loading...
УБ-ын цагаар 1 сарын 17-нд НБА-ын 8 тоглолт боллоо. Шарлотт талбай дээрээ Сансыг хожиход Стивен Жексон 29 оноо авч, НБА дэх 10 000 дахь онооныхоо босгыг алхжээ. Бобкэтс талбай дээрээ 7 дараалан хожиж байгаа бөгөөд 19-19 болоод байна. Харин Санс айлын талбайд хийсэн сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожигдлоо. Тоглолтын өмнө Сансын хувцас солих өрөөнд нэг тв-ээр Бобкэтсийн өмнөх өдрийн тоглолт гарч байхад өөр нэгэн тв-ээр NFL-ийн “Cardinals-Saints”-ийн тоглолт гарч байв. Уг өрөөнд байсан бараг бүх хүн NFL-ийн плей-оффийн тоглолтыг үзэж байсан гэнэ.
Кевин Дюрант НБА-д орсноосоо хойш хамгийн өндөр буюу 77 хувьтай довтолж, нийт 36 оноо авч багаа тэргүүлж, Оклахома талбай дээрээ Хитийг хожжээ. Хитээс Бисли 28, Уэйд 24 оноо авсан байна. Уэйд мөн 6 оновчтой дамжуулалт хийж, Хитийн түүхэнд хамгийн олон оновчтой дамжуулалт хийсэн дээд амжилтыг эзэмшдэг Тим Хардуэйн өмнө бичигдэх боллоо.
Клипперс талбай дээрээ Кавальерст хожигдлоо. Талбайн эзэд сайн тоглож байсан ч зочид 4-р үед бүр ч сайн байснаар улирлын 31 дэх хожлоо авав. ЛеБрон нийт 32 оноо, үүнийхээ 13-ийг нь 4-р үед авчээ. Клипперсийн төвийн тоглогч Крис Каманн нурууны гэмтлээс болж 4 дэх тоглолтоо дараалан өнжив.
Дэвид Уэст 24 оноо, Крис Пол бараг л трипл дабл хийснээр Хорнетс Пейсерсийг талбайд нь хожлоо. Пейсерсээс Рой Хибберт өөрийн дээд амжилт 27 оноо авсан ч Грейнжер, Мерфи, Данливи зэрэг гол оноо авагчид нь тун оновч муутай шидэж байсан тул баг нь хожигджээ.
Мемфис түүхэндээ анх удаа талбай дээрээ 8 дараалж хожлоо. Спэрсийн эсрэг, Данканы эсрэг Зак Рэндольф 23 оноо, 15 самбараас авалт хийж багаа тэргүүлсэн бөгөөд Майо, Газоль нар ч муугүй тоглов. Спэрсээс Данкан 23 оноо авсан ч Паркер, Ману, Жефферсон нар хангалтгүй тоглолоо. Спэрс дараалан 2 хожигдов.
Юта талбай дээрээ Баксийг хожиж, 4 дэх дараалсан ялалтаа авлаа. Өмнөх тоглолтонд гэмтлээ сэдрээсэн Дерон Баксийн эсрэг гарах эсэх нь тодорхойгүй байсан ч тоглолтонд оролцож, 18 оноо авсан байна. Юта улирал эхэлснээс хойш талбай дээрээ Дорнод бүсийн багт нэг ч хожигдоогүй, 9 хожжээ.
Визардс талбай дээрээ Кингзийг хожиж, хүндхэн долоо хоногоо өндөрлөлөө. Мөн Флип Саундерс дасгалжуулагчийн хувиар 600 дахь хожлоо авчээ. Тэрээр 600 ялалт авсан НБА-ын 22 дахь дасгалжуулагч болсон байна. Кингзийн хувьд 3 дараалан, мөн сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожигдлоо.
13 дараалан хожигдсоныхоо дараа Пистонс 3 дараалан хожив. Никсийн эсрэг Стаки, Вилланева нар Пистонсоос хамгийн олон оноо авчээ. Никсээс Дэвид Ли 26 оноо, 17 самбараас авалт, 9 оновчтой дамжуулалт хийн трипл-даблд тун ойртжээ.
“Индиана” – “Нью-Орлеан” – 96:101 (25:26, 23:26, 20:23, 28:26)
И: Хибберт – 27+10 самбар. Дан. Жонс – 16.
Н: Дэв. Уэст – 24. Пол – 22+11 дамжуулалт+8 самбар. Окафор – 14+12 самбар.
“Юта” – “Милуоки” – 112:95 (31:20, 29:27, 29:24, 23:24)
Ю: Майлз – 19. Дер. Уильямс – 18. Окур – 15+12 самбар.
М: Дельфино – 28. Белл – 14. Ильясова – 13+11 самбар.
“Вашингтон” – “Сакраменто” – 96:86 (22:23, 26:21, 22:22, 26:20)
В: Батлер – 19. Жеймисон – 14+9 самбар. Бойкинс – 13.
С: К. Мартин – 23. Эванс – 21. Хэйес – 11.
“Шарлотт” – “Финикс” – 125:99 (43:22, 31:25, 31:30, 20:22)
Ш: Ж. Уоллес – 29+13 самбар. С. Жексон – 29+8 дамжуулалт. Браун – 18.
Ф: Стадемайр – 19. Барбоса – 17. Р. Лопес – 14.
“Клипперс” – “Кливленд” – 101:102 (26:23, 30:24, 22:26, 23:29)
Клип: Р. Батлер – 33. Э. Гордон – 28. Кр. Смит – 16.
Клив: Жеймс – 32. Мо Уильямс – 18. Дел. Уэст – 14.
“Детройт” – “Нью-Йорк” – 94:90 (23:24, 28:13, 26:23, 17:30)
Д: Стаки – 20. Виллануэва – 19+10 самбар. Хэмилтон – 15.
Н: Галлинари – 27. Д. Ли – 26+9 дамжуулалт+17 самбар. Н. Робинсон – 11.
“Мемфис” – “Сан-Антонио” – 92:86 (24:27, 28:15, 23:23, 17:21)
М: З. Рэндолф – 23+15 самбар. Майо – 19+8 самбар. М. Газоль – 14+9 самбар.
С: Данкан – 23+8 самбар. Мэйсон – 17. Боганс – 13.
“Оклахома-Сити” – “Майами” – 98:80 (29:19, 26:26, 29:22, 14:13)
О: К. Дюрант – 36+10 самбар. Ж. Грин – 14. Харден – 14.
М: Бисли – 28. Уэйд – 24. Ж. О’Нил – 10+9 самбар.
| Өрнөд бүс | тт | хо | хд | % | |
| 1 | Лейкерс | 40 | 31 | 9 | 77,5 |
| 2 | Даллас | 39 | 26 | 13 | 66,7 |
| 3 | Денвер | 39 | 25 | 14 | 64,1 |
| 4 | Сан-Антонио | 39 | 24 | 15 | 61,5 |
| 5 | Портленд | 41 | 25 | 16 | 61,0 |
| 6 | Финикс | 41 | 24 | 17 | 58,5 |
| 7 | Юта | 40 | 23 | 17 | 57,5 |
| 8 | Хьюстон | 40 | 22 | 18 | 55,0 |
| 9 | Оклахома Сити | 40 | 22 | 18 | 55,0 |
| 10 | Мемфис | 39 | 21 | 18 | 53,8 |
| 11 | Нью-Орлеан | 39 | 21 | 18 | 53,8 |
| 12 | Клипперс | 39 | 17 | 22 | 43,6 |
| 13 | Сакраменто | 39 | 15 | 24 | 38,5 |
| 14 | Голден Стэйт | 38 | 11 | 27 | 28,9 |
| 15 | Миннесота | 41 | 8 | 33 | 19,5 |
| Дорнод бүс | тт | хо | хд | % | |
| 1 | Кливленд | 42 | 31 | 11 | 73,8 |
| 2 | Бостон | 38 | 27 | 11 | 71,1 |
| 3 | Атланта | 39 | 26 | 13 | 66,7 |
| 4 | Орландо | 40 | 26 | 14 | 65,0 |
| 5 | Майами | 39 | 20 | 19 | 51,3 |
| 6 | Торонто | 40 | 20 | 20 | 50,0 |
| 7 | Шарлотт | 38 | 19 | 19 | 50,0 |
| 8 | Чикаго | 38 | 18 | 20 | 47,4 |
| 9 | Милуоки | 38 | 16 | 22 | 42,3 |
| 10 | Нью-Йорк | 40 | 16 | 24 | 40,0 |
| 11 | Детройт | 39 | 14 | 25 | 35,9 |
| 12 | Индиана | 40 | 14 | 26 | 35,0 |
| 13 | Вашингтон | 39 | 13 | 26 | 33,3 |
| 14 | Филадельфия | 38 | 13 | 26 | 33,3 |
| 15 | Нью-Жерси | 39 | 3 | 36 | 7,7 |
loading...




1st, phx gertee hurdan hariad hojloo urgeljluuleerei
loading...
Шарлотт unheer sain bna doooo
Филадельфия muu bna dooo
Yagaad bgaa ym bol doo
loading...
Kevin sain dovtolson bna dooo
“Кливленд” James iin hucheer hojloo doo
loading...
Cleveland ch barag eats -ee terguuleh yum bna daa gej
loading...
manai phx ch estoi muuhai hojigdloodoo thdee iim ym baihshdee te bataa? charlotte unuudur ch estoi baragdsanguildee thdee sunsiin nuhduud 1-r ued eroosoo hamgaalj chadsangui l dee odoo gertee hariad laagaasai bilee . ene yanzaaraa bol amare free agentaar yawah biz nash ch hugshirchluushd. uul n ene jil sain yawah estoi baidag
loading...
Hulhi MB haana bgaad bgan omno ni bichsen medeelel dr nisdeg melkhiigiin bichsen comment iig unshsan chini ineed hurch uhlee.ZA ter ch yahav bi cham shig demjdeg bagaasaa ichdeg huniig harsangui bagaa helchiheech. Chamd neeree hujaa zan bna hunii ner hulgailaal icheesei hen ni buunii nohoi boldoo.Eniig unshaad zov bichixiig erooe
loading...
memphis bs sn yavj bgan beeshd.anzaarahgui bgad bsan chini.
loading...
Memphis дорнод бүсд байсан бол 5д явж байх байсан байна ш дээ
loading...
wade gogogogogogog LEBRON KOBE zail sda xvn bolgon l kobe lebron sda
loading...
dahial memphis sain bna
loading...
DaVID Lee oird aimr bnaa magtahas oor yahav.!
loading...