loading...
“Хьюстон” – “Миннесота” – 120:114 3 ОТ (30:13, 23:31, 16:17, 20:28, 9:9, 7:7, 15:9)
Х: Брукс – 43. Ариза – 19. Лэндри – 16.
М: Жефферсон – 26 + 26 самбар. Гомес – 18 + 8 самбар. Эллингтон – 17.
Рокитс эхний үед 17 оноогоор тэргүүлсэн тул бүсийнхээ хамгийн муу баг Миннесотаг амархан хожно гэж бодсон байх. Гэвч тийм зүйл болсонгүй, талбайн голоос хийсэн баззер шот, Ал Жефферсоны дээд амжилт, 3 нэмэлт цаг гээд сонирхолтой тоглолт боллоо.
Рокитс 3 дахиа 3 удаа цаг сунгасан тоглолт хийж байгаа бол Миннесота анх удаа 3 цаг сунгаж байгаа нь энэ.
Кори Брьюр үндсэн цаг дуусах дохиотой зэрэг шахуу талбайн төвөөс шидэхэд бөмбөг цагирагт орж цаг сунгав. Эхний нэмэлт цагийн сүүлийн 1 минутанд багуудын аль нь ч оноо аваагүй тул 2 дахиа сунгасан. 16.9 секунд дутуу байхад Брукс тоог 105:102 болгосон ч Эллингтон 8.4 секунд дутуу байхад 3 оноо авснаар 3 дахиа цаг сунгажээ. 3 дахь нэмэлт цагт Рокитс 6 оноо илүү авснаар 3 цаг 10 минут үргэлжилсэн тоглолтын ялагч болжээ.
Аарон Брукс 43 оноо авч, өөрийн дээд амжилтаа тогтоосон байна.
“Атланта” – “Вашингтон” – 94:82 (17:13, 28:20, 21:29, 28:20)
А: Жонсон – 24. Кроуфорд – 22. Уильямс – 16 + 8 самбар.
В: Жэймисон – 25 + 19 самбар. Фой – 18. Батлер – 15 + 11 самбар.
Жонсон 24, Жамал 22 оноо авч Хоукс талбай дээрээ Визардсийг хожиж, улирлын 25 дахь ялалтаа авлаа. Жэймисон 25 оноо, 19 самбараас авалт хийсэн ч Визардс 3 дахиа дараалан, мөн сүүлийн 9 тоглолтноос 7 дахь хожигдлоо хүлээв.
Хоукс энэ улиралд талбай дээрээ 14-2 болсны дээр 4-р үеийг оноогоор илүү эхлүүлсэн 26 тоглолтынхоо 22-т нь хожоод байна.
“Индиана” – Финикс” – 122:114 (24:35, 28:33, 39:23, 31:23)
И: ГрейнЖер – 33 + 8 самбар. Данливи – 30. Хибберт – 14 + 8 самбар. Уотсон – 14.
Ф: Стаудмайер – 21. Нэш – 20 + 9 дамжуулалт. Хилл – 14.
Санс 24 оноогоор тэргүүлж байсан ч Грейнжер, Данливиг хамгаалж чадалгүй давамгайллаа алдаж, бүр 8 онооны зөрүүгээр хожигдов. Энэ долоо хоног Пейсерсийн хувьд тун онцгой болж байна. Тэд 2 дахь тоглолтондоо 20-оос дээш оноог барьж, хожлоо. Даваа гаригт Пейсерст 23 оноогоор хожигдож байгаад хожиж байсан удаатай.
Тоглолтын дундуур Стив Нэш Ирл Уотсонд нүүр лүүгээ тохойдуулж багагүй хугацаанд тоглолтоос гарсан байна.
“Филадельфи” – “Нью-Йорк” – 92:93 (26:30, 22:17, 20:21, 24:25)
Ф: Айверсон – 16. Карни – 13. Деламберт – 21 + 21 самбар.
Н: Дэвид Ли – 24 + 9 самбар. Чандлер – 18. Харрингтон – 17.
Дэвид Ли 24 оноо авсны дотор 13.3 секунд дутуу үед хожлын оноо авсан лэй-апаа оновчтой болгосноор Никс өрсөлдөгчөө талбайд нь ганц оноогоор хожлоо. Лигийн эмээ нь өчигдөр 92 насандаа өөд болсон бөгөөд Ли тоглолтонд оролцохгүй гэж байсан ч бодлоо өөрчлөн, багтаа туслахаар шийдэж, үүнийх нь хүчинд Никс хожив.
Никс Филадельфигийн талбайд 9 дараалан хожигдсоны эцэст хожлоо. Филлигээс Айверсон хамгийн өндөр 16 оноог авсан бол Далемберт 12 оноо, 21 самбараас авалт хийсэн ч Андре Игуодала, Луи Уилльямс, Элтон Брэнд нар маш муу тогложээ.
Далембертийн төрөлх Гайтид газар хөдлөлт болж, 100 гаруй мянган хүн амь үрэгдээд байгаа юм. Далемберт 1980 онд Гайтигийн Порт-ау-Принцт төрж, 14 настайдаа Канадын Монреал руу шилжсэн юм байна.
“Даллас” – “Лейкерс” – 95:100 (24:27, 21:22, 26:27, 24:24)
Д: Новицки – 30 + 16 самбар. Ховард – 18. Кидд – 11 + 11 дамжуулалт.
Л: Байнум – 22 + 11 самбар. Артест – 16 + 11 самбар. Одом – 18 + 14 самбар.
Коби нурууны гэмтлийн зовиуртай тоглож, улирлын хамгийн бага 10 оноо авсан ч тоо тэнцүү, 28 секунд дутуу байхад дундын шидэлтээ амжилттай болгож, Лейкерс 97:95 буюу 2 оноо илүү болж, улмаар Далласын довтолгог хамгаалж чадсанаар 100:95-аар хожлоо.
Коби эхний хагаст гэмтлээс болж төдий л олон минут тоглоогүй. “2-р хагаст ‘Чи зүгээр үү?’ гэж би Кобигоос асуусан. Тэр ‘Тийм ээ, би одоо сайн байна’ гэж хэлсэн. Даанч Далласынхан түүнийг нь мэдээгүй. Улмаар сүүлийн мөчид 1-ийн эсрэг 1 тоглож, тэрхүү чухал шидэлтээ оновчтой болголоо” гэж Артист хэлжээ.
Энэхүү хожлыг авснаар Лейкерс НБА-ын түүхэнд 3000 хожилд хүрсэн анхны баг болсон бол Дирк Новицки 20 000 оноо авсан НБА-ын түүхэн дэх 34 дэх тоглогч болов. Мөн тэрээр 20 000 + оноо авсан 4 дэх Америк биш тоглогч болжээ.
| Хаким Олажьювон | Нигери | 26,946 |
| Доминик Уилкинс | Франц | 26,668 |
| Патрик Юинг | Ямайк | 24,815 |
| Дирк Новицки | Герман | 20,001 |
“Нью-Жерси” – “Бостон” – 87:111 (22:38, 13:33, 29:19, 23:21)
Н: И Жинлянь – 19. Лопес – 18 + 10 самбар. Харрис – 15.
Б: Пирс – 24. Аллен – 15. Дэвис – 13.
Селтиксийн хувьд Нетс өрсөлдөгч биш байлаа. Бостон эхний 11 шидэлтийнхээ 10-г нь оновчтой болгож, эхний хагаст 71 оноо авсан бол Нетс 35 оноо л авч. Селтикс ийн Нетсийг 11 дэхээ дараалан хожлоо.
Өмнөх тоглолтонд шүүгчтэй шийдвэрийг эсэргүүцсэн Селтикс дасгалжуулагч Док Риверсийг НБА 25000 доллараар торгосон байна. “Шүүгчийн шийдвэр буруу байсан…Өнгөрсөн долоо хоногт 2 ч дасгалжуулагч над шиг байдлаар шүүгчийг эсэргүүцсэн ч тэднийг яагаачгүй, би л торгуулж байна” гэж Риверс хэлжээ.
“Оклахома-Сити” – “Сан-Антонио” – 108:109 ОТ (18:35, 33:28, 26:13, 22:23, 9:10)
О: Дюрант – 35. Уэстбрук – 25 + 13 дамжуулалт. Грин – 16 + 10 самбар.
С: Паркер – 28 + 8 дамжуулалт. Блэйр – 28 + 21 самбар. Хилл – 16.
Өчигдөр Лейкерсийг амархан хожсон Спэрс энэ удаа Оклахомаг ширүүн өрсөлдөөний эцэст хожлоо. Попович Данканыг амраасан нь ч нөлөөлсөн байх. Гэхдээ Данканыг орлосон шинэ тоглогч Д. Блайр 28 оноо, 21 самбараас авалт хийж, тун сайн тоглолт үзүүлжээ.
Үндсэн цаг дуусахаас 9 секундын өмнө Паркер оновчтой шидэж, Спэрс 2 оноо илүү гарсан ч Вестбрук хариуг нь барьж тоо тэнцсэн. Үлдсэн хугацаанд МакДэйсс шидсэн ч оновчтой болоогүй тул цаг сунгав.
Нэмэлт цаг дуусахад 9.1 секунд дутуу байхад Ричард Жефферсон дундын шидэлтээ оновчтой болгож, Спэрс 1 оноогоор илүү гарсан бөгөөд Вестбрук цаг дуусахтай зэрэгцэн шидсэн ч амжилтгүй болсноор Спэрс хожжээ.
Жефферсоны шидэлтийн өмнө Ману Жинобили бөмбөгөө алдах дөхсөн ч гарч яваа бөмбөгийг гайхалтай татан, Жорж Хиллд дамжуулж, Хилл Жефферсонд дамжуулснаар Жефферсон 2 оноо авсан болно. Жинобилигийн тэрхүү гарч яваа бөмбөгийг татаж буй агшныг бид НБА-ын миксүүдээс дахин олон удаа харах байх.
“Денвер ” – “Орландо” – 115:97 (25:25, 25:28, 35:19, 30:25)
Д: Энтони – 27. Биллупс – 24. Жи. Ар. Смит – 17.
О: Барнс – 28 + 9 самбар. Реддик – 13. Пьетрус – 12.
Өчигдөр энэ улирлын шилдэг тоглолтынхоо нэгийг гаргасан Дуайт өнөөдөр харин хамгийн муу тоглолтоо үзүүлж, Орландо Денверт зочлоод бут ниргүүлэв. Наггетс тун сайн тоглож, 55.8 хувьтай довтолж байлаа. Мэжик сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожигдов. Винс Картер 3 дахиа дараалан тоглолт өнжжээ. Мэжик одоогоор дивизионоо тэргүүлж байгаа ч дараагийн тоглолтондоо Портлэндэд хожигдвол Атлантад гүйцэгдэж магадгүй болжээ.
“Нью-Орлеан” – “Клипперс” – 108:94 (28:25, 22:23, 28:22, 30:24)
Н: Окафор – 21. Стоякович – 20. Крис Пол – 15 + 15 дамжуулалт.
К: Дэвис – 19. Скиннер – 14. Торнтон – 12.
Хорнетс Клипперсийг 12 дахиа дараалан хожив. Хорнетс ийн сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожил байгууллаа. Пол сүүлийн 5 тоглолтондоо нийт 74 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Клипперс тоглолтонд хожигдсоноос гадна драфтын 1 номероор сонгож авсан Блэйк Гриффинийгээ ч мөн алдаад байна. Гриффин энэ сард талбайд гарна гэж байсан ч 1-р сарын 20-нд гэмтэлтэй өвдгөндөө хагалгаа хийлгэх болжээ. Гриффин улирлын тоглолтонд нэг ч тоглолт хийгээгүй бөгөөд 10 сарын 23-нд болсон хяналтын тоглолтонд данк хийгээд буухдаа өвдгөө гэмтээсэн билээ.
Гриффин энэ улиралд нэг ч тоглолт хийгээгүй тул ирэх улиралд шинэ тоглогч гэсэн статустай байх юм. Оны шилдэг шинэ тоглогчийн шагнал ч хүртэх боломжтой. 2007 он драфтын тэргүүн Грег Оденд ч иймэрхүү явдал тохиолдож 2008-2009 оны шинэ тоглогчийн санал асуулгад нэр дэвшиж байлаа.
Клипперс 1988-89 онд Дэнни Мэннингийг сонгож, Мэннинг ердөө 26 тоглолт тоглоод л мөн өвдөгний хагалгаанд орж байж. 1998 онд Клипперс Майкл Оловокандиг 1-ээр авахад Нигери гаралт төвийн тоглогч эхний улиралдаа 45 тоглолт л хийж байлаа.
