Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Сумо » АСАШЁОРЮҮ: Би хүрэл медалийн болзол хангалаа

GD Star Rating
loading...

Арван дөрөв дэх өдрийн барилдаанд озэки Харүмафүжиг давснаар дээд зиндаанд 25 дахь түрүүгээ авч, домогт Тайхо, Чиёнофүжигийн дараа орох амжилтыг үзүүлсэн ёкозүна Асашёорюү сэтгүүлчидтэй уулзахдаа ийн хэлжээ. Нэг үе Сүмогийн холбоог удирдаж байсан ёкозүна Китаноүмитэй зэрэгцээд байсан тэрбээр ийнхүү ганцаараа гуравдугаар байрыг эзлэх болов. Ёкозүна Асашёорюү “Эхний 20 түрүүг маш хурдан авсан. Харин сүүлийн тавыг нь жаахан зүдэрч хүртлээ. Ядарсан тал байгаа. Түүхийн дээд үзүүлэлтэд нэрээ бичүүлсэндээ маш их баяртай байна” хэмээн өгүүлжээ. Башёгийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг тоймлон сонирхуулъя.

Уран барилдаант аварга аа…

Башёгийн сүүлийн хагаст ганцаараа хошуучлагч болбол заавал түрүүлдэг ёкозүна Асашёорюү энэ түүхээ давтан Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа гардлаа. 12 дахь өдрийн барилдаанд Хакүхо хоёр дахь ялагдлаа хүлээхэд ёкозүна Асашёорюү озэки Кайог даван нэг унаагаа хамгаалсан юм. Их аварга өмнө нь 12 өдрийн дараах байдлаар башёг ганцаараа тэргүүлсэн 15 тохиолдолд бүгдэд нь түрүүлж байсан билээ. Түүнчлэн 2007 оны Хацү башёгоос хойш анх удаа сүүлчийн өдрөөс өмнө цом гардах болзлоо хангасан байна. Эртний түүхт монгол бөхийн мэхийн тоог өнөөг хүртэл нарийвчлан тогтоогоогүй байгаа. Харин сүмод 82 мэх байдгийг бид мэднэ. Их сүмогийн түү хэнд Кёкүшюүзан хамгийн олон мэх хийсэн (44) бөхөөр тэмдэглэгдсэн байдаг бол одоо барилдаж буй сүмочдоос ёкозүна Асашёорюү энэ үзүүлэлтийг манлайлдаг аж. Тэрбээр 13 дахь өдрийн барилдаанд Котоошюүг кайнахинэри (хоёр шуунаас атгаад зайлж татах) мэхээр орхисон нь түүний дээд зиндаанд хийсэн 41 дэх мэх нь болсон байна. 2000 оны Аки башёд буюу арван жилийн өмнө ийм мэх дээд зиндаанд гарч байжээ. Одоо барилдаж буй бөхчүүдээс их аваргын үзүүлэлтэд хамгийн ойр байгаа нь 38 мэх хийж үзсэн Аминишики юм.

Амжилт нь тасарсан ч рекорд үргэлжилсээр

12 дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо озэки Харүмафүжид ялагдсанаар 2009 оны бүх тэмцээнд 14 болон түүнээс дээш даваа авсан амжилт нь тасарлаа. Өнгөрсөн жил 90 барилдааныхаа 86-д нь ялж, ердөө дөрөв унасан үзүүлэлттэйгээр эвдэгдэхэд бэрх рекорд тогтоосон тэрбээр энэ оны эхний тэмцээнд ийнхүү олон ялагдал хүлээв. Гэхдээ Хакүхо өөр нэгэн үзүүлэлтээр их сүмогийн дээд амжилтыг давтжээ. 11 дэх өдөр Такэказэг нүд ирмэх зуур сөхрүүлсэн залуу аварга маань ёкозүна цол хүртсэнээсээ хойш 16 башё дараалан арав болон түүнээс дээш ялалт байгуулсан нь домогт Тайхо болон Ваканохана-IIын эзэмшдэг рекордтой зэрэгцлээ. Мөн бямба гаригт Котоошюүтай хүч шавхсан барилдаан хийж давснаар мэргэжлийн сүмод 500 дахь ялалтаа авсан. Тэрбээр хамгийн богино хугацаанд хагас мянгад хүрсэн үзүүлэлтийн дөрөвдүгээрт нэрээ бичүүлжээ. Түүний өмнө ёкозүна Асашёорюү, Таканохана, Мусашимару нар ордог аж. Дашрамд дурдахад 2007 оны Нагоя башёд ёкозүна цол хүртсэн Хакүхо түүнээс хойш 12 хүнд 26 унасан байна. Үүнээс Харүмафүжид хамгийн олон буюу зургаан удаа өвдөг шороодсон билээ.

100 дахь башёдоо сэтгэлийн дарамтгүй барилдана

Дээд зиндаанд 99 башё барилдаж, шинэ рекорд тогтоосон озэки Кайо 14 дэх өдрийн барилдаанд тавиас дээш хувийн амжилт үзүүлж, гуравдугаар сарын тэмцээнд ямар нэг дарамтгүйгээр хүч үзэх боллоо. 2009 оны бүх тэмцээнд найм ялж, долоо унасан ахмад арслан энэ башёд шийдвэрлэх ялалтуудаа хамгийн эвгүй өрсөлдөгчдөөсөө салгасан юм. 17 барилдаанд дараалан давж чадаагүй байсан ёкозүна Хакүхог 13 дахь өдөр гар таллаж урдуураа гүйлгээд ялсан бол маргааш нь өнгөрсөн жилийн турш хүчрээгүй Кисэносатог дэвжээний захад мухар тонгорон тэнгэр харуулсан билээ.

Мусашигаваг чилээсэн аваргууд

Сүүлийн хэд хоногт Японы телевиз, сонины сэтгүүлчид Сүмогийн холбооны тэргүүн Мусашигаваг алхам бүрт нь хоргоон, амар заяаг нь үзүүлэхээ больжээ. Нэг галынхантайгаа хэл амаа ололцохгүй, сонгуульд бие даан нэр дэвшинэ хэмээн шуугиулж байгаа Таканоханагийн талаар түүнээс асуухад “Дуугарах болгондоо л шинэчлэл гэсэн үгийг хэлэх юм. Яг юуг шинэчлэх гээд байгаа нь ойлгохгүй байна. Тэгвэл өөдөөс нь уламжлал гэсэн үг сөргүүлнэ” хэмээн шазуур зуун өгүүлжээ. Гэтэл энэ сарын 22-нд хэвлэгдсэн “Friday” сэтгүүлд ёкозүна Асашёорюүг согтуудаа менежертээ гар хүрч, цагдаа сэргийлэхэд хүрсэн тухай мэдээлэл гарч, Мусашигавагийн чихийг халууцуулаад авав. Нэгдүгээр сарын 16-ны үүрээр хүн зодуулж байна гэсэн дуудлага авсан цагдаагийнхан “Такасаго” дэвжээнд очиход ёкозүна Асашёорюү багагүй халамцсан байсан хэмээн “Friday”-д бичжээ. Энэ тухай сонссон Мусашигава тэргүүн аваргын багш Такасаго оякататай утсаар ярьж тодруулсан гэх агаад башёгийн дараа багш, шавь хоёртой биечлэн уулзаж, ямар арга хэмжээ авахаа шийдэх гэнэ.

Ирэх башёгийн өнгө

Сүмо сонирхогчдын анхаарлын төвд байдаг зүйлийн нэг бол саньякү болон макүүчи, жюүрёогийн хоорондох хөдөлгөөн байдаг. Энэ башёд Чиётайкай зодог тайлж, хоёр комүсүби тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадаагүй тул ирэх тэмцээнд энэ хэсгийг өөр бөхчүүд эзлэх нь. Тоёоношима, Кисэносато, Аминишики нарын хууччуул сэкивакэ, комүсүби цолыг авах магадлал өндөр байгаа тул шинэ саньякү төрөөгүй башёгийн цуврал дахин үргэлжлэх нь. Харин жюүрёогоос дандаа шинэ бөхчүүд дэвшихээр болсон. Дэд зиндааны баруун, зүүн жигүүрийн магнай бөхчүүд ес, зүүний 2-т эрэмбэтэй Окиноүми арав ялсан тул тэд эргэлзээгүйгээр макүүчид дэвших болзлоо хангав. Харин тэдэнтэй зөрөөд Коорюү, Точинонада нар буух бололтой. Ийнхүү Монголын бас нэгэн бөх Токүсэгава маэгаширад эрэмбэлэгдэх боллоо. Лхагва гаригт Сүмогийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Барүтод озэки цол өгөх эсэх талаар хэлэлцэж, жюүрёод дэвших бөхчүүдийн нэрийг зарлана.

Таманошима 500-д хүрч, Ивакияма хувийн рекордоо шинэчлэв

13 дахь өдөр макүүчигийн ахмад бөхчүүдийн нэг Таманошима Монголын сүмоч Шёотэнрог ялснаар мэргэжлийн сүмод 500 дахь даваагаа авлаа. Тэрбээр есөн өдрийн дараах байдлаар зургаан унаатай байсан бөгөөд үүнээс хойш дөрөв дараалан ялж, энэ амжилтад хүрсэн юм. Харамсалтай нь сүүлийн хоёр өдөр унаж, тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Сэтгүүлчид түүнээс 500 ялалтад хүрсэнд баяр хүргэж, сэтгэгдлийг нь сонсоход “Дахиад ялагдаж болохгүй хүнд байдалд орсон болохоор энэ чухал үйл явдлыг анзааралгүй өнгөрчихөж. Хичээж барилдан дараагийн зууд хурдан хүрэх юмсан” хэмээн ярьжээ. Түүнчлэн макүүчигийн доод хэсгээс хөдлөхөө байсан Ивакияма нэг ялж, дөрөв унасны дараа найм дараалж даван, ялалтын цувралаар хувийн дээд амжилтаа ахиулав. Урьд нь 2003 оны ес, 2005 оны долоо, 2008 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд тус бүр зургаа дараалан ялж байсан нь түүний өмнөх рекорд аж. “Би ийм олон өдөр дараалан ялна гэж төсөөлж ч байсангүй. Мэргэжлийн сүмод арваад жил барилдсаны хувьд ялалт ямар үнээр ирдэг, өөртөө ямар нөөц бололцоо байгааг мэдрэлгүй яах вэ” хэмээн Ивакияма өгүүлсэн байна.

Тамарикидо, Дайманазүрү нар зодог тайллаа

Дээд зиндаанд барилдаж байсан хоёр бөх башёгийн төгсгөлд зодог тайлах өргөдлөө Сүмогийн холбоонд өргөн барилаа. Макүшитагийн 27-д эрэмбэлэгдэн ердөө нэг ялсан Тамарикидо (36 настай), мөн зиндааны 54-өөс босч 4-3 амжилт үзүүлсэн Дайманазүрү (33 нас) нар сүмочийн замналаа өндөрлөхөөр шийджээ. Тамарикидогийн хувьд 1997 оны Харү башёгоос их сүмод хүч үзэж, 2001 оны эхний тэмцээнд макүүчид дэвшиж байлаа. Гэвч удаа дараагийн гэмтэл бэртлийн улмаас барилдааны амжилт эрс бууран 2006 оны гуравдугаар сард жюүрёод, 2007 оны Кюүшюү башёд макүшитад унасан юм. Тэрбээр Кисэносатогийн мэдэлд байдаг хувьцааг зээлж, Араисо нэрээр Сүмогийн холбоонд ажиллахаар болсон байна. Харин 1992 оноос мэргэжлийн сүмод барилдаж, макүүчид нэг тэмцээнд зодоглож үзсэн Дайманазүрү Холбооноос гарч, Токиод байдаг нэгэн компанид ажиллахаар болсон гэнэ.

Мориүрара нэг ч ялсангүй

Ичмээр амжилтаараа имиж хийсэн Мориүрара хэмээх бөх өнгөрсөн оны сүүлчийн тэмцээнд нэрээ сольж барилдаад анх удаа тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн. Мэргэжлийн сүмод хөл тавьснаасаа хойш 38 башё дараалан качикоши хийж үзээгүй тэрбээр Кюүшюү башёд дөрөв ялснаар жониданы 97-д эрэмбэлэгдсэн юм. Гэвч энэ тэмцээнийг Мориүрара нэг ч ялалтгүй, 0-7 үзүүлэлттэйгээр дуусгалаа. Энэ нь түүний нэг ч даваа аваагүй зургаа дахь тэмцээн нь аж. Сонирхуулахад

энэ бөх 32 дараалан ялагдаж байжээ. Долоо дахь ялагдлаа хүлээснийхээ дараа Мориүрара “Бэлтгэлээ илүү шамдан хийж, ирэх тэмцээнд сайн барилдана” хэмээн ярьсан байна.

МАКҮҮЧИ

Зүүн Баруун

ХАКҮХО 12-3          Ё              АСАШЁОРЮҮ 13-2

Котоошюү 9-6       О             ХАРҮМАФҮЖИ 10-5

Котомицүки 1-7-7                 О             Кайо 9-6

Барүто 12-3           С             Чиётайкай зодог тайлав

Котошёогикү 6-9   К              КАКҮРЮҮ 7-8

Тоёоношима 8-7  М1           Точиношин 5-10

Гоэйдо 7-8             М2           Миябияма 5-10

Хокүторики 3-12   М3           Кисэносато 9-6

Какизоэ 6-9            М4           Такэказэ 6-9

Ёшиказэ 6-9           М5           КЁКҮТЭНХО 8-7

Бүшюүяма 2-13     М6          Аминишики 11-4

ТАМАВАШИ 8-7     М7           Ваканосато 9-6

ТОКИТЭНКҮ 5-5-5                 М8           АСАСЭКИРЮҮ 6-9

Коккай 5-10            М9           ШЁОТЭНРО 3-12

Точиозан 8-7        М10         Аран 10-5

Такамисакари 7-8                М11         МООКОНАМИ 6-9

Хоомашё 9-6         М12         Тосаютака 10-5

Таманошима 7-8 М13         Шимотори 8-7

Ивакияма 9-6        М14         ХАКҮБА 9-6

Китатайки 9-6        М15         Точинонада 5-10

КООРЮҮ 3-12        М16        Тоёохибики 12-3

ЖЮҮРЁО

ТОКҮСЭГАВА 9-6 Ж1           Сагацүкаса 9-6

Окиноүми 10-5     Ж2           Котокасүга 5-10

Фүтэно 4-11           Ж3           Кимүраяма 7-8

Вакакоюү 8-7         Ж4           Касүгао 9-6

Тосаноүми 8-7     Ж5           Вакатэнро 5-10

Асофүжи 8-7         Ж6           Масацүкаса 9-6

Тамаасүка 5-10     Ж7           Чиёхакүхо 7-8

Тоёозакүра 7-8     Ж8           Кириновака 6-9

Ширононами 6-9                 Ж9           Ямамотояма 7-8

Касүганишики 6-9                Ж10         Киёсэүми 6-9

ХОШИКАЗЭ 5-10   Ж11        Кайхо 8-7

Кёкүнанкай 9-6     Ж12         Сакаизава 10-5

Гагамарү 12-3       Ж13         Соококүрай 9-6

Мёогирюү 1-2-12 Ж14         Жюүмонжи 6-9

МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ

МАКҮШИТА

Б-12 Хошихикари (Хаккакү) 4-3

Б-13 Таканоива (Таканохана) 3-4

З-22 Кёкүшюүхо (Ошима) 4-3

З-23 Араваши (Ханакаго) 5-2

Б-23 Широнорюү (Сакаигава) 4-3

З-24 Дайюүбү (Шибатаяма) 3-4

Б-24 Рюүо (Миягино) 2-5

З-26 Ониараши (Асахияма) 4-3

Б-30 Дайтэншё (Такашима) 4-3

Б-42 Тайка (Шикихидэ) 3-4

Б-43 Хошизакүра (Хаккакү) 2-5

З-45 Азүмарюү (Таманои) 5-2

З-46 Кагамио (Кагамияма) 5-2

Б-46 Сэйро (Шикорояма) 4-3

З-51 Дайонами (Тацүнами) 2-5

З-55 Сакигакэ (Ханарэгома) 3-4

САНДАНМЭ

З-46 Тоорүгава (Минэзаки) 4-3

ЖОНИДАН

Б-31 Сэншё (Шикихидэ) 6-1

Б-92 Шёома (Коконоэ) 5-2

Тусгай шагналтнууд
Техниктэй бөхийн шагнал
М6 Аминишики 11-4 (5 дахь)
Гарамгай барилдааны шагнал
С Барүто 12-3 (анхны)
Дайчин барилдааны шагнал
М16 Тоёохибики 12-3 (3 дахь)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. cavs & barca says:

    taiho-giin amjiltiig evdej altan medall hurteh yostoi shuu. manai sumochid neeree yaponii irgen bolj duuslaa. dagvaa maani l mongol er hun yum daa

    GD Star Rating
    loading...
  2. nisdeg_melkhii says:

    ee harla gej yah gej manageree zodov doo bas l buun hel am har muu energi-uud daraa-n 2 jildee “alt” avchih blgui dee gehdee hakuho changa bn lee shuu uuniig sanaj yavahad buruudahgui

    GD Star Rating
    loading...
  3. RNAKA йй says:

    ALT AVNAA.. MONGOLCHUUD BUGDEERE CHINII ARD CHINE BAIGA SHUU

    GD Star Rating
    loading...
  4. RNAKA йй says:

    HAKUHO ZAI TAVIARAI CHI :P

    GD Star Rating
    loading...
  5. Frost says:

    ushuu 3 jil barildaj baij ter amjiltand hureh baihdaa. Davgaa-n huvid undesnii bukhuur bol id amijilt gargadag nas ni ireh 3 jild bna. tegeheer barag 33-n turuu avah bhaa. harin tuunii amijiltiig evdeh buh ni Hakuho baih bolov uu

    GD Star Rating
    loading...
  6. sb says:

    hicheegerei suuliin 5n turuu uneheeer udaan bj uneheer ih huch zarlaa. gehdee dawgaa maani 33 turuuleh boltugai bid bugd setgel zurheeree hamt bnaa

    GD Star Rating
    loading...
  7. aaya says:

    saihan niitlel bolosn bn …….. sportnewsiiihanadaaa ajiliiin amjilt huse…

    GD Star Rating
    loading...
  8. turnaldo says:

    ASA awargaa 9sariin 10n sanaj ywarai

    GD Star Rating
    loading...
  9. Мэдээг ингэж л бэлдэх хэрэгтэй. Сайн байна.

    GD Star Rating
    loading...
  10. bb says:

    Аса аваргын менежертээ гар хүрэсэн тухай тодорхой мэдээлэл бна уу

    GD Star Rating
    loading...
  11. Биднийгээ олон жил баярлууллаа даа, Аваргадаа ирээдүйд нь амжилт хүсье ! Муу хэлэх гээд байгаа гарууд май шүү !!!

    GD Star Rating
    loading...
  12. Zenith says:

    ХУД- Наадамчдын замд – Нэг тал нь – 60м2 / 2 талтай/ – Өндөр 5м – Урт 12м Зарын самбар удаан хугацаагаар яааралтай түрээслэнэ. Утас: 99236824

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: