Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Их Дуулга, Талбайн теннис » Энен Клийстерcийн гайхамшгийг давтах уу

GD Star Rating
loading...

Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорч эхэллээ. Энэ жилийн тэмцээнд манай урд хөршийн тамирчид тун сайн оролцож байна. Чансааны 16-д эрэмбэлэгдэн На Ли оргил чансаадаа хүрээд байгаа Данийн Каролин Возняцкийг 6 : 4 6 : 3-аар мулталсан. Гэхдээ Нанхиад бүсгүй баярлах болоогүй байна.

Их шөвөгт тэрээр таарч болох хамгийн хүнд өрсөлдөгч Венус Уильямстай тоглохоор болсон байгаа. Венус 4-р шатанд Италийн Франческа Скьявонег 3-6 6-2 6-1-аар буулган авсан юм. Тэр ялалтынхаа дараа Венус ”Эхний сетэд тэр маш сайн тоглож байсан. Гэхдээ миний хувьд ийм чухал тоглолт учир ялагдахыг хүсээгүй.

Дараагийн сетээс би өөрийнхөө давуулалтуудыг ашиглаж Франческагийн тоглолтыг эвдэж чадсан. Дараагийн шатанд энэ эрчээрээ тоглох болно” гэсэн байна. Венус өмнө нь На Литэй Бээжингийн олимпоор оноолт таарч байсан бөгөөд 7-5 7-5- Венус ялагдаж байсан удаатай. Венусын дүү Серена Уильямсд шөвгийн наймд үлдэхэд ямар нэгэн хүндрэл учрахгүй бололтой. Замдаа таарсан өрсөлдөгч болгоноо илт илүүрхэн ялж байгаа Серена  талбайн эзэн Саманта Стосуртай тоглохоор болоод байгаа юм.

Урд хөршийн өөр нэгэн бүсгүй их шөвөгт үлдээд байгаа. Бээжингийн олимпийн хагас финалист Жен Зе Украйний Алена Бондаренког ялж энэ эрхийг аваад байгаа. Түүнд ялагдсан Украйн бүсгүй 3-р шатанд Янковичийг тэмцээнээс хасаад байсан юм.
Өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Оросын Мариа Кириленко энэ тэмцээний хамгийн азтай бүсгүйгээр тодроод байна. Эхний шатанд сайн найз Шараповагаа буулган авсаны дараа тэр олны анхаарлыг татах болсон. Тэгвэл 4-р шатанд Кириленкотой тоглох байсан Динара Сафина бэртэл авсан тул Мариа карьертаа анх удаа Их Дуулгын шөвгийн наймд үлдэж байна. Кириленко их шөвөгт Жен Зетэй тоглоно. Кириленко өнөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа учраас шөвгийн наймын тоглолтоо нэг өдрөөр хойшлуулсан аж. Тэрээр ”Би хүүхэд байхдаа Австралийн нээлттэй тэмцээний үеэр төрсөн өдрөө тэмдэглэх юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан. Харин одоо миний мөрөөдөл биелэж байна. Мэдээж хэрэг би тоглолтын өмнө нэг их ядрахгүйг хичээнэ. Харин тэмцээний дараа бол найзуудтайгаа сайхан наргина даа” гэжээ.

Бельгийн алдарт Жюстин Энен өнгөрсөн жилийн Ким Клийстерсийн гайхалтай амжилтыг давтахад алхам алхмаар ойртсоор байгаа. Одоо Жюстин оросын Надья Педроваг ялвал хагас шигшээд үлдэх боломжтой болоод байна.
Яг одоо Их шөвөгт үлдэхийн төлөөх тоглолтууд явагдаж байна. Н. Давыденко  – Ф. Вердаско, Р. Федерер – Л.. Хьюитт, Ж.-В. Цонга – Н. Альмагро гэсэн тоглолтуудаас хэн ялсан ь энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний их шөвөгт үлдэнэ.
Америкийн нээлттэй тэмцээний ялагч Дель Потро Марин Челичэд ялагдаж 2010 оны Их Дуулгыг  базаахгүй амжилтаар эхэлж байна. Бараг 4 цаг гаран үргэлжилсэн ширүүн тулааны эцэст Челич 5 : 7 6 : 4 7 : 5 5 : 7 6 : 3-аар ялалт байгуулсан юм.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд Энди Мюррэй – Рафаель Надаль гэсэн хоёр хүчтэй теннисчин шөвгийн наймд оноолт таараад байна. Мюррэй Америкийн Иснерийг 2 цагийн дотор 7 : 6 6 : 3 6 : 2-оор мулталсан бол Надаль Иво Карловичийг 4 сет зарцуулж байж ялсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A Gitler says:

    alaan bolj bna daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: