Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » БТСГ өсвөрийн тамирчдийн сургалт зохион байгуулна

GD Star Rating
loading...

БСШУЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг-БТСГ, ЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг-Хүүхдийн төлөө газар, Боловсролын хүрээлэн, мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль хамтран “Өсвөрийн тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийг шинэчлэх арга зам” сэдэвт сургалт семинарыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус сургалт ЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг-БТ, спортын газрын хурлын танхимд болно. Энэхүү сургалтанд БТ, спортын дунд сургуулиудын багш, дасгалжуулагчид, Спортын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн багш дасгалжуулагчид оролцоно. Сургалт семинарт оролцогчдод сертификат олгох юм байна. Мөн Биеийн тамир, спортын дунд сургуулиудын өнөө ба ирээдүй сэдэвт БТ, мпортын дунд сургуулиудын удирдах ажилтан, багш, дасгалжуулагчдын анхдугаар Зөвлөгөөнийг энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд БТ, Спортын дунд сургуулиудын хөгжлийн тулгамдсан асуудлууд, цаашдын зорилтын талаар хэлэлцэж, Уриалга, Зөвлөмж боловсруулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн “БТ, спорт, бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг энэ сарын 22-ны өдөр МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулахын зэрэгцээ хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япог зэрэг 7 орны эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэх юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. bat says:

    1st

    GD Star Rating
    loading...
  2. henry says:

    bolj l bna…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: