Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Van the man Хамбургт ирлээ

GD Star Rating
loading...

Рүүд ван Нистелрой. Хөлбөмбөгийн фэнүүдийн толгойд энэ нэрийг сонсвол гоол, гоол бас дахин гоол гэсэн үг л орж ирэх вий. Үнэхээр ч тэр гоол хийх агуу авьяастай нэгэн билээ. 1998/99 ба 99/00 улиралд нутгийнхаа лигт дараалаад мэргэн бууч болсны дараа 2001 онд Манчестер Юнайтедэд ирсэн билээ. Ирэнгүүтээ л тэр шинэ багийнхаа фэнүүдийн хайрыг татаж эхлэв. Олд Траффорд Рүүүүүүүд гэсэн уухайллаар буцалж эхэлсэн бол Англи даяар түүнийг Van the man гэх болсон юм.

Англид тэр 218 тоглохдоо 150 гоол оруулсан. Энэ бол орчин цагийн хөлбөмбөгт толгой эргэм үзүүлэлт. 3 удаа лигийн мэргэн бууч болсноос гадна түүний Аваргуудын лигийн нэг улиралд хийсэн 12 гоолын рекорд нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. Урьдчилсан шатны 2 гоолыг нэмбэл бүр 14 гоол ч хийсэн байдаг. Англид 5 жил амжилттай тоглосны дараа тэр Испаний эзэн хааны багт ирлээ. Ирэнгүүтээ л 25 гоолоор мэргэн бууч болж, Барсад 2 жил алдаад байсан аваргын титмийг Реалд эргүүлэн авчирсан билээ. Англиас очиход нь МанЮтд Реалтай түүнийг мэргэн бууч болсон тохиолдолд нэмж мөнгө “саах”-аар гэрээ хийсэн байснаас нь харахад л баг нь түүнийг хэрхэн үнэлж байсныг харуулж байгаа юм.

Испанид 3 жилийн дотор 97 удаа тоглохдоо 64 гоол хэдийнэ хийсэн. Дунджийг нь бодоод үзэхэд нэг тоглолтод 0,7 гоол хийж байсан байна. Энэ үзүүлэлтээрээ тэр багийн түүхэн дэх 4 хүн болж байгаа ч өмнөх 3 нь Реалын эрт цагийн домогт одууд байдаг. Тухайн үед 2 хамгаалагчтай тоглодог байсан цаг гэхээр хамгаалалтын тактик дээд цэгтээ хүрсэн өнөөгийн хөлбөмбөгт гоолдсон Рүүдийн коэффицент илүү чанартай ч байж болох. 3 дэх жилийг нь гэмтлийн улмаас ихэнх хэсгийг нь талбайн гадна өнгөрөөсөн. Өнгөрсөн намар урт хугацааны гэмтлээс эргэн ирж талбайд 12-хон минут өнгөрөөсөн ч нэг гоол, нэг дамжуулалт хийснийг нь харахад л топ довтлогч ямар ч үед killerinstinkt-ээ алддаггүй гэдэг нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн зун Реал Мадрид маш олон од тоглогч авснаас гадна түүний бэртэл гэмтэл нь сүүлийн үед түүнд тоглох боломж өгөөгүй гэж болно. Ингээд тэр энэ байдлаараа байгаад байвал дэлхийн аваргад орж чадахгүй аюулд өртөөд байсан тул багаа солих шаардлагатай болсон юм.

Van Goal(түүнийг Испанид ингэж хэлдэг)-ын араас Европын багуудын тэн хагас нь хөөцөлдсөн гэхэд болно. Гэвч ихэнх нь асар өндөр цалинг нь сонсуут шууд дуугаа хурааж байлаа. Гэхдээ л түүнийг энэ үнээр нь авах баг хэд хэд байсаар л байсан юм. Ялангуяа Английн багууд хамгийн их сонирхож байлаа. Гэвч тэр эцэст нь Бундэслигийн Хамбургт ирэх нь тэр. Энд ирэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол нутаг нэгт, багийн анд ван дер Ваарт гэх. Тэр өөрөө одоог хүртэлх хөлбөмбөгийн шилдэг үеэ Хамбургт өнгөрөөсөн болохоор зөвхөн сайныг ярьсан нь лавтай. Рүүд мөн нэг зөвлөгчийн заавар дор явдаг, бас нэг “нутагжав” Хамбургын Матайсенаас багийнх нь талаар зөвлөгөө авсан гэнэ. Хамбург улбар шар тоглогчдыг аваад гаршсан туршлагатай тул тэр ч мэдээж сайн талыг нь илүү ярих нь мэдээж. Ван дер Ваарт, де Ёонг, Буларуз нар тоглож байсан бол одоо Элиа Матайсентай хамт энд тоглож байгаа. Кастелен гэсэн нэрийг бас мартаж болохгүй. Германы өмнө зүгийг энэ жил Браафхайд, Роббен, Луис ван Хааль гэсэн улбар шар өнгүүд бүрхсэн бол хойд зүгт нь дэлхийн нэгэн том од ийнхүү ирснээр энэ хүрээллийг улам нэмэгдүүлж байна.

Рүүдийг Реал үнэгүй явуулж байгаа бололтой. Энэ зун гэрээ нь дуусаад тэртэй тэргүй үнэгүй болох тул харин ч тэр хүртэлх цалингийн 3 сая орчим еврог нь хэмнэж байгаа нь тэдэнд бас ашигтайгаар тусч байгаа. Рүүд харин долоо хоногийн 115 мянгыг санал болгосон Вэстхам, өдий дайны мөнгө гаргаж чадахаа амласан Стоук сити, жилийн 9 саяыг өгөхөө мэдэгдсэн Тоттэнхам зэрэг багуудаас хамаагүй бага цалин санал болгосон Хамбургт ирэх болов оо?

www.11freunde.de сайтад түүний нэгэн дотны найзын өгүүлснээр тэр өдийг хүртэл насан туршдаа идэх хоолоо нэгэнт хийсэн тул одоо зөвхөн карриерынхаа амжилттай төгсгөлийн тухай бодож байгаа гэнэ. Хамбург эдгээр багуудаас илүү Европын тавцанд гарах магадлалтай тул ийнхүү шийдсэн бололтой. Мөн нутаг нэгтнүүд нь энд өөрийн гэр мэт байсан, байгаа болохоор тэр нь бас нөлөөлсөн байх. Мөн Хамбургт ирснээр дэлхийн аваргад орох магадлал нь их өндөрсөнө гэж тооцсон болов уу. Учир нь энд шигшээгийн 2 тоглогч нь байдаг тул тэд хамт тоглож байгаа нь шигшээгийн дасгалжуулагчид нэгийг бодуулах талтай. Реалд авдаг цалингаа тэр энд нэлээн хасуулахыг хүлээн зөвшөөрсөн ба амжилтаас нь хамаарч цалин авна гэж байгаа ч тэр нь ойролцоогоор 2 сая орчим байх бололтой. Түүний гэрээ энэ улирлын дараа дуусах ба амжилттай тоглосон тохиолдолд Хамбургтай шинэ гэрээ хийх аж.

За ингээд нэгэнт ирэх нь тодорхой болсон тул түүнийг авч байгаа Хамбургын байдлын талаар хэд гурван үг хэлье. Хамбург өнгөрөгч зун маш сайн наймаануудыг хийсний хүчээр улирлын эхнээс лигийг тэргүүлж эхэлсэн ч нөөц муутайгийн харгайгаар өнөө цайны хэд нь ээлж дараагаараа гэмтээд эхэлсэн нь тэднийг ухрах араанд нь оруулсан юм. Ялангуяа довтлогчдоор жинхэнэ ангасан баг болоод байлаа. Үндсэн 2 довтлогч нь гэмтсэн тэд энэ өвөл энэ тал дээр шаргуу ажиллахыг зорьсон нь мэдээж. Эхлээд Смоларек дараа нь Какау, Алтинтоп гэсэн нэрнүүд сонсогдож байлаа. Гэвч удалгүй Бразилын шигшээд дуудагдчихаад байдаг Вагнер Лавыг авахаар нэлээн хүч тавьж хөөцөлдөж эхэлсэн нь нэг зүйлийг тодорхой болгосон юм. Тэд үнэхээр нэгмөсөн нэртэй төртэй хүн авахаар зорьжээ. Эцэст нь санасандаа ч хүрлээ.

Хамбургт одоо бусад довтлогчийн хувьд хүнд болох болно. Петрич торгуулийн шугамын байраа түүнд тавьж өгч, өөрөө 2-р эгнээний довтлогчоор тоглох байх. Арслан, Торун, Берг гэсэн залуус гараанд гарахыг мөрөөдөх хэрэггүй болно. Гэхдээ ирэх 5 дахь өдөр лигийн аварга багтай тоглоход тэдний нэг нь, магадгүй Торун гараанд гарах байх. Учир нь Рүүдэд гэмтлээ төгс эдгээхэд хэд хоног хэрэгтэй байгаа аж. Гэмтэл нь сэдрэх вий гэдэгт бараг лиг даяар түүний өмнөөс санаа зовниж эхлээд байгаа. Түүнээс биш формдоо орох гэсэн асуудал түүний хувьд бараг үгүй гэдгийг тэр хангалттай харуулсан. Бүр аль Айндховенд байхдаа хүнд гэмтэл аваад жил өнжсөн ч Англид ирүүтээ түйвээж эхэлсэн билээ. Лиг даяар түүнийг ирнэ хэмээн хөөрцөглөж байна. Байерн Тони Рибери нарын дараа Роббеныг авчирсан нь лигийн өнгө төрхийг бага багаар өөрчилж байгаа. Хэрэв ван Нистелрой гоолоо машиндаад эхэлбэл энэ нь хамаг шилдэг тоглогчдыг хамсан бусад лигүүдэд нэгэн дохио болохыг үгүйсгэх аргагүй. Гэмтэл бэртлээс хол байвал түүнийг Хамбургын фэнүүд эргээд Рүүүүүүүд хэмээн уянгалуулан дуудаад эхлэх цаг маш ойрхон байна. Дээрх найзынх нь өгүүлснээр Рүүд фэнүүдийг хэрхэн байлдан дагуулахаа маш сайн мэддэг хүн, фэнүүд түүний нэрийг орилон дуудах дэмжлэгээс тэр мотивацаа авч тоглодог тоглогч билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

29 Сэтгэгдэл

  1. T3M-R8K says:

    amijilt

    GD Star Rating
    loading...
  2. Haaak. says:

    zuw

    GD Star Rating
    loading...
  3. aaya says:

    good luck ruud…..

    GD Star Rating
    loading...
  4. Enkh says:

    za manai superstriker Dutchman Germany-d neleed gaigui toglochih bhoo, , EPL bolon La Liga-tai haritsuulahad Bundesliga chansaagaaraa dooguur ordog ch gesen uneheer sonirhol tatdag shd, , tend Ruud maani bujignuulaad ugnu gedegt naidaj bga shuu, gol no bertleesee hurdhan garah heregtei bn , , , Good luck Ruud, , ,

    GD Star Rating
    loading...
  5. barca says:

    nisdeg goland ruud vn amjilt

    GD Star Rating
    loading...
  6. Рүүдийн үнэнч фэн says:

    Олонбаяраа чи спортын цонх дээр Номер 10 гэж нэрээр бичдэг байсан нөхөр биш биз.

    Уйлтал авлаадаа, хуучин цагаа дурсаж, Рүүдийг гоол хийх баярладаг байсанаа саналаа

    Рүүд минь Хамбург-т эргэж гялалзаад намайгаа баярлуууларай

    GD Star Rating
    loading...
  7. duusee says:

    ochod bujignuulan gedeg itgeltei bn

    GD Star Rating
    loading...
  8. rooney rooney rooney….. poker poker poker!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  9. Haaak. says:

    carmelo gol n taiwan

    GD Star Rating
    loading...
  10. Атилла says:

    Рүүд чиний РМадридын төлөө хийсэн бүх зүйлд чинь баярлалаа цаашдын хөлбөмбөгчний замналд чинь амжилт хүсье,

    GD Star Rating
    loading...
  11. munhuulei[r9]I3 says:

    RUuud alaad ug!

    GD Star Rating
    loading...
  12. Атилла says:

    Залуусаа өнөө шөнө Интер-Милан тоглолт хэдээс вэ?Бас Реал-Малага Монголын цагаар мэдэж байгаа хүн байна уу?

    GD Star Rating
    loading...
  13. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Пуойль, Месси, Дельпьеро, Миланы Бекхам, Оуэн, Лэмпард, Дрогба -ын жерсинүүд л үлдлээ. Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810 Үнэ 30,000

    GD Star Rating
    loading...
  14. boogiii says:

    aguu avyaslag tamirchin

    GD Star Rating
    loading...
  15. jagaa says:

    real-madrid.bblog.mn

    GD Star Rating
    loading...
  16. baagii SS says:

    real madrid hiisen buhend chin bayarllaa ruud van goal. delhiin ontsog buland bga real madridiin unench fanatuud chamaig hairalsaar h bolno shu. amjilt husey. ireh jiliin delhiin avragaar chamaas ihiig huleej bga shu

    GD Star Rating
    loading...
  17. Хөгжөөн дэмжигч says:

    Goal-n mashin oor xelex ug alga

    GD Star Rating
    loading...
  18. jagaa says:

    welcome to
    real-madrid.bblog.mn

    GD Star Rating
    loading...
  19. Tom tsolmon says:

    Goyo bichleg baina, ih setgel gargaj bichsen baina. bayarlalaa

    GD Star Rating
    loading...
  20. ðàø says:

    Good choise.

    GD Star Rating
    loading...
  21. Ruuded hairtai says:

    Ruudees bolj ene holbombog geech yumnii amtand orj bilee dee gaihaltai dovtlogch shuu

    GD Star Rating
    loading...
  22. HALA madrid says:

    El clasico.d messi.tei tulaad l bagaa Nou Camp.d 3 – 3 r tentsuulj bsn hun dee , minii hamgiin ih husch bsn El clasico tend bolsn
    Gaihaltai gaihaltai gaihaltai dowtlogch…

    GD Star Rating
    loading...
  23. arsen m says:

    hiih estoi zvilee hiideg l hvn dee.bundegligt irdeg n zuw songolt bna a./

    GD Star Rating
    loading...
  24. storm says:

    amjilt husii Ruuuuuuuuuuuuuuuuuud

    GD Star Rating
    loading...
  25. ganaa1023 says:

    minii hamgiin hairtai toglogch shuu chi. 3 uur leagiin merdgen buuch bolson um chini yagaad 4 dehiig ni bolj bolohgui gej……….go go go

    GD Star Rating
    loading...
  26. Holland says:

    Gaihamshigt Ruud Van Nistelrooy. Ter gaihamshig uzuulseer abih bolno. Ugiin medremj aviyas tuund baidag. Garaand l sain gargah heregtei…

    GD Star Rating
    loading...
  27. murun says:

    bumbug uuruu xul deer n ireed oigood orchixdog shd, ruudiin xul deer , xaana bxaa meddeg super striker, delhiin awragad orchixoosoi

    GD Star Rating
    loading...
  28. MADRIDISTA says:

    Рүүд чиний РМадридын төлөө хийсэн бүх зүйлд чинь баярлалаа цаашдын хөлбөмбөгчний замналд чинь амжилт хүсье,

    GD Star Rating
    loading...
  29. Tseegii says:

    aguu aguu uur yu ch helhewdee.
    jinhene nisdeg gollland bas tuuhiig buteesen shildeg dowtlogch
    USAIN BOLTIIN SHUTEEN gj bga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: