Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Талбайн теннисний ертөнцийн өнгөрсөн 10 жилийн шилдгүүд

GD Star Rating
loading...

SN та бүхэнд өнгөрсөн 10 жилийн шилдэг тамирчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа талбайн теннисний ертөнцийн шилдэг эмэгтэй тамирчдийг хүргэхээр бэлтгэлээ.

10. Светлана Кузнецова (ОХУ)

Уг нь Светланад энэ жагсаалтын дээгүүр байранд бичигдэх хэмжээний ур чадвар, авьяас байгаа юу гэвэл байгаа, Гагцхүү шийдвэрлэх тоглолтонд бүрэн хүчээ гаргаж чаддаггүй нь түүний өдий болтол дэлхийн чансааг тэргүүлж байгаагүйн учир билээ.  2006  оны 10 сараас 2009 оны 4 сар хүртэл Кузнецова 11 тэмцээний финалд шалгарсан ч 10-т нь ялагдсан харамсалтай үзүүлэлттэй. Энэ бүхнийг нь эс тооцох юм бол Светлана яах аргагүй сүүлийн жилийн шилдгүүдийн нэг. Шарапова, Динара зэрэг нутаг нэгтнүүдээ бодвол ямар ч гадаргуун дээр жигд тоглолыг үзүүлдэг, хөлийн ажиллагаа сайтай, урд гарын цохилт болон эхний давуулалтаа оноо болгохдоо гарамгай гээд магтах чанар түүнд олон бий. Жинхэнэ спортын хүнд л байхаар бие бялдартай гэж мэргэжилтнүүд түүнийг дүгнэдэг. Спортын гэр бүлд өссөн тэрээр 2000 оноос ITF-ийн тэмцээн уралдаанд оролцож эхлэн жилийн дараа анхны олон улсын тэмцээндээ түрүүлсэн юм. 2004 оны Америкийн нээлттэй тэмцээнд карьерийнхаа анхны Их Дуулгын түрүүг нутаг нэгт Елена Дементьевагаар авч байлаа. Үүнээс хойш дээр өгүүлсэн ”азгүйтэл” нь эхэлсэн ч 2009 оны Ролан Гаррост өөрийгөө хэн гэдгээ харуулж 2 дахь Их Дуулгаа хүртсэн билээ. Одоогоор Светлана чансааны 3-р байранд эрэмбэлэгдэж байна. Теннисчдийн хувьд 24 гэдэг бол ид амжилт гаргах эрч үхчтэй үе байдаг. Тийм учраас энэ онд Кузнецова гурав, магадгүй дөрөв дэх Их Дуулгынхаа төлөө хүчтэй тэмцэл өрнүүлэх биз ээ.

9. Мартина Хингис (Швейцарь)

Хингисийн карьерийн ихэнхи оргил амжилтууд өнгөрсөн арван жилд бус тэрний өмнөх 10 жилд харьяалагдана. Гэхдээ өнөө үеийн хамгийн авьяаслаг теннисчдийн нэгийг энэ жагсаалтад багтаахгүй орхих юм бол шударга бус хэрэг болох байх. 1996 онд Хингис, Елена Суковатай хамт Уимблдоны хос төрөлд түрүүлэхдээ дөнгөж 15-хан настай байлаа. Энэ амжилтаараа тэрээр бүх цаг үеийн түүхэнд хамгийн залуу Их Дуулгын эзэн болж үлдсэн юм. Мэргэжлийн теннисний тогоонд чанагдаад хоёрхон жил болохдоо Мартина энэ амжилтыг үзүүлсэн тул дараа жил нь ганцаарчилсан төрөлд ”томчуудыг” өвдөг сөхрүүлж эхлэхэд нь хэн ч гайхаагүй нь юм. Хос ганцаарчилсан төрөл ялгаагүй Хингис өмнөө хөндөлссөн хэнийг ч гэсэн бутниргэсээр шинэ зуун, шинэ мянган гарахад альхэдийнэ 14 (хос&ганцаарчилсан) Их Дуулгатай болоод байв. Гэхдээ энэ 21-р зуун Хингисийн хувьд цаанаасаа л нэг ”ёозгүй” эхэлсэн гэж хэлж болно. 2000 оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээний хос, ганцаарчилсан төрлийн финалд шалгарсан ч аль алинийг нь хүртэж чадсангүй. Тухайн үед хэвлэлийнхэн Хингисийн 3 жил дараалсан Мельбурний ялалтын цуврал төгсгөл боллоо гэж бичиж байснаас ”Хингисийн эрин” төгсгөл болж байгаа гэдгийг тааварлаж чадаагүй юм. 2001 онд дасгалжуулагчтайгаа ам мурийж сэтгэл санааны хүнд байдалд орсон бол дараа жил нь маш хүнд шагайны хагалгаанд орж жил гаран теннисний курт бус гэмтлийн эмнэлэг хавиар ”эргэлдсэн”. Ингээд 2003 онд ердөө 22-хон насандаа талбайн теннисний хамгийн хурц оддын нэг зодог тайлж байгаагаа зарлаж спорт сонирхогчдыг шоконд оруулсан. Оргил үедээ Хингис дэлхийн чансааг 209  долоо хоног тэргүүлж байсан нь түүхэнд Крис Эверт, Штеффи Графф, Мартина Навратилова нарын дараа орох үзүүлэлт. 2005 онд дэлхийн нэр хүндтэй Теннис сэтгүүл Мартинаг бүх цаг үеийн агуу теннисчдийн жагсаалтанд 22-4 байр эзлүүлжээ. Хэтэрхий эрт зодог тайлсан шилдэг тамирчид хэсэг хугацааны  дараа  их спортдоо эргэн ирдэг заншил ёсоор Хингис  2005 оноос теннисний талбайдаа үзэгдэх болсон. Гэхдээ урьдын гал цогтой тоглолт нь алга болсон нь хэн бүхэнд тодорхой байсан юм. Эцэст нь Хингисийн теннисний ертөнцийг эзэгнэх гэсэн оролдлого сэргээшийн асуудлаас болж нэгмөсөн сүйрсэн бөгөөд 2008 оны хавар теннис тоглох эрхээ хоёр жилээс хасуулснаэр энэ агуу тамирчны түүх өндөрлөсөн юм. Хингисийн тоглолт ерөнхийдөө өрсөлдөгчийнхөө сул тал дээр суурилдаг бөгөөд хүчний тоглолтоос илүү арга мэхийг ашигладаг байсан юм. Үүнээс гадна хоёр гараараа хойд гарын цохилтыг чадмаг гүйцэтэж өрсөлдөгчийнхөө тоглолтыг эвдэж, дэмий алдаа бага гаргадаг зэрэг нь түүний амжилтын нууц байсан юм. Шилдэг тоглолтоосоо гадна хэл амаараа Хингис  хэнийг ч дагуулахгүй. Тухайлбал 2001 он The Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үеэр эгч дүү Уильямсыг ”Тэдний амжилтын нууц нь хар арьстайд л байгаа юм. Үргэлж л арьс өнгөний үзэл энээ тэрээ гэж ярьсаныхаа хүчинд л Уильямсууд спонсор олж, нэр хүндтэй болдог” гэж доромжилсон бол 1999  онд өөрийнхөө хамтрагч Яана Новотнаг ”Болхи хөгшин авгай” гэж ”доош нь” хийж байсан удаатай.

8. Женнифер Каприати (АНУ)

Каприати Америкийн мэргэжлийн спортын түүхэнд хамгийн гайхалтай ”эргэн ирэлт”-ийг хийсэн гэдгээрээ олны танил болсон юм. Тэрнээс биш түүнд эгч дүү Уильямсууд шиг “овойж оцойтлоо” цуглуулсан олон цом шагнал байхгүй. Мэргэжлийн теннисний ертөнцөд 10 гаран жилийг өнгөрүүлэхдээ ердөө гуравхан удаа л Их Дуулгын тэмцээнд түрүүлсэн бөгөөд нэг удаа олимпийн наадамд магнайлж байжээ. Гэхдээ эдгээр цомнуудынх нь хооронд нилээд хэдэн жилийн зааг бий. 1990 онд Каприати  14 настайдаа мэргэжлийн теннисчин болж тэр жилдээ Ролан Гарросын хагас шигшээд хүртэл шалгарч шуугиан тарьж байлаа. Улмаар 1992 оны Барселоны олимпийн наадамд алдарт Штеффи Граффыг өвдөг сөхрүүлэн түрүүлэхдээ дөнгөж 16 настай байсан болохоор амтай болгон энэ охиний өмнө сайхан ирээдүй хүлээж байна вэ хэмээн ярилцаж байв. Гэвч амьдралын амтыг дөнгөж мэдэрч яваа өсвөр насны охиний хувьд энэ бүх магтаал, өргөмжлөл сөргөөр нөлөөлсөн юм. 1993 оны өвөл хулгай хийсэн хэргээр саатуулагдаж, үүнийхээ дараа 1994 онд хар тамхиний хэрэгтэй орооцолдсоноор Каприатигийн нэр хүнд үндэнэдээ газарт унав. Хэвлэлийнхний хурц шүүмжлэлийг дааж чадалгүй сэтгэл санаагаар унаж, согтууруулах ундаад донтох болсон Женниферийг теннис сонирхогчид бага багаар мартаж эхэллээ. 1993 – 1999 оны хооронд Их Дуулгын ганц ч тоглолтонд Каприати  ялалт байгуулж чадсангүй. Амжилт ялалтыг зовж байж олж авдаг ч харин алдахад ямар ч саад байдаггүй гэдгийн жишээ Каприати болжээ. Бүтэлгүй нэгэн нь энэ чигээрээ уруудсаар савангийн хөөс адил спортын ертөнцөөс замхарах байсан ч Каприати тэгэхийг хүссэнгүй. 1999 оноос амьдралдаа эрс шинэчлэл хийж муу зуршлаа хаяж чадсанаар барахгүй амьдралынхаа  зорилго чиглэлээ тодорхойлж түүнийхээ төлөө тэмцэж эхэлжээ. Тэр нь Их Дуулга. Байгалиас заяасан авьяас нь түүнд энэ бүхнийг хийхэд тусалж 2001 он гэхэд Женнифер мөрөөдлийн цомоо хүртэж чадсан гэвэл та итгэх үү. Австралийн нээлттэй тэмцээний финалд дэлхийн  чансаагтэргүүлж байсан Мартина Хингисийг буулган авч түрүүлэхдээ Каприати 25 настай байв. Таван сарын дараа Ролан Гарросын финалд ид үедээ байсан Ким Клийстерсийг ялж хоёр дахь цомоо ч хүртлээ. Дараа нь Уимблдон, Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдэж өөрийнхөө амжилтыг тохиолдлынх биш гэдгээ нотолсон тэрээр 2001 оны 10 сард дэлхийн чансааны тэргүүн байран заларсан билээ. Хэдийгээр 2004 оны сүүлээр хүнд бэртэл авч дахин теннисний талбайд гараагүй ч Каприати хүсэж мөрөөдөж бүхнээ авч чадсан. Өөрийнхөө туулсан он жилүүдийхээ талаар 2007 онд New York Daily News сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэрээр ”Теннис тоглохоо больсоноос хойш миний амьдрал ямар ч утгагүй болж эхэлсэн. Бүр амиа хорлодог ч юм билүү гэж  боддог байлаа. Хэрвээ теннис байгаагүй бол би амьд байхгүй байсан ч байж мэднэ. Энэ тоглоомыг би зөвхөн ялалт байгуулах гэж биш амьдралын сайхныг мэдрэх гэж тоглодог” хэмээн ярьжээ. 2002 онд Австралийн нээлтэй тэмцээний аваргаа хамгаалсныхаа дараа Женнифер 2003, 2004 онуудад US open-ий хагас шигшээд үлдэж байсан юм.

7. Линдсей Дэвенпорт (АНУ)

Эгч дүү Уильямсууд байгаагүй бол Дэвенпортын хүртсэн Их Дуулга хэдэн арваар тоологдох байсан гэж зарим мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ нь ч үнэний ортой. 2001, 2004 , 2005 онуудад Линдсей дэлхийн чансааг тэргүүлж байхдаа ганц ч удаа Их Дуулгад түрүүлж чадаагүй нь Уильямсуудын ”гавьяа”. Карьерийнхаа туршид нийт 4 удаа Их Дуулгад түрүүлэх боломжоо Дэвенпорт ”эгч дүүст” алдаж байсан байна.. Мэдээж хэрэг энэ бол финалд өрсөлдсөн тоо нь. Үүнээс өмнөх шатанд тэдэнд ялагдсан ч тоог нь нэмбэл бараг 10 хүрэх байх. Дэвенпорт 1976 онд Америкийн волейболын шигшээ багийн тамирчин Винк Дэвенпортын гэр бүлд мэндэлжээ. Гэр бүлийнхнийхээ өндөр нурууг өвлөсөн учир  эхэндээ түүнд теннисээр хичээллэхэд хүндрэлтэй байдаг байлаа. Гэвч удалгүй Дэвенпорт өөрийнхөө биеийн онцлогт тохирсон тоглолтын хэв маягийг олж чадсанаар амжилт нь огцон дээшилж ирсэн юм. 1996 оны Аталантагийн олимпийн ганцаарчилсан төрлийн алтан медаль бол түүний олон улсын тавцан дахь анхны томоохон түрүү байв. Харин Их Дуулгын ганцаарчилсан төрлийн анхны түрүүгээ үүнээс хоёр жилийн дараа мөн л нутагтаа хүртэж байжээ. Хагас шигшээд ирээдүйн хүчтэй өрсөлдөгч Венус Уильямсыг мулталж финалд Мартина Хингисийг хоёр сетэд буулган авсанаар Дэвенпорт дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болсон юм. Ганцаарчилсан төрлөөс гадна хос төрөлд Линдсей өндөр амжилт үзүүлсэн. Нийт 3 удаа хос төрлөөр Их Дуулгын түрүү хүртсэн бөгөөд хамгийн харамсалтай нь Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд 6 удаа үлдээд ганц ч ялж чадаагүй аж. 2000 онд ганц ч сет алдалгүй Мельбурний дэвжээнд түрүүлснээсээ хойш Дэвенпортын амжилт уруудаж тур тэмцээнүүдээр ”голоо зогоох” болсон гэхэд болно. Тогтвортой тоглолтынхоо ачаар дэлхийн чансааны эхний арваас буугаагүй ч цом шагналаар Линдсей дутагдаж байв. 2006 онд тэрээр анхныхаа хүүхдийг төрүүлж ээж болсон тул теннист зарцуулах цагаа багасгаж гэр бүлийнхэнтэйн гээ ихэнхи цагийг өнгөрүүлэх болсон юм. Өнгөрсөн жил тэрээр хоёр дахь хүүхдээ төрүүлж дахин теннисний талбайд эргэн ирэхгүй гэдгээ зарласан билээ.

6. Амеле Моресмо (Франц)

Өнгөрсөн оны 12 сард зодог тайлж байгаагаа зарласан энэ Франц бүсгүйд ярих зүйл их бий. Талбайг гайхалтай мэдэрч эгзэгтэй мөчид зөв шийдвэр гаргаж чаддагаас гадна ямар ч гадаргуу ”голдоггүй”, хүчтэй цохилттой, давуулалт сайтай, үзэсгэлэнтэй гээд магтах чанар түүнд дэндүү олон. Харин ийм шилдэг тамирчин 27 нас хүртлээ Их Дуулгад түрүүлж чадаагүй гэхэд итгэмээргүй. 2006 оны Австралийн нээлттэй тэмцээнийг хүртэл Амелагийн нэрийг Их Дуулгад түрүүлж үзээгүй шилдэг теннисчдийн гэсэж ”цол” дагаж явдаг байсан юм. Харин уг тэмцээнд Моресмо өөрийнхөө тухай бүх бараан түүхээ төгсгөл болгож Жюстин Энинээр анхны түрүүгээ хүртэж чадсан бөгөөд хэдэн сарын дараа Уимблдонд түрүүлэхдээ мөн л Энинийг ялж  2 дахь цомоо гардсан юм. Энэ түрүүг хүртсэнээр Амеле 1925 оноос хойш Уимблдонд  түрүүлсэн анхны Франц теннисчин болсон юм.  Теннисээс гадна хувийн амьдралаараа Моресмо олны анхаарлын төвд байдаг. 1999 онд 19 настайдаа тэрээр өөрийгөө лесби гэдгийг олон нийтэд албан ёсоор зарлаж бүр найз бүсгүйгээ хүртэл танилцуулсан бөгөөд үүнээс өмнө түүнийг манин гэх зэргээр доромжлох явдал гардаг байсан юм. Энэхүү дуулиант хэвлэлийн бага хурлын дараа охиноо лесби гэдгийг бусдын адил хэвлэлээр сонссон түүний эцэг эх нь түүнтэй гэр бүлийн харилцаагаа таслах хүртлээ уурлаж байсан гэдэг. Гэхдээ Моресма энэ бүхнийг эерэг талаас нь зохицуулж чадсан бөгөөд олон нийт ч удалгүй Моресмогийн өвөрмөц амьдралыг элдвээр сонжихоо больсон юм. Амеле нэгэнтээ ”Би багаасаа л өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэддэг байсан. Бүр ангийнхаа нэг охиний зургийг цуглуулж байнга харж явдаг байсан юм. Гэр бүлийнхэн маань намайг зөвөөр ойлгосонд баяртай байна. Хүн болгонд бурхан адилхан хувь тавиланг заяадагүй учраас би бусдаад өөр гэдгээсээ огтхон ч санаа зовдоггүй” хэмээн ярьжээ. Моресма карьерийнхаа туршид нийт 25  түрүү хүртсэн амжилт үзүүлжээ. 2004 оны нэг сард тэрээр 1922 оноос хойш анх удаа дэлхийн чансааг тэргүүлсэн Франц тамирчин болсон бөгөөд энэ байран дээр 5 долоо хоног бичигдсэн юм.

үргэлжлэл бий…

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. A Gitler says:

    Goy niitlel bna erchuudiig ni xurdan oruulaarai xo

    GD Star Rating
    loading...
  2. d says:

    ýðýãòýéä Ôýäýðýð õýò òàñàðõàé ó÷ðààñ áè÷ýýä õýðýã áàéíóó

    GD Star Rating
    loading...
  3. Totti says:

    shan niitlel boljee. Urgeljleliig n uter turgen tavisugai

    GD Star Rating
    loading...
  4. munkh says:

    uul n capriati bol shildegt orno gehed bi ergelzej bna bas hingis suuliin 10n jild bol barag l baigaaguidee 90eed onii ued l tsoorch bsandaa tednii orond harin sharapova bval deer baihoo

    GD Star Rating
    loading...
  5. lampard says:

    a.moresmog uzesgelentei geheyy togloj bgaa bailgyi dee

    GD Star Rating
    loading...
  6. ogi says:

    Амеле Моресмоg hen vzesgelentei gehiin bee arai hetrvvlchihsen bna

    GD Star Rating
    loading...
  7. Frost says:

    Martina Hingis daanch haramsaltai zaluugaaraa zodog tailsandaa. olon jiliin umnu tuunii hurts daichin togloltiig uzej baysaj, barag tuund durlaj bilee. he he

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: