ene bol yu ch bish gedeg ug tamirchidiin tuuhiig bichikhed zaaval bichigdeh estoi ug yum shig sanagdlaa. bas “tereer iinhuu helne” gedgees busad ni goyo boljee.
Er ni unshij baihdaa ih setgel hudulsun shu.
sain tamirchin.
aan bas Argentina-n shigsheed hamgiin olon toglolt hiisen tamirchin bil uu?
loading...
naimaa ariljaa bur suargui bn shuu…… haigaad yamrch oligtoi naimaa olsongui…
loading...
zanetti go!!!2002 ond avstritai hsen toglolton dr yaj togloj bsaniig ni sanjiina…. laitai ain!!!eriig nas uuliig tsasaa gj…Gehdee zugeeree TANII INTERT VDSEN ON JILVVD,GISHGESEN TALBAI BOLGON,ORUULSAN BUMBUG BUR CHINI JINHENE TVVH…..JINHENE DOMOG……ENA ORCHLOND AGUU TAMIRCHIN L DOMOG BOLON VLDDEG….ZIDANE,FIGO,RIVALDO,ROBERTO CARLOS, REALIIN AMID DOMOG RAUL GONZALEZ, ALDART OLIVER KANN,JUVE-N DOMOGT DELIPERO ZEREG AGUU HVMVVS L TVVHEND VLDDEG…. ZANETTI GOOOOOOOOOOOOOOO!!!
loading...
Neeree zidaniig ulaan huudas avaad talbaigaas hoogdoj bhad ter udurjinguu bi uilj bilee…..hehehe!!
loading...