loading...
Формула-1 бол техникийн гайхамшиг, сонин содон зүйлээр дүүрэн ертөнц. Энэ жил шатахуун цэнэглэхээ больсон дүрмээс үүдэн бид дугуйг багууд хэр хурдан солих вэ гэдэг “уралдааныг” үзэх нь ээ. Багууд ч үүндээ шаргуу бэлдэж байна.
Уильямс багийн медиа менежер өөрийн твиттерийн хуудсанд “Бид өнөөдөр бэлтгэл дээр дугуй солих ажиллагаагаа давтлаа. Үр дүн нь 3 секунпээс бага гарсан” гэсэн байна.
1993 онд шатахуун цэнэглэхгүй зөвхөн дугуй солих үедээ Бенеттон баг 3,2 секундэд 4 дугуйг сольж рекорд тогтоож байжээ. Энэ жил харин энэхүү амжилт эвдэгдэх нь тодорхой биз. Харин аль баг нь эвдэх бол?
Бахрайны гран-прин эхний пит стоп ч үзэж харах юмтай сайхан болох нь дээ.
loading...




ene jil ch Formula1 jinhene goy bolno doo
loading...
ШУМИ МААНЬ ЭНЭ ЖИЛ ДААНЧ ӨӨР БАГААС УРАЛДАХ НЬ ХАРАМСАЛТАЙ БАЙНА ДАА
loading...
tanaih ovoo f1 bicheed bgaamuu urd ni ushdag bsn heseg baihgyi bolson bsn daa.
loading...