Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Их Дуулга, Талбайн теннис » Михайль Южный хасагдлаа

GD Star Rating
loading...

Михайль Южный бугуйны бэртлээс болж Австралийг орхилоо. Түүнтэй 3-р шатанд тоглох байсан Лукаш Кубот дараагийн шатанд автоматаар шалгарч Жоковичтой тулахаар болж байна. Южный тэмцээний эхний шатанд Ришар Гаскетэй тоглож байхдаа бэртэл авсан аж. Мөн Маркос Багдатис бэртэл авсан тул түүнтэй тоглох байсан Австралийн Хьюитт дараагийн шатанд шалгарлаа. Гэхдээ 4-р шатанд Рожер Федерертэй тоглох учир Хьюитт  баярлах арай эрт байна. Эрэгтэйчүүдийн шилдгүүдээс Томми Хаас, Алберт Монтанес нар 6 дахь өдрийн азгүйтнүүд болжээ. Хаас Францын Цонгад 6–4, 3–6, 6–1, 7–5-аар ялагдсан. Харин Монтанес Рожер Федерерийн ”золиол” болжээ. Польшийн теннисний ертөнцийн нүүр царай болоод байгаа Радванска Италийн Франческо Скьявонегийн эсрэг юу ч хийж чадалгүй байсаар 6 : 2 6 : 2-оор ялагдал хүлээсэн юм.  Өнөөдөр явагдах сонирхолтой тоглолтууд гэвэл Энди Мюррэй – Америкийн Жон Иснертэй, Рафаель Надаль – Иво Карловичтой тус тус тоглоно. Харин Хисенсе Аренад Надья Петрова – Светлана Кузнецоватай, Марин Челич – Хуан Мартин дель Потротой, Кириленко – Сафина гэсэн сонирхолтой тулаанууд явагдана.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. aaya says:

    Кириленко – Сафина ene saihan toglolt bolno dooo eniiig zaaval uzneee…………

    Хаас Цонга hoeriiin togloltioooog uzsen saihan bolson………………………

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: