loading...
Испаний цомд ялагдсан хариугаа Барселона Севильягаас чангахан авлаа. Ла Лигийн 18-р тойрогт Ноу Камп цэнгэлдэхэд Барса-Севилья тоглосон бөгөөд 12 хоногийн дотор 3 дахь удаагаа тоглож байгаа нь энэ.
3 хоногийн өмнө болсон цомын хариу тоглолтонд Севильягийн хаалгач Палоп гарамгай тоглож, 1-ээс олон гоол алдаагүй. Өнгөрсөн шөнийн тоглолтонд ч Палоп мөн л сайн тоглож, эхний үед лав Барсагийнхнаас түүний хаалганд гоол хийх тоглогч гарсангүй.
Харин 2-р үе эхлээд 4 минут өнгөрч байхад Эскюде өөрийн хаалгандаа гоол хийн тоглолтын салхийг хагалж, араасаа 3 гоолыг “дуудаж” өгчээ. Залуу од Педро улирлын нийт 14 дэх гоолоо хийсэн бол сүүлийн 5 минутанд Лео Месси 2 гоол хийснээр Барса 4:0-ээр хожлоо. Лео Месси Барсагийн төлөө 100, 101 дэх гоолуудаа оруулсан нь энэ юм.
Севильягаас Ф. Кануте, Д. Зокора нар Африкийн цомд тоглож байгаа, Л. Фабиано гэмтэлтэй тул үндсэн бүрэлдэхүүнээрээ байж чадаагүй гэхэд болно. Барсагийн хувьд С. Кейта, Я. Туре нар нь АЦ-д тоглож байгаа.
Тоглолтын дараа Барсагийн дасгалжуулагч Пэп Гуардиола багийнхан нь довтолгоо, хамгаалалт аль алинд нь сайн тоглосныг дурьдаад “Хэрэв бид дараагийн тоглолтоос 3 оноо авч чадвал улирлын эхний хагасыг 49 оноотой дуусгана. Энэ бол маш их оноо” гэжээ. Мөн Лео Месси 100 дахь гоолоо хийсэн тухайад “Тэр 22 настайдаа 100 гоол хийлээ. Боломжит бүх дээд амжилтыг эвдэх боломж Мессид байгаа” гэсэн байна.
Барсагаас 2 онооны дутуу байсан Реал Мадрид энэ тойрогт А. Бильбаогийн Сан Мамес цэнгэлдэхэд зочилж, хожигдлоо. Фернандо Льоренте тоглолт дөнгөж эхлээд байхад гоол хийсэн нь хожлынх байжээ. Реал тоглолтын турш довтолж байсан ч аз тэдний талд биш байлаа. Реал ийн Барсагаас 5 оноогоор хоцорч эхэлж байна. Харин Атлетик 30 оноотой болж, 7-р байранд дэвшлээ.
Өчигдрийн өөр нэгэн тоглолтонд Х. Торрес, У. Пандиани нар эхний 10 минутанд 1, 1 гоол хийж Осасуна Эспаньолийг 2:0-ээр хожсон байна.
Барселона — Севилья 4:0
Гоол: Эскюде, 49-авт; Родригес,70; Месси, 85, 90
Барселона: Вальдес, Алвеш, Абидаль, Пике, Пуйоль (Маркес, 46), Бускетс, Иньеста (Кркич, 87), Хави, Ибрагимович, Месси, Анри (Родригес, 64)
Севилья: Палоп, Наварро, Драгутинович, Конко (Адриано, 59), Эскюде, Вальенте (Капель, 46), Станкявичюс, Лоло, Карлос (Дускер, 46), Навас, Коне
Барселона. “Камп Ноу”
Атлетик — Реал 1:0
Гоол: Льоренте, 3
Атлетик: Ираисос, Ираола, Койкили, Аморебьета, Сан Хосе, Орбаис (Сусаета, 65), Гурпеги, Йесте (Лопес, 75), Мартинес, Льоренте, Токеро (Оскар, 85)
Реал: Касильяс, Рамос, Арбелоа, Марсело (Гути, 61), Гарай, Альбиоль, Диарра (Гранеро, 72), Криштиану Роналду, Кака, Хаби Алонсо, Бензема (Рауль, 77)
Бильбао. “Сан Мамес”
Осасуна — Эспаньол 2:0
Гоол: Хуанфран, 7; Пандиани, 9
Осасуна: Лопес, Фланьо, Аспиликуэта, Монреаль, Серхио, Некунам, Хуанфран (Кальеха, 87), Пандиани (Дэди, 81), Камуньяс, Рупер, Аранда (Пуньяль, 66)
Эспаньол: Альварес, Пареха, Руис, Ронкалья, Гарсия, Мойзес, Ф.Маркес, Х.Маркес, Бен Сахар (Короминас, 68), Кальехон (Накамура, 46), Алонсо (Освальдо, 55)
Памплона. “Рейно де Наварра”
| Ла Лигийн явц | тт | хо | тэ | хд | Б-х | Оноо |
| 1. Барселона | 18 | 14 | 4 | 0 | 46-10 | 46 |
| 2. Реал | 18 | 13 | 2 | 3 | 42-14 | 41 |
| 3. Валенси | 17 | 10 | 5 | 2 | 31-17 | 35 |
| 4. Депортиво | 17 | 9 | 4 | 4 | 20-16 | 31 |
| 5. Мальорка | 17 | 9 | 3 | 5 | 30-20 | 30 |
| 6. Севилья | 18 | 9 | 3 | 6 | 28-21 | 30 |
| 7. Атлетик | 18 | 9 | 3 | 6 | 23-21 | 30 |
| 8. Хетафе | 17 | 9 | 0 | 8 | 26-23 | 27 |
| 9. Спортинг Х | 17 | 6 | 6 | 5 | 18-17 | 24 |
| 10. Вильярреал | 17 | 6 | 5 | 6 | 26-21 | 23 |
| 11. Атлетико | 17 | 5 | 5 | 7 | 27-28 | 20 |
| 12. Осасуна | 18 | 5 | 5 | 8 | 16-20 | 20 |
| 13. Расинг | 17 | 5 | 4 | 8 | 21-26 | 19 |
| 14. Эспаньол | 18 | 5 | 4 | 9 | 12-25 | 19 |
| 15. Альмерия | 17 | 4 | 5 | 8 | 17-27 | 17 |
| 16. Вальядолид | 17 | 3 | 7 | 7 | 22-31 | 16 |
| 17. Тенерифе | 17 | 4 | 3 | 10 | 15-35 | 15 |
| 18. Малага | 17 | 2 | 8 | 7 | 20-24 | 14 |
| 19. Сарагоса | 17 | 3 | 4 | 10 | 18-37 | 13 |
| 20. Херес | 17 | 1 | 4 | 12 | 7-32 | 7 |
| Мэргэн буучид | Гоол |
| Месси (Барселона) | 14 |
| Вилья (Валенси) | 12 |
| Ибрагимович (Барселона) | 11 |
| Игуаин (Реал) | 11 |
| Сольдадо (Хетафе) | 10 |
loading...





goe goe lol suga real
loading...