loading...
Мотоциклийн “Шумахер” Валентино Росси Испаний Барселона хотын Каталуньягийн авто тойруулгад Феррари багийн бэлтгэлд хамрагджээ. Тэрээр Ферраригийн F2008-ийг хөлөглөн бэлтгэлд оролцсон байна.
Хачирхалтай нь тэр Каталуньягийн энэ тойруулгад итгэмээргүй хурдан давхижээ. Өнгөрсөн жил энэ машинаар рекорд тогтоосон Рубенс Баррикелогоос 0,8 секундын хурдан нэг тойргийг туулжээ.
Та бүхэндээ сүүлийн үеийн энэ тойруулгын шилдэг амжилтыг танилцуулъя:
| Арга хэмжээ |
Нисгэгч | Цаг |
| Хувийн бэлтгэл, туршилт, 2010 оны 1 сар | Валентино Росси | 1′21.900* |
| Испаний гран-при, 2009 5 сар | Рубенс Баррикелло | 1′22.762 |
| Испаний гран-при Q2, 2009 5 сар | Рубенс Баррикелло | 1′19.954 |
| Испаний гран-при, 2008 5 сар | Кими Райкконен | 1′21.670* |
| Испаний гран-при Q2, 2008 5 сар | Фелипе Масса | 1′20.584* |
* тэмдэглэгээтэй нь F2008 машин.
Хэдийгээр түүний машин шатахуун багатай байсан байж болох ч, тэр бүтэн урлдаан уралдаагүй ч түүний энэ амжилтыг олон хүн шагшиж байна. Ер нь 2009 оны машин нь хүндийн хүч, дугуйны нөлөөгөөр 2008 оны машинаас удаан гэнэ. Тэгэхээр Россиг магтахаас өөр аргагүй байгаа биз. Түүнтэй хамт Масса бэлтгэл хийсэн байна.
Валентино Росси мотоциклийн уралдаанаасаа холбохгүй хэмээн мэдэгдсэн ч түүнд Формула-1-ийн үүд хаалга нээлттэй байна.
loading...




лайтай. Авьяастай хүмүүс ч цаанаасаа л ондоо. Жишээ нь Давгаа бөхийн болон тулааны бусад төрлөөр хүч үзсэн бол бас л бишэрмээр амжилт гаргах байсан.Сумогоо дуусгаад прайдаар үзвэл одоогийн олж байгаагаас 10 дахин их мөнгө олно шүү.
loading...
F1.ruuu shiljvel ch ……….
loading...
F1 ruu irbel MotoGp dampuurna shuu!
Xe xe!
loading...