“Портленд” – “Милуоки” – 120:108 (31:16, 35:30, 31:25, 23:37)
П: Рой – 22. ОлдриЖ – 21. Миллер – 19.
М: Ильясова – 24. Микс – 21. Женнингс – 12.
Рой 2-р үед олон минут тоглоогүй ч 22 оноо авч багаа тэргүүлэн, Портлэнд талбай дээрээ Баксийг амархан хожлоо. Ройг гэмтэл зовоож байгаа ч дараагийн Мэжиктэй хийх тоглолтонд оролцоно гэжээ. 19 тоглолтыг нурууны гэмтлээс болж өнжсөн Руди Фернандес эргэн ирсэн бөгөөд дасгалжуулагч Н. МакМиллиан түүнийг дараагийн хэдэн тоглолтонд төдий л олон минут тоглуулахгүй гэж төлөвлөж байгаа гэнэ.
“Голден Стэйт” – “Майами” – 102:115 (23:22, 21:30, 32:38, 26:25)
Г: Мэггетти – 25. Морроу – 24. Эллис – 17.
М: Уэйд – 35 + 9 дамжуулалт. Ж. О’Нил – 24. Бисли – 19.
Уэйд энэ тоглолтыг өнжиж магадгүй байсан ч тоглож, 35 оноогоор багаа тэргүүлж, Хит Голден Стэйтийг талбайд нь хожлоо. Уэйд 15 довтолж, 10-ийг нь оновчтой болгосон юм. Мөн торгуулийн 15 шидэлтээ бүгдийг нь оновчтой болгосон байна.
Голден Стэйтийн хувьд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожигдсоны дээр улирлын хамгийн урт 7 дараалсан талбай дээрх тоглолтынхоо эхний 3-т нь 1-2 амжилт үзүүлээд байна.
loading...






goe goe
loading...
nuggets go !!!
loading...
kobe dallasiinhand hen gdgee haruullaadaa.
loading...
kobe Hamgiin Teneg mortloo sn toglogch bh
loading...
dallasiinhan hen gedgiig ni ugaasaa medeh bhaa huuhdee
loading...
tulga sda hereldchihgeed shaagaad bhiin te.muu bandi.
loading...
erguu gulchgii uuruu bodoj yum bich ain teneg yum bichcheed gej shaahiimaa bas
loading...
huurhii hooson tolgoi haraalaas uur yu ch gui. azgui amitan yum daa
loading...
ta 2 uulzaad sags toglool uzeech kkk
loading...
tulgaa golgoo amjihgu bl tsaashaa zaildaa.muu bandia
loading...
hooe Wade ygaad onjij mgadgui bsan gj. Wade aimar mv3 mv3 mv3. lebron kobe 2 suga nowsh. dallasiinhan ugaasaa kobeg suga gdgiig ni medne shdeeeeee!!!!!!!!!!!
loading...
Denver jigdred goy bnoo.
HOU vs MIN goy toglolt bolje
Brooks 43 chkshg
loading...
Ariza arai bishee Houston-d yostoi toxiroxgui gar bna daa bagiin leader Ron Artestiin orond irsen xun bz dee banznii sda shig toglox yum ovoo yum bx gsen chin
loading...
Та бүхэн нэмэлт орлоготой болохыг сонирхож байнуу ? Та интернет өдөрт нэгээс хоёр цаг суудагууу.Тэгвэл танд сар бүр тогтмол орлого олох гарц байна танд амжилт хүсьэ бүртгүүлээд туршад үз. http://www.orlogo.net/Register.aspx?user=rich_01
loading...
RNAKA – д
ЧИ СПОРТЫН АРИУН ТАЛБАРЫГ БИТГИЙ МӨНГӨНИЙ ТАЛБАР БОЛГОХ ГЭЭД БАЙГААРАЙ ЛАЛАРАА. IP – ГААР ЧИНЬ ХӨӨЖ ОЛООД ШАНАА ӨГНӨ ШҮҮ
loading...
Tsolmonbaatar teneg bandi urijigdriin togloltuudiig yaagaad oruulsangui be. Teneg Lakers manai Bagt saihan husuulsan yumsan. Kobe Fanuudiin shaariig jaahan maltah bsiiin he he he. …………………………………………………………………Neereen deeer Gasol gemteltei bhad Lakers 3 husuulsan say bas Gasoliin ezguid 4 togloj 3 husuulah shiv dee he he. Ene bag gasol baihgui bol yu ch bsih yumdaa gej he he……………………………..Lakers leader Gasol sanal niilj bgaazdeee Manaihaaaaaaaaaaaan.
loading...
Dwight sain hamgaalagchdiin oodoos dovtolgooonii %d yuu ch hiij chadku bna. Kings-iin zaluu, turshlagagu center-uudiin oodoos l ene ulirliinhaa hamgiin sain dovtolgootoi togloltoo gargasan n neg ih magtahaaar zuil bish bolov uu. Nuggs-iin Nene, K-Mart, Birdman gesen sainuudiin oodoos 9xon onoo avsan geheer…. hmmm, tun muu bna. Dwight-iin ene ulirald dovtolgoonii %d iim muu bgad bga buruug Carter-t ch toxox humuus bna. Turkoglu bol iluu nairuulagch, Carter bol iluu huviin toglolttoi uchraas ongorson jil, ene jiliin Dwight-uud tun yalgaatai bolson gedeg bas unenii ortoi l do. Carter maani talbaid garaad buxniig ooriin nuruun dre uurkeed bx bish, damjuulaltaa iluu ix ogj togloh heregtei, tertee terguu Magic-t busad toglogchid n bugd tegsh, bolomjiin sain toglogchid ih bga bolohoor sana zovoltgu gej bi nileeen deer bichij l bsan. Magadgu Carter omno n chadvariin %d odoogiin ORL-oos muu baguudad career-iinxaa tursh leader-iin uureg guitsetgej, sanaachlagiig oortoo avch toglosoor irsen uchraas ter bdal n odoogiin Magic-iin dovtolgoonii system-d toxirku bx shig bna. tm uchraas odoo Carter l hev maygaa oorchlox shaardlagatai bna, tegvel Magic mash changa bag garj ireh baih shuu! Nadtai sanal niiljaga hun bna uu end??
loading...
Aa tgd 1 yum nemj helehed TYREKE EVANS = ROOKIE OF THE YEAR!!!
loading...
omno no soliltsoogoor gasol ireegui bhad Lekers yamar suga bag blaa 2 jil daraallaad l phoenix-d ehnii shtand husuulsan buur ternii omno playoff-t ch orohgui sugaraa bizdee
loading...
gasol chini Memphisiig playoff-t oruulj bsan bagiin leaderni bsan shuudee. sanal niilj bna shuuu
loading...
GO SPURS GO…………………
loading...
Энэ долоо хоног Пейсерсийн хувьд тун онцгой болж байна. Тэд 2 дахь тоглолтондоо 20-оос дээш оноог барьж, хожлоо. Даваа гаригт Пейсерст 23 оноогоор хожигдож байгаад хожиж байсан удаатай. ХЭХЭ ХӨГЖИЛТЭЙ Л ЮМ БАЙНА…
loading...
Cavs aimaar hojigdloo. Utah bayaraa temdeglej baigaa ni yamar goyo haragdaj bainaa.
loading...
cavaliers muu azgu tahianuud.
loading...
whahaha Cleveland Varejuo bhgui bol hoshnogo bolonshde Tiimuu??? gasol yamar yalgaa bgan,,, Orlandod Superman bhgu bol bas yu blee ain…
NBA IS TEAM SPORT! za yu mangaruudaa,,,
Энэ долоо хоног Пейсерсийн хувьд тун онцгой болж байна. Тэд 2 дахь тоглолтондоо 20-оос дээш оноог барьж, хожлоо. Даваа гаригт Пейсерст 23 оноогоор хожигдож байгаад хожиж байсан удаатай.
Oilgosongui gaihaltai toglolt boljee ntr kkk
loading...
Sags medehgvi garuud hutsaj uguh yumaa! hehe ineedtei yum! gasol bhgvo bol suga ch geh shig! ugaasa bagiinha hewmaygt taaruulad toglood sursan bol ymar ch bagt hetsvv bdiin tehvv!!! medehgvi bj bitgii olon yum shaa!!!! 1 yum helhed ter hvcheer toglodog LEBRON chin bol KOBE, WADE 2 iig bol vnendee amjihgvi shv!!!!
loading...