loading...
Өнгөрсөн шөнө Арсенал нөхөн тоглолтоо Болтонтой хийлээ. (2-р тойрог) Хүснэгтийн хомоол хамагч байранд бичигдэж байгаа Болтон клуб саяхан менежерээ сольж Бернлиг удирдаж байсан Овен Койлыг авчираад байгаа. Койл шинэ багтайгаа хамт эхний тоглолтоо Буучдын эсрэг хийж 2 : 0-ээр ялагдал хүлээсэн юм. Харин энэ удаа Арсеналчууд тоглолтыг тааруухан эхлүүлж эхний үеийн төгсгөл гэхэд 0 : 2-ээр ялагдаж байлаа.
Харин 43 дахь минутаас тэд гайхалтай ”comeback” хийж 4 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Сүүлийн үед гоолын онгодтой байгаа Фабрегас энэ тоглолтонд мөн л гоолдож багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан.
Гэхдээ Фабрегас зөвхөн ганц гоолоор зогсохгүй багийнхаа бүх довтолгоонд оролцож, ялалтын гол түлхүүр болсон гэдгийг дурдах хэрэгтэй. Тийм ч учраас МОМ буюу тоглолтын шилдгээр Ческийг тодруулсан нь зүй ёсны хэрэг байх.
Одоогоор Испани маестро 11 гоолтой мэргэн буучдын 8-р байранд жагсаж байна. 43 дахь минутад түүний дамжуулалтаар Росицки 20 орчим яардаас багийнхаа эхний гоолыг оруулж тоглолтын салхийг эргүүлсэн бөгөөд 65 дахь минутад Вермаелен, 85 дахь минутад орсон Аршавиний гоолуудад ч оролцсон юм. Энэ ялалтыг авсанаар Буучид 48 оноотой болж хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Гэхдээ Челси тэднээс нэг тоглолт дутуу байгаа.
Лондон. 59,084 үзэгч.
АРСЕНАЛ – БОЛТОН – 4:2 (1:2).
Гоол : Кэхилл, 7 (0:1). Тэйлор, 28-с пенальти (0:2). Росицки, 43 (1:2). Фабрегас, 52 (2:2). Вермален, 65 (3:2). Аршавин, 85 (4:2).
Шар хуудас : Клиши, 87 (Арсенал), Муамба, 47, Маканн, 67 (Болтон).
Арсенал: Альмуния, Санья, Галлас, Вермален, Клиши, Фабрегас, Денилсон, Диаби (Истмонд, 77), Росицки (Вела, 88), Аршавин, Эдуардо (Уолкотт, 90). Болтон: Яаскелайнен, Стеинссон, Кэхилл, Найт, Робинсон (Рикеттс, 90), Ли (Класнич, 81), М.Дэйвис (Маканн, 57), Муамба, Коэн, Тэйлор, К.Дэйвис.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон (21-р тойрог)Ливерпуль – Тоттенхэм багуудын тоглолт ө Анфиелд цэнгэлдэхэд явагдлаа. Хэрвээ энд л ялалт байгуулж чадахгүй бол Хотон шувуунууд ирэх жилийн аваргуудын лигийн талаар мартахаас өөр аргагүй болоод байсан. Өмнөх тоглолтонд тааруухан тоглосон Нгогийг Бенитез сэлгээнд суулгаж Кейтийг довтолгоонд тавьсан нь үр дүнгээ өгсөн.
6 дахь минутад Аквиланигийн дамжуулалтаар Дирк эхний гоолыг Тоттенхэмийн хаалганд оруулж сэтгэл санаагаар унаад байсан багийнхнаа сэргээсэн. Улмаар цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн Нгогийг Бассонг алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Кейт амжилттай гүйцэтгэж хоёр дахь гоолоо оруулжээ. Лондоны багаас Крауч, Дефое нар гоол оруулах аюултай довтолгоо хэд хэдэн өрнүүлсэн ч тухай бүрд нь Рейна үүргээ сайн биелүүлж байсан тул тэдэнд боломж олдсонгүй.
Рафа Бенитез энэ ялалтынхаа дараа ”Улирал гэдэг урт шүү дээ. Тийм болохоор итгэл найдвараа алдахгүй байхад бүх зүйл эргээд хэвэндээ орно гэж би бодож байна. Өнөөдрийнх шигээ тоглож чадвал манайх ямар ч өрсөлдөгчий ялж чадна. Бүх одоо бидний урд байна” гэжээ. Одоо Ливерпуль 4-р байранд яваа Тоттенхэмээс ердөө 1 оноогоор тусгаарлагдаж байна. Хэрвээ ирэх тойрогт боломжоо ашиглаж чадвал Улаанууд урагшаа байр ахих боломжтой.
Ливерпуль. 42,016 үзэгч .
ЛИВЕРПУЛЬ – ТОТТЕНХЭМ – 2:0 (1:0).
Гоол : Кейт, 6 (1:0). Кейт, 90 т.ц (2:0).
Шар хуудас : Машерано, 39, Лукас, 82 (Ливерпуль), Дженас, 27, Бэйл, 36, Паласиос, 50 (Тоттенхэм).
Ливерпуль: Рейна, Каррагер, Шкртел, Кирьякос, Инсуа, Деген (Дарби, 90), Машерано, Лукас, Аквилани (Нгог, 79), Риера (Родригес, 81), Кейт. Тоттенхэм: Гомес, Чорлука (Хаттон, 61), Доусон, Кинг (Бассон, 81), Бэйл, Модрич, Дженас, Паласиос, Краньчар (Кин, 65), Крауч, Дефо.
loading...





arsenald bayr hurgii negch udaa gesen husnetiiin ehend orj uzgeldeee …..haha manai manu yaaachaaad bnaaa bid hed muu c.ronaldogoo muulaad baisan yrni tuuniig zarsan ni mash buruu zuil bais ni medegdeed bnashuu tiimuuu. manu odoo uldsen togltuuudaa mash hicheeh heregtei muu chelsead hezeech ylagdaj bolohguu top 3 taigaa togloh togltuuddaaa l hojih heregtei bna hervee tegj chadhiin bol cl bidniih shuu manu go ahead
loading...