loading...
Өнгөрсөн жилийн Их Дуулгын гол шуугиануудын нэг Робин Содерлин 2010 оныг базаахгүй амжилттай эхэлж байна. Чансааны 117 -д эрэмбэлэгдсэн Испаний Марсель Граноллерс түүнийг 5 сетэд 5-7, 2-6, 6-4, 6-4, 6-2 гэсэн харьцаагаар тэмцээнээс мулталжээ. Өндөр чансаатай тамирчдаас Робин ганцаараа Австалийг орхисонгүй.
Испаний шилдгүүд болох Томми Робредо, Хуан Карлос Ферреро нар чансаа доогуур өрсөлдөгчөө ялж чадалгүй хасагдлаа. Өнгөрсөн оны шилдэг теннисчин Рожер Федерер эхний шатанд амаргүй өрсөлдөгчидтэй тулж байна. Мариа Кириленкогийн найз залуу Игорь Андреев Рожерийг багагүй сандаргаж эхний сетийг авч чадсан ч дараагийн сетүүдэд Федерерийг барсангүй. Ялангуяа 3 дахь сетэд Игорь тай-брикээр ялагдахаасаа өмнө гурван ч удаа сет пойнтоо алдсан юм. Рожер Австралийн нээлттэй тэмцээний эхний шатыг 11 дэх жилдээ дараалан давлаа.
Дараагийн шатанд ”Швейцарь цаг” Румыний Виктор Ханескутай тоглоно. ”Одоогоос хоёр жилийн өмнө би Нью Иоркт Андеевтэй 5 сет үргэлжилсэн их хүнд тулаан хийж байлаа. Тэр үед Игорийг ялах гэж өөрийнхөө тоглолтын арга барилаа хүртэл өөрчлөх хэрэгтэй болж байсан. Харин өнөөдөр би тийм зүйл хийгээгүй ч гэсэн Игорь надад их төвөг удлаа. Тэгэхдээ би өөрийгөө сайн тоглосон гэж бодож байна. Ер нь би тэмцээний эхний шатны тоглолтуудад нэг их хүч зарахгүй ялахыг хүсдэг юм. Гэхдээ Игорь надад тийм боломж олгосонгүй” хэмээн Рожер тоглолтын дараа ярьжээ.
Ким Клийстерс Тайландын Танасугарныг 6–3, 6–3-аар ялж 3-р шатны эрхээ авчээ. Жюстин Энин энэ шатанд нилээд хатуу сугалаа татсан. Чансааны 5-р эрэмбэлэгдсэн, өнгөрсөн жилийн хагас финалист Елена Дементьеватай тэрээр өрсөлдөх юм. Өнгөрсөн онд карьерийнхаа хамгийн муу амжилтыг үзүүлж ганц ч цомгүй хоцорсон Ана Иванович эхний шатыг төвөггүй давлаа. Мөн түүний нутаг нэгт Елена Янкович, Новак Жокович 2-р шатанд шалгараад байна.
Серена Уильямс газар хөдлөлтөнд өртсөн Гайтигийн ард түмэнд туслахаар өөрийнхөө гарын үсэгтэй пүүз болон хувцсаа дуудлага худалдаанд оруулсан байна. Үүнд Бээжингийн олимпийн үеэр өмсөж байсан даашинз болон өнгөрсөн жилийн Австралийн нээлттэй тэмцээнд өмссөн пүүз, Стив Нэшийн гарын үсэгтэй Финикс Сансын жерси зэрэг зүйл багтаж байгаа юм.
loading...




tulaanch ehellee dee…
loading...