loading...
Жил орчим теннисний ертөнцөөс хол байсан Жюстен Энен энэ жилээс их спортдоо эргэн ирж байгаа. Түүний оролцож байгаа анхны томоохон тэмцээн Австралийн нээлттэй тэмцээн болж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд Елена Дементьеваг буулган авч дараагийн шатанд шалгарлаа. 3 цаг гаран үргэлжилсэн ширүүн тулаан хоёр сетэд Энен 7-5, 7-6(6)-гаар ялалт байгуулжээ.
Эхний сетэд 2 тамирчин аль аль нь энгийн алдаа олныг гаргаж байсан ч Энен туршлага зааж 7-5-аар давамгайлсан. Улмаар хоёр дахь сетэд Жюстин өөрийнхөө алдарт урд гарын цохилтуудаа Еленад үзүүлж тай-брикт 7 : 6-гаар ялалт байгуулсан юм.
Хэрвээ Жюстин энэ эрчээ ялаад байвал шөвгийн наймд Ким Клийстерстэй тоглох боломжтой. Гэхдээ мэдээж Ким тэрнээс өмнө хасагдахгүй бол. Энэ хоёр теннисчин хэдхэн долоо хоногийн өмнө Брисбэний олон улсын тэмцээнд учраа таарахад Ким ялж байсан юм. ”Үзэгчид намайг дэмжиж ордонд үнэхээр сайхан уур амьсгалтай байсан. Үнэнийг хэлэхэд фенүүд минь л намайг эргэж ирэхэд нөлөөлсөн юм. Дараагийн шатны тоглолтдоо тэднийг гомдоохгүйг хичээнэ” гэж Жюстин тоглолтын дараа ярьжээ.
Их Дуулгын отгон аварга Дель Потро Америкийн Жеймс Блейктэй 5 сет үргэлжилсэн ”марафон” тоглолт хийж байж дараагийн шатанд шалгарлаа. Ялангуяа сүүлийн сетэд Блейк Дель Потрогийн чадлыг шалгаж сунайсан 18 гэйм тэссэн юм.
Маргааш явагдах сонирхолтой тоглолтууд гэвэл Федерер – Ханеску, Типсаревич – Томми Хаас, Серена – Квитова зэрэг тоглолтууд байна.
loading...



