Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Уран гулгалт » Плющенко олимпод бэлэн

GD Star Rating
loading...

Цагаан олимп эхлэхийн өмнө буурал тивийн уран гулгагчдыг шалгах Европын АШТ явагдаж байна. Европдоо хос төрлөөр босоо Германы хос Алёно Савченко, Робин Солкови нар дөрөв дэх дараалсан аваргын титмээ харамсалтай нь шидээд гурав эргэх үзүүлбэрт алдаа гаргасны улмаас алдлаа.

Өнгөрсөн жилийн дэд аварга Оросын Юко Кавагути, Александер Смирнов нар гурвын эргэлт дээр бяцхан алдаа гаргасан ч Германы хосоос илүү оноо түрүүлжээ. Оросын хос 213,15 оноо авсан бол Германы гулгагчид 211,72 оноо авсан байна. Оросын өөр нэгэн хос Мария Мухортова, Максим Транков нар 202,03 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Оросын иргэн болж ОХУ-ын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон Кавагути анх удаагаа Оросын төрийн дууллаа сонссон бөгөөд дараагийн удаа дуулахыг хүсч байна хэмээжээ.

Европын аваргын хамгийн анхаарал татаж байсан хүн бол 2006 оны олимпийн аварга Евгений Плющенко. Олимпоос хойш урт хугацааны амралт аваад байсан Плющенко зүгээр ч амраагүй, “ясны тамирчин” гэдгээ харууллаа. Тэр богино үзүүлбэрээ ямар ч алдаа мадаггүй хийсэн бөгөөд 4 жилийн өмнө Туринд тогтоож байсан өөрийн онооны дээд амжилтаа эвджээ. Дөрвийн эргэлтийг гайхалтай хийсэн тэр 91,30 оноо авсан юм. 4 жилийн өмнө 90,66 оноо авч байжээ.

Францын уран гулгагч Брайн Жубер 88,55 оноог авч хоёрт орсон бол нутаг нэгт Янник Понсеро нь 82,40-өөр гурвалж явна.

Швейцарийн дэлхийн хошой аварга Стефан Ламбиел Плющенкогийн адил амралтаас эргэн ирж буй. Гэхдээ тэр хуучных шигээ үзүүлбэрүүдээ сайхан хийж чадахгүй л байна. Одоогоор тэр 5-р байранд явж байна.

Өнөөдөр эрэгтэй мөсний бүжигчид  чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэж шагналтнуудын нэрс тодорно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. A Gitler says:

    turuuleesei Плющенко

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    плющенко ch uneheer ovoo gar yumaa. bi minii medheer 2006 onii olimpoos hoish yu ch hiigeegui show ene ter zohiogool . uls tord ner devshine barina gej soliorood l shaagaad bsan . ene namar 2-3 sariin omno l ih sportdoo irgej irlee gej yariad bsan . odoo rekord evdeed shaaj bdag . arggui l ovoo gar yum aa!!!

    GD Star Rating
    loading...
  3. FC LIVERPOOL says:

    Плющенко 6 дахь удаагаа Европын аварга боллоо. 9 удаа ЕАШТ – нд оролцохдоо 6 алт, 3 мөнгө авчээ. Олимпод түрүүлчихээсэй

    GD Star Rating
    loading...
  4. Зочин says:

    Плюшенко 2- дохоо олимпийн аварга болноо.

    GD Star Rating
    loading...
  5. maxim says:

    Плюшенко chi musun talbain ene ertuntsiin gylalzax od n yumaa chamd amjilt xusei

    GD Star Rating
    loading...
  6. shiilegee says:

    Ïëþùåíêî ¿íýõýýð àóãàà òàìèð÷èí òýð Òóðèíû îëèìïèä àâðàãà áîë÷èõîîä Âàíêóâåðûí îëèìïèä äàõèí óëñûíõàà òºðèéí äóóëàëûã ýãøèãë¿¿ëíý ãýæ àìàëñàí òýð àìëàëòàà áèåë¿¿ëýõ áàéõàà, áàñ 2002 îíû Ñîëò Ëåêèéí îëèìïèä íóòãèéí àõ Àëåêñûé ßãóäèíû àðä îðæ ìºíãºí ìåäàë àâ÷ áàéñàí, òýð áîë ãàéõàìøèã Ïëþùåíêî óðàãøàà ÷àìä àìæèëò õ¿ñýå !!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: