loading...
С
ери А лигийн 21-р тойргийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Аваргуудын лигийн эрхийн төлөө хүчтэй тэмцэл өрнүүлж байгаа Ювентус – Рома багуудын тоглолт олны анхаарлын төвд байсан юм. Киро Феррарагийн багаас Яквинта, Трезеге, Жиовинко гээд олон тоглогчид бэртэл гэмтлээс болж талбайд гараагүй учир нилээд сул бүрэлдэхүүн Ромагийн эсрэг гарсан. Харин Ромагаас Тонетто, Окакаг эс тооцвол бэртэлтэй байсан Тотти, Мексес гэсэн тоглогчид бэртлээсээ эргэн ирсэн сайн мэдээтэй.
Гэсэн хэдий ч тоглолтын эхэнд Ромагийн хувьд байж болох хамгийн муу зүйл явдал тохиолдож гол довтлогч Лука Тони бэртэл авах нь тэр. Дөнгөж 2 дахь минутад Тони бэртэл авсан тул Раниерид Тоттиг талбайд гаргахаас өөр сонголт үлдсэнгүй. Тонигийн энэхүү гэнэтийн бэртэл Ромад том цохилт болж тэдний гэртээ бэлдсэн тактик үндсэндээ орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд болно. Юве ч үүнийг нь ашиглаж хэд хэдэн аюултай довтолгоог эхний үед өрнүүлсэн юм. Хоёрдугаар хагасын эхэнд Дель Пьеро Жулио Сержиогийн хаалга руу гайхалтай гуядаж эхний гоолыг орууллаа. Гэвч Раниерид талбайд гаргах олигтой довтлогч байгаагүй тул сэлгээ хийхийг яарсангүй. Интер явах шилжилт нь бүтэлгүйтсэн Баписта сэлгээний бүрэлдэхүүнд багтаагүй байсан юм. Энэ хүнд үед Ромад гоол оруулах цорын ганц боломж торгуулийн цохилт л байсан гэхэд болно. 68 дахь минутад чухам бүх зүйл тэдний хүссэнээр болж Фабио Гроссо Родриго Таддэйг өөрийнхөө 16 дотор унаагалаа. Франческо Тотти мэдээж цохилтоо алдсангүй. 76 дахь минутад Григера сэлгээнд сууж Ювентусын бүтээгдэхүүн Кандрева үндсэн баг дахь анхны дебутээ хийлээ. Хэрвээ тоглолт энэ чигээрээ өрнөсөн бол Ромад ялалт авах найдлага бараг байгаагүй. Гэхдээ 84 дэх минутад Жон Арне Рийзийг Буффон алдаа гарган унагааж улаан хуудас хүртсэнээр Ювентус хүн дутуу тоглохоор болсон юм. Ингээд Дель Пьеро сууж Маннингер хаалган дээр зогслоо.
Энэ тоглолтын оргил мөч удалгүй цаг дуусах мөчид тохиосон бөгөөд Давид Пизарро төвөөс бөмбөг таслан довтолгоо өрнүүлж улмаар хөндлөн дамжуулалтт хаяхад Жон Арне Рийз гайхалтай мөргөж багтаа ялалтын гоолыг авчирсан юм. Ийнхүү Киро Феррара халагдахад дахин нэг алхам ойртлоо. Харин Рома аваргуудын лигийн байраа улам баталгаажуулж 38 оноотой болж байна. Одоо Рома өмнөө яваа Миланаас ердөө хоёр оноогоор тусгаарлагдаж байна.
Өнөөдөр явагдах тоглолтууд :
03.45 ИНТЕР – МИЛАН
22.00. ПАЛЕРМО – ФИОРЕНТИНА
22.00. УДИНЕЗЕ – САМПДОРИЯ
22.00. ЛАЦИО – КЬЕВО
22.00. ЛИВОРНО – НАПОЛИ
22.00. ЖЕНОА – АТАЛАНТА
22.00. БОЛОНЬЯ – БАРИ
22.00. СИЕНА – КАЛЬЯРИ
loading...




beck borrello 2iin negiig huntlereer selgej bolhgui l bgaa yum bhddaaa
loading...
huntler orj irlee… ambrosenii geer soligdoj
loading...
oroitson selgee bailaa gel….ene baidlaaraa manu.tai hindhen togloltiiig hiihne dee….. borrielloo unheer gologdoj bn pato hurdan idgeesei
loading...
t.silva beck seedorf nesta 4 l itbehitei togloltiiigg uzuulej bn daa…
loading...
huntler gaihaltai tsohiltiig hiileee daanch bestiiin best hallgach bgaa yumdaa…
lucio red bolood garlaa odoo finaty
loading...
ronni finalty aldchihwaaa……..Julio César yamar gaihaltai bn aaa huntleriiin gaihaltai tsohiltiiig gaihaltai haaltaar ronniiigiiin finalty,g taasan usrelteeer… gaihaltai…..
loading...
za minii milan hojidchihvooo 2;0 ooor …………… .Julio Césard hojigdlooo gehd bolhoooor bn daaa……..
loading...
za yaahav daraagiiinhaa togloltond amjilt milan……….. pato hurdan idgeesei…..
loading...
ee chaavaas penalti aldaj bh yumaa ronni aan. 9 huntei Inter-g barsangui hojigdloo huurhiis..barag 4-0 boloh blaa gej…ashgui tsag duusch 2-0 duuslaa
loading...
Aaya zolboo ta 2 t bayarlalaa
Uzsen yum shig l bolloo
Tnx gyuss:)
loading...
eee zolig hojigdtson uu.
loading...
nuguu manu archaad hayna geed bsan bag ni yu ve.neg ulaan huudas ni ch yhav nileen suuld avsan 10huntei bagiig barsanguie gej…eron manu milan 2iin toglolt bol adilhan l baigaa ym bna daa..saihan toglolt boloh bh gej naidaj bna.manaih eron hojchih bhoo.
loading...
bi helsiisht
Inter ch hojloo. milito ch goaldloo shaan shaan
MAnu maani yaaltchgui miland hojigdson bna aa hahahah
loading...
uneheer cesar mash sain bsan deer n ponni penalt aldaj nter..jahan tiimerhuu l toglolt bolloo gol n manai undsen garaanii toglogchidoos hed hed n oroltsooguig sanah heregtei nesta pato gdl..hamgaalaltand zunug favalli militog barij chadsanguide nowsh gj…tehde yum negeer duuskue ho
loading...