loading...
Австралийн нээлттэй тэмцээний 4 дэх өдөр шилдгүүдээс Ана Иванович, Давид Феррер тэмцээнийг орхилоо. Өнгөрсөн жил Ана Оросын Клейбановад 3-р шатанд ялагдаж байсан бол энэ жил нэг шатаар ухарлаа. Чансааны 36 -д эрэмбэлэгдсэн Аргентиний Жисела Дулко Анаг 6–7(6), 7–5, 6–4 гэсэн харьцаагаар түүнийг
буулган авсан. Бээжингийн олимпийн үеэр авсан нурууны бэртлээсээ хойш Ана томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаагүй ч фенүүд нь түүнийг ийм эрт Мельбурнийг орхино гэж бодоогүй байх.
Ана ч өөрөө сэтгэл дундуур байгаагаа өгүүлжээ. Тэрээр ”Мэдээж надад хүнд байна. Би муу тоглосон учраас л тэмцээнийг орхилоо. Гэхдээ бүх зүйл энэ тэмцээнээр дуусахгүй. Надад дараагийн их дуулга хүртэл бэлтгэл хийх хангалттай хугацаа байн. Магадгүй би формондоо орох арай болоогүй бололтой” гэжээ.
Гэхдээ Сербийн фенүүдэд энэ өдөр дахиж муу мэдээ дуулдсангүй. Жокович Швейцарийн Марко Чиудинеллиг 4 сетэд 3–6, 6–1, 6–1, 6–3-аар ялсан. Дараагийн шатанд Узбекистаны Денис Истоминтой тоглоно.
2-р шатанд Игорь Андеевийг ялах гэж багагүй хүч зарсан Рожер Федерер Виктор Ханескуг нэг их хүч зарцуулалгүй 3-р шатанд буулган авлаа. Федерерийн давуулалтууд Ханескуд нилээдгүй хүнд тусаж 3 сетээс ердөө 7 гэймийг л өөрийн болгосон. Федерер энэ ялалтынхаа дараа Викторыг ихэнхдээ шугаман дээр тоглодог онцлогтой учраас аль болох олон эйс хийхийг зорьсон гэжээ.
Эрэгтэй шилдгүүдээс Энди Мюррэй Австралид хамгийн бага алдагдалтайгаар эхний шатыг давж байна. 3-р шат хүртлээ Их Британи эр ердөө 12 гэймийг л өрсөлдөгчдөдөө өгчээ. Францын Флорен Серраг энэ эрчээрээ ялж чадвал Энди дараагийн шатанд Гаель Монфилтэй оноолт таарах магадлалтай байна.
Шороон талбайн шилдгүүдийн нэг Давид Феррерийн ялагдал мэргэжилтнүүдийн анхаарлыг яах аргагүй татаж байна. 2006 оны Уимблдоноос хойш чимээгүй болоод байсан Киприйн Маркос Багдатис энэ тэмцээнд тун чамбай бэлдсэн нь харагдсан. Тоглолтын турш Давидийн алдаан дээр маш сайн ажиллаж, шаардлагагүй алдаа бараг гаргаагүй нь Маркосын ялалтын үндэс болсон. Гэхдээ Давидаас тэс өөр тоглолттой Льетон Хьюиттийн эсрэг яаж тоглох нь анхаарал татаж байна.
Маргааш Род Лавер ордонд Энди Роддик – Феличиано Лопез, Кольшрайбер – Надаль, Флорьян Майер – Хуан мартин дель Потро Хисенсе ордонд Жюстин Энен – Алиса Клейбанова, Мюррэй – Флорен Серра, Ким Клийстерс – Надья Петрова, Янкович – Бондареко Маргарет курт ордонд хос тоглолтууд явагдана.
loading...




Янкович баё л мултарчээ. Серб бүсгүйчүүд нэг л явахгүй байх чинь…
loading...