loading...
2010 он гарснаар бидний ард дурсах зүйл ихтэй, адал явдлаар нэгэн арван жил хоцорч байна. Улиран өнгөрсөн 10 жилд спортын ертөнцөд тэр тусмаа хөлбөмбөгт олон гайхалтай үйл явдал, тоглолтууд өрнөсөн. Ингээд та бүхэнд өнгөрсөн 10 жилийн хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн өндөр амжилтанд хүрч, бусдыгаа манлайлсан шилдэг 11 тамирчныг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг Их Британий Гоол.ком сайт уншигчдийнхаа дунд явуулсан нээлттэй санал асуулгаар тодруулсан бөгөөд байрлал бүр дээр нэг шилдэг тоглогч тодруулах журмаар жагсаалтыг гаргасан юм байна. Тухайлбал хаалгачийн байрлал дээр Оливер Кан, Петр Чех, Жанлуйжи Буффон гэсэн шилдэг тамирчдыг нэр дэвшүүлж хамгийн өндөр оноо авсан нэгийг нь өнгөрсөн 10 жилийн шилдгээ тодруулсан байна.
Жанлуйжи Буффон (Итали)
Хаалгач бол багийнхаа амжилтын тавин хувийг ганцаараа дааж явдаг. Тийм ч учраас гоол хийдэг сайн довтлогчгүй баг байсан ч гэсэн хаалгачийнхаа ачаар ядаж нэг оноо зулгаах боломжтой. Өнгөрсөн 10 жилийн хөлбөмбөгийн ертөнцөд Оливер Кан, Петр Чех, Эдвин ван Сар гээд олон гайхалтай хаалгачид тоглож байсан. Харин нэг л хаалгач шилдгийн шилдэг гэсэн өргөмжлөлийг хүртэх эрхтэй. Тэр бол Жанлуйжи Буффон юм. Чухам түүний ачаар л Италичууд 2006 оны дэлхийн аваргад түрүүлж, Ювентус доод лигээс ганцхан жилийн дотор эргэн ирсэн. Магадгүй өөнтөгч нэгэн нь түүнийг 2003 оноос хойш клубын хэмжээнд ямар нэгэн тэмцээн уралдаанд түрүүлж байгаагүй гэж муулж болох ч хөлбөмбөгч цом шагнал, хөрөнгөн мөнгөнөөс илүү фенүүдийн хайр хүндлэл гэдэг зүйл илүү чухал байдаг юм. 2006 онд Ювентусыг доод лиг рүү унасны дараа олон тоглогчид живж байгаа онгоцноос зугтах харх адил зугтаж өөр багт шилжсэн. Харин энэ багт зүрх сэтгэлээ өгсөн цөөхөн хэдэн тоглогчид Туриндаа үнэнч үлдсэний нэг нь Буффон байсан юм. Буффоны Ювентустэй холбогдсон түүх нь 2001 оноос эхтэй. Тухайн үед Буффон Италийн Парма багт 6 жил тоглоод муугүй хаалгач гэдгээ альхэдийнэ нотглоод байсан юм. 1999 онд тэрээр Парматай хамт Италийн цом, УЕФА-гийн цомд түрүүлсэн амжилтыг үзүүлжээ. Ингээд 2001 оны зун Буффоныг 51.5 сая еврогоор Ювентус өөрийнхөө эгнээнд нэгтгэл ээ. Өмнө нь ямар ч хаалгач ийм өндөр үнэ хүрч байгаагүй гэдэг. Ийнхүү түүхэнд бичигдэх өндөр үнэхээр худалдагдаж ирсэн Буффон анх ирсэн жилээсээ л өөрийгөө хэн гэдгийг харуулж эхэлжээ. 2002, 2003 онд тэрээр Сери А лигт -д хоёр жил дараалан магнайлж улмаар 2003 оны Аваргуудын лигийн финалд шалгарсан юм. Харамсалтай нь шигшээ тоглолтонд нэг нутгийн АС Миланд торгуулийн цохилтоор ялагдаж мөнгөн медальтайгаа эвлэрхээс өөр аргагүй болжээ. Тэр тоглолтонд Буффон эсрэг багийнхаа хоёр цохилтыг хаасан ч Ювентусээс Трезеге, Монтеро , Залаета гэсэн тоглогчид цохилтоо алдаж багаа хөөдсөн юм. Ер нь Буффоны ганц сул талыг мэргэжилтнүд торгуулийн цохилдыг хаахдаа муу гэж дүгнэдэг. 2006 оны дэлхийн аваргын финалд Буффон Францын багийн ганц ч цохилтыг хааж чадаагүй юм. Гэхдээ 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Буффон Румыны Адриан Мутугийн цохилтыг багаа аварч байсан удаатай. Сүүлийн жилүүдэд энэ агуу хаалгачийн карьерийг бэртэл гэмтэл нилээд зовоож байгаа. 2009 оны ихэнхийг Буффон эмнэлэгийн оронд дээр хэвтэж өнгөрүүлсэн бөгөөд түүний оронд Ювентусын хоёрдугаар хаалгач Меннингер ихэнхидээ талбайд гарч байсан юм. Гэсэн хэдий ч Ювентусын удирдлага Буффоныг багаасаа явуулах талаар бодох ч дургүй байгаа. Хамгийн сүүлд тэд Буффонтой урт хугацааны гэрээ байгуулж 2013 оныг дуустал багтаа үлдээхээр болоод байгаа. Клубын карьертаа цом шагналаар дутмаг ч Буффоны хувийн шагналын цуглуулга тийм ч бага биш. Тухайлбал Италийн лигийн шилдэг хаалгачаар 1999 оноос 2008 оны хооронд 8 удаа тодорч байсан байна. Үүнээс гадна 2006 онд Лев Яшиний нэрэмжит шилдэг хаалгач, 2003 оны аваргуудын лигийн MVP, оны шилдэг хаалгач, 2003, 2004, 2006, 2007 онуудад хөлбөмбөгийн түүх статистикийн холбооноос тодруулдаг оны шилдэг хаалгач гэх мэтчилэн түүний шагнал хөвөрнө. Саяхан түүх статистикийн холбооноос бүх цаг үеийн шилдэг хаалгачдийг тодруулахад Буффон тэргүүн байр эзэлсэн юм .
Хувийн амьдралын хувьд Буффон Италий загвар өмсөгч Алена Середоватай хамтран амьдарч байгаа. Хосууд 2007 онд анхныхаа хүүг өлгийдөн авч Луйс Томас Буффон гэж нэрлэсэн юм. Өнгөрсөн жилийн 11 сард тэдний хоёр дахь хүү , Дэвид Ли мэндэлсэн юм.
Кафу (Бразил)
Кафу бол Бразилийн шигшээд хамгийн олон тоглолтонд оролцсон тамирчдийн нэг юм. Тэр 1990-ээс–2006 оны хооронд алдарт шар өмсгөлтнүүдтэй хамт нийт 143 тоглолтонд оролцож байсан бөгөөд энэ хугацаандаа дэлхийн аваргын 21 тоглолтонд оролцсон нь бас л ховор амжилтуудын нэг. 1994 оны дэлхийн аварга бол энэ алдарт тамирчний оролцсон хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Америкийн нэгдсэн улсад зохиогдсон 15 дахь удаагийн хөлбөмбөгийн их баяр наадамд Кафу гараанд төдийлөн гараагүй ч шигшээ тоглолтонд Италийн эсрэг сэлгээгээр орж тогложээ. Тэр цагаас хойш Кафу Бразилийн шигшээн гарааны тоглогч болж дахиж хэзээ ч сэлгээний сандалд суугаагүй юм. 1997, 1999 онуудад Бразил Копа Америка тэмцээнд түрүүлж, 1998 оны дэлхийн аваргын шигшээд шалгарахд Кафу багийнхаа гол ноён нуруу болж хамгаалалтын албыг хариуцаж байлаа. Мэдээж хэрэг Кафу багийн ахлагчийн туузыг зүүж багаа ахлан тэмцээн уралдаанд оролцож байсан юм . Ер нь 1999-өөс 2003 оны хооронд Кафугийн карьерийн хамгийн оргил жилүүд өнгөрсөн юм. 2001 онд Италийн Рома багт тоглож байхдаа Кафу Сери А лигийн аваргаар тодорч карьерийнхаа анхны лигийн түрүүг хүртсэн бол 2004 оны АС Миланд тоглож байхдаа мөн италийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ. Ялангуяа 2002 он бол Кафугийн хувьд хамгийн гайхалтай мөчүүд өнгөрсөн гэхэд болно. Ази тивд анх удаа зохиогдсон дэлхийн аваргад Кафу шигшээ багтайгаа хамт оролцож өрсөлдөгч болгоноо буулган авсаар түрүүлсэн юм. Ийнхүү тэрээр хоёр дэлхийн аваргад түрүүлсэн ховорохон амжилтын эзэн болжээ. Гэхдээ энэ тэмцээний өмнө Кафу хэд хэдэн бэрхшээл учирсан юм. Тэмцээний урьдчилсан шатанд Кафу Paraguayн эсрэг хийсэн тоглолтонд улаан хуудас хүртэж тухайн үед Бразилийг дасгалжуулж байсан Вандерлэй Люксембурготой муудалцахд хүрчээ. Энэ явдлаас болж Вандерлэй Кафугийн багийн ахлагчийн туузыг хураан авч Эмерсонд шилжүүлсэн юм. Гэвч Эмерсон тэмцээний өмнө бэртэл авсан тул ахлагчийн тууз удалгүй Кафуд эргэ ирсэн түүхтэй. Энэ хооронд түүний клубын АС Миланд үргэлжилж байлаа. Миланд түүний шигшээ багийн Кака, Дида, Сержиньо зэрэг олон тоглогчид хамт хүчин зүтгэж байлаа. Тэд ч хамтдаа гайхалтай хөл нийлж 2007 оны Аваргуудын лиг, Италийн Супер цом, Клубын дэлхийн аваргад түрүүлж хетр-трик хийж байлаа. 2004 оны домогт Пеле бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 хөлбөмбөгчдийн жагсаалтдаа Кафуг багтаасан байна. Харамсалтай нь бас ахихийн хэр Кафу шигшээ багтаа дуудагдах нь цөөрч, сэлгээний сандалд ихэнхидээ суух болсон. Иймээс 2006 оны дэлхийн аваргын дараа Кафу шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан юм. Түүний Бразилийн өмсгөлтэй оролцсон хамгийн сүүлчийн тоглолт Испаний шигшээн эсрэг байсан бөгөөд Кафу багийн ахлагчаар энэ тэмцээнд сүүлчийн удаа оролцжээ. 2008 онд Кафу клубын карьераа өндөрлүүлж хөлбөмбөгөөс бүрмөсөн зодог тайлж байгаагаа зарлалаа. Миланы дэд ерөнхийлөгч түүний зодог тайлах ёслол дээр хэлсэн үгэндээ Кафуд Миланы хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийг дурьдсан юм. Мэргэжлийн хөлбөмбөгт нийт 20 гаран жилийг өнгөрүүлэхдээ Кафу нийт 525 тоглолтонд оролцож 18 гоол оруулжээ
.
Роберто Карлос (Бразил)
Роберто Карлосыг ямар агуу хөлбөмбөгч вэ гэдгийг нотлохын тулд олон янзын тоо баримт дурьдах шаардлага огт байхгүй. Ердөө л түүний 1997 онд Францын багийн хаалганд оруулсан гоолыг харахад л хангалттай. Хаалганаас бараг 35 орчим метрийн зайнаас гүйцэтгэсэн түүний чөлөөт цохилтын эсрэг тухайн үеийн шилдэг хаалгач Фабьен Бартез юу ч хийж ч чадалгүй гоол алдсан юм.
Энэхүү гайхалтай гоолоос нэг жилийн дараа Карлос шигшээ багтайгаа хамт Франц 98 дэлхийн аваргад оролцож мөнгөн медаль хүртсэн бөгөөд бүх тоглолтонд гараанд гарч багийнхаа зүүн жигүүрээ эзэгнэж байлаа. Харамсалтай нь Францтай хийсэн аваргын төлөөх тоглолтонд Бразилийн хамгаалагчид Зинедин Зидан хэмээх гайхалтай тоглогчийг яаж ч хичээгээд зогсоож чадаагүй юм. Роберто Карлос хэдийгээр 1992 онд анх шигшээ багтаа дуудагдсан ч 1994 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнд багтаж чадаагүй юм. Харин 2002 онд Карлос карьерийнхаа оргил амжилтанд хүрч багийнхаа андуудын хамт дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэж чадсан юм. Карлос хэдийгээр хамгаалалтанд тоглодог ч гэсэн үргэлж урагшаа довтлож байгаанхаа довтолгоонд оролцдогоороо онцлогтой. Мэргэжлийн хөлбөмбөгт нийт 719 тоглолт хийхдээ 90 гоол оруулсан нь түүний ямархуу гоолын мэдрэмжтэй болохыг нотолно. Роберто Карлос Бразилийн зүүн жигүүрийг олон жил амжилттай хамгаалснаас гадна Реал Мадридийн зүүн талд өөрийнхөө ноёрхлыг 10 гаран жил тогтоосон гэхэд болно. 1996 онд Карлосыг Реал Интерээс худалдан авсан бөгөөд Интерт байхдаа Карлос жигүүрийн хагас хамгаалагчаар хэсэг хугацаанд тоглож байжээ. 2000 он гарсны дараа Реал Мадридад томоохон шинэчлэлт хийгдэж Флорентино Перезийн алдарт Галактико төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ. Олон зуун сая еврогийн хөрөнгө зарсан энэ аварга төлөвлөгөөний нэгэн хэсэг бол яах аргагүй Роберто Карлос байлаа. 2002 оны Аваргуудын лигийн финалд Карлос Зиданы гайхалтай гоолын дамжуулалтыг өгч 3 дахь удаагаа энэ нэр хүндтэй тэмцээний ялагчаар тодорсон юм. Өмнө нь тэрээр 1998, 2000 онуудад аваргуудын лигт Реалтай хамт түрүүлсэн байдаг. Харин Ла лигийн аваргаар 1997, 2001, 2003, 2007 онуудад тодорч байсан юм.
Шигшээ багийн анд Кафугийн адил 2006 оны дэлхийн аварга бол түүний оролцсон хамгийн сүүлчийн томоохон тэмцээн болсон. Сүүлчийнхээ дэлхийн аваргад Карлос өөрийнхөө дархан зүүн жигүүртээ тоглож шөвгийн найм хүртэл тэмцсэн ч Францын багт ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлжээ. Тэр тоглолтын дараа Карлосыг муу тоглосон гэж шүүмжлэх хүн олон байлаа. Учир нь Тьерри Анригийн гоолын үеэр Роберто Карлос алдаа гаргаж Анриг хаалгачийн эсрэг ганцаар тулах боломжыг олгосон юм. Гэхдээ Карлос хөлбөмбөгийн ертөнцөд байгуулсан гавьяа зүтгэлийг юугаар ч бүдгэрүүлэх аргагүй. Мадрид дахь сүүлчийн улиралдаа Карлос тун гайхалтай тоглож Испаний лигийн түрүү хүртсэн бөгөөд Испаниас явсаныхаа дараа Туркийн аварга Фенербахче багтай 2 жилийн гэрээ байгуулж олон мянган фенүүдээр угтуулан анхныхаа тоглолтыг хийж байлаа. Харамсалтай нь Фендербахче улиралын төгсгөлд лигийн титмээ Галатасарайд алдаж аваргуудын лигээс хасагдсанаар карлос ямар ч цомгүй хоцорсон. Энэ явдал Карлосын урмыг маш их хугалсан бөгөөд дараагийн улиралд Туркаас явах болсноо зарлажээ. Ингээд 2009 оны өвөл Роберто Карлос нутгийнхаа Коринтианс багтай гэрээ байгуулж цаашдын карьераа үргэлжлүүлэхээ шийдсэн юм. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Карлосыг харахыг хүсэж байгаа олон хүн байгаа. Мөн шигшээн менежер Дунга ч карлосыг форм сайн байвал өмнөд африк явах бүрэлдэхүүндээ багтаах боломжтой гэдгээ өгүүлсэн юм.
Сами Хуупиа (Финлянд)
Хуупиа бол Ливерпулийн амин сүнс, өнгөрсөн 10 жилд үзүүлсэн амжилт болгоных нь амин сүнс байсан юм. 1999 онд түүнийг Ливерпуль ирэх хүртэл Улаануудын хамгаалалт тийм ч сайн байгаагүй. Харин Хуупиа ирснээр тэд хоёрдугаар давхарт хэнд ч дээрэлхүүлэхээргүй болж чөлөөтэй довтлох боломжтой болсон юм. Хотон шувуунуудад ирэхээсээ өмнө Хуупиа Финляндын Ма Па, Виллем гэсэн жижиг багуудад тоглож байлаа. Тийм ч учраас Ливерпулийн фенүүдийн ихэнхи нь хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ч түүнийг үл тоомсорлосон байдалтай угтаж авсан юм. Зарим нь бүр ямар ч хэрэгггүй наймаа гэж дүгнэж байлаа. Гэхдээ тэдний буруу байсан гэдгийг Хуупиа маш богино хугацааны дотор нотолж чадсан бөгөөд Стефан Хенчозтой төвийн шугамын найдвартай хослолыг Ливерпульд бүрдүүлжээ. 2001 оны улиралаас Хуупиа, Робби Фаулертэй хамт багийн ахлагчийн үүргийг хуваалцах боллоо. Тухайн үеийн Ливерпульд Майкл Овен , Стивен Жеррард гэсэн довтолгооны эрч хүчтэй залуус гарч ирсэн бөгөөд Хуупиагийн төгс хамгаалалтай гайхалтай ойлголцож байлаа. Үүнийхээ хүчинд тэд Карлин кап, ФА кап болон УЕФА-гийн цомд түрүүлж хет-трик хийсэн амжилтаар 2001 оныг үдсэн билээ. Энэхүү улиралын дараа Ливерпулийн ахлагч байсан Жэйми Реднап зодог тайлж Фаулер багаа орхисон тул багийн ахлагчийн тууз Хуупайд ирсэн юм. Хуупиа төвөийн хамгаалагч хүн гэхэд шар улаан хуудсыг карьерийнхаа туршид харьцангуй цөөхөн хүртэж байсан юм. Түүний карьерийн цорын ганц улаан карт 2003 улиралд Манчестер Юнайтедийн эсрэг хийсэн тоглолтонд ирсэн бөгөөд Рууд Ван Нистелрой дээр алдаа гаргасан хэмээн талбайд шүүгч Хуупиаг улаан хуудсаар торгож байлаа. Хожим энэ талаар Хуупиа дурсахдаа ”Би яаж тийм мөчийг мартах билээ дээ. Миний карьерийн цорын ганц улаан карт тэр байсан. Рууд миний хажуугаар өнгөрөхөд нь би цамцнаас нь бага зэрэг татах нь татсан. Гэхдээ шүүгч улаан хуудас өргөсөн нь арай л хэтрүүлсэн хэрэг байсан юм. Хувцас солих өрөөнд ороод би үнэхээр уурлаж байсан юмдаг” гэжээ
Цаг хугацаа өнгөрсөөр Ливерпульчууд 2001 оны гайхалтай улиралаас хойш цом шагнал хүртэж чадахгүй л байлаа. Ингээд эцэст нь Жерар Ульег ажлаас нь чөлөөлж Испани мэргэжилтэн Рафаель Бенитез Ливерулийг удирдахаар боллоо. Энэ үеэс Бенитез Хуупиагийн хамтрагчаар Жэйми Каррагерийг томилсон нь нүдээ олсон хэрэг байв. Тэд хамтдаа төвийн шугамын хүчирхэг хослолыг үүсгэж 2005 оны аваргуудын лигийн түрүү хүртсэн Ливерпулийн амжилтын цөм болсон юм. Мэдээж хэрэг энэ гайхалтай улиралын дараа Хуупиа багаа орхихийг хүсэх нь байутгай шинэ гэрээ байгуулж зодог тайлтлаа Ливерпульдээ тоглоно гэдгээ амласан юм. Тэр өдрөөс хойш олон удаа Хуупиад өндөр цалинтай ашигтай гэрээг дэлхийн шилдэг багууад санал болгож байсан ц Хуупиагийн зүрх сэтгэлд зөвхөн нэг л баг байсан бөгөөд тэр нь мэдээж Ливерпуль. Рафаель Бенитез Хуупиагийн дадлага туршлагаар Мартин Шктрел, Даниель Аггер зэрэг залуу хамгаалагчдаа сургаж ирээдүйн залуу халаагаа бэлдэж байлаа. Ливерпулийн домог Иан Раш нэгэнтээ ”Хуупиа бол Улаануудын хийсэн хамгийн сайн наймаа. Түүнгүйгээр Ливерпуль өнгөрсөн 10 жилд нэг ч цом хүртэж чадахгүй байсан” хэмээсэн удаатай. Үнэхэээр ч ноён Раш даваадуулсан хэрэг бус Финлянд залуугийн өндөр нуруу, ухаалаг тоглолт, тоглолтыг мэдрэх чадвар нь Ливерпулийг олон тоглолтонд ялагдахаас аварч байсан нь гарцаагүй.
Хуупиагийн Анфиелд дахь сүүлийн тоглолт 2009 оны 4 сард Тоттенхэмийг 3 : 1-ээр ялсан тогллтонд тохиосон бөгөөд Стивен Жеррард домогт Финлянд эрд багийн ахлагчийн туузыг өөрөө зүүж өгч байлаа. Ийнхүү түүний Ливерпультай холбогдсон 10 жилийн түүх өндөрлөж цоо шинэ амьдрал цоо шинэ адал явдалтай учрахаар Хуупиа Германы Бундеслигийг зорьсон юм.
Мэдээж хэрэг Хуупиаг эгнээндээ нэгтгэсэн Байер Леверкузений тоглолт эрс дээшилж одоо лигийн хүснэгтийг тэргүүлж байгааг санамсаргүй амжилт гэж хэн ч хэлэхгүй. Яагаад гэвэл Хуупагийн өнгөрсөн10 жилд юу хийж чаддаг ямархуу потенциалтай тоглогч вэ гэдгийг дэлхий даяар мэддэг болсон учир нэг багийн хамгаалалтыг хөл дээр нь босгох түүний хувьд энгийн л зүйлийн нэг бизээ. Ливерпулийн өмсгөлтэйгээр Хуупиа нийт 459 тоглолтонд оролцсон нь тус багийн түүхэнд нилээд дээгүүр бичигдэх амжилт юм. Финляндын шигшээ багт ч мөн Хуупиа хамгийн олон тоглолтонд оролцсон амжилтыг эзэмшдэг аж.
Макелеле (Франц)
Ер нь ДМ буюу хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалыг Макелеле гээд нэрлэчихэд нэг их андуурагдаад байх зүйл гарахгүй л болов уу. Мэргэжлийн хөлбөмбөгт Макелеле энэ байрлалыг ямар үнэ цэнэтэй ямар үүрэг рольтой болохыг өөрийн биеэр харуулж, баталсан болохоор арга ч үгүй биз. Тэрээр Францын шигшээ багт тоглодог ч Заир улсад ядруухан гэр бүлд мэндэлсэн гэдэг. Түүний эцэг нь Конгийн шигшээ багт тоглодог мэргэжлийн хөлбөмбөгч байсан ч 16 нас хүртлээ Макелеле гудамжанд тоглох маягаар л өөрийгө боловсруулж байлаа. Харин 1989 онд хүүгийн амьдралд алтан боломж олдож Францын доод лигийн багт суралцах боломж олдсон юм. 16 нас хүртлээ гэрээсээ холдож үзээгүй түүний хувьд Франц дахь амьдрал нь эхэндээ үнэхээр хүнд байдаг байлаа. Гагцхүү эцгийнхээ зааж зөвлөсөнөөр шаргуу хичээллэж шилдэг тамирчин болох хүсэл нь л түүнийг бууж өгөхөөс авардаг байв. Эцэст тэр санасандаа хүрч Нант багийн скаутад тоогдсон бөгөөд тухайн үед Нантад Эманүель Петит хэмээх ДМ ид гялалзаж байсан үе билээ. 170 см гэдэг Европынхны хувьд дэндүү намханд тооцогдоно. Гэхдээ л Макелеле биеийн харьцааг үл хайхран өөрөөсөө биерхүү том довтлогч нартай бөмбөгний төлөө үзэлцэж ихэнхидээ ялдаг байсан юм. 2001 онд Реал Мадрид түүнийг 14 сая еврогоор худалдан авлаа. Энэ үеэс эхлэн даржин цуглуулгатай байсан Макелелегийн шагналын өрөө цом шагналаар дүүрч амжилт ялалтыг ээлж дараалан байгуулж эхэллээ. Ла лиг, Аваргуудын лиг, Испани Европын супер цом гэх зэргээр энэхүү цуврал үргэлжилж байсан ч Реалын амжилтын гол үндэс нь Макелеле гэдгийг хүмүүс төдийлөн онцолсонгүй. Удалгүй Галактико төлөвлөө хэрэгжиж Роналдо, Зидан зэрэг супер одууд Эзэн хааны багт цуглаж эхэллээ. Эдгээр оддын авч байгаа цалингийн хажууд Макелелегийнх харьцангуй бага байсан бөгөөд Клод цалингаа нэмэхийг шаардсан нь зүй ёсны хэрэг байв. Гэвч Мадридийн удирдлага түүний саналыг хүлээж авахаас татгалзсан тул уурссан Клод багаа орхиж 2003 онд 16.8 сая фунтээр Лондоны Челси багт шилжжээ. Макелелег зарсан нь Галактикогийн төгсгөл байсан гэдгийг Фернандо Иерро хожим өөрийнхөө намтар номондоо бичсэн байдаг. Макелелег зарж Бекхэмийг авчирсан явдал нь ямархуу наймаа үр дагавартай наймаа болсныг домогт Зинедин Зидан тэр үед маш онож хэлсэн. ”Ta Бентлэйнхээ моторыг алдчихаад шараад будуулаад хэрэг байна уу” хэмээн Зизу Переэз асууж байсан юм. Үнэхээр моторгүй Бентлэй хаашаа ч явж чадаагүйг та бүхэн сайн мэдэж байгаа.
Макелеле гэхдээ Челсид очсоноороо юу ч алдаагүй. Харин ч ихийг хожсон. Тухайн үеийн Челсигийн менежер Раньери Клодыг шинэ Челсигийн мотор болно хэмээн зөгнөсөн нь тун удалгүй биелэлээ олсон юм. Раниеригийн дараа ирсэн Жозе Моуриньогийн Макелелегийн багт гүйцэтгэх үүргийг маш сайн ажиглаж, Лампард Коул Роббен Дафф гэсэн дундын шугамын тоглогчидтойгоо гайхалтай хослуулж чадсан юм. Челси премьер лигийн аваргаар 2 жил дараалан тодорч, ФА цом, лигийн цомд түрүүлж аваргуудын лигт тогтмол плэй шатанд өрсөлддөг болсон нь мэдээж Макелелегийн оролцоотой холбоотой. ДМ-ийн байрлалын нэг дутагдалтай тал нь гоол оруулах баяр тэр мэдрэмжийг барагтай бол амсаж чаддагүй. Гэхдээ Клод Челсид байхдаа ямар ч байсан 2 удаа лигийн тоглолтонд айлын хаалгыг мялааж байсан. 2006 оны 11 сард Клод Тоттенхэмийн хаалганд 20 орчим метрээс гоол оруулсан бөгөөд оны төгсгөлд тэр энэ гоолынхоо ачаар хамгийн шилдэг мэргэн буучаар тодорч байсан байна. Учир нь Клодын хаалга руу цохисон ганцхан оролдлого нь гоол болсон тул ийнхүү 100 хувийн амжилтаар бусад мэргэн буучдыг ардаа орхисон хэрэг.
Челси дэх амжилттай карьераа 2008 онд тэрээр өндөрлүүлж нутаг буцахаар шийдлээ. Ингээд 7 сарын 21-нд Клод багийн андууд фенүүдтэйгээр салах ёс хийгээд Парис руу нисэж PSG багтай гэрээ байгуулсан юм.
Макелелегийн шигшээ багийнх нь карьер ч гэсэн амжилт ялалтаар арвин. 1995–2008 оны хооронд хоёр ч дэлхийн аваргад оролцож байлаа. 2004 оронд Челси дэх карьертаа анхаарлаа хандуулахаар шигшээгээсээ зодог тайлсан боловч 2006 оны ДАШТ-ий өмнө Зидан, Тюрам гэсэн найдынхаа хамт эргэн ирж мөнгөн медаль зүүсэн билээ
Алессандро Неста (Итали)
Алессандро Неста бол байгалиас заяасан авьяаслаг тогглогч. Миланы төвийн хамгаалагчын байрлал дээр Неста 2002 оноос хойш амжилттай тоглож байгаа юм. Гэхдээ карьерийнхаа эхний жилүүдэд Неста хамгаалагч бус хагас хамгаалагчийн байрлал дээр тоглодог байсан бөгөөд Лациогийн академд суралцаж байхдаа өнөөгийн төвийн хамгаалагчийн байрлалаа олж авсан гэдэг. Залуу авьяастныг хамгийн анх анзаарч өөрийнхөө багт нэгтгэх гэж оролцсон баг бол Рома. Гэсэн хэдий Нестагийн аав Лациогийн үнэнч балиашиг байсан тул мэдээж тэдний саналыг хүлээж аваагүй. 1993 онд Неста эрийн цээнд хүрч Лациогийн үндсэн багт анхны тоглолтоо хийлээ. Гэвч бэлтгэлийн үеэр багийн анд Пол Гаскойны хөлийг хугалснаар Нестагийн Лацио дахь карьер хар дурсамжтайгаар эхэлсэн юм. Лациогийн дэмжигчдийн хувьд эрч хүчтэй хүчирхэг төвийн хамгаалагчтай боллоо гэдгэээ ийнхүү мэджээ. Жил өнгөрөх тусам Нестагийн оролцох тоглолт гүйцэтгэх үүрэг нь Лациод нэмэгдэж байлаа. 1998 онд тэрээр карьерийнхаа анхны цомыг Бүргэдүүдтэй хамт хүртсэн бөгөөд Италийн цомын финалд АС Миланыг ялахад өөрөө гоол оруулсан юм. Энэ цом нь Лациогийн дараа дараагийн амжилуудын эхлэл болсон бөгөөд 1998 онд Италийн супер цом, 1999 онд цомтой багуудын цом хүртэж улмаар 2000 онд олон жил хүсэн хүлээсэн Италийн лигийн аварга цолоо эргүүлэн авч чадсан юм. Павел Недвед, Синиса Михайлович гээд олон тоглогчид тэдний энэ амжилтад нөлөө үзүүлсэн боловч багийн ахлагч Алессандро Нестагийн гавьяа зүтгэл хамгийн их байсан нь дамжиггүй. Харамсалтай нь энэ амжилттай жилүүдийн дараа Лацио санхүүгийн хямралд өртөж гол тоглогчдоо зарахаас өөр аргагүй болсон бөгөөд АС Милан энэ боломжыг ашиглан 30 сая еврогоор Нестаг өөрийнхөө эгнээнд нэгтгэжээ. Үүнээс нэг жилийн өмнө Милан Нестаг авахаар 50 саяыг санал болгож байсан Лацио хүлээж аваагүй гэдэг. 2004 онд Неста карьерийнхаа хоёр дахь скудеттог Милантай хамт хүртлээ. Тухайн үеийн Миланд Андрэй Шевченко, Кака гээд олон гайхалтай тоглогчид нэгэн дор цуглараад байлаа. Тийм ч учраас Сери А лигт түрүүлэхдээ хоёрдугаар байранд орсон Ромагаас 10 гаран оноогоор тасарсан байсан юм.
Милан дахь Нестагийн карьер амжилтай үргэлжилж, аваргуудын лиг, италийн цом, оиталийн супер цомоор шагналынхаа цуглуулгыг арвижууллаа. Мэдээж хэрэг 2005 оны аваргуудын лигийн финал бол түүний карьерийн хар дурсамжуудын нэг болон үлджээ. 2006-07 оны улиралын ихэнхийг Неста өвдөгний бэртлээс болж өнжсөн. Гэхдээ аваргуудын лигийн финалд Ливерпулийн эсрэг ногоон талбайдаа эргэн ирсэн бөгөөд гайхалтай ялалтынхаа дараа 2011 он хүртэл багтаа үлдэхээр болсон юм.
2008–09 оны улиралд Нестаг өөр нэгэн бэртэл зовоож эхэллээ. Нурууны хүнд бэртлээс болж улиралын ихэнхийг сэлгээний сандалд өнгөрүүлсэн Нестаг бэртлээсээ эргэж ирээд дахин өндөр түвшний тоглолтоо үзүүлж чадна гэхэд олон хүн эргэлзэж байв. 2009 оны 10 сард Неста Кьевогийн хаалганд дубль хийсэн нь карьерийнхаа туршид нэг тоглголтонд хоёр гоол оруулсан цорын ганц тохиолдол нь болж байв.
Италийн шигшээ багт багт өнгөрсөн 10 жилд хамгаалалтын гол ноён нуруу болж байсан гэхэд хилсдэхгүй. Түүний оролцсон анхны олон улсын тэмцээн нь 1996 оны Европын аварга байсан бөгөөд 98 оны дэлхийн авага, 2000 оны Европын аварга, 2002 оны дэлхийн аварга гээд Италий шигшээн бүх хүнд хэцүү цаг үеүүдийг хамтдаа тэр даван туулсан юм. Хамгийн харамсалтай нь Нестад европ дэлхийн аваргын шийдвэрлэх тоглолтын өмнө ямар нэгэн бэртэл аваад оролцож чадаагүй тохиолдол цөөнгүй байгаа. 1998 оны Дэлхийн аваргад л гэхэд Австрийн эсрэг хийсэн тоглолтонд шагайгаа бэртээж багтаа төдийлөн тус болж чадаагүй бол 2002 онд өмнөд Солонгосын эсрэг бас л гарч чадаагүй гэдэг. 2006 оны ДАШТ энэ агуу хамгаалагчийн Аззуригийн төлөө зүтгэсэн сүүлчийн тэмцээн байсан юм. Энэ тэмцээний дараа Неста шигшээ багаасаа зодог тайлж байгаагаa зарласан билээ.
үргэлжлэл бий…
loading...




A.Nesta-g bagtaaxgui bol aldas bolox ni todorxoi shdee Aguu xamgaalagch uneheer aguu Xarin yagaad F.Cannavaro bhgui bgaan xamgaaltand 2006onii delhiin shildeg end bhgui bna geheer orond ni Сами Хуупиа ch bh shig tghdee bi Хуупиаg muulaagui shuu ug ni F.Cannavaro bsan bol yag boloh blaa gej
loading...
gaihaltai toglogchid shu ter dunda Nesta Karlos 2
loading...
medehgui yum daa player of decade shalgaruulj baigaa yum bol. beckham, nistelroy, shevchenko-goo baig gehed Ronaldo, Zidan ormoor l yum.
kafu, roberto carlos-g bol yahav baij bolj baina. busadiig ni er oilgosongui. Minii bodloor ene clubs player of decade yum bishuu, haha
loading...
ened urgeljlel bga geed bichtsen bgaag harjiine uu…tsaad hed chine bj l tara shuu de…tegehgu bol aldas bolno bizde…becks bh ni bol bur gartsagu bh…angli iin site shuu deee
loading...
buged l gaihaltai toglogchid bagtsan bn yamarch margah zuilgui////
loading...
эхний ээлжинд мундаг хамагаалагч нараа оруулсан гэж ойлгож байна
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Пуойль, Месси, Дельпьеро, Миланы Бекхам, Оуэн, Лэмпард, Дрогба -ын жерсинүүд л үлдлээ. Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810 Үнэ 30,000
loading...
Канн ягаад байхгүй байна Буффоноос илүү л гэж боддог шдээ. 2002 дэлхийн аварга 2001 ЧЛ гээд санах хэрэгтэй
loading...
hyypia bol aguu aguu
loading...
yaltachgui buffonoos busad ni argagui ee harin haalgan deer kanh baih yostoi bhaa.tegeed zidane,ronaldo,roni,figo,henry, baigaa bailgui dee
loading...
rivaldo bas
loading...
Tom tsolmon gj yar hulduu gar ve.. bairlal bur dr n todruulj bgazd… odo Becks zidan ed nar hamgaalagch uu te… Maldini Cannavaro 2 bas bj boloh l bsn bh.. ghde ene chini 1hunii bodol bish heden say hunii sanal asuulgar todorson zuil shuu dee
loading...
,b> Sami Hyypia gaihaltai yumaa gantshan ulaan cart avsan gedg
Uldsen hed ni: Xavi Hernandez
Zinedine Zidane
Lionel Messi
Ronaldo
loading...
messi arai bishee
loading...
hyypia uneheer liverpooliin noyn nuruu bsan shuu
loading...
http://www.barcelona.bblog.mn
WELCOME CULES!!!
loading...
Рикардо Изексон дос Сантос Лейте 1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилиа хотноо төржээ. Какагийн аав Боско нь чадварлаг инженер байсан бөгөөд амьдралаа авч явахад хангалттай хэмжээний цалин авдаг аж. Санхүүгийн тал дээр хүндрэл бэрхшээлгүй гэр бүлд төрж өссөн Кака үүнийхээ ачаар эрдэм мэдлэг, боловсрол, хөлбөмбөг зэргийг хослуулан эзэмшиж чаджээ.
1991 онд Какаг долоон настай байхад түүний гэр бүл Сан-Паулу хот руу нүүж, хөлбөмбөгт хорхойтой бяцхан хүү хүүхэд залуучуудын уралдаан, тэмцээнд оролцож, гялалзах болсноор “Сан-Паулу” клубын тоглогч болжээ. 2003 он хүртэл “Сан-Паулу”-д тоглож байсан Кака тухайн жилд 8.5 сая еврогоор “АС Милан”-д зарагдаж, Италийн Сери А-д тоглох болсон бөгөөд “Милан”-ы хамт 193 тоглолтод оролцож, 70 гоол оруулсан байна. Тэрбээр мөн “Милан”-д тоглож байх хугацаандаа буюу 2007 онд Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, мөн жилдээ FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон юм. Улмаар өнгөрсөн зуны арилжаа, наймааны үеэр Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын шинэхэн ерөнхийлөгч Флорентино Перез 68.5 сая евро төлж, Какаг багтаа элсүүлснээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн тоонд багтах болсон билээ. Түүний Британийн спортын сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
-Мадридад амьдрал ямар байна даа. Тохижиж амжсан уу?
-Тэгэлгүй яахав. Мадрид надад үнэхээр таалагдаж байгаа, маш тохитой байдаг юм. Клуб маань гайхалтай, дээр нь Мадрид хот үзэсгэлэнтэй.
-Мадрид хоттой танилцсан уу?
-Үнэндээ надад гадуур зугаалж, хоттой танилцах зав хараахан гарахгүй л байна. Гэхдээ би хотын дундуур машинтай давхиж, Мадридын уран барилга, архитектурын гайхамшгийг харах дуртай. Энэ гайхамшигт хотын түүх миний сонирхлыг маш ихээр татдаг, ер нь Мадридын талаар бүгдийг мэдэхийг хүсдэг.
-Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Манчестер Сити”-гийн тавьсан саналд татгалзсан хариу өгч, өөрийнхөө хувь заяаг Миланд даатгасан. Хөгжөөн дэмжигч, фанатуудад өөрийгөө Миланд үргэлжид байх юм шиг сэтгэгдэл төрүүлчихээд яагаад яваад өгөв?
-Би өөрийгөө Миланд үлдэх талаар хүмүүст итгүүлсэн гэж хэлбэл дэндүү шударга бус хэрэг болно. Тухайн үед, би “Милан”-д үлдэнэ гэж хэлж байх үед шүү дээ. Тэр үед “Манчестер Сити” надад үнэхээр өгөөмөр зан гаргаж, гайхалтай санал тавьсан. Татгалзахын аргагүй сайхан санал байсан учир “Милан”-ы зүгээс сонголтыг надад үлдээж, намайг өөрөө шийдвэрээ гарга гэснийг би мэднэ. Гэхдээ миний дотоод сэтгэлд үлдэх нь зөв юм шиг санагдаж, харин намайг багтаа үлдэхээр шийдсэний дараа “Милан”-ы хөгжөөн дэмжигчид хэрхэн баярлаж байгааг би өөрийн нүдээр харж, сонсч, мэдэрсэн. Надад үнэхээр сайхан санагдаж байсан учир би тэдний төлөө, бас клубын төлөө өөрийнхөө ур чадварыг зориулахын тулд үлдэж байгаа гэдгээ хэлсэн юм.
-Гэтэл зургаан сарын дараа?
“Тийм ээ. Яагаад гэж үү? Учир нь миний амьдрал, спортын карьерын хувьд зөв алхам гэж бодсон учраас тэр. Үнэнийг хэлэхэд үнэхээр хэцүү шийдвэр байсан. Гэхдээ би чинь хүн шүү дээ, би шинэ зүйлд өөрийгөө сорьж, шинэ амьдралд хөл тавихыг хүссэн юм. “Реал Мадрид”-д очсоноор хөлбөмбөгчийн хувиар намайг цоо шинэ зүйл хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан. Ер нь хүн мөнх биш учраас үргэлж хөгжиж, дэвшиж байх хэрэгтэй шүү дээ. Миний энэ шийдвэрийг “Милан”-ы удирдлага, хөгжөөн дэмжигчид ойлгож, хүлээн авсан гэж боддог. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би өдөр бүр байдаг чадлаараа хичээж, “Милан”-ы хамтаар олон чухал тэмцээнд түрүүлж, аваргын цом хүртсэн. Гэхдээ би үргэлж “Реал Мадрид”-д тоглож, Испанийн лигт хүч сорихыг хүсч, мөрөөддөг байлаа. “Реал Мадрид” миний хувь тавилан гэдэгт итгэж байгаа.
-Флорентино Перезийн амласан “Оддын цуглуулга-2”-ыг бүрдүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь та. Ийм учраас та “Реал”-д ирэхийг зөвшөөрсөн хэрэг үү?
-Клубтэй холбоотой түүний төлөвлөгөө надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Харин миний хувьд энэ гайхалтай түүхэн багийн нэгээхэн хэсэг байх саналд татгалзахыг хүсээгүй. Багийн ерөнхийлөгчийн хүсэл тэмүүлэл миний өөрийн хүсэл мөрөөдөлтөй нийцэж байсан учир үнэхээр алдаж боломгүй сайхан завшаан мэт санагдсан хэрэг.
-“Реал Мадрид” танд 68 сая евро төлсөн. Ийм их хэмжээний мөнгө төлсөн болохоор нуруун дээрээ хүнд ачаа үүрч байгаа юм шиг санагддаг уу?
-Огтхон ч үгүй. Бид хувцас солих өрөөнд энэ талаар ярьдаггүй гэдгийг танд баттай хэлж чадна шүү. Хөлбөмбөгийн эргэн тойронд хөгжөөн дэмжигчид болон хэвлэл, мэдээллийнхэн л энэ сэдвийг чухалчилж үздэг байх. Би мөнгө бодож, толгойгоо гашилгадаггүй. Бас тэд надад ихийг төлсөн болохоор би илүү сайн тоглох ёстой ч гэж боддоггүй. Тэд Криштиан Рональдуд надад төлснөөс илүүг төлсөнд би хувьдаа баяртай байгаа. Учир нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогч байна гэдэг амаргүй. Бас үүнээс болоод анхаарал сарних нь элбэг. Тийм болохоор миний хувьд дарамт багассан гэж болно. Учир нь бүх л хүмүүс Рональдугийн тухай ярьж байна шүү дээ.
-Харин Рональду өөрөө үүнийг төвөгшөөхгүй байх шиг санагдсан?
-Тийм ээ. Хүн бүхэн түүнийг ид шид бүтээхийг хүсч байгааг тэр мэддэг ч, үүнийг тээршаадаггүй. Дэлхий дээрх хамгийн үнэтэй хөлбөмбөгч байгаа цагт олон хүн түүнээс илүү ихийг хүсч, хүн бүр түүнийг өөр өөрөөр харах болно. Гэхдээ Рональду үүнтэй маш сайн зохицож байгаа. “Реал Мадрид” түүнийг авахын тулд хий дэмий их хэмжээний мөнгө зарцуулаагүй гэдгийг Рональду хэдийнэ баталж чадсан гэж бодож байна. Тэр бас манай багт тоглож байгаад баяртай байгаа. Рональду “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд ямар чухал үүрэгтэй байсныг энэ улирлын тоглолтоос тодхон харж болно. Тэр явснаар “МанЮ”-гийн хүч суларсан шүү дээ.
-Талбай дээр байхад Бурхан чамтай хамт байдаг гэж та ярьж байсан. Чухам юу гэсэн үг вэ?
-Би оюун бодлоороо үргэлж түүнтэй хамт байдаг. Бүхий л амьдралынхаа туршид би үнэхээр азтай байсан. Би өөрөө хийж, бүтээж чадахааргүй тийм олон зүйл миний амьдралд тохиолдсон. Амьдрал гэдэг тун хэврэг, тиймээс хором мөч бүрийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг сайтар ухаарсан. Аливаа зүйл үргэлж сайн сайхан байхгүй болохоор хүнд хэцүү үед эерэг зүйлийн талаар бодож, өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. Талбай дээр байхдаа Бурханы талаар бодож, түүнд залбирснаар илүү урам зоригтой болдог юм.
loading...
Daraachin 5iin helehed Zinedin Zidane, Ronaldo luiz nazario de lima, P.Maldini ug n baih yostoi za teged Tierry Henry 5 dahi n gevel zunduu l toglogchid bndaa!!! sain medku yum ene hed harin naidvartai shuu!!! yun messi c.ronaldo ednar we tednar chin sagsar bol carmelo lebron ednarshdee hezee ch jordan jabbar geh met toglogchidtoi haritsuulahgui!
loading...
humuusee bi emdeed bnasht
goal.com-s unshaagui yum uu
Uldsen hed ni: Xavi Hernandez
Zinedine Zidane
Lionel Messi
Ronaldo
ingeed l boloo. 9 hun l shalgaruulsan
loading...
karmelo saihan yariltslaga orchuulj tavisand bayarlalaa. Saihan angli heltei huuhed bna . sain bna . amjilt husie.
loading...
welcome to
loading...
Hyypia Maldini giin hajuud yu yum be ungas biz de
maldini haana bnaa
loading...
kermelo орчуулсан юм биш ээ. нэт-ээр цацагдсан ярилцлага л байна.
loading...
АНУ-аас авчирсан Samsung Impression SGH-a877 маркын Touchscreen дэлгэцтэй, Qwerty keyboard-тай, 3.15 megapixel камертай, 3G-тэй утасыг зарна. Үнэ: 400$. Утас:50107012 Бусад үзүүлэлтийг эндээс харна уу. http://bshop.blog.gogo.mn
loading...
Uuganaa tai 100% sanal niilj bnshuu.
——–Buffon———-
Cafu–Niesta–Huupia–R.CArlos
———Mekelel——-
Figo-Zidane-Ronaldinho
–Ronaldo–Henry— gh blguidee
loading...
maldini bhgui sonin l yum gehdee suuliin 15-20jil gdgt ni orvol iluu tohiromjtoi bhaa bas 15-20jil batistuta bh bhaa
loading...
P.Maldini bh yostoi basanldaa gehdee l Allessandre Nesta bol aguu hulbumbugchin. Tuviin hamgaalaltand tuun shig shildeg tamirchin bhgui gehed barag buruutahgui shuu.
loading...
Mal mini Buffon gedeg haalgachiig medehgui bol duugui bsan ni deer…
ene teneg batsaanuud heden huneer l hulbumbugiig tusuulj yavahiin… chi baitugai delhiin EXPERT.uud Buffon gej negen duugaar heldgiin….
loading...
Mal mini Buffon gedeg haalgachiig medehgui bol duugui bsan ni deer…
ene teneg batsaanuud heden huneer l hulbumbugiig tusuulj yavahiin… chi baitugai delhiin EXPERT.uud Buffon gej negen duugaar heldgiin…..
loading...
Mal mini Buffon gedeg haalgachiig medehgui bol duugui bsan ni deer…
ene teneg batsaanuud heden huneer l hulbumbugiig tusuulj yavahiin… chi baitugai delhiin EXPERT.uud Buffon gej negen duugaar heldgiin……
loading...
Mal mini Buffon gedeg haalgachiig medehgui bol duugui bsan ni deer…
ene teneg batsaanuud heden huneer l hulbumbugiig tusuulj yavahiin… chi baitugai delhiin EXPERT.uud Buffon gej negen duugaar heldgiin…….
loading...
Mal mini Buffon gedeg haalgachiig medehgui bol duugui bsan ni deer…
ene teneg batsaanuud heden huneer l hulbumbugiig tusuulj yavahiin… chi baitugai delhiin EXPERT.uud Buffon gej negen duugaar heldgiin………
loading...
Buffoniig medehgui hun bval zugeer unshihgui bsan ni deer shuu.Buffon bol muuchgui delhiin hamgiin unetei haalgach geed bichseniig harahgui bnuu? Tegeed l oilgohod boloo bishuu!
loading...
Буфф байх нь яаааахын аргагүй зөв шүү дээ. 2001 оноос хойшхи дэлхийн шилдэг хаалгачуудын жагсаалтыг хар.
http://en.wikipedia.org/wiki/IFFHS_World%27s_Best_Goalkeeper
тэгээд дараа нь олон юм ярь!!! Касиьяас, Канн, Канизарес нар шилдэг хаалгачид яах аргагүй мөн. Гэхдээ гайхалтай биш. Тэрнээс өөр сайн хаалгач гээд хэлчих хүн ойрын хэдэн жил байхгүй л байсан шт.
Хамгаалагчдаар бол Каннаварогоос илүү Неста байх нь зөвөө. Неста бол цул мэдрэмж. Каннаваро бол манай Юве-ийн бүтээгдэхүүн ч гэсэн тэр идэвхитэй, шургуу тоглолттой. Түүнд би итгэл нэг их хүлээлгэдэггүй байлаа. Гэтэл 2006 онд тасархай байсан. Нийт аюултай газраар ирсэн 32 довтолгооныг, агаараар ирсэн 19 довтолгооныг аюулгүй болгосон гэсэн статистик байна лээ. Канна үнэхээр гайхшируулсан. Намайг ч бусдыг ч.
Мальдини байсан байгаагүй ялгаагүй дээ. Шилдэг гэдгийг нь энэнд оруулсан оруулаагүй санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Гайхалтай. Түүн шиг хамгаалагч одоохондоо төрөөгүй байна.
Карлос, Кафу хоёрын үед л Бразил аймаар байлаа шүү дээ. Энэ хоёр хэдий хоёр эсрэг жигүүрээр гүйдэг ч хамгаалалтыг гайхалтай зохион байгуулдаг. Тасархай тоглогч.
Карлосын хөл, Кафу-ийн ухаан…..
Кафутай Дэнни Алвеш их төстэй тоглолттой. Түүнд их ирээдүй бий.
Харин Карлостой адил тоглолттой хүн ойрын хэдэн жил гарч ирж чадахгүй. Марсело-г түүний ирээдүй гэж ярьдаг ч тэр Карлосын хэмжээнд хүрэхэд хаа байсан юм, дөнгөж 10%-тай л явж байна гэхэд болно.
Форза Ювееееее……
loading...
bi ih gaihaj bna.why terry bhgui bgan.terry bol jinhene tow.huupiag bodwol.
loading...
Buffon-g fifa-s buh tsag uyiin shildeg haalgachaar todruulsniig martaa yu?
Tegeed ch uzuulsen amjilt ni ch surdmeer. 2006 ond awilgaliin hergeer 2 ch scudetto-goo huraalgaagiu bol bur ch bair suuria batjuulah bsan biz ee. Mun C.League-iin mvp-r haalgach todorson tohioldol buffonoos uur bhgui tsaashid ch baih eseh ni ergelzeetei bh shuu.Deer ni ballon d’or-iin sanal asuulgad aman huzuudej bsan. delhiin shildeg toglogchiin sanal asuulgaar ehnii 5-d orj bsan mun 50 saya euro-iin une hursen lev yashinii neremjit shagnal hurtsen seria A-iin shildeg haalgach-iin shagnal zawsargui hed ch hurtsiin buu med iim haalgachtai heniig haritsuulj zurhleh we. Kahn hedii sain ch buffonoos neg tuwshin dooguur. BUFFONtoi baritsah gants haalgach ni IKER l bna daa.
Harin Nesta-tai baritsah hamgaalagch suuliin 10 jild garaagui l bolow uu? sorry no goals for today Maldini and Nesta gedeg ug ch bdag shuu.Maldini-iin huwid harin umnuh 10 jildee hamaarah bhaa. Nesta gemtelgui bol hen ch tuunees iluu bish gej bugd l yaridag shuu dee. 2000 onii eheer uneer tsasrha bsan daa nesta.
Hyypia ch uneer sain ch Rio Ferdinand eswel Fabio-d ali ch talaaraa hurehgui l bolow uu? Mun J. Terry bas bna. Eswel Sol Campbell ch yum uu. Ug ni yaj ch bodson Fabio Rio 2-iin neg ni l bsan ni shudarga sanagdah yum.
R.Carlos bol darkhan blgui dee bairandaa hamgiin huchtei ursuldugch ni medeej A.cole l bsan bh. gehdee amjiltaaraa Carlos aarhah bhaa.
Cafu ch gesen mun adil baawartaigaar bairaa hamgaalan uldeh bhaa.
Makelele bol ugaasaa l buh tsag uyiin hamgiin shildeg taslagch ni. yamar ch ursuldugch barag bhgui biz dee. Pirlo l tiintei baritswal baritsah yum daa.
loading...
nesta bol aguu
loading...