loading...
“Голден Стэйт” – “Денвер” – 118:123 ОТ (25:30, 28:23, 29:28, 23:24, 13:18)
Г: Эллис – 39 + 10 дамжуулалт. Маггетти – 33. Керри – 15.
Д: Биллапс – 37. Энтони – 23. Нене – 19 + 12 самбар.
Чонси Биллапс бэртэл гэмтэлгүй энэ үед Денвер Наггетс эргээд лигийн шилдэг багуудын нэг болоод байна. Биллапсийг гэмтэлтэй байх үед Денвер ямаршуухан байсныг эргэн санавал энэ багт Биллапс ямар их үүрэг, рольтой нь мэдэгдэнэ. Биллапсийг гэмтлээ эдгээн тоглож эхэлснээс хойш Денвер 5-1 амжилт үзүүлээд байна.
Өнөөдөр Биллапс Голден Стэйтийг эсрэг 37 оноо авсныхаа 10-ийг нь нэмэлт цагт авч, Денвер 4 дэх дараалсан хожлоо авлаа. 37 оноо нь Биллапсийн өмнөх дээд амжилттай зэрэгцэж байгаа юм.
Монта Эллис нэг ч амралгүй 53 минут тоглохдоо 39 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн бол Кори Маггетти 33 оноо авчээ. Ер нь энэ 2 тоглогч л Голден Стэйтийн хамаг оноог авч байна, энэ улиралд. Гэхдээ Голден Стэйт 12 хожил, 28 хожигдолтой явна.
“Милуоки” – “Торонто” – 113:107 (22:24, 27:32, 32:22, 32:29)
М: Богут – 27 + 12 самбар. Дельфино – 22 + 8 самбар. Женнингс – 16.
Т: Бош – 44 + 12 самбар. Кальдерон – 16. Туркоглу – 13.
Крис Бош өөрийн дээд амжилт болох 44 оноо авсан ч Бакс Рэпторсийг хожлоо. 4 минут гаруй хугацаа үлдээд байхад Богут 6 дахь алдаагаа гарган талбайг орхиж, Бакс хүнд байдалд үлдсэн ч Богутийг суусны дараа тэд 7-0 ран хийж, улмаар хожив. Бош 40-эс дээш оноо авсан 8 тохиолдлоос 5 дахь удаад нь Рэпторс хожигдож байгаа нь харамсалтай.
Бакс энэ долоо хоногт чөлөөт агент байсан Жерри Стэкхаустай гэрээ хийсэн бөгөөд Стэк 17 минут тоглож 3 оноо, 5 самбараас авалт, 4 оновчтой дамжуулалт хийжээ. 15 дахь улиралдаа тоглож байгаа Стэкийг шинэ тоглогч Демар ДеРозан хамгаалж байсан бөгөөд Стэкийг 1995 онд лигт элсэж байхад ДеРозан 6 настай байв.
“Миннесота” – “Оклахома-Сити” – 92:94 (24:24, 27:31, 18:22, 23:17)
М: Брюйер – 25. Жефферсон – 20 + 9 самбар. Уилкинс – 15.
О: Дюрант – 31 + 10 самбар. Грин – 15 + 9 самбар. Харден – 12.
Кевин Дюрант сүүлийн 16 тоглолтынхоо 13-т нь 30+ оноо авч, өнөөдөр Оклахома Миннесотаг талбайд нь хожлоо. Оклахома 24 дахь хожлоо авч байна. Тэд өнгөрсөн жил нийт 23, 2 жилийн өмнө Дюрантийг шинэ тоглогч байхад 20 хожил авч байв. Оклахома одоогоор бүсдээ 7-д бичигдэж байна.
“Детройт” – “Бостон” – 92:86 (21:30, 27:26, 21:13, 23:17)
Д: Стаки – 27 + 11 самбар. Виллануэва – 19. Хэмилтон – 12. Максилл – 12.
Б: Рондо – 21. Пирс – 21. Уоллес – 16.
Рашид Уоллес Детройтдоо эргэн ирж тоглов. Тэрээр Пистонсийг орхисноосоо хойш анх удаа энд ирж тоглож байгаа нь энэ.Рашид 16 оноо авч муугүй тоглосон ч баг нь хожигдов. Селтикс сарын дотор 2 дахь удаагаа 3 дараалан хожигдлоо. Зул сараар Орландог хожин 23-5 болсноосоо хойш тэд 4-8 амжилт үзүүлээд байна. Энэ яах аргагүй Гарнеттийн гэмтэл, бэртэлтэй холбоотой.
Пистонсоос Стаки тун сайн тоглож 27 оноо, 11 самбараас авалт хийжээ.
“Нью-Орлеан” – “Мемфис” – 113:111 (31:24, 33:30, 18:31, 31:26)
Н: Крис Пол – 21 + 13 дамжуулалт. Уэст – 21 + 13 самбар. Стоякович – 18.
М: Гей – 26. Рэндольф – 25 + 12 самбар. О. Жей. Майо – 15 + 8 дамжуулалт. Газоль – 15.
Жеймс Пози 4-р үед бүтэн тоглосон нь түүний хамгаалалт багт нь хэрэгтэй байснаас болсон хэрэг. Харин тэрээр сүүлийн секундэд довтолгоогоо оновчтой болгож, Хорнетсд чухал хожил бэлэглэв. Эдгээр багууд плей-оффийн эрхийн төлөө хавар ширүүн өрсөлдөх магадлалтай учраас энэ мэт нэг хожил, хожигдлын үнэ цэнэ их байх болов уу.
Пол сүүлийн 4:20-д 10 оноо авч, 4-р үед 9 оноогоор хожигдож байгаад барьж хожлоо. Руди Гэй сүүлийн минутанд Крис Полийн эсрэг өндрөө ашиглан 7 оноо дараалан авч тоог тэнцүүлсэн ч 6.7 секунд дутуу байхад Хорнетс бөмбөгийг тоглолтонд оруулж, Пози алдаатай довтолсон. Нэмэлт 1-ээ алдсан ч үлдсэн 0.9 секундэд Мемфис оноо авч чадаагүй болно.
“Атланта” – “Сакраменто” – 108:97 (23:23, 31:29, 27:16, 27:29)
А: Кроуфорд – 20. Жонсон – 17. Смит – 16 + 9 самбар.
С: Эванс – 24. Мартин – 23. Касспи – 16 + 8 самбар.
Хоукс талбай дээрээ Кингзтэй тоглож 9 онооны илүүгээр хожив. Жамал Кроуфорд хэдий нөөц тоглогч болов багаа энэ улиралд 14 дэх удаагаа оноо авалтаар тэргүүллээ. Жамал мөн 22 дахь удаагаа алдаатай 3-аас довтолсноор энэ үзүүлэлтээрээ НБА-г тэргүүлдэг Режи Миллерээс ердөө 2-оор дутуу болж байна. Ер нь энэ тоглолтонд Атлантагийн нөөц тоглогчид тун сайн тоглож, нийт 45 оноо авчээ. Кингзийн хувьд 5 дараалан, мөн сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожигдов.
“Шарлотт” – “Майами” – 104:65 (38:17, 23:17, 26:19, 17:12)
Ш: Жэксон – 24. Уоллес – 20 + 10 самбар. Мохаммед – 16 + 10 самбар.
М: Райт – 16. Уэйд – 16.
Яг одоо НБА-д Шарлотт Бобкэтс хамгийн сайн баг нь байна. Тэд 6 дараалж, мөн сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь хожлоо. Өнөөдөр тэд Майамиг талбай дээрээ 104:65-аар “байхгүй” болголоо. Энэ нь Бобкэтсийн түүхэн дэх хамгийн том хожил юм. Бобкэтс 1-р үед 82 хувьтай довтолсон нь багийнх нь түүхэн дэх дээд амжилт. Хит тоглолтын турш 29 хувьтай шидсэн нь багийнх нь түүхэн дэх 5 дахь муу үзүүлэлт юм. Бобкэтс талбай дээрээ энэ улиралд тун сайн тоглож байгаа ч үзэгчдийн тоо чамлалттай байна.
“Вашингтон” – “Даллас” – 93:94 (20:25, 27:25, 20:20, 26:24)
В: Фой – 26. Батлер – 20 + 10 самбар. Хэйвуд – 13 + 18 самбар.
Д: Новицки – 28. Терри – 21. Гуден – 14.
Кэрон Батлерийн шидэлт дээр Шон Мэрион блок хийснээр Даллас өрсөлдөгчөө 1 оноогоор хожив. Даллас 2007 оны 1 сараас хойш 1 оноогоор хожигдож байгаагүй цувралаа хадгаллаа. 1959-60 оны улиралд Сент Луис баг 10 дараалан 1 оноогоор хожигдоогүй нь НБА-ын дээд амжилт гэнэ. 1 оноогоор хожигдоогүй гэж юу вэ гэвэл, хэрэв Батлер сүүлийн шидэлтээ оновчтой болгосон бол Даллас 1 оноогоор хожигдох нөхцөл байдал үүсээд байсныг хэлж байгаа хэрэг.
Визардс 2 дараалан хожоод байсан, 2008 оны 4 сараас хойш анх удаа 3 дараалан хожих боломжоо дахин алдав.
“Орландо” – “Индиана” – 109:98 (40:20, 28:26, 26:28, 15:24)
О: Ховард – 32 + 11 самбар. Льюис – 18. Уильямс – 14 + 9 дамжуулалт.
И: ГрейнЖер – 25. Жонс – 17. Мерфи – 17 + 10 самбар.
Эдгээр багуудын сүүлийн тоглолтонд Рой Хибберт лигийн шилдэг төвийн тоглогч Дуайтийг “элэглэсэн”. Харин энэ удаа Дуайт хариугаа авч, Хиббертийг давраасангүй. Дуайт 32 оноо, 11 самбараар багаа тэргүүлж, Мэжик дараалсан хожигдлоо 3 дээр нь зогсоов. Ван Гандигаар удирдуулсан 2 жил хагасынхаа хугацаанд Мэжик 3 дараалж хожигдож байгаагүй байсан ч энэ сард сард 2 ч удаа 3 дараалж хожигдсон болно. Хэдий Мэжик хожсон ч Картерийн оновчгүй шидэлтүүд үргэлжилсээр. Тэрээр өнөөдөр 8 довтолж, 2-ийг нь л оновчтой болгожээ.
“Филадельфи” – “Портленд” – 90:98 (21:22, 21:25, 26:24, 22:27)
Ф: Игудала – 23. Брэнд – 13. Уильямс – 11.
П: Миллер – 24. ОлдриЖ – 23 + 9 самбар. Бэйлисс – 18.
Брэндон Рой гэмтлийн улмаас 2-р хагаст тоглоогүй ч үүнийг нь Филли ашиглаж чадсангүй, улирлын 28 дахь хожигдлоо хүлээв. Экс 76 Андре Миллер нийт 24 оноо авсан бол Байлисс 4-р үед 14 оноо авчээ.
Филлигийн төвийн тоглогч С. Далемберт газар хөдлөлт болсон Гайтид очиж, 2 өдөр болоод иржээ.
“Клипперс” – “Чикаго” – 104:97 (19:26, 31:21, 25:23, 29:27)
К: Б.Дэвис – 23. Каман – 20. Торнтон – 17.
Ч: Роуз – 23. Денг – 19 + 10 самбар. Томас – 18.
Лигийн шилдэг 2 самбараас авагчийн өрсөлдөөнд Кэмби ялж, улмаар баг нь ч хожлоо. Кэмби өнөөдөр 25 самбараас авалт хийсэн бол Ноа 15 самбараас авалт хийжээ. Кэмби 2008 оны 12 сарын 17-нд мөн л Буллзын эсрэг 27 удаа самбар бөмбөг авч, дээд амжилтаа тогтоож байжээ. Кэмби кареертаа 37 дахь удаагаа 20+ самбар хийж байгаа нь энэ.
Маргааш Клипперс Денверт зочилсноор 8 тоглолтын аяллаа эхлэх бөгөөд 2 сарын 6-нд л талбай дээрээ тоглох юм байна. Энэ үеэр Лейкерс ч аялан тоглолтууд хийнэ. Энэ хооронд Стаплес Центрт Грэмми-н шагнал гардуулах ёслол болох гэнэ.
“Финикс” – “Нью-Жерси” – 118:94 (32:26, 24:23, 34:28, 28:17)
Ф: Стадамайр – 27. Ричардсон – 26. Нэш – 12 + 15 дамжуулалт.
Н: Лопес – 26 + 13 самбар. И - 14. Харрис – 11.
“Сан-Антонио” – “Юта” – 98:105 (22:21, 28:24, 20:29, 28:31)
С: Жинобили – 22. Паркер – 20. Данкан – 14 + 10 дамжуулалт.
Ю: Бузер – 31 + 13 самбар. Кириленко – 26 + 8 самбар. Дер.Уильямс – 18 + 10 дамжуулалт.
Тим Данкан ердөө 14 оноо авч, тааруу тоглосон нь Спэрсийн хожигдолд гол нөлөө үзүүлсэн биз. Данкан өнөөдөр Окурийн эсрэг 7 довтолж ганцыг нь, Миллсапийн эсрэг 5 довтолж мөн ганцыг нь л оновчтой болгожээ.
Харин Бузер 31 оноо авч гарамгай тоглосон бол Ака-47 26 оноогоор багтаа тус хүргэв. Жазз энэ улиралд Спэрсийг 4 дэхээ хожлоо. 1993-94 оны улирлаас хойш Жазз анх удаа Спэрсийн улирлын тоглолтонд “цэвэр” ялж байгаа нь энэ.
Данкан одоо 19 999 оноотой байгаа бөгөөд дараагийн Далластай хийх тоглолтонд 20 000 дахь оноогоо авах юм. Энэ улиралд Новицки, Рэй Аллен нар 20 000 босгыг даваад байгаа.
loading...





EEE Duncan 1 onoo dutaad bxdaa yxav de.
loading...
ben wallace tun sain togolj bnda hogshirson gehed huuchin ue shigee l bn
loading...
Mr.Big Shot unen shuuuu
Mr.Big Shot-Mr.Big Speed -New Era
loading...
15 дахь улиралдаа тоглож байгаа Стэкийг шинэ тоглогч Демар ДеРозан хамгаалж байсан бөгөөд Стэкийг 1995 онд лигт элсэж байхад ДеРозан 6 настай байв. XAXA
loading...
PJ messengertei orood iree chee
loading...
onts sonirholtoi zuil alga denver nuggets hojdgoro hojsor l
loading...
margash clippersig archal ongoron doo
loading...
Big shot gj aguu tamirchin
Negen aldart sgaschin MVP hund bh buh zan chanar, toglolt billups-t bdag gj helsen bdag..
Ene ellis neeree alj bnaa
ingej bj salaad unachihvii deee
Warriors D-league-s hun avch boldguin bhda
loading...
ene jil zalu baguud uneheer sn bnaa
ocklahama, memphis sharlot geed l
memphis gervee dorndd bsan bol 6r bair nter t yvj bhgui yu
daanch orsoldoon ihtei ornodd 10t yvj bh jishetei
durant ene jil teserch bnaa
sharlot 6 daraalan hojson MJ ah ch sn bag bosgojee
NBA ulam l goy bolood bna daa
loading...
Durant aimar bnaa. ugaasaa durant draftiin 2-r bish 1-eer oroh yostoi bsan toglogch bsiimdaa! Durant Odenii orond Portland Blazers-d orson bol odoo blazers lakerstei 1, 2r bairiin tuluu ursulduud yawj bhgui yu. gehdee ch blazers sain bgaaldaa. Durant odoo ene OKC-g sain awj yawjiindaa. Ugaasaa aimar toglogch yumoo. buur bishirchlee
loading...
zaluu sain baguud bga ni dotroo bituuhen husch yvdag husel min biyelj bga ni ter…
loading...
portland-d orson ymar ch toglogch gemtene gsn huvi zaya bsan bj magadgui yum
tgsn bol durant gj hun bhgui bolood. ocklahama city-d oden gyalalzaj bh bsan bh
yumiig yaj emdhev de
loading...
Dwight suulin 2 togloltondoo dovtolgooni %d bolj bna. Harin Carter maani yaachiv da…
loading...