loading...
“Нью-Орлеанc” – “Аризона” – 45:14
Нью Орлеанс Сэйнтс баг 2006 онд Режжи Буш, Дрю Брис, дасгалжуулагч Шон Пейтон нарыг элсүүлж байлаа. Тухайн үед хар салхины улмаас хэцүү байдалд байсан Нью Орлеанс хотынхонд амжилтаар бэлэг барих нь тэдний үүрэг байв. Энэ үүргээ тэд энэ жил ягштал биелүүлж байна. Өмнөх цагаан хуудасны даваанд нэмэлт цагт өрсөлдөгчөө хожин гарч ирсэн Аризона Кардиналсыг юм болголгүй хожлоо. Араас Брис найдвартай дамжуулалтуудыг хаяж, Режжи Буш өөрийг нь унагахаар завдсан хүмүүсийн хажуугаар бүжин өнгөрсөөр дараа долоо хоногт Конференцийн аваргын төлөө тоглохоор боллоо.
Тоглолт эхлээд дөнгөж 19 секунд өнгөрөөд байхад Аризона Кардиналс тачдаун хийж тоог тэргүүлж эхэлсэн ба үүнээс хойш Кардиналсын бүтэлгүйтэл Сэйнтсийн амжилт цуварлаа. Линел Хэмилтон, Жереми Шокей, Режжи Буш нар ээлж дараалан тачдаун хийсээр Сэйнтс хожлоо. Режжи Буш энэ тоглолтын үеэр 217 ярд гүйсэн нь NFL-ийн плей-оффын рекордыг тогтоожээ. Тоглолтын үеэр Аризонагийн шилдэг куортербэк Курт Уорнер гэмтсэн. Гэсэн ч тэд Уорнерийг эрүүл байх үед нь дамжуулсан сайхан дамжуулалтуудыг оноо болгож чадаагүй юм. Режжи Буш тоглолтын дараа “Надад тоглолтын үед өмнөхөөс илүү олон боломж гарна гэдгийг мэдэж байсан. Би энэ олон боломжоос олон оноо авахыг л хүчээсэн” гэжээ.
“Миннесота” – “Даллас” – 34:3
Миннесотагийн викингүүд Далласын ковбой нарыг зовох юмгүй хожлоо. Вайкингийн хамгаалалт энэ өдөр гайхалтай байсан бөгөөд эсрэг багийн од Тони Ромог хөдөлгөсөнгүй.
Энэ өдрийн шилдэг нь Миннесотагийн 40 настай Бретт Фарв байлаа. Тэр 4 тачдауны дамжуулалтыг өгсөн бөгөөд 40 настай тэр Тони Ромогийн насны тоглолтыг үзүүлэн плей-оффын тоглолтонд ийм насандаа ялсан анхны тамирчин болж байгаа юм. Райс энэ тоглолтонд гурван тачдаун хийснээр Вайкингсийн плей-оффын рекордыг тогтоосноос гадна NFL-ийн рекордтой адилхан үзүүлэлт болжээ.
loading...




1,st go go NY
loading...