Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Гарааны эрх, хожлын оноо

GD Star Rating
loading...

Кавальерс энэ долоо хоногт гарааны холбогч Мо Уилльямсаа 4-6 долоо хоногийн хугацаатай алдсан бол өчигдөр нөгөө нэг холбогч Делонте Вестээ мөн алдсан юм. Ингээд Даниель Гибсон гэх ганц холбогчтой үлдээд байв. Харин мөнөөх Гибсон энэ улиралд анх удаа, 2007 оны 12 сарын 23-наас хойш анх удаа гараанд гаран тоглож багтаа хожлын оноо авчирлаа. Кавальерс 1 оноо дутуу үед Гибсон 3 онооноос амжилттай довтолж, Кавальерс 2 оноо илүү болсон.  Үлдсэн хугацаанд Оклахомагийн лидер К. Дюрант довтолсон ч ЛеБронд “нам” блокдуулсан байна. Дюрант одоогоор лигийн хамгийн өсөж байгаа, гэрэлтэж байгаа од. Гэхдээ түүнд сурах зүйл их бий нь мэдээж. Өчигдөр Дюрант Мемфисийн эсрэг сүүлийн 3 онооны шидэлтээ алдаж, баг нь хожигдож байсан бол өнөөдөр ЛеБронд “даруулав”.

Оклахома өчигдөр Мемфист хожигдоход Руди Гэй хожлын оноо авч байсан. Ер нь Оклахомагийн сүүлийн 4 хожигдлын онооны зөрүү нь ердөө -5 л болж байгаа. Гэхдээ хожигдол л бол хожигдол.

Хит талбай дээрээ Сакраментог илт давуу хожлоо. Тэд энэ долоо хоногт нэг бол илт давуу хожиж, нэг бол илт давуу хожигдож байгаа. Хитийн сүүлийн 9 тоглолт бүгд 10-аас дээш онооны зөрүүгээр шийдэгджээ. Кингз 6 тоглолт бүхий аяллаа 0-6 амжилтаар дуусгав. Мөн сүүлийн 13 тоглолтынхоо 12-т нь хожигджээ.

Орландо Шарлоттыг 3-р үед 16 онооны илүүгээр хожиж байсан ч 4-р үед давамгайллаа алдан, 1.2 секунд дутуу байхад С. Жексоныг хамгаалж чадалгүй амжилттай довтлуулснаар цаг сунгав. Гэхдээ нэмэлт цагт Жамеер Нельсон болон бусад Мэжикийнхэн сайн тоглож хожлоо. “Нэмэлт цагийн 5 минут бол манай багийн энэ улирлын хамгийн сайн тоглосон мөч байв” гэж Мэжикийн дасгалжуулагч Стэн Ван Ганди хэлсэн нь үнэн байх. Шарлотт талбай дээрээ 9 дараалан хожоод байсан цуврал нь ийн зогсож байгаа бол Мэжик 3 дахиа дараалан хожив. Шарлоттын талбайд НБА-ын бусад багууд 3-18 байгаа бол Мэжиз 2-0 болжээ.

Дуайт Ховард өнөөдөр хамгаалалтанд доминант байж, 10 оноо, 20 самбар, 7 блок шот хийсэн байна.

Ютагийн талбайд хожигдсоноор Нетс энэ улиралд Өрнөд бүсийн багуудын эсрэг 0-18 болсны дээр нийт 3-40 болов. Жазз сүүлийн 7 тоглолтынхоо 6-д хожиж, улирал эхэлснээс хойш анх удаа 50 хувийн хожлоос 7 хожлоор илүү болжээ.

Сансын хамгаалагч Горан Драгич НБА-ын кареерийн хамгийн их 20 оноо авсныхаа 18-г нь 4-р үед авч, Санс талбай дээрээ Голден Стэйтийг 10 дахиа дараалан хожив. Монта Эллис шагайгаа гэмтээсэн тул тоглоогүй бөгөөд түүний эзгүйд К. Маггетти 27 оноогоор багаа тэргүүлжээ.

Луй Уилльямс, Таддеус Янг нарыг сэлгээнээс тоглуулсан 2 дахь тоглолтонд Филли 2 дахиа хожлоо. Элтон Брэнд 23 оноо авсан бол Янг 22 оноо, 10 самбараас авалт хийв. Бүх оддын тоглолтын гарааны хамгаалагч Айверсон 17 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт хийжээ. Пейсерс 3 дараалан хожсоныхоо дараах 5 тоглолтын 4-т нь хожигдоод байна.

Буллз Рокитсийг талбайд нь хожиход Брэд Миллер тун сайн тоглов. Тэрээр гэмтлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн Ж. Ноаг орлон гараанд гарч, 25 оноо авчээ. Рокитсоос Лэндри, Скола, Брукс нар 20+ оноо авсан ч Ариза тааруухан тоглосон. Буллз сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь хожлоо.

Брэндон Ройгүй Портлэнд энэ удаа Детройтийг талбайд нь хожив. Стив Блэйк, Андре Миллер нар хамтдаа гараанд гарч, 2-уулаа +10 оновчтой дамжуулалт хийсэн байна. Харин М. Вебстэр багаа оноогоор тэргүүлжээ.

Милоуки талбай дээрээ Миннесотаг хожиход Карлос Делфино 24 оноо, шинэ тоглогч Брэндон Женнингс 18 оноо, НБА дэх дээд амжилт 13 оновчтой дамжуулалт хийв. Миннесота сүүлийн 8 тоглолтынхоо 7-д, 14 тоглолтынхоо 12-т нь тус тус хожигдоод байна.

Наггетс талбай дээрээ Хорнетсийг хүлээн авч тоглож, нэмэлт цагт хожив. Наггетс улирал эхэлснээс хойш анх удаа 6 дараалан хожиж байгаа нь энэ. Үндсэн цагийн сүүлийн минут тун сонирхолтой өрнөсөн. Пол дундаас оновчтой шидэж, Хорнетс 1 онооны илүү болсон. Зөрүүлээд Биллапс 3 онооны шидэлтээ оновчтой болгоход 24 секунд дутуу, Наггетс 2 оноо илүү байв. Гэвч Пол оролтоо амжилттай болгосноор цаг сунгасан байна. Гэхдээ нэмэлт цагт Наггетсийн Аарон Аффлало 2 ч удаа 3 онооноос амжилттай довтолж, багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн Мело 30 оноо, Биллапс, Кенион нар тус бүр 20 оноо авцгаасан юм.

1-р сарын 24-нд болсон тоглолтуудын дүн.

“Юта” – “Нью-Жерси” – 116:83 (34:21, 26:21, 34:21, 22:20)

Ю: Бузер – 22+9 самбар. Окур – 20+11 самбар. Миллсэп – 20.

Н: И  – 16. Б. Лопес – 14. Т. Уильямс – 13.

“Шарлотт” – “Орландо” – 95:106 ОТ (21:24, 24:25, 14:20, 33:23, 3:14)

Ш: Огастин – 22. С. Жексон – 15. Фелтон – 14.

О: Картер – 21. Нельсон – 21. Р. Льюис – 18.

“Детройт” – “Портленд” – 93:97 (21:32, 21:24, 27:18, 24:23)

Д: Р. Хэмилтон – 25+9 дамжуулалт. Стаки – 20. Виллануэва – 17.

П: Уэбстер – 28. ОлдриЖ – 21+8 самбар. Фернандес – 19.

“Финикс” – “Голден Стэйт” – 112:103 (25:28, 30:32, 24:20, 33:23)

Ф: Нэш – 23. Драгич – 20. Р. Лопес – 16+9 самбар.

Г: Маггетти – 27. Карри – 25. Толливер – 19+11 самбар.

“Кливленд” – “Оклахома-Сити” – 100:99 (26:23, 30:20, 21:35, 23:21)

К: Жеймс – 37+12 дамжуулалт+9 самбар. Ш. О’Нил – 22. Гибсон – 13.

О: Дюрант – 34+10 самбар. Уэстбрук – 23. Жефф Грин – 11.

“Майами” – “Сакраменто” – 115:84 (33:25, 32:20, 24:16, 26:23)

М: Уэйд – 27+8 дамжуулалт. Бисли – 21+13 самбар. Хаслем – 14.

С: Эванс – 15. Хэйес – 14. Касспи – 13.

“Милуоки” – “Миннесота” – 127:94 (32:23, 23:22, 30:22, 42:27)

Мил: Дельфино – 24+8 дамжуулалт+8 самбар. Б. Женнингс – 18+13 дамжуулалт. Уоррик – 18.

Мин: Флинн – 20. К. Брюер – 18. К. Лав – 17+12 самбар.

“Хьюстон” – “Чикаго” – 97:104 (21:32, 31:32, 23:16, 22:24)

Х: Ландри – 22. Брукс – 20. Скола – 20.

Ч: Б. Миллер – 25. Роуз – 20.

“Денвер” – “Нью-Орлеан” – 116:110 ОТ (32:33, 21:21, 26:24, 22:23, 15:9)

Д: Энтони – 30+11 самбар. К. Мартин – 20+14 самбар. Биллапс – 20+9 дамжуулалт.

Н: Пол – 26+10 дамжуулалт. Сонгайла – 20. Окафор – 16+10 самбар. Стоякович – 16.

“Индиана” – “Филадельфия” – 97:107 (29:27, 21:30, 23:29, 24:21)

И: ГрейнЖер – 22. Эй Жей Прайс – 17. Брэндон Раш – 14.

Ф: Брэнд – 23+8 самбар. Т. Янг – 22+10 самбар. Айверсон – 17.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. mnd says:

    1st

    GD Star Rating
    loading...
  2. cavs & barca says:

    lebron durantiig saihan blokdson shuu. booby saihan 3-s zoloo doo

    GD Star Rating
    loading...
  3. nisdeg_melkhii says:

    huurhii bolj l bn shd dandaa banz halaana gej yu bhav dee oldson bolomjoo saihan l ashiglaj

    GD Star Rating
    loading...
  4. A Gitler says:

    Iverson maani ulam sain toglood bgaasai gej

    GD Star Rating
    loading...
  5. PoMeO says:

    Би хувьдаа Кобег шүтдэгч энэ бүх оддоор Айверсон МВП авч унасан рейтенгээ буцааж олж аваасай гэж нууцхан хүсэх юм…Go ANSWER!!!

    GD Star Rating
    loading...
  6. konly says:

    onoodor toronto ymar aimar hojwoo kobe amiataad chatsanguide hoorhii
    kobe huruugaa hugalsan gj hudlaa shaaj bgan
    yg orchuulahaar huruuniih n ys n tsuursan gj bga ym da uul n
    teriig n nogoo hooroltei batsaanuud ulam dewergeh yma
    iim ym sagsan dr bdag shde Miller hol n dogoltson 3s hojliin onoo awaal ywj bsan
    hugaltsan ch geh shig hudlaa sensatslaad lalruud

    GD Star Rating
    loading...
  7. nyamka says:

    Konly malaa chi sags togloj meddeg bol yas tsuurax baitugai xuruu tulaxad yamar bdag bilee teriig erxbish medej bga blguide.

    GD Star Rating
    loading...
  8. nyamka says:

    Ene Gasol 39.57min Bynum 39.30min togloson bjiij yaxaaraa kobe 16 reb xiisen bdag bilee bas 9assist ch gex shig

    GD Star Rating
    loading...
  9. must says:

    k.durant sain togloson bn shdee lebronii bagiin bureldehuun aimar baij durant terguutei huuhduuded hojigdoh shahsan bn shdee hehe durant go

    GD Star Rating
    loading...
  10. konly says:

    nyamka malaa NBA bol cham metiin huruugaa edgeej chaddaggui alnuud bdaggui ym malaa
    tend hamgiin sn edgeeh em , emch nar tehnologiin buh dewshluud bga
    tgd kobegiin huruu todiihniig 24 stagiin dotor l edgeene shde

    cham metiin mal shig ymar kobe margaash huruu edgeesei gd doloogood bj bhu alaa
    ymar dunkuu mal sda we
    chi l huruugaa tulgachaad shonojingee owdoj honodog bhda mal min

    GD Star Rating
    loading...
  11. Ainbo says:

    aaaaaaaaaaaaaay lebron chi shvv

    GD Star Rating
    loading...
  12. skyizthalimit says:

    Dwight bolj bna, Vince bolj bna, ORLANDO bolj bna!!!
    MAGIC ALL DAY!!!

    GD Star Rating
    loading...
  13. usuxuu says:

    KONLU D
    CHI GEJ NEG TENEG AMITAN BNAA AIN angil xel suraach malaa cham shig malnuud yu ch medexgui inged l olon yum yariad rsuuraad yawj bxiin kobe bol aguu shdee

    GD Star Rating
    loading...
  14. MB says:

    Hooe Kobe-giin muulhad bas angli hel heregtei-tei aimar aimar .Hudlaa angli hel meddeg ym shig yarianiiha dund gants hoer ug oruulj bhaar mongoloooroi zov yarsan ni deer baih shuu.Tegeech Kobe hunuusiin dund oorooor haragdana.

    GD Star Rating
    loading...
  15. Angel De Maria says:

    Дэнвэр яг одоогийн байдлаар NBA-ийн 30 багаас хамгийн шилдэг амжиллттай яваа баг. Тэдний хожлын цуврал урт байгаасай

    GD Star Rating
    loading...
  16. cavs says:

    sadsamdasdadsdsmdnsjadsajdjdmmxmcxmcm,cm,m,xxm,zcx mm,m,cm,xm,m,xm,xcmm mm,m,cm, , m,m, m, m, m ,m, m, lebron bol vnheer aguu toglogch shvv

    GD Star Rating
    loading...
  17. zugeer baigarai says:

    konly MB ene terd bol zugeer mai shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: