Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Тевес МанЮгаас ”хариугаа” авлаа

GD Star Rating
loading...

Карлинг цомын хагас шигшээд учраа таарсан Манчестерийн дербин эхний тулаан өнгөрсөн шөнө ”Сити оф Манчестер”  цэнгэлдэхэд явагдлаа. Карлос Тевес энэ тоглолтын өмнө хуучин багтаа гоол оруулахыг хүсэж байгаагаа нуугаагүй юм. Аргентин эр санасандаа хүрч Ван дер Сарын хаалганд дубль хийж дөнгөлөө.

17 дахь минутад Райн Гиггз Уэйн Рүүнигийн довтолгоог гүйцээж эхний гоолыг багтаа авчирсан. Гэвч эхний үе  дуусахаас 3 минутын өмнө Рафаел Белламиг алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Ситид бэлэглэлээ.

Мэдээж Тевес энэ хариуцлагатай цохилтыг алдаагүй. 1 : 1. Хоёрдугаар үеээс Ситигийн довтолгоо улам ширүүсч хэд хэдэн удаа Ван дер Сарыг шалгаад амжсан. Ингээд 65 дахь минутад Тевез Винсент Компанигийн дамжуулалтаар 2 дахь гоолоо оруулж МанЮ-гаас ”хариугаа” авлаа.

Түүний хоёр дахь гоолын дараа Гэри Невиль хуучин багийн анд руугаа дунд хуруу харуулсан нь сэтгүүлчдийн камерт өртжээ. Английн хөлбөмбөгийн холбооноос Невильд ямар шийтгэл оногдуулах нь одоогоор тодорхой бус байна. Хариу тоглолт 1 сарын 27 -нд Олд Траффорд цэнгэлдэхэд явагдана.

Манчестер. Стадион “Сити оф Манчестер”. 46,067 үзэгчид.

МАНЧЕСТЕР СИТИ – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 2:1 (1:1).

Гоoл: Гиггз, 17 (0:1). Тевес, 42-пенальти (1:1). Тевес, 65 (2:1).

Шар хуудас: Де Йонг, 82 (Манчестер Сити), Рафаэл, 41, Ван дер Сар, 42 (Манчестер Юнайтед).

Манчестер Сити: Гивен, Сабалета, Ричардс, Компани, Боята (Онуоха, 69), Гарридо, Райт-Филлипс (Сильвиньо, 84), Де Йонг, Бэрри, Беллами, Тевес (Мварувари, 79).

Манчестер Юнайтед: Ван дер Сар, Рафаэл (Диуф, 90), Браун, Эванс, Эвра, Кэррик, Флетчер, Андерсон (Оуэн, 72), Валенсия (Скоулз, 88), Гиггз, Руни.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

51 Сэтгэгдэл

  1. uuganaa says:

    maishuu bugsnuudee ma manu hojigdool biz yahavdeee hul bombog shuudeee daraagiin toglton deeer but shaaanaa za yu nusnuud mine.gehdeel bi ene jil manugiiin togltond negl setgel dunduur baigaa shuu izdaaa gej!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